Ийм нэгэн явдал

3052932_303bd600

Хүний амьдрал хачин сонин үйл явдлаар дүүрэн байх юм даа. Хэдэн жилийн өмнө Европын нэг улсад ийм нэгэн явдал болжээ. Марк гэгч таксины жолооч залуу ажлаа хийгээд явж байтал юу юугүй төрөх дөхсөн, тогоон чинээ гэдэстэй залуу эмэгтэй зам дээр гараа өргөөд зогсож байх юм гэнэ. Марк өнөөх эмэгтэйг суулгатал төрөх рүү хүргэж өгөөч гэж арайхийн хэлжээ. Замдаа дуншиж өвдөн орь дуу тавиад их л зовж шаналж байлаа. Мань эр сандран аль болох хурдан очихоор авхаалж самбаагаа дайчилж, түүний хажуугаар машин дотор минь төрчих вий, үгүй дээ л ус цас нь гарчих вий гэхээс яс нь хавтайж, хар хөлс нь цутгаж байлаа. Арайхийж нэг юм эмнэлэг дээр очоод зайлуул ганцааранг нь буулгалтай биш өнөөх эмэгтэйг түшин явсаар бүр оруулж өгчээ. Гэтэл эмнэлгийн нэг ажилтан түүнээс утас хаягаа өгөхийг шаардахад, Марк нөгөө эмэгтэйгээс болоод балмагдсан сэтгэл нь тайвширч амжаагүй байсан тул учрыг нь лавлаж асуусан ч үгүй, утас хаягаа тэмдэглүүлж гэнэ. Гэтэл энэ явдал мартагдаж байтал хэд хоногийн дараа жинхэнэ хэрэг манджээ.

Маркыг эзгүйд гэрлүү нь төрөх эмнэлгээс утасдаж эхнэртэй нь яриад хурдан ирж хүүхдээ ав, эх нь хүүхдээ орхиод явсан гэжээ. Нөгөө эмэгтэй төрөөд бие нь жаахан тэнхэрмэгц хүүхдээ ч авалгүй оргоод явчихсан юмсанж. Эмнэлгийн ажилтан Маркыг түүний нөхөр гэж бодоод утас хаягийг нь тэмдэглэж авсан ба мань эр түүнийг нь анзаарах ч сөхөөгүй хаягаа өгсөнийг нь дээр өгүүлсэн билээ. Угаасаа ч хартай, ааштай эхнэр нь түүнийг ирэхэд нь ёстой болгож тавьжээ. Учирлаж хэлээд ч нэмэргүй, уурлаж хашгираад түүнээс ч долоон дор юм болж салж сарних дээрээ тулаад хоёр хүүхэд нь өнчрөх асуудал босч ирэв. Марк ч эхнэртээ ойлгуулах гэж янз янзаар оролдоод дийлэхгүй бүүр сүүлдээ яах аргагүй өнөөх нялх хүүхдийн эцэг нь мөн эсэхийг тогтоолгох шинжилгээ хийлгэж гэнэ. Гэтэл тун аймшигтай хариу гарчээ. Тэр бол түүний хүүхэд биш болоод зогсохгүй угаасаа Марк үр тогтоох чадваргүй болж таарчээ. Марк энэ шинжилгээний хариуд итгэсэнгүй. Учир нь тэр хоёрын хоёр хүүхэдтэй шүү дээ. Энэ учраа гарган хэлж, ямар нэгэн андуурал байгаад эргэлзээгүй тул хоёр хүүхдээ ч дагуулан очиж шинжлүүлжээ. Гэтэл Маркын үр тогтоох чадваргүй нь төрөлхийнх бөгөөд 100 хувийн магадлалтай, харин өнөөх хоёр хүүхэд нь өөр өөр эцэгтэй гэсэн лабороторийн дүгнэлт гарчээ. Энэ удаад эхнэрийнх нь хүссэн юм хүзүүгээр татаж тэр хоёр салж сарнисан нь мэдээж хэрэг билээ. Амьдралд хөгийн юм их байх юм даа.

Цаг төр сэтгүүл

18 Comments

  1. Oh, no says:

    эхнэр нь нөхөрөө зовоохгүй гэж өөр хүнээс хүүхэдтэй болж гаргасан ч юм билүү..

  2. Tushig says:

    хүүхэд тогтоолгох шинжилгээ хийлгэвэл манай хүүхнүүд яаж орилж чарлаж, гомдож айлгах болоо

  3. monda says:

    хахахаахахахаха

  4. sony says:

    нэг онигоо санаанд орчихлоо. нэг банди 18 хүрээд нэг охинд сайн болоод энэ тухайгаа аавдаа хэлжээ. аав нь нөгөө охиных нь аав ээж, нутаг усыг нь асуунгуутаа, өө миний хүү ёстой болохгүй шүү, та 2 чинь хоёулаа миний хүүхдүүд учраас ёстой болохгүй гэжээ. хүү нь хичнээн уурлаад аавыгаа ямар банзал юм бэ гэж бодсон ч тэгэсгээд өнгөрч гэнэ. 1 жилийн дараа өөр нэг охинд сайн болоод амьдралаа холбох дээрээ тулжээ.мөн л аавдаа хэлж гэнэ. харамсалтай нь яг урьдын явдал давтагджээ. тэсвэр алдсан хүү аргаа бараад аавынхаа банзалын тухай болон урьдны 2 удаагийн дурлалынхаа тухай ээждээ алтан хошуу хүргэжээ. гэтэл харин ээж нь юу ч болоогүй аятай, шшшш миний хүү эртхэн ээждээ хэлж байхгүй, чи чинь энэ эцгийнхээ хүүхэд биш шүү дээ гэсэн гэдэг. ингэхээр зэрэг энэ амьдралыг яалтай ч билээ хүмүүс минь.

  5. LADY says:

    hehe yamar aimaar yum be.

  6. haha says:

    хахаххахахахах ёоооооооооооы юууууууууууун алиан бэ

  7. Mimi says:

    хэ хэ ямар инээдтэй эмэгнэлтэй юм бэ

  8. Special One says:

    Хүүхнүүд ийм л аюултай шүү eр нь хүүхэдтэй болоод шинжилгээ өгч байсан нь дээр юм байна

  9. Radical says:

    Тэр жирэмсэн эмэгтэйн ачаар заваан эхнэрийнхээ нууцийг мэдэж дээ. Азтай залуу. Салсан нь болж.

  10. Someone, who cares... says:

    humus yagad bie bieniigee huurdag bnaa gj…

  11. Hahahaha, ystoi saihan yvdal baina.

  12. sweta says:

    хаааахахаххаааха

  13. chono says:

    энэ чин кино бна, жинхэнэ явдлаар хийсийн байж дээ

  14. Angel says:

    Õºãèéí ç¿éë áàéíà. Ìàíàé ýð÷¿¿ä íýã ¿çýõýä áîëîõã¿é ãýõ ãàçàðã¿é. Èõ ë ñîíèí õàðèó ãàðíà äàà.

  15. zzzzzz says:

    тэнэг наасан

  16. jeki says:

    иймэрхүү явдалууд байдаг ий маа

  17. Eserguu says:

    Хаха хүүхнүүд гэж иймэрхүү л улс даа.

  18. huurhunuu says:

    хахаха гайхалтай, манайд ийм шинжилгээ хийвэл их айл салах байх даа,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.