Хүний амьдралын утга учир юу вэ? Энэ үгийн хариултыг олон хүн сонирхдог. Гэр бүлийн аз жаргал л хүний амьдралын утга учир байдаг гэж судлаачид дүгнэдэг. Гэхдээ гэр бүлийн аз жаргалыг бий болгоно гэдэг хамгийн хэцүү зүйл. Гэр бүлээ насан туршдаа аз жаргалтай хэвээр байлгана гэдэг ч тийм амар зүйл биш. Тэгвэл яаж гэр бүлийн аз жаргалыг бий болгох вэ гэсэн асуулт аяндаа урган гарна. Аз жаргалтай амьдаръя гэвэл ханиа л зөв сонгох хэрэгтэй. Амьдралын ханиа хэр зөв сонгож чадсанаас таны амьдрал аз жаргалтай байх уу, үгүй юу гэдэг чинь шийдэгдэнэ.
Гэвч ханиа зөв сонгоно гэдэг чинь бас л хэцүү асуудал. Ханилан сууж байгаа эр эм хоёр хэдийгээр бие биедээ хайртай, үнэнч байж болох боловч тэдний хооронд санал зөрөлдөх асуудал олон гарна.
Хамгийн наад зах нь л гэхэд ханилан суусан эр эм хоёр, хоёр өөр ахуй нөхцөлд өсөж хүмүүжсэн байж таарна. Бас тэгээд өөр өөр хүсэл мөрөөдөлтэй байж таарна. Тэдгээрээс гадна эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил гээд таарч тохирохгүй зүйл олон гарна.
Мөн түүнээс гадна шашин шүтлэг, хобби, хүсэл сонирхол гээд олон асуудлууд гэр бүлийн аз жаргалыг цогцлоох замд хөндөгдөнө. Тэгвэл энэ бүхнийг хэрхэн яаж даван туулж аз жаргалтай гэр бүлийг бий болгох вэ?
Бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаж чадвал гэр бүлийн аз жаргалыг бий болгох магадлалтай гэнэ.
Хайр гэдэг хоёр хүн бие биенээ хүндэтгэсэн хүндлэл, итгэлээс үүсдэг хэмээн сэтгэл судлаачид үздэг байна.
Итгэл хүндлэлээс үүссэн хайр л жинхэнэ аз жаргалтай амьдралыг бий болгодог аж. Ихэнх хүмүүс анхны харцаар бие биендээ дурладаг гэдэг. Тэгвэл ийм хайр бат бэх амьдралыг бий болгож чаддаггүй ажээ.
Эе эвийг хичээсэн, хамгийн бат бөх гэр бүлүүдийн нууцыг судалж үзэхэд тэдний бараг 90% нь эр нөхрөө ихээр хүндэлж харьцдаг болох нь тогтоогдсон гэнэ. Энэ нь эр нөхрөө бурхан шиг тахих гэсэн үг биш юм. Харин аливаа зүйл дээр нөхрийнхөө шийдвэрт ач холбогдол өгч үгийг нь сонсдог, нээлттэй ярилцдаг, зөвлөлдөж чаддаг байвал зүйд нийцнэ. Ертөнцийн xaанa ч гэсэн эмэгтэйчүүд эр нөхрөө бусдаас дээгүүрт тавин харьцдаг. Энэ нь ч их утга учиртай.
Учир нь ийм хүндлэлээр хүрээлэгдсэн эр хүн өөрийнхөө хүч чадал, оюун ухаан, эрдэм мэдлэгийг дээд зэргээр мэдэрдэг ажээ.
Харин тэр их хүндлэлийг эхнэрээсээ хүлээхийн тулд эр хүн хамтын амьдралынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулж чаддаг байх ёстой. Хэрэв тэгдэггүй бол эр хүнийг хүндэлж хайрлахын учир юусан билээ. Амьдралын туршлагаас харахад эр хун өөртөө хэр зэрэг хүндлэл хүлээж авч чадаж байна тэр хэмжээгээрээ гэр бүлийн амьдрал нь өөдрөг байдаг аж.
Иймд эр нөхрөө хүссэнээрээ байлгая гэвэл түүнийг хүндэлж байгаагаа мэдрүүлэх л хамгийн чухал юм.
3 Comments
Эрчүүд хүндлэл хүлээхийн тулд ямагт эмэгтэй хүнээс дээр байх ёстой. Гэтэл манай нөхөр ажилгүй, ямар ч чадалгүй, тэгээд хийх ажилгүй болохоор архи уухаас өөр юмгүй. Тийм хүнийг яаж ч хүндлэх билээ үнэндээ нөхөргүй хүүхэн гэж хэлүүлэхээс л айж хамт амьдарч байна даа. Хорвоо ямар хатуу юм бэ…
Эрчүүдийг тэгэж давраахгуй шуу хоо. Горьд. Тэрнээс гадний хуний амьдралийн утга учир хуви хунээсээ шалтгаалаад оор л байж таараа. Ганчхан гэр булийн аз жаргал байх албагуй.
би тэгэж бодоxгуй бна давардаг байxгуй юу эрчүүд