Бүсгүйчүүдэд

z7iz5c47

За бүсгүйчүүд ээ өөрсдөө амьдралаа аз жаргалтай болгъё. Надад нөхөртөө уньж туниж, чи тэгсэнгүй ингэсэнгүй гэж хэл ам татлаж хэрүүл хийж, гомдоож байсан үеийг нь байнга дурсаж гэр бүл маань нэг л хүйтэн хөндий болсон үе байсан одоо би амьдралаа өөрчилсөн. Нөхрөө өөрчилье гэвэл өөрөөсөө эхлэх нь зөв юм байна гэдгийг ойлгосон. Энд жаахан биеээ дайчлахад л болно.

1. Нөхрөө ажилдаа явахад нь байнга халуун үнсэлтээр үдэж байх хэрэгтэй түүний үнсэхийг хүлээх хэрэггүй.Орой ирэхэд нь бас үнсэж угтаж бай.Чи намайг үнссэнгүй намайг мартлаа гэж хэлэхийн оронд хэдийгээр нөхөртөө дотроо гомдож тунирхасан ч хүчлээд сайхан инээмсэглээд үнс .

2. Чи надтай секс хийсэнгүй гэж гомдоллож түүний эхлэхийг хүлээхийн оронд өөрөө эхлээд өд илж таал өөрийг нь хүсэж байгаагаа хэл аяндаа нөхөр чинь нойр нь сэргээд чамтай секс хийх болно. Гэхдээ үнэхээр ядарсан үед бол чадахгүй байх л даа тиймээс хэзээ хийх боломжтойг нь асуу түүнийг шахаж шаардах хэрэггүй.

3. Эцэгийг нь хүүхдүүдийнхээ дэргэд битгий муулж бай хэдий эцэг нь муу хүн байсан ч хүүхдэдээ түүнийг үзэн ядах сэтгэлийг суулгахын оронд хайрлах сэтгэлийг суулга энэ нь ирээдүйд хүүхэд чинь сайн хүн болж хүнийг хайрладаг хүн болоход тустай. Хүүхдүүддээ аав нь сайн хүн аавыгаа үнс аавдаа баярлалаа гэж хэл аавыгаа хүндэл гэж хэлж бай үүнд чи өөрөө үлгэр жишээ болох хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ дэргэд баярлалаа гэж ханьдаа хэлж үнсэж бай хүүхдүүд чинь чамайг л дуурайх болно. Аав нь хүүхдүүдээ загнаж байхад хэзээ ч битгий дундуур нь орж өмөөрч бай. Хэрэв нөхөр чинь буруу зүйл хэлээд байвал дараа нь хүүхдүүдээсээс тусдаа нөхөртөө эвтэйхэн хэлж ойлгуулаарай.

4. Эр хүнийг ходоодоор нь удирддаг гэж би их олон зүйлээс уншиж байсан юм байна энэ үнэний ортой л юм шиг байна лээ.

5. Хэзээ ч тэднийг битгий шүүмжил.Харин магт. Хийсэн сайн зүйлийнх нь төлөө байрлалаа чамдаа гээд үнс.Тэднийг хүмүүжүүлэх гэж ердөө оролдож шахаж шаардах хэрэггүй учиргүй тийм хортой л зуршил биш бол. Харин чи минь тэгчихвэл л би их баярлана гэж хэлдэг ч юм уу.

6. Түүнийг найз нөхөд хөндлөнгийн хүний хажууд хэзээ ч битгий муулж бай харин нь дэмжиж сайн чанаруудыг нь магтан сайшааж бай.

7. Та 2-н хооронд болсон зүйлийг хэзээ ч битгий хэн нэгэн 3-дагч эдгээдэд хэлж бай.Тэд та 2-г эвлэрүүлэхгүй харин ч улам хөндийрөхөд хүргэнэ. Өөрөө хэлбэл эр эм 2-н хоорондох асуудлыг өөрсдөөс нь өөр хэн ч ойлгохгүй.

8. Хэзээ ч битгий нөхөрийнхөө эцэг эх ах дүүг нь муулж бай.Бүр муу хүмүүс байлаа ч тэр хэзээ ч битгий танай тэр тийм энэ ийм гэж муудалцахдаа хэл.

9. Эцэг эхдээ нөхрийнхөө муу талыг хэлж нөхрөө муулж огт болохгүй харин ч сайн талуудыг нь хэлж бай. Өөрөөр хэлбэл ээж аав , нөхрийгөө хооронд нь дайсагнуулаад хэрэггүй.

10. Эцэст нь нөхрийгөө байнга үнсэж илж таалж хүүхдээ эрхлүүлж байгаа юм шиг өхөөрдөж бай эрэгтэй хүмүүс бүгд эрхлэх дуртай байдаг юм.

Дээр хэлсэн бүгдийг би одоо амьдралдаа хэрэгжүүлдэг одоо миний амьдрал аз жаргалтай сайхан байна.Нөхөр чинь чамайг дагаад аяндаа өөрчлөгдөх болно. Саяхан нөхөр маань надад би чамд улам л хайртай болоод байх юм гэж хэлсэн. Одоо бидний дунд урьдын хүйтэн хөндий харьцаа үгүй болсон бүсгүйчүүдээ нэг хэргжүүлээд үзээрэй. Эрчүүд гэдэг нэг бодлын бидий яасаар байдаг хүүхэд шиг хүмүүс шүү дээ за бүгдэд чинь амжилт.

cekc.mn дээр ирсэн захидал

16 Comments

  1. sain says:

    ийм байсан. Тгтэл эхнэрээ хайрлахгүй байгаа хүнийг тэнэг гэхүү , юу гэх үү.

  2. USA says:

    унэхээр сайхан зөвлгөө байна.

  3. Bi says:

    Хүн болгон яг адтлгүй шүү дээ танай нөхөрт өөр жор л таарах юм байна. Дэндүү даварчихсан тэнэг нөхөр байна.Түүнийг хаяж яваад үзэхгүй юу ээж аавд нь байгаа байдлыг нь хэлэхгүй юу ер нь эцэг эхчүүд хүүхэддээ их лөлөөдөг шүү дээ. Уг нь би чамд хайртай гэхдээ чи ийм учираас гээд бүх бурууг нь бичиж өгөөд нэг хэсэг орхиод явахгүй юу.Огт хэрэлдэж болохгүй энэн чинь юу болчихоов гэж гайхтал нь хэрэлдэж болохгүй. Одоо чи нэг хэсэгтээ нөхөртэйгөө хэрэдэх хэрэггүй цаадах чинь дөжирчихөж.хэрэв нөхөр чинь чамд хайртай бол араас чинь гүйгээд л ирнэ.Ер нь эрчүүдийг сайн хашрааж байх хэрэгтэй цааш чичихээр нааш… гэдэг биз дээ.

  4. no me ames says:

    сонин л юм. нөхөр бид 2 яг л ийм харьцаатай ч хэрүүл уруул тасрахгүй л юм даа. гараад явах орж ирэх болгонд нь би үнсдэг. хичнээн муудалцаж хэрэлдсэн ч ажилдаа явахад нь ирэхэд нь үнсдэг. хоол ундын тал дээр манай хүн идэж л мэдхээс туслана гэж хэзээ ч байхгүй. хоол их голдог учраас үргэлж котлет, гуляш, хуушуур, бууз, цуйван, гэх мэт нарийн хоолнууд хийж өгдөг. гэрийн ажилд нэг хурууг нь хүргэж үзээгүй, хиртэй хувцастай явуулж байгаагүй, усанд оруулж, хооллож, хувцасыг нь тохируулж өмсүүлж, яг л ээж хүү 2 шиг би түүний бүх юмыг хийж өгч, эрхлүүлж байдаг.
    бас сексийн тал дээр ч би дандаа санаачлага гаргаж, элдвийг туршиж, нөхөртөө шинэ сайхан бүхнийг эдлүүлхийг хичээж байдаг.
    ээж аавыг нь ирээд хэд хоноод явахад нь би яг л зочид буудалд ч юмуу, амралтанд байгаа юм шиг л бас л бүхнийг нь хийж өгч, өдрийн 2,3 хоол хийж өгч,тэднийг ая тааваар нь амрааж байгаад явуулдаг.
    найз нөхдийг нь ирэхэд нь хамаг байгаагаараа дайлаад, хэдий хэрүүл уруултай байсан ч найзуудад нь мэдэгдэхгүй инээгээд суудаг.
    ер нь бол гэртээ бол манай хүн шавар бурхан шиг л хөдөлгөөнгүй сууж, би бүх ажлаа хийж, ажилдаа явж, түүнийг халамжилж, бүх л цаг хугацаа сэтгэл зүрхээ түүнд зориулдаг.
    тэгсэн ч бид 2 тийм ч таарамжтай байдаггүй. тэр маань хүүхнүүдтэй орооцолдох донтой юм шиг байна лээ. түүнийг нь засаж авах гэж, хэлж, ярьж, гуйж, загнаж, хэрэлдэж_ зодолдож, байж болох бүх л аргыг хэрэглэсэн ч ямар ч нэмэр болдоггүй.
    эргэн тойрны минь хүмүүс намайг нөхрийгөө хэт эрхлүүлж, хэт давраасан болхооор ингэж байна гэдэг, би бүр гайхаад нэг хэсэг нь эрхлүүл гээд, нэг хэсэг нь түүнд зовлон зүдгүүр амсуул гээл… аль нь тохирох жор юм бүү мэд

  5. ээдээ says:

    за мууусай хүүхнүүд та нар,би нэг юм хэлэх гэсийн энэ завхай хүмүүсийн ордог 89.ком гээд сайтанд завхай монгол хүүхнүүд зөндөөө байна ихэнх нь монгол хүүхнүүд байна болилдоо та нар зарим нь муу дуучин Болдынхоо зургийг тавьцанч байх шиг арай дэндэж байна шүү

  6. the.phone says:

    мэддэг ч заримдаа мартчихдаг зөвөлгөөнүүд байна, сануулсанд тнх.

  7. 6666 says:

    Заза али али н тэгж байх хэрэгтэй ш дээ. Дандаа нэг н тэгээд байвал уйтгартай байдаг юм залхмаар

  8. beauty says:

    сайхан зөвөлгөө бна.

  9. Ani says:

    Аваx юум бнаааа. гxдээ ийм тэвчээртэй Бүсгүйчүүд xовор л доо. Би бол Сексийг л Тэрийг xүлээxгүй Өөрөө эxэлдэг бxдаа кккккк

  10. ÇÀËÓÓ. says:

    äàæã¿é ø¿¿.ýð ýì ãýëòã¿é àâàõ ñàíàà èõ áàéíà.

  11. BATAA says:

    Yooy iim saihan ehnertei bolchwol saihanaa…

  12. boloroo says:

    ih goy zuvluguu bna daanch bi salchihsan bugd l unen bna daa. daraa amidral zohiovol zaaval heregjuulne ee.

  13. cahirmaa says:

    нөхрүүдэд бас ийм зөвлөгөө бичих нөхөр байвал баярлана шүү

  14. tseegii says:

    Äàæã¿é çºâëºãºº áàéíà. Õýðýãæ¿¿ëýýä ¿çýõýä áóðóóäàõã¿é áîëîëòîé

  15. khongorkhon says:

    Энэ зөвөлгөө үнэхээр таалагдлаа. Нөхөртэй хүүхнүүдээ амьдралдаа нэг хэрэгжүүлээрээ

  16. qui ter says:

    үнэний ор байна шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.