Бэлгийн хүчирхийлэл /2/

92291466

Хохирогч юу хийх хэрэгтэй вэ?

Эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.
Хохирогчийн бие махбодод гэмтэл учирсан бол эмнэлэгт яаралтай очихоос гадна сэтгэлзүйчид хандаж хурдан тайвшрах нь ч  чухал.

Тайван байхыг хичээгээрэй.
Хүчин бол хүнд халдсан аймшигтай, эмгэнэлтэй үйлдэл. Ийм зүйл болсны дараа хэсэг хугацаанд хохирогч ганцаараа байхад  их хэцүү байдаг.

Болсон зүйлд итгэж хүлээж аваарай.
Болзоонд яваад хүчиндүүлсэн бол уг явдлыг хүчин байжээ гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Өөрийнх нь буруу биш гэдгийг ойлго.
Бусдад хүчиндүүлсэн хохирогч ихэнхдээ өөрсдийгөө буруутгадаг.

Амьдралаа залж явах мэдрэмжээ хадгалах хэрэгтэй.
Хүчиндүүлсэн хохирогчид тохиолдсон зүйлээс болж бүх зүйл ямар ч хяналтгүй, өөрөөс нь хамаарахгүй болсон мэт санагддаг  байна. Тэднийг эргэж хэвийн байдалдаа ороход өөрийн амьдралаа удирдах жижиг зүйлд ч хяналт тавих мэдрэмжийг сэргээх хэрэгтэй байдаг ажээ.

Хүчиндүүлсэн хүнд найз нөхөд нь хэрхэн тусалж болох вэ?

Түүнийг сонсож, ярьж байгаа зүйлд нь үнэлгээ дүгнэлт өгөх гэж бүү яар.
Хохирогчийн яриаг анхааралтай сонсож, ойлгохыг  хичээ, дэмжлэг үзүүл.

Өөрийн мэдрэмж, сэтгэгдлээ ил тод бүү харуул.
Болсон явдлаас болж таны уурлаж бухимдаж байгаа нь хохирогчид таатай сэтгэгдэл төрүүлэх боловч таны энэ байдал  эргээд түүнд нөлөөлөхөд хүрвэл тийм ч сайн биш. Хэрэв та ийнхүү уурлаж, бухимдвал өөр бусдад ярих нь дээр байжээ гэж бодож магадгүй.

Уулзаж ярилцахад бэлэн гэдгээ харуул.
Хохирогч ямар ч цагт хамаагүй тантай ярилцахыг хүсэж болох юм. Ялангуяа, уг явдал болсны дараа бусадтай ярилцах хүсэл  их байдаг. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахыг хохирогчид зөвлө, дэмж.

Түүний тав тухтай байдлыг анхаарах.
Түүнийг асарч халамжлах шаардлагатай байдаг. Түүний буруу биш гэж үзэж байгаагаа ойлгуул. Ихэнх хохирогч болсон явдалд өөрсдийг өө буруутгадаг тул түүнд буруугүй гэдгийг нь ойлгуул.

Хамт байж хань болохыг санал болгох,эсвэл гэртээ урь.
Боломжтой бол гэрт нь хамт байж, эсвэл гэртээ ганц ч болов хонохыг урь. Түүний ганцаараа байхад хэцүү байгааг нь ойлго.

Ямар нэг зүйл хийх, арга хэмжээ авахыг дэмж.
Эмнэлэгт очиж үзүүлэх, зөвлөгөө өгдөг газарт хандах, хэн нэгэнтэй ярилцах, цагдаад мэдэгдэхийг зөвлө. Хэрэв хохирогч энэ асуудлыг бусдад дэлгэхийг хүсэхгүй бол түүний энэ шийдвэрийг хүндэтгэ. Түүний өмнөөс бүү шийдвэр гаргаарай.

Хүний бэлгийн амьдрал

2 Comments

  1. heyhoney says:

    setgel sanaagaar l demjih bhda
    ene deer setgel bichsen fire the.one28@yahoo.com luu orood ireerei asuuh zuil bna
    buruugaar oilgoh hereggui zugeer engiin zurag yaj oruulsniig l asuuh gesiin

  2. Фаяр says:

    зөв зөв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.