Бүсгүйчүүд тогтмол дур ханалтад байнга санаа зовдог

698

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэлзүйн харилцаа өөр өөр байдаг нь мэдээж. Хэвшмэл ойлголтоор бол эмэгтэйчүүд илүү сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж, бусдад нээлттэй байдаг бол эрчүүд өөрийгөө нээхээс татгалздаг. Харин орчин үед эр, эм гэж ялгагдахгүй бусадтай харилцах, нээлттэй байх, өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг шаардлага адилхан тавигдаж байгаа. Сексийн амьдрал ч мөн адил. Бэлгийн амьдралын хүрээнд гар хангалга, тохиолдлын бэлгийн харилцаа, тогтмол дур ханалт зэрэг асуудал тулгардаг. Гэхдээ энэ бүхэн нь хосуудын ялгагдах тал гэнэ. Гар хангалга ихэвчлэн эрчүүдэд тохиолддог. Харин тогтмол дур ханалт нь эмэгтэйчүүдийн толгойны өвчнүүдийн нэг.

Сексийн ялгаа болсон энэ зүйлүүдэд эр, эмийн сэтгэл зүй өөр өөрөөр илэрдэг учир илүү их анхаардаг байна. Өөрөөр хэлбэл ижил төстэй зүйлүүдээс илүү анхаарлын төвд байдаг аж. Сексийн харилцаанд хамгийн их жендерийн ялгаа гардаг нь гар хангалга аж. Эрэгтэйчүүдийн 92 хувь нь нэгээс доошгүй удаа гар хангалга хийж дур хангасан байхад эмэгтэйчүүдийн 58 хувь нь гар хангалга хийж үзсэн байдаг аж. Гар хангалга хийж үзсэн эрчүүд бараг бүгд 20 нас хүрэхээсээ өмнө, ихэвчлэн 13-15 насандаа анх гар хангалга хийсэн бол эмэгтэйчүүд 25-30, тэр байтугай 35 насандаа анх гар хангалга хийж үзснийг судалгаагаар тогтоожээ.

Дараагийн ялгаатай асуудал нь тохиолдлын бэлгийн харилцаа аж. Гэрлэхээс өмнөх эсвэл гэрлэсний дараах гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд жендерийн ялгаа ихээр ажиглагддаг байна. Тохиолдлын бэлгийн харилцаанд орж байгаа хүмүүсийн хувьд бие биенийхээ өмнө хүлээсэн ямар нэг үүрэг хариуцлага байдаггүй. Эрчүүд ийм холбоо харилцаатай байхыг дэмждэг бол ихэнх эмэгтэйчүүд үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй. Эмэгтэйчүүдийн хувьд хайрлаж дурласан эсвэл таалагдсан хүнтэйгээ тохиолдлын харилцаанд ордог байхад эрчүүд бэлгийн дур хүслээ хангах зорилгыг эхлэн тавьдаг байна.

1 Comment

  1. Handsome zaluu bna says:

    Сайн уу? монголын сайхан бусгуйчуудээ… Оортоо 100% итгэдэг орондоо сайн бусгуй бна уу? дотно танилтсая 21тэй дажгуй залуу бна. жич зовхон дажгуй ганц бусгуйтэй танилцана. 99151465

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.