Их аварга ч бас Японы хүргэн болох уу?

asashoryuYoslol

Арлын Японы сумогийн дэвжээг эзэгнэж яваа идэр залуухан хөвгүүддээ эх орон, ард түмэн нь хайртай байдаг. Ний нуугүй хэлэхэд Хакухо М.Даваажаргалыг харийн бүсгүйг эхнэрээ болгосонд манайхан тийм таатай хандаагүй. Харин Асашёрюү Д.Дагвадоржид бол арай л өөрөөр хандаад байх шиг санагддаг.

Эртэй, чадалтай энэ залууг Монголын сор болсон охидын нэгийг эхнэрээ болгон голомтоо асаахад хөдөөх малчин ард нулимсаа мэлмэрүүлж зурагтынхаа өмнө саатсан гэх юм билээ. Харамсалтай нь хайр хүндлэлийн эзэд болсон залуусын амьдрал өдгөө хоёр тийшээ болсон. Хоёр хөөрхөн охин төрүүлж өгсөн эхнэрээсээ салах болсон нарийн шалтгааныг нь ухаарч амжаагүй явтал, өнөөх Дагваа чинь япон бүсгүйтэй хамтран амьдарч байгаа гэнэ гэх мэдээлэл түгэх боллоо. Хэдийгээр их аварга нэлээд үндсэрхэг үзэлтэй тэр утгаараа харийн бүсгүйд хөл алдахгүй гэж өмгөөлөх нэгэн байх ч, хүний газар ганцаардсан эр хүнд бүсгүй хүний зөөлөн ааль үгүйлэгдэж л таараа. Тэгээд ч хаа хол байгааг нь бус хажуудаа байгаагаа сонгодог нь хүний орчлонгийн жам гэх нэгэн ч бас байна.

Манай Гүнээ эр хүний нандин чанар ихтэй

-823581681_62a7bfc0

Улс төрд эмэгтэйчүүдээ төлөөлөн суугаа УИХ-ын гишүүн Д.Арвинг баргийн эрийг дагуулахааргүй эршүүд нэгэн гэлцэх нь бий. За ямартаа ч өнөөгийн Монголын парламентад улс орныхоо хувь заяаг атгалцан суугаа эл хатагтай сүүлийн үед нам жимхэн суух болжээ. Тэрбээр ийн таг чиг оргих болсноо  өнөөгийн парламентад С.Оюун, Х.Оюунхорол бид гурав үнэхээр хүчин мөхөстөөд байгаатай холбоотой гэж тайлбарлах юм билээ. Ямартаа л “гуравхан бүсгүй парламентад сууж байснаас огт байгаагүй нь дээр байж  дээ” хэмээн гуниглангуй ярьж суухав. Түүнийг баргийн юманд шантарч халираад байхааргүй араншинтай хүн гэдэгтэй олон хүн санал нийлдэг ч улс төр дэх эрчүүдийн түрэмгийлэл басхүү булагнал энэ удаа эрхэмсэг хатагтайг аргагүй л мухардуулж байгаагаас зайлахгүй.  Эцэст нь сонирхуулахад Д.Арвин бүсгүй УИХ-ын чуулганы танхимд ан мана, ач тач үзэлцээд байдаг УИХ-ын гишүүн Л.Гүндалайг илэн далангүй ил тод зарчмыг баримталдагт нь чин сэтгэлээсээ хүндэлдэг гэнэ. Үнэндээ ч хумсаа нуусан муур шиг худлаа өөдөөс харж инээчихээд ар хударгаар хов ярьж суудаг улс төрч эрчүүдээс “арай дэндүү шүү” гэж бодогдмоор ч хэлье гэснээ хэлчихдэг зан нь амар байдаг биз. Тэгээд л  Д.Арвин гишүүн ангийн анд Л.Гүндалайгаа эр хүний хувьд нандин чанар олонтой гэж магтаж, зарим нэгнийх нь амыг ангайлгасан аж. Тодруулбал тэр хоёрыг хонь, чоно гэж боддог хүмүүс хотны хонийг чоно манав гэдэг шиг юм болох нь гэж шоолцгоосон хэрэг.

Жүжигчин Р.Анхням өвөрлөгч эрийг насны ханиараа сонгов уу?

anhaa_7_d722dee6

Өнгө зүсний сайхан, авьяас чадварын урнаар олны харц, хайрыг булаадаг монгол бүсгүйчүүд харийн бэр болох нь олонтаа. Өндгөө харамласан шувуу шиг өнөөх монголчууд нь тэдний өмнөөс өнөөгийн залуусын унхиа муутайг гайхаад л хоцордог. Эх сурвалжийн өгүүлснээр жүжигчин Р.Анхням ч бас харийн бэр болох гэж байгаа гэнэ. Гурван жил үерхсэн найз залуу нь золгүй байдлаар нас барснаас хойш сэтгэл санаагаар гундуу явсан тэрбээр хайрттайгаа хамтдаа хөтлөлцөж явсан мөч бүхнийг нь санагдуулах улсынхаа нийслэлээс зайдуу байхаар шийдэн Хөх хотод уран бүтээлийн ажлаа эхлүүлсэн тухай сураг сонсогдож байсныг санаж байна. Гэтэл ажлаар явж, шаналсан сэтгэлээ илааршуулах гэж урд хөршийг зорьсон бүсгүй маань өвөрлөгч эрийн галыг асааж цайг чанах боллоо гэх мэдээ түглээ.

Элитүүдэд зориулсан тоглолтын билет борлогдож эхэлжээ

1341[1]

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа жил гаруйн өмнөөс л 120 ам.долларын үнэтэй тасалбартай тоглолт хийнэ. Монголын элитүүдийг цуглуулна гэж ам алдсан. Манайхан л болсон хойно элитүүдийг цуглуулна гэх сургаар нь Монголын элитүүдийн нэгд тооцогдох санаатай тоглолтын талаар чих тавьж тасалбарыг нь сураглаж эхэлсэн билээ. Үнэндээ Т.Ариунаа олны нүдийг бүлтийлгэх, сонин содон тоглолт хийнэ гэхэд эргэлзээд байх зүйлгүй ч үзэгчдийн хувьд жаахан сэжиг төрөөд байсан юм. Гэвч дуучин бүсгүй сүртэй зар түгээсэн тоглолтоо тодорхойгүй шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл хойшлуулсаар байгаа. Цаг хугацаа бүхнийг зөөллөдөг болохоор элитүүдийн нэг гэж үзэгдэх гэсэн хорхойтнууд ч энэ тухай дурсахаа больсон. Эцэст нь нэг зүйлийг дуулгахад эрхэм дуучин маань өнөөх алдартай, гайхалтай тоглолтоо энэ ондоо багтан хийхээр сэтгэл шулуудан амсхийх ч завгүй бэлтгэлээ базаасаар яваа гэнэ. Тэгэхээр элитийн хорхойтнууд тасалбараа хурдхан шиг захиалахгүй бол хоцорч мэдэхээр болжээ гэсэн үг. Тэгээд ч дуучин бүсгүй гадуур тасалбараа зарахгүй зөвхөн захиалгаар борлуулж эхэлсэн гэнэ лээ. Харин яг хэдний өдөр гэдэг нь зөвхөн тасалбар авсан хүмүүст л мэдэгдэхээс бусдад нь мэдэх боломж огт байхгүй гэсэн.

tuguu-middle Тархины түгжээ мултлагч хэтэвчний кноп мулталж байна гэв

“Донж”-ийн Төгөлдөр гэж нэг залуу байх. “Монголчууд өнөөдрийг хүртэл XIII зууны нүүдэлчин сэтгэхүйтэйгээ зууралдаж, юу өмсөхөө ч мэдэхгүй мангуунууд” гэж өөлж байсан тэрбээр нийтийн дууг “хаданд” гаргахад үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Аливааг арай өөрөөр харж, түрүүлж сэтгэдгээрээ амжилтад хүрч бас ч гэж бусдыг араасаа дагуулж явсан эл эрхэм сүүлийн үед тун базахгүй “ажил” эрхэлдэг болсон сураг дуулдлаа. Тодруулбал “UB раlасе”-ийн шоу менежерийн албыг хаших болсон тэрбээр тоглолтоо хийх гэж байгаа хамтлаг, дуучдыг дарамтлан хэд гурван бор юм салгадаг болсон юм байх аа. Нэгэн үе нийт хүн төрөлхтөний тархины түгжээг мултахаар чармайж явсан эл залуу саяхан эхнэр хүүхдээ төрхөмд нь буцаасан ч гэж дуулдсан. Эндээс харахад мань хүн тархины түгжээ мулталж хүчрэхгүйгээ ухаарч хэтэвчний кноп мултлахаар шийдсэн бололтой. Түүгээр барахгүй тэрбээр лонхны бөглөө мултлахдаа тун гаргуун төдийгүй, ирээдүйтэй гэгдэж байгаа гэсэн шүү.

img_5357 Сүүлэрнэ гэдэг сүрхий дамшиг бололтой

Эр нөхрөө сүүлрэхийг хүлээн зөвшөөрдөг эмэгтэй хүн энэ хорвоод тун цөөхөн гэдэгтэй ихэнх бүсгүйчүүд санал нийлэх биз. Харин зураач С.Саранцацралт гэж  Монголын дүрслэх урлагт хийсэн бүтээсэн зүйлтэй, тэр хэрээр эзлэх байр сууриа бэхжүүлсэн хатагтай бусдаас тэс өөр нэгэн болохоо хийсэн үйлдэл бүрээрээ бусдад мэдрүүлж гайхшруулдаг рефлекстэй.  Тэр ч утгаараа тэрбээр нэгэнтээ эр нөхрөө өөр бүсгүйтэй учир ургуулбал хүлээн зөвшөөрнө гэж эрсхэн мэдэгдэж олны амыг ангайлгасан удаатай. Гэвч бодит амьдрал, бодол хоёр огт өөр байдаг болохоор тэрбээр хэлсэн үгэндээ хүрч чадаагүй гэнэ. Насны хувьд зуугийн талыг насалчихаад буй ч жаахан охин шиг стилиэр хувцасладаг, овор багатай зураач бүсгүй маань саяхны нэг өдөр байгалийн жамыг сөрж үл чадахаа хүлээн зөвшөөрч нэгэн дотны найздаа “Эр нөхрөө өөр бүсгүйтэй учир ургуулсан байж болзошгүй гэж хар төрснөөс хойш унтаж ч чадахгүй зовж явна. Баттай болчихвол балрах юм шиг байна. Сүүлрэлт гэдэг үнэхээр сүрхий дамшиг юм аа” гэж ам алджээ. Эндээс харахад ертөнцийг бидний хардагаас өөрөөр хардаг сүрхий эмэгтэйг сөхрүүлж чаддаг  сүүлэрнэ гэдэг сүрхий эд болох нь батлагдлаа шүү.

Улаанбаатар Таймс

1 Comment

  1. the.phone says:

    Давгаад монголчууд бид бүгдээрээ хайртай.
    Xарын хүргэн болохгүй байхаа.

    Арвинг хар өвөртэй (явдаг байсан эрчүүд нь бурхан болчихдог) гэдэг.

    За тэр анхнямтай ар халхын маань ямар эр тоож суух билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.