Киви” хамтлагийн дуучин П.Алтанцэцэг: Ямар ч халуун хайр, сайхан залуугаар хамтлагаа солихгүй

kiwi_660_02

Өнөөгийн рок попын тайзнаа тoд гэрэлтэж буй халуухан охид “Киви”-гийн отгон” гишүүн П.Алтанцэцэгииг “Оддын нэг өдөр” булангийн зочноор урилаа. Нүд булаам гоо үзэсгэлэн, залуу халуун нас, бахдам авьяас гээд урин тачаангуй энэ охид Монголын хөнгөн хөгжмийн тайзнаа 5 жил байлдан дагуулсныхаа ойг тун удахгүй хийх гэж байна. Продюсер Б.Ангирмаагийн “өлгийдөж” авсан “Киви”-гийнхэн чанд хатуу гэрээ, нарийн зохион байгуулалт дор уран бүтээлээ туурвидаг тэдний ойлголцол, хүсэл мөрөөдөл амжилт бүтээл, ямар ч сайхан залуу, халуун хайраас үнэ цэнэтэйг П.Алтанцэцэг эргэлзэхгүй тунхаглалаа. “Киви”-гийн үзэсгэлэнт бүсгүйн ертөнцөөр аялцгаая.

-Манай уншигчдад цаг гаргаж байгаад тань баярлалаа. Дуучин бүсгүйн уран бүтээлийн нэг өдөр хэрхэн өрнөдөгөөс яриа эхлэх үү?
-Баярлалаа. Танай сонины уншигчдад знэ өдрийн мэндийг хүргэе. Би залуу хүн учраас ажил амьдралынхаа нэг өдрийг үр бүтээлтэй, итгэл сэтгэл дүүрэн эрч хүчтэй маш цаг завгүй өнгөрөөхийг хичээдэг. Хүсч мөрөөдөж байгаа зүйлийнхээ төлөө хичээж зүтгэж цагийг өнгөрөөдөг. “Киви” хамтлагийн маань 5 жилийн ой удахгүй болох гэж байгаа учраас цаг наргүй бэлтгэл эхэлчихсэн явж байна. Шинэ клипний зураг авалт, төлөвлөсөн ажил ар араасаа ундарч байна.Энэ бол бидний бэлтгэлийн өрөө. Өдрийн ихэнхийг эндээ өнгөрөөж өндөр зохион байгуулалт дортоглолтын бэлтгэл ажил явагдаж байна. Хоолойн дасгал, бүжгийн бэлтгэл, албаны уулзалтууд гээд нэг л мэдэхэд орой болчихдог доо.

-Том тольтой тохилог сайхан өрөө байна. Ингэхэд тань шиг сайхан бүсгүй толины өмнө нэлээн саатна биз. Өөрөөсөө өө хайх уу?
-Толинд хараад өөртөө сэтгэл хангалуун байлгүй яахав. Ямар ч байсан эцэг эхээс заяасан энэ дүр төрхөндөө би хэзээ ч гомдож байгаагүй. Энэ том толиныхоо өмнө хамтлагийнхан маань бэлтгэлээ хийж өөрийн болон бусдынхаа алдааг хянаж зааж зөвлөөд явдаг. Товчхондоо толь бол ажлын маань багаж хэрэгсэл, хамтрагч гэж бояно. Энгийн амьдралдаа би толины өмнө нэг их цаг гарзаддаггүй. Цаг заваа зарцуулах өөр ажил зөндөө бий.

-”Киви” таныг өөрчилсөн үү? Исгэлэн жимсний энэ нэр таны хувьд ямраар буудаг вэ?
-Мэдээж “Киви” хамтлаг миний амьдралд маш том өөрчлөлт оруулсан. Эргээд харахад 2 жилийг ардаа орхижээ. Өнгөрсөн хугацаанд чамлахааргүй ихийг амжуулсан байна. Гэхдээ миний хүсэл, мөрөөдөл хязгааргүй.
Үүндээ хүрэх алхам, шатыг хамтлаг ургашлуулж өглөө. Би анх хамтлагийнхаа нэрний тухай Ангирмаа багшаасаа онцгойлон асууж байсан л даа. Киви бол бусад жимснүүдээс хамгийн тансаг зэрэглэлийнх, идэхэд хүртэл хялбар биш шүү дээ гэж надад хариулж байсан.

-”Киви” бол цаг үеийнхээ тайзан дээрх хамгийн халуун охид. Эрчүүдийн харцанд ээрэгдээд амаргүй биз?
-Хүмүүс яг ингэж боддог юм шиг байна. Бид нарт эрчүүд хандаад амар заяа үзүүлдэггүй юм байхгүй. Тийм байсан ч энэ мэт хандлагад сатаарахыг хүсдэггүй. Бид өмнөх ажлаа амжуулаад санасандаа хүрэх гэж зүтгэж байгаа. Мэдээж энэ тэнд явж байхад хүмүүс таньдаг, алхаа гишгээ, харьцаанаас эхлээд олны нүдэнд танил болсоноо хүлээн зөвшөөрнө. Биеэ хаана яаж авч явах, хэнтэй хэрхэн харьцах гээд тэр бүхнээ ухаалгаар зохицуулах хүмүүжил төлөвшил бидэнд бий.

-Та хамтлагийн отгон гишүүн, насаар ч бага нь. Таны бага нас, гарал үүслийг сонирхмоор байна?
-Би эцэг эхээс хоёулаа. Айлын отгон охин. Багадаа маш даруухан, гэхдээ урлаг уран сайханд идэвхитэй, ДУУ ДУУлж, шүлэг уншиж, бүжиглэдэг охин байсан. Жаахандаа яг л одоогийн Аагий тэр чигээрээ байсан. Ээж аав хоёр маань маш сайхан хүмүүс байдаг. Би гэр бүлдээ их хайртай. Тэд маань миний амьдрал уран бүтээлд хүндэтгэлтэй хандаж үргэлж дэмждэг. Хэзээ ч буруутгаж байгаагүй. “Чиний амьдрал бол чиний сонголт, энэ амьдралыг чи өөрөө чиглүүлж залж явна. Харин үүнд нь аав ээж хоёр нь үргэлж туслана” гэж хэлдэг. Хамтлагт орох саналыг маань дэмжиж урам өгсөн. Намайг бүхий л талаар урамшуулж явдаг түшигтэй, амьдралын арвин туршлагатай тэднээрээ би бахархдаг.

-”Киви” хамтлагт орохоосоо өмнө та хэн байсан бэ?
-Намуунаа бид хоёр найзууд л даа. “Киви” хамтлагийг анх байгуулагдсан цагаас нь хойшхи бүхий л зовлон жаргалыг нь мэдэх хэмжээнд ойр байсан. Хамтлагийн гишүүд нь гарахад ямар хэмжээний хүнд байдалд ордгийг бие сэтгэлээрээ мэдэрдэг байсан. Анх хамтлагт орох санал ирэхэд маш таатай хүлээж авсан. 3 жил хөлс хөдөлмөрөө зарж хийсэн уран бүтээлтэй олонд танигдсан энэ хамтлагт гишүүнээр орно гэдэг надад алдаж болшгүй ховор боломж байсан. Гэхдээ нөгөө талаар маш том хариуцлага гэдгийг ухаарч байлаа. Тиймээс бусдынхаа итгэлийг алдахгүйн тулд өнөөг хүртэл хичээж яваа. Цаашдаа ч он удаан жил хамтлагтайгаа хөдөлмөрлөхийг хүсч байна. Биднийг нэгтгэж байгаа хүчтэй зүйл бол хүсэл мөрөөдөл маань. Нэг л зүйл рүү хүсч тэмүүлж байгаа бидэнд продюсер Ангирмаа багш маань маш том боломжийг нээж өгч өнөөгийн амжилтанд хүргэснийг онцгойлон хэлэх ёстой. Бид маш сайн ойлголцож чаддаг. Би “Киви”-д орохоосоо өмнө “Монгол модель” агентлагт, топ модель Болороо багшийн удирдлаган дор загвар өмсдөг байсан. Мэргэжлийн хэд хэдэн тэмцээнд чамлахааргүй шагнал хүртсэндээ сэтгэл хангалуун явдаг. Загварын тайзнаас одоогийнхоо уран бүтээлд суурь болсон олон чадварыг олж авсан. Гэвч загвараа орхилоо гэж харамсдаггүй.

-Ахлагчийн үүрэг роль, багийн зарчим мэдээж үйлчлэх байх. Гэхдээ Укаг өөрийгөө илүү гол дүрд тавьдаг гэх шүүмжлэл байдаг?
-Хамтлагийн ахлагч илүү үүрэг рольтой л доо. Хэн нь клипэнд эхэлж гарах вэ, яаж оролцох вэ гэдгийг бид биш клипмэйкерүүд мэднэ. Энэ талаар хүмүүс жаахан буруу ойлголттой байдаг юм шиг байна аа.

-Дуулахаас гадна жүжиглэнэ, бүжиглэнэ гээд олон талын авьяас шаардагдахад загвар өмсөгч байсны хувьд нүүр хагарчихсан байсан байх?
-Тийм ээ. Анх хамтлаг байгуулагдсан цагаасаа л бүжиг дууг хослуулж ирсэн. Тэр ч утгаараа байнгын бэлтгэлтэй байдаг. Үргэлж өөрсдийгөө боловсруулж цаг үеэсээ нэг алхам түрүүлж явах шаардлага гардаг. Тусдаа бэлтгэлийн заалтай болсондоо маш их олзуурхаж байгаа. Нүүр хагарах тухайд гэвэл гурвуулаа өөр өөр дүр төрхийг илэрхийлдэг. Хэт задгай, сексуалный байдлаас илүү шигтгээ маягийн бага зэргийн тачаангуй төрхийг хальт харуулах маягаар клипүүд хийгддэг. Түүнээс камерын өмнө илүү дутуу ааль аяг гаргах гэсэн утгаар биш л дээ. Хоёр найз, Ангираа багшийнхаа ачаар нэг их хүндрэлгүй нүүр хагарч чадсан.

-Таньд гадна дотны томоохон компаниуд зар сурталчилгааны санал тавьсан гэж сонссон. Та ямар нэгэн сонголтын өмнө байна уу?
-Ерөнхийдөө ийм яриа гадуур их тархсан байна. Ямар утгатай хаанаас гаргасан мэдээлэл болохыг мэдэхгүй. Одоогийн байдлаар хамтлагаасаа урваж өөр зүйлд анхаарах шаардлага байхгүй. Яагаад гэвэл би хамтлагтаа хайртай. Аль нэгэн компанийн нүүр царай болохоос илүү төлөвлөсөн зорьсон ажил бидэнд их бий. Ганцхан надад биш манай хамтлагт хамтран ажиллах санал ирдэг. Хамгийн анх “Tiger” брэндтэй ажилласан. Үүндээ ч тууштай байхыг боддог. Санхүүгийн асуудлаа продюсертээ даалгадаг. Үүндээ ч сэтгэл хангалуун явдаг.

-Танай продюсер рок поп урлагт хөдөлшгүй хувь нэмэртэй, дайчин хатагтай. Гэхдээ л түүний шаардлагууд та нар шиг залуу охидод арай хатуудах шиг санагддаггүй юу?
-Ажил хэрэгт заавал зарчмын шаардлага тавигддаг. Бидний дунд чанд хатуу гэрээ үйлчилдэг. Хэрвээ хамтлагтаа олон сайхан уран бүтээл туурвия хийе гэж бодоогүй бол надад тэр гэрээнд гарын үсэг зурах шаардлага байхгүй. Ангирмаа багшийн зүгээс бидэнд тавьдаг шаардлага бол маш ажил хэрэгч. Ажил амьдрал хоёроо сайн ялгаж салгадаг байх хэрэгтэй гэж зөвлөдөг. Тиймээс гэрээний шаардлага хүнд хатуу гэж ярих утгагүй. Харин ч уран бүтээлдээ улайраад ажлынхаа бэрхшээл хүндрэлийг тэр бүр ойшоодоггүй. Дэндүү сайн ойлголцдог болохоор хүндрэл гардаггүй. Ангираа багш маш олон зүйлийг зааж зөвлөж сургадаг. Багш, зөвлөгч, эгч, ээж бүгдийг л орлочихдог.

-Найз залуу, хувийн амьдралын асуудлыг хойш тавьчихсан байгаа гэсэн үг үү?
-Ерөнхийдөө хойш тавьсан. Гэр бүл хэзээ ч зохиож болно. Хүсэл мөрөөдөл, уран бүтээлд бүгдийг зориулахгүй бол цаг хугацаа хүлээхгүй.

-”Киви”-гийн охидын гоо сайхны нууц жор юу байна? Хоолны дэглэм, гоо сайхны хэрэглээ гээд охидууд сонирхож байгаа байх?
-Бид гурав тусгайлсан хоолны дэглэм барьдаггүй. Фитнессээр бол хичээллэдэг. Байнгын бүжгийн бэлтгэлтэй. Гоо сайхны хувьд сайн унтаж амрахыг хичээдэг. Эмэгтэй хүний арьс унтах үед илүү тайвширч амардаг гэдэг. Аль болох эрүүл зөв хооллох чухал. Түүнээс өндөр үнэтэй косметик брэнд хэрэглэдэггүй. Үеийнхэнтэйгээ харьцуулахад би нүүрэндээ будаг нэг их хэрэглэдэггүй байсан. Манай Намуунаа намайг нүүрээ ч буддаггүй даруухан охин байсан гэж ярьдаг юм. Хамтлагт орсноос хойш уруулаа будаж Make up хийж сурсан. “Киви” намайг огцом өөрчилж чадсан.

-Таныг сүүлийн үеийн үнэтэй Lexus унадаг гэж сонссон. Ямар ч байсан хар теньтэй машинтай явахыг чинь харсан юм байна?
-Теньтэй машин унахгүй бол бас хэцүү(инээв). Миний машины тухай хэвлэлд тиймэрхүү зүйл бичсэн байсан. Тийм үгүй гэж хэлээд яахав. Хэтрүүлсэн юм ч байсан. Тааралдсан хүмүүс нь харах байлгүй. Энэ сэдвийг нээлттэй орхиё.

-Та хэр сахилгатай жолооч вэ?
-Ямар ч байсан сахилгагүй жолооч биш. Жолоо бариад хоёр жил болж байна. “Би жолооч” гэдэг нэвтрүүлэгт саяхан орсон. Өөрийгөө нэг их сайн жолооч гэхгүй ч дүрмээ бол баримталдаг. Замын түгжрэл ихтэй үед жолоо барих тийм ч дуртай биш.

-”Еmotiоn”-ы Солонгоо “Манай хамтлаг “Киви”-гээс бүх юмаараа илт давуу” гэж ярьсан. Шар хөдөлсөн үү?
-Хүмүүс л биднийг хооронд нь их өрсөлдүүлэх дуртай ” юм шиг байна. Яг амьдрал дээрээ бол хоорондоо сайхан харилцаатай, эвтэй байдаг. Сараа эгч, Ариунаа эгч, “Киви”, “Гурван охин” гээд л хооронд нь өрсөлдүүлж ярьдаг. Бидний дунд бие биенээ доош хийсэн хандлага байхгүй.
Урлагийнхан харин ч амь нэгтэй улс юм биш үү. “Emotion”-ы Солонгоо эгчийг тийм яриа өгсөн гэж сонсож байсан. Яг уншаагүй л дээ. Тэр хүний өөрийнх нь бодол байх. Бид нар хэзээ ч тэгж бодож байгаагүй. Өөрсдийгөө жишээд зэрэгцүүлээд байх шаардлага байхгүй. Манай хамтлагаас өмнө уран бүтээлээ хийгээд хүмүүст хүргээд явж байсан. Бид нар ч багадаа сонсдог л байсан. Солонгоо эгчийн дуунуудад ялангуяа сүүлд гаргасан “You and me” дуунд нь дуртай.

-Та бол ёстой нөгөө “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” насандаа яваа гоо үзэсгэлэнтэй, авьяаслаг залуу бүсгүй. Таны өмнө маш дардан ирээдүй байна. Энэ хаалганы өмнө зогсож байгаа өөрийгөө хэн гэж тодорхойлох вэ?
-Яг үнэндээ би залуу насаа хий дэмий өнгөрөөхийг ерөөсөө ч хүсэхгүй байна. Аливаад өөрийгөө сорьж, хийж бүтээж үзмээр байна. Нэг ёсондоо амьдралыг амталмаар байна. Эргээд харахад хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун үр ач нартаа бахархах юмтай байхыг хүсдэг. Залуу насандаа л хийж бүтээхгүй юм бол хэзээ хийх вэ. Найз нартайгаа инээж хөхрөх, цагийг хамтдаа өнгөрөөх үе байлгүй яахав. Гэхдээ зорилгоосоо няцаж болохгүй. “Киви”-д орсноороо маш олон зүйлийг сурсандаа олзуурхдаг. Сургуульдаа сураад томьёо үзээд сууснаас илүү практикт ихийг мэдэж авлаа.

-”Залуу сайхан охидыг ангуучлах өнгөлөг мөнгөлөг эрчүүд хорвоогоор дүүрэн байна” гэж дизайнер Н.Соёлмаа дуу алдаж байсан. Хандлага мэдрэгдэх юм уу? Таны харцанд өртөж, сэтгэлд буух эр хүнд ямар шалгуур тавих вэ?
-Би эр хүнийг зорилготой, мөрөөдөлтэй, хүсэлтэй, боловсролтой, ямар ч хүнийг хүндэлж чаддаг байгаасай гэж хүсдэг. Ирээдүйн хань болох хүнээ мэдээж энэ талаас нь харахыг хичээнэ. Одоогийн залуус маш ажил хэрэгч, боловсон болсон. Харин зорилгогүй хүмүүсийг харахаар урам хугардаг.

-Хайр сэтгэл, түүний төлөө шаналж, гансарч, амталж үзсэн тухайгаа…?
-Энэ мэдрэмжийг аль болох мэдрэхгүй, өмнөө байгаагаа л хийж бүтээх гэж зорьж байна. Мэдээж хайр дурлалын амтыг мэдрэх цаг хэзээ нэгэн цагт ирнэ. Ямар ч байсан одоогоор бол мэдрэхийг хүсэхгүй байна.

-Яагаад? Зүрх сэтгэлийн асуудлыг ямар ч гэрээ төлөвлөгөө хорьж цагдахгүй шүү дээ Хамтлаг, хайр сэтгэл гэсэн хоёр сонголтын өмнө ирвэл та яах вэ?
-Хамтлагаа ямар ч үнэ цэнэтэй зүйлээр солихгүй гэж боддог шүү.

-Хайртай хүнээрээ ч гэсэн үү?
-Их хүнд асуулт байна. Ямар ч байсан хамтлагтаа хайртай. Баргийн зүйлээр солихгүй л гэж бодож байна. Хайртай хүн таарвал намайг бас уран бүтээлийг минь ойлгож, дэмжиж хүлээх болох байх. Урлагийи хүний ахуй амьдрал, ар гэр хүлээцтэй түшигтэй хүнтэй байх хэрэгтэй. Үүнийг ирээдүйд хань болох хүн маань ойлгоосой гэж мэдээж хүснэ.

-Таныг экс ерөнхийлөгчийн бэр болох нь гээд л шуугидаг шүү дээ?
-Хаанаас тэгээд шуугиад байдгийг би мэдэхгүй. Миний тухай ташаа мэдээлэл их гардаг. Би араас нь хөөцөлдөж ач холбогдол өгдөггүй. Ойр дотныхон найз нөхөд маань тэгж бичсэн байна л гэж хэлдэг.

-Сэтгэл алдарсан үнэнч фенүүд алмайрмаар эмоци гаргана биз. Тоглолтын үеэр бол үнсэж тэврэх гээд ч юм уу?
-Манайхан хөдөөгүүр тоглолт хийгээд ирсэн. Тэднээс ирж байгаа эмоци маш сайхан байсан. Тайзан дээр гарч ирээд биеэ барихгүй хамтдаа дуулж бүжиглэж байсан. Бид гурав хэзээ ч хэсэг хүмүүсийг өмчилж фен гэж ярьдаггүй. Үзэгч сонсогч ард түмэн гэж олон нийтэд хандаж ярих дуртай.

-Монголын одод гоо сайхны хувьсгалд хошуураад удаж байна. Өөртөө итгэлтэй таньд бол энэ талын проблем байхгүй биз?
-Би хэзээ ч гоо сайхны мэс заслын тухай бодож байгаагүй. Эцэг эхээс заяасан энэ дүр төрхөндөө сэтгэл хангалуун байдаг гэдгээ түрүүн хэлсэн. Олны танил урлагийн тайзан дээр байгаа бүсгүйчүүдийн алхаа гишгээ, гадаад дүр төрх бугд л хүмүүсийн нүдэнд ил байдаг. Тэр бүрт өнгөлөг, гэгээлэг сайхан харагдах үүрэг хүлээчихсэн юм шиг байдаг. Шүүмжлэл ирвэл сэтгэлээр унах үе ч байна. Бидний насанд өөрийнхөөрөө чөлөөтэй байж чадахгүй, бусдад хянагдаж амьдрах амаргүй. Ямар ч байсан хүмүүст зөв харагдаж сайн явахыг төлөө өөрийнхөө хэмжээнд хичээж байна.

-Хамтдаа амьдрах тухай бодож байсан уу? Өдрийн ихэнхийг хамтлагтайгаа өнгөрөөж байгаа биз дээ?
-Бид нар чинь орой гэртээ хариад унтахаас бусад цагт нь дандаа л хамт байдаг. Ийм байдал маань ч таалагддаг. Гадагшаа явбал өвөртөө унтацгаагаад хоорондоо их эвтэй.

-Таныг юу догдлуулж хөл алдан баярлуулдаг вэ?
-Хамгийн их догдлол тайзан дээр гараад дуулахад үзэгчдээс ирж байгаа халуун алга ташилт хүчтэй эмоци. Үүнээс илүү том бэлэг, шагнал гэж байхгүй.

-Дотносох гэсэн залууст урамгүй хариулт байна даа?
-Тийм ээ. Уран бүтээлч хүнд тийм л сэтгэл ханамж үнэ цэнэтэй.

-Таны орд?
-Хилэнц.

-Эрч хүчтэй, бүсгүйчүүд нь халуун тачаангуй орд, тийм үү?
-Тэгж уншиж байсан юм байна. Манай Ука бас хилэнц. Өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа.

-Сайхан мэдээ байна. баяр хүргээрэй. Тоглолтод нь амжилт хүсье.

Ж.Анужин
Монголын нэг өдөр

18 Comments

  1. mmm says:

    та нар болилдооооо. ынхан байла гэд чаджаа хунд арга бхку шдээээ. чамд ука шиг дуулж бужиглэх авяас бгаму

  2. Ramiraz Sanchez says:

    Tэхдээ мөнгөний төлөө бол бүхнээ өгнө биз?

  3. miii says:

    horjchiison huuhen

  4. su says:

    агий-хөхгүй бөгсгүй бэлхүүсгүй. дэмий гонзгой.
    ука-янхан хүн яаж ч алдартай болсон ч, өөрөө хэдэн төгрөг олдог болсон ч царай байгаа байдал аашилж аяглаж байгаа нь янхан хэвээрээ байдаг. сэжгийн уруулаа дандаа цорвойлгодог. намуунаа нь л энэ 2-оосоо арай дээр санагддаг

  5. GUY says:

    ene ohin dendyy eztenkii bna,jaahan targan baival yaasiin…

  6. ангирмаа бичиж байна says:

    та нар битгий хуцаад байцгаа. Манай энэ 3 чинь хөөрхий нэг гошгоруулчихаар амаа мэдэхгүй морь шиг давхиж өгнөө зайлуул, бөгсгүй хөхгүйч гэсэн нададаа овоо хэдэн янчаан өгөөд байдгийн. Ялангуяа аагий маань түүхий гамбир царайлчаад бүр их гошгорч олсон хэдийгээ хуу хамж өгч байгаа, Чмш чимээгүй өөрсдөд нь та нар битгий хэлээд байл даа тэхүү

  7. xun says:

    энэ чини 87 онийx шдээ ..xоx богс ючгу арайл бишээ эмэгтэй xуний гоо узэмж бxгушдээ гэж

  8. nara says:

    1990 онд төрсөн жооxон оxин шүү дээ.баянгол зочид буудалын байнгын үйлчилүүлэгч гэдгийг батлана шүү.

  9. mmmmmm says:

    just like skeleton,no boobs no ass, she has nothing kkkkk schade

  10. õàõà says:

    энэ х¿¿õíèéã õàðàõààð õÿòàä õ¿¿õýí õàðààä áàéãàà þì øèã ñàíàãääàã

  11. S says:

    êèâèä bsan urdniih ni awgai nariig bodwol huurhun emegteileg huuhen shde. huh bugs jaahan bsan bol ch haluuhan bh bsan bhdaa

  12. oogii says:

    Сайхан гэж хэлэхгүй ч хөөрхөн бүсгүй шүү. Одоо жоохон хөх бөгстэй болчихвол ааш зан нь боломжийн юм шиг санагддаг.

  13. bella says:

    та нар боль л доо үнээр хөөрхөн дажгүй бүсгүй

  14. kiwi says:

    ta nar manai hamtlagiinhnii hochiig mededguimuu?manai agiig duujin bugst,namuunaag tulegdsen har yalaatai gambir,harin namaig ungegdsen tsaas shig zevhii tsarait uka gedeg shdee hi hi hi

  15. ajax says:

    Гое бөгс хөхтэй туранхай биш гэхдээ гоолиг биетэй хүүхэн л гоё. Иймэрхүү гонжгор охидууд бол зөндөө л байдаг юм.

  16. gombo says:

    энэ үнэн саак xүүxэн тэ? би чамд xайртай !!!! Монголд ийм xүүxэн байдаг гэдэгт баxарxдаг шүү!

  17. waaaaaaaa says:

    хөхгүй бөгсгүй энэ хавтгай хэлхээтэй ясаар яадгий. Надад бол эмэгтэйлэг hot төрхтэй хүүхэн гоё.

  18. Мянганбаяр says:

    хоюулаа юу яагаа биздээ.хахахаха. чи надаас битгий мунгу нэхээд байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.