Ганбуш: Айдастай амьдралаас ил гармаар байна

GanbuushОлонд Ганбууш нэрээрээ танигдсан Н.Ганболдтой ярилцлаа. Тэрээр Монголд тайчих урлагийг гаргаж ирсэн анхдагчдын нэг гэгддэг юм байна.

-Тантай утсаар ярихдаа “Ганбууш эгч ээ” гэх үү, эсвэл “ах аа” гэх үү гээд гайхлаа. Хүмүүс таныг ихэнхдээ хэн гэж дууддаг вэ?

-Гамбууш эгч ээ гэх нь бий. Харин мэдээллийн хэрэгслийнхэн ярилцлага авч, нэвтрүүлэг хийх болохоороо “Хатагтай Ганбууш” л гэцгээдэг.

-Ганбууш гэж юу гэсэн үг вэ. Таны жинхэнэ нэрийг Н.Ганболд гэдэг байх аа?

-Ганбууш биш Ганбуш байхгүй юу. Миний хойд аав Дарьгангынх болохоор Дарьганга гэдгийн “ган”-ыг авсан хэрэг. Харин түүний араас орж байгаа Буш гэдэг чинь АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн нэр юм шүү дээ. Ингээд энэхоёрыг нийлүүлээд өөрийгөө Ганбуш гэж нэрлэсэн. Мөн намайг “Монголын Ану хатан” гэцгээдэг. Харин жинхэнэ нэрийг минь Нямдоржийн Ганболд гэдэг.

-Барууны зарим оронд ижил хүйстнүүд болон бэлгийн чиг хандлага нь өөр хүмүүсийг нийгмийн гишүүнийх нь хувьд эрх ашгийг нь хамгаалж, тодорхой чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Харин манайд энэ талаар яригдаж байсан удаа бий юу. Та энэ талаар сонирхож байв уу?

-Манайд их сонин шүү дээ. Харин ч нэг үеэ бодвол бидэн шиг хүмүүсийг харьцангуй гайгүй хүлээж авдаг болсон. УИХ болон дээд шатны байгууллагын хүрээнд бидэнтэй холбоотой зүйл яригдаж байсныг сайн мэдэхгүй юм. Хэрэв хэн нэгэн гишүүн бидний төлөө дуугарвал тэр хүн эрэгтэй байвал гомо, эмэгтэй байвал лесби гээд хэлэгдэж магадгүй.Тэгэхээр бидний төлөө дуугарч өөрийгөө хэцүү байдалд оруулах хүн гарахгүй л болов уу. Магадгүй тийм хүмүүс байж болох ч дуугарахгүй л байх. Би л галзуугаараа дуугарч байх шив. Миний бодлоор манайх ардчилал хөгжсөн орон гэгддэг боловч Азид хамгийн эрх чөлөөтэй, ардч

3 Comments

  1. uyangad says:

    тэгвэл уянга чи энэ xүний сайт руу орж ирэxээ болиоч. Заваан заваан гэчээд нээx дуртай өдөр болгон орж ирдийн бж хэхэ

  2. Dr. bold says:

    Уянга чи энэ хүн шиг төрсөн бол яах вэ? энэнд хэн ч буруугүй шүү.

  3. Uyanga says:

    заваан гахай