Бэлгийн хүчирхийлэл /4/

90588277

Ямар хүн хүчин үйлддэг вэ?

Хүчиндэгч гэж ер нь ямар хүн байдаг вэ? Энэ асуултын шууд хариулт хараахан байхгүй байна. Хүчин үйлдсэн хүмүүс нь эрхэлдэг ажил хөдөлмөр, боловсролын түвшин, гэр бүлийн байдал, гэмт хэрэгт өмнө нь холбогдсон байдлаараа болон хүчин үйлдэх шалтгаан нь ч маш их ялгаатай байдаг. Маламут, Косс нарын судлаачид эрчүүд эмэгтэйчүүдийг хүчирхийлэхэд  хүргэдэг дөрвөн хүчин зүйл байна гэжээ. Үүнд:

1. Гэр бүлийн хүчирхийлэл бүхий орчин. Эзэрхэг,түрэмгий гэр бүлд өсөж торнисон хүү эмэгтэй хүнийг хүчирхийлэх магадлал  их байдаг байна. Гэр бүлийн хүчирхийлэл бүхий орчинд эцэг эхийн хоорондын хүчирхийлэл, хүүхдийн эсрэг бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл илүү гардаг ажээ.

2. Гэмт хэрэгт холбогдох. Гэр бүлийн хүчирхийллийн дунд өссөн хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь их байна. Гэтэл ийнхүү  гэмт хэрэгт холбогдох нь хүчин үйлдэх, бэлгийн түрэмгийлэл гаргах магадлалыг ихэсгэдэг ажээ. Жишээ нь, хэрэг зөрчил  гаргадаг хүүгийнхээ түрэмгий занг эцэг эх нь өөгшүүлж, хууль бус үйлдлийг нь “мундаг” гэсэн ойлгоход хүргэж болох юм.

3. Садар самуун явдал. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүс өөрийнхөө нэр хүндийг дээшлүүлэх, бүлэг доторх байр сууриа  нэмэгдүүлэхийн тулд ихэвчлэн бэлгийн эзэрхэг зан үйл их гаргадаг байна. Тэд эзэрхэг зан гаргах нь ялж дийлэх арга зам гэж  санаж байж болно.

4. Эмэгтэйчүүдийг дайсагнасан зан төрх. Ийм зан төрх нь эмэгтэйч үүдийн эсрэг гүнзгий дайсагнал, сөргөөр тодорхойлогдсон  эршүүд байдлын зан төлөвийг аль алийг агуулж байдаг бөгөөд тэд хайр халамж зэрэг эмэгтэй шинжтэй юуг ч үгүйсгэж  байдаг, мөн эрх мэдэл, хүч чадал, хяналт, “macho” шинж чанарыг эрхэмлэдэг байна. Энэхүү судалгааг хийхдээ хүчин  үйлдсэн хэрэгтнүүдийг бус, зөвхөн эрэгтэй оюутнуудыг хамруулснаараа сонирхолтой болсон юм. Эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн түрэмгийлэл гаргахад нөлөөлөх хүчин зүйлс нэлээд боловсролтойд тооцож болох эдгээр оюутны дунд ч байсан нь  харагдаж байна.

Эрэгтэйчүүдийн хүчин хийх явдлыг бууруулах, багасгах нэг хүчин зүйл бол тэдэнд бусдын сэтгэл санааг ойлгох чадвар эзэмшүүлэх явдал ажээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр эмэгтэйчүүдийг хүчирхийлэхэд хүргэж болзошгүй дээр дурдсан хүчин зүйлсийн аль нэгэнд хамрагдах байдлаараа адилхан боловч бусдын сэтгэл санаа, хэрэгцээг мэдэрдэг, хувиа хичээдэггүй хэн нэг нь бусдыг ойлгодоггүй, амиа бодсон хүнийг бодоход хүчин үйлдэхг үй байх магадлал өндөр байдаг байна. Эдгээр судалгааны үр дүн нь хүчингийн хэрэг үйлдсэн хүмүүст зөвлөгөө өгөх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бусдын сэтгэл санааг  ойлгох талаар сургалт хийх асуудлыг анхаарч тусгах шаардлагатайг илтгэж байна.

Хүний бэлгийн амьдрал

1 Comment

  1. Фаяр says:

    аан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.