Бэлгийн хүчирхийлэл /5/

84751682

Эрэгтэйчүүд хүчингийн хохирогч болох нь

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол хүчингийн хохирогч болох магадлал их байдаг  бөгөөд эмэгтэйчүүдийн 22 хувь нь эрчүүдтэй хүчээр бэлгийн хавьталд орсон  байдаг бол эрэгтэйч үүдийн зөвхөн 1 орчим хувь нь эмэгтэй хүнтэй хүчээр бэлгийн  хавьталд орсон байдаг байна. Эрэгтэй нь эрэгтэй хүнтэй  хүчээр секс хийсэн тохиолдол (эрэгтэйчүүдийн 1,9 хувь) эмэгтэйн хүчинд автаж  хавьталд орсноос (эрэгтэйчүүдийн 1,3 хувь) илүү гардаг нь эмэгтэй хүн эрчүүдийг  хүчирхийлэх тийм ч элбэг биш гэдгийг харуулж байна. Хэдий тийм боловч  эмэгтэйчүүд эрчүүдийг хүчиндсэн тохиолдол гардаг бөгөөд ийм үед эрэгтэйчүүд  уурлаж бухимдан айлгадаг ажээ. Бэлгийн хүчирхийлэлд  автсан 115 эрэгтэйг судлахад 7 хувь нь нэг буюу бүлэг эмэгтэйгээр хүчиндүүлсэн, 6  хувь нь эрэгтэй, эмэгтэй хүн аль алинаар нь хүчинд үүлсэн байна.

Хүч хэрэглэж үтрээгээр бэлгийн хавьталд орсон тохиолдол зөвхөн хоёр гарчээ.  Судалгаанаас харахад хүчинд өртсөн эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийн нэгэн адил  “эмгэнэлт явдлын дараах стресст эмгэг”-ийн шинж илэрсэн байна.

Хүчиндүүлсэн эрэгтэй хохирогчийн энэ байдлыг зөвлөгөө өгөгч мэргэжилтнүүд  анхаарч үзэх хэрэгтэй юм. Коллежийн оюутнуудыг хамарсан болзооны хүчингийн  судалгаанд эмэгтэйчүүдийн 13 хувь, эрчүүдийн 9 хувь нь их сургуульд сурч  байхдаа хүчээр бэлгийн хавьталд орсон гэж мэдээлжээ. Гэхдээ бэлгийн хүчирхийлэлд өртсөнөө эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөрөөр тайлбарладаг. Ихэнх эрчүүд өөрсдийгөө сэтгэл зүйн хувьд хохирсон гэж байхад  эмэгтэйчүүд бие махбодын хүчинд автсан гэсэн байна.

Нэгэн эрэгтэй:

“Би нэг удаа үдэшлэгт уригдсан бөгөөд үүнийг болзоо гэж мэдээгүй. Үдэшлэгийн  явцад нэгэн охиныг миний болзооны хүн болж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Би түүнийг эргүүлэх хэрэг байгаагүй, тэрээр надад наалдаастай байлаа. Тэр охин  дургүйцсэн хариулт хүлээж авахааргүй байв. Би ер нь найзлах хүнээ илүү сайн таньж мэдэхийг хүсдэг. Тэр надаар хүчээр секс хийлгэсэн мэт санагдаж байв. Дараа нь надад маш хэцүү байсан. Ер нь л хүнд ашиглуулсан юм шиг сэтгэгдэл  надад төрж байв” гэсэн байна.

Өөр нэгэн судалгаа нь хүний хүсээгүй бэлгийн зан үйлийг судалж үзсэн байна. Судлаачид эмэгтэйчүүдийг (46%) бодвол эрчүүд нь  (63%) хүсээгүй үедээ бэлгийн хавьталд ордог болохыг тогтоожээ. Хүсээгүй бэлгийн  хавьталд орсон нийтлэг шалтгааныг эрчүүд бусдад уруу татагдах, сээтэгнэх,  бусдад үгүйсгэгдсэн мэт сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийх, эсвэл харилцагчийнхаа  сэтгэлийг хангалуун байлгах, туршлагатай болох, эсвэл найз нартаа ярих зүйлтэй болох, согтсон байх гэх мэтээр дурдсан байдаг.

Эдгээрийн аль нь ч хуулиар тогтоосон хүчингийн тодорхойлолтод нийцэхгүй  ч эрчүүд эмэгтэйчүүдийн адил бэлгийн хүчирхийлэлд өртөж орж болохыг харуулж байна.

Хүний бэлгийн амьдрал

3 Comments

  1. haha says:

    надруу явуулж тус болооч тэхүү

  2. haha says:

    чи энэ програмийг хаанаас татсан юм бэ?

  3. yuun mal yum bicheed bgan says:

    юуун мал юм бичээд бга мал вэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.