Дайснаасаа өшөөгөө авмаар байна уу

92866764

Хүүхнүүд эр нөхөртөө хууртагдаж, итгэл хайраа харамгүй өгсөн найз нар ч урвах үе гардаг. Ийм үед дотор бачимдаж, тэднээс хариугаа авах, тэднийг чадах хүсэл туйлын ихээр төрдөг. Өшөөгөө л авч байвал яасан ч яахав гэж бодогдох мөч бишгүй л тохиолддог.

Гэхдээ аливаа юм хэмжээ хязгаартай байдаг, таны үйлдлийг нэг талаас хууль, нөгөө талаас нэр төр чинь зохицуулж байх хэрэгтэй гэдгийг эн тэргүүнд бодолцох хэрэгтэй. Хууль бол хамгийн чухал зүйл. Таны өшөө авалт эрүүгийн хуулийг зөрчиж яасан ч болохгүй. Ер нь хүчирхийллийн шинжтэй аливаа болчимгүй ажлаас зайлсхийж байх нь хожим танд өлзийтэй. “Дайсан”-ынхаа шинэ эхнэр, нууц амраг, түүний эцэг эх, үр хүүхэд, хамаатан саданд заналхийлж, тэдний хөдлөх, үл хөдлөх хөрөнгөнд халдаж болохгүй. Хэрэв ингэвэл эцсийн эцэст та хохирогч биш хэрэгтэн болно шүү.

Та өөрийгөө хүндэлж, өөрийнхөө нэр төрийг бас бодолцох ёстой. Та нөхрөө үл таних, бас үл бүтэх бүсгүйтэй зоогийн газарт сүрхий дотно сууж байхыг харвал орь дуу тавин харайлган очиж, олны нүдэн дээр нус нулимастайгаа хутгалдан, хэрүүл маргаан дэгдээж, зоогийн газарт дугуй ширээний ярилцлага хийх гэсний хэрэггүй юм. Иймээс та хууль ч зөрчилгүй, өөрийгөө ч эвгүй байдалд оруулахгүйгээр хариугаа бах таваа хангатал авах арга зааж өгье. Таныг ямар хүн гомдоосноос шалтгаалж доорх аргуудаас аль тохирохыг нь сонгож аваарай.

Хамаатан садан
Тэд таныг цайллаганд урьсан тохиолдолд найранд сууж байхдаа нэг хоолноос нь амссаны дараа дотор эвгүй болсон мэт ярвайж, гэхдээ бас үүнийгээ нуух гэж байгаа хүн шиг дүр эсгэх хэрэгтэй. Ялангуяа олны анхаарлыг өөр дээрээ татах нь чухал ярвайснаасаа хойш хэдэн хором үхсэн амьд нь мэдэгдэхгүй сууж байснаа гэнэт бараг гүйх шахам гарч, нүүр амаа угаасаар орж ирээрэй. Тэр мөчөөс хойш юу ч амсахгүй, юунд ч хүрэхгүй байж байгаад яг явахынхаа өмнө гэрийн эзэгтэйгээс таныг дайлсан “аюултай” хоолны жорыг асуухаа мартуузай

Найз нөхөд
Эмэгтэй найзтайгаа хаа ч хамаагүй тааралдвал /өөр залуутай цуг явж байвал бүр ч сайн/ Их гайхсан хүн болж: Сайн байна уу? Чи өнөөдөр ямар аятайхан харагдаж байна вэ? Яасан нөгөө үрчлээгээ татуулчихсан юм уу? Силикон шахуулчихсан юмуу даа. Гээд унтраачхаарай.

Ажлын чинь дарга
Ажлынхаа даргатай хэт их тэрсэлдээд хэрэггүй. Гэхдээ л мөчөөгөө өгөхгүй шүү. Үзээд алд. Даргын чинь өрөөнд амьд цэцэг байдаг бол шороонд нь хэдэн ширхэг ёотон сэм бул. Хэсэг хугацааны дараа даргын өрөөний цонхны тавцан, ширээ, ойр хавийн бүх тавилга шоргоолжоор дүүрэх болно. Дарга чинь гадаадын төлөөлөгчтэй уулзаж байхад ширээн дээгүүр нь шоргоолжнууд уралдаж байна гээд бод доо.

Хэрэв та техникт муугүй бол даргынхаа утсыг онгойлгоод дуу тодотгогч микрофоныг нь сугалаад хаячих. Дарга чинь хэнтэй ч ярьсан цаад хүн нь юу ч сонсохгүй. Ингэвэл танай босс ажлаасаа хусуулчихсан юм шиг ёстой нэг байж суух газаргүй болно доо.

Өрсөлдөгч хүүхэн
Өрсөлдөгч хүүхэнгүй эмэгтэй гэж байдаггүй. Тиймээс та тааралдсан мөнгөн тэмдэгт болгон дээр “би маш их ганцаардаж байна” гэж бичээд хажууд нь өрсөлдөгч эмэгтэйнхээ нэрийг утасны дугаартай нь бичнэ үү. Мөн түүний нэрийн өмнөөс сонин сэтгүүлд зар нийтэлж, танилцах хүсэлтэй байна гэж бичиж ч болно.

Хуучин нөхөр
Нөхөр чинь хамаг хувцсаа цүнхлээд явах гэж байхад нь түүний бүх товчийг сэм огтолж хаяарай. Түүний шинэ амрагт багагүй л хэрэг тарина. Хэрэв та явах болсон бол гэрийнхээ өнцөг булан, орон доогуур түүхий загас нуугаарай. Таныг хөөчхөөд нууц амрагаа авчраад амар сайхандаа жаргахыг горьдож буй нөхрийн чинь овоохой хэдхэн хоногийн дараа хүн тогтохын аргагүй өмхий үнэрээр дүүрч, нууц амраг нь хүртэл ийм заваан амьтныг орхиод ум хумгүй зугтах болно. Бас элсэн чихрийнхээ саванд давс, давсныхаа саванд элсэн чихэр, гурилныхаа саванд будаа, будааныхаа саванд гурил хийчихвэл мөн гоё доо.

Хуучин нөхөр чинь төрсөн өдөртөө уривал…
Тэгвэл очих хэрэгтэй. Үриагүй ч байсан оч. Тэгэхдээ нөхөртөө тохируулж аятайхан бэлэг аваарай. Тухайлбал шивэр арилгагч уут дүүрэн аваад, нүүр дүүрэн мишээгээд “Хайрт минь би чамд аль дээр үеэс хойш авч өгье гэж бодсоор өдийг хүрчихлээ. Орой унтахынхаа өмнө залхууралгүй түрхчихэж байгаарай” гээрэй. Ялангуяа нөхөр чинь төрсөн өдрөөрөө камераар бичлэг хийлгэж байвал тун догь.

Та хууль зөрчөөгүй. Бас нэр хүндээ унагаагаагүй. Жинхэнэ өшөө авалт гэдэг чинь энэ дээ. Эцэст нь таны ухааныг биширсэн нөхөр чинь буцаад нийлье гэж уйлж дуулаад ирвэл /энэ нь тодорхой нууц/ та түүнийг гарынхаа шуун дээр би …д хайртай, эсвэл тэр хоёр үүрд хамт гэж шивүүлсний дараа л зөвшөөрөөрэй. Зөвшөөрөхгүй бол бүр ч сайн.

/Хань/

10 Comments

  1. Wonder girl says:

    Dajgui arguud bna. turshaad uznee. nuuts amraagaasaa yaj oshoo awahiig zaagaad ogoorei.

  2. wow says:

    хэ хэ загас энэ тэр гээл аргаа ядсан хуний л ажилдаа сайхан амидарах сайхан ошоо авалтдаа

  3. Women says:

    Би нэг Соко гэдэг охин танидаг бсан юм.Түүнийг жаахан хэцүү амидралтай болохоор ни өрөвдөж нэлээн тус болдог блаа.Тэр охин их сургуулийнхаа бас нэг найз охины тухай бидэнд яриж, тэр царай муутайгаа мэдэхгүй аймаар ааштай охин,надаас өөр хэн ч тоож найзлахгүй биз , тэгээл гэртээ нэг өрөөндөө үнэгүй блгаж бгаа юм. Найз залуу ни гайгуй ааштай давгуй залуу. Надад сайн юм шиг бгаан, тэгсэн чини төрсөн өдөрөөр ни би түүнтэй гай болоод унтчихсан. Мөнгөнд ни л болоод найз охиноосоо салахгуй биз дээ тэрнээс биш надад хайртай юм шиг бна гэдэг бгаа.Намайг ядуу болохоор хэн тоох вэ гээл. Баахан өрөвдөж өөд ни татаж бгаад л явуулсан.
    Гэтэл нэг өдөр Соког миний найз залуутай буудал орж явсаныг ни найзуудын маани нэг харчаад ирж хэлдэг юм бна. Бурхан мини гэж арай ч дээ???, найз залуугаараа ч тэр үнэнийг ни хэлүүлчихэв ээ ,.Найз залуу маани ам тангар аа өргөн байж,би гудманд Сокотой дайралдаад асуудалтай хэцүү бна гээд бхаар ни хамт хэсэг бгаад , тэгсэн архи уумаар бна гэхээр ни хамт уугаад, тэгээд согтуудаа унтчихсан бна уучлаарай ахиж хэзээ ч гээд бүүр уйлаад уучлал гуйсан. Гэвч би 2 ууланг ни уучилж чаддаагуй. Гомдсон хэвээр л уйтгарлаад л уйлаад л бсан.Юун 3 жил, юун хайр , .Юун Хурим, юун бабетэй болох энэ тэр….юун найз вэ бас …
    Гэтэл нэг өдөр нэг найз маани – Соко чиний утасыг дандаа гуйж яридаг бсан биздээ, нөгөө их сургуулийнх ни найз охин дугаар ни бгаа даа гэв
    -Тийм гэсэн чини, Чи утасдаад Сокотой ярих гэсэн юм аа, чи нөгөө их сургуулынх ни найз охин ни уу? Сокогийн гар утас ни болохгуй бна, чи нөгөө найз залуугийнх ни Тулгаа бил үү тэрнийх ни утасыг мэдэх үү, тэрэнтэйгээ хороололд амидарч бгаа хэвээрээ юу бас нэг ангийнх ни охин гэрт ни амидардаг гэсэн ядаж тэрнийх ни дугаарийг ни мэдэхгүй биз дээ гээд асуучих гэдэг бгаа хэхэ.
    Яана аа би тэгээд яричихсан хүмүүсээ…Гоё бсан шүү. Нөгөө охин чини таг гацаад байж бсан аа , Соко юу вэ,энэ тэнэг охин манайд гуйж амидардаг шдээ … гээл эхэлсэн би ч утас аа тасалсан,цааш ни сонсох ч шаардлага бгаагүй, одоо ч тэнд дайн эхлэх ни тодорхой …тэгсэн миний уур гомдол бүх юм бхгүй болчихсон.Бүүр Соког жаахан өрөвдөх ч шиг , одоо нээрээ 2 жил болж байж сургуулиа төгсөх юм бна шээ, төгстөл өө дайсантай яана даа л гэж бодсон…Сорры Соко

  4. zolko says:

    hamgiin tom oshoo avalt bol ooroo amjilt gargah.

  5. Бүсгүйтэн says:

    Ийм юм бичиж олны хүртээл болгоно гэдэг чинь сөрөг зүйлийг олон нийтэд сурталчилж хөхүүлэн дэмжиж байгаа гэсэн үг шүү балай юм. Өш хонзонгийн мананд умбасан сэтгэл дотроосоо идэгдэж эзнээ тамлана. Үйлс бүтэхээ болино ингэж хар энергиэр өөрийгөө цэнэглэж хөгийн аргаар өшөө авах гэж явсанаас зүгээр орхисон нь дээр. Бас зайлсхийх хамгийн зөв арга

  6. Ani says:

    ваxаxаxаxа. Тэр загас нуу гснийг бодсон чин инээд xүрчлээ. Тэр загасыг олтол тэгээл тэднийx Xүн тогтоxын аргагүй үнэр танартай бx н тодорxой. Тооxгүй өнгөрсөн Нэгнийг н эргэж xартал амидар гдг Үг бдг даа. тэгээл Тэр чин Гое өшөө авалт ш дээ.

  7. corez says:

    шал тэнэг юм

  8. cahirmaa says:

    нэг их хорон биш хөөрхөн л аргууд байна. хуучин нөхөр дээрх аргууд хөөрхөн юмаа, хүн ер нь бухимдлаа зарим үед янз бүрээр илэрхийлдэгшт үгүй бол галзуурна биздээ. би лав нэх гэм хортой гэж бодохгүй байнаа. дургүй хүргэсэн залууд баавгайтай чихэрний гаднахыг чинжүүгээр арчиж байгаад идүүлж л байлаа.

  9. Man says:

    Энэ бол бүдүүлэг хүний өшөө авалт байна. Дээрх хүний хэлдэг зөв. Нүдэн дээр нь атаархаж боож үхмээр санагдахаар өөрийгөө болоод амьдралаа авч явах хэрэгтэй. Үүний тулд өөрөөс чинь чамгүй хичээл зүтгэл гарна. Гэхдээ энэ нь таны өрсөлдөгч таньд шаралхаж хорссондоо хариу болгож санаанд оромгүй муухай өшөө авалт хийх нөхцлийг бүрдүүлнэ шүү гэдгийг анхаар. Хамгийн сайн арга нь тэр өшөө авах гээд байгаа хүнээсээ өөрийнхөө болоод түүний нүдэнд өртөхгүйгээр аль болох хол газар явж өөрийнхөө болоод түүний хор шарыг дахин буцалгахгүйгээр бүхнийг мартах нөхцлийг бүрдүүл. Ингэх нь хэн хэнд чинь хэрэгтэй. Арчаагүй нөхрөөсөө салсны дараа өөр чинээлэг арчаатай нэгэнтэй хуучин нөхрийнхөө нүдэн дээр атаархуулж амьдарч байна /өшөөгөө авч байна/ гээд түүний гарт амь насаа алдсан тохиолдлууд гарч байсан гэдгийг анхаар. Атаархах биш атаархуулна гэдэг нь аюултай тоглоом шүү. Ер нь өшөө авна гэдэг өрсөлдөгчтэйгээ мөнхийн дайн зарлалаа гэсэн үг. Өөрт чинь чадуулсан эр хариугаа хэзээ нэгэн цагт ямар нэг байдлаар авна гээд шүдээ зуусаар хоцрох тул та мөнхийн түгшүүрт байдалд байна. Тайван амьдралыг хүсэгч бол та өрсөлдөгчөө зөнд нь орхиод холдож үз.

  10. bi bol bi says:

    өө тэгж хүн амьтанд муу санаж далдуур хорлоод яахав,згр л сайн сайхан яваагаа харуулах нь хамгийн зэвүүн өшөө авалт юм шиг санагддын.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.