Монгол гэр бүлийн үнэ цэнийг хэнээс нэхэх вэ?

_MG_0374

Миний мэдэх бүх л хүн “Гадагшаа л гарч амьдармаар байна” гэсэн чин хүсэлтэй явдаг. Учир нь Монголд монгол хүн ямар ч үнэгүй учраас тэр. Төрийн болон хувийн зардлаар гадаадад мэргэжил эзэмшээд ирсэн залууст ч олигтой цалинтай ажил олддоггүй. Хэчнээн мэдлэг чадвартай ч монгол ажилчин гадаад мэргэжилтнээс, хятад барилгачнаас хэд дахин багаар үнэлэгддэг жишиг зөвхөн манайд л бий. Гэтэл дэлхийн аль ч улсад Монголчууд мэдлэг чадвараараа гайхагдаж байна. Тиймээс мянга мянган монгол залуус амьдралын эрхээр хилийн дээс алхсаар арваад жилийг үджээ. Үр дүнд нь мөнгөтэй болж амьдрал нь дээшлэх ч түүнээс амин чухал үнэ цэнэтэй гэр бүлээ алдаж байгаа жишээ дэндүү олон. Интернэтэд тавигдсан зарим захидал, сэтгэгдлийг хүргэе. Хэдхэн халтар төгрөгний золиосонд сүйрч буй монгол гэр бүлийн үнэ цэнийг хэнээс нэхэх вэ?

ДУРЛАХГҮЙГЭЭР ҮНСЭЛЦЭЖ, ГЭРЛЭХГҮЙГЭЭР СЕКСДЭНЭ

Бие хол бол сэтгэл хол гэдэг. Хосоор амьдрах жамтай хорвоогийн хуулийг зөрчиж, гэр бүлдээ үнэнч байх гэж олон жил хүйтэн хөнжилд, хөлөө тэвэрч хэвтэнэ гэдэг амаргүй даваа. Гэхдээ хамтдаа амьдрах, утга учир гэр бүлийн үнэ цэнээ үгүй хийсэн хүмүүс бусдын аз жаргал, амьдрал дундуур ордог юм уу гэж бодогддог. Энэ бол Монголын, бидний эмгэнэл болжээ.
Зочин:
“…Эхнэр, хүүхдийнхээ төлөө л энд таван жил морь, нохой мэт ажиллалаа. Энэ бүхнийг туулж гараад Монголдоо сайхан амьдарна гэсэн бодол минь тэр мэдээг сонсох өдрийг хүртэл намайг хурцалж байсан юм. Таван жил гэртээ очоогүй, эхнэрийнхээ барааг хараагүй атал бага хүүхэд маань хоёр нас хүрч байгааг сонсоно гэдэг нартай өдөр аянга буух шиг болсон доо…”
Зочин:
“…Манай эхнэр дөрвөн жилийн өмнө англи явсан. Би дөрвөн настай хүүгээ хараад үлдсэн юм. Гэтэл хоёр жил болоод л эхнэр маань утсаа авах нь багасаад, худлаа яриад байгаа нь мэдэгдэж эхэлсэн. Азаар Англи явах ажил гарч эхнэр дээрээ очтол нэг хар залуутай хэвтэж байсан даа. Одоо надад хэн нэгэн бүсгүйтэй дахин амьдралаа холбож, гэр бүлийн жаргал амсах ямар ч итгэл, сонирхол алга. Нэгэнт л амьдрал босгосон бол эхнэр, нөхөр хамт л байх ёстой юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон ч нэгэнт оройтжээ.
Зочин:
“…Бие биедээ хэчнээн хайртай ч эхнэрээсээ удаан хугацаагаар хол байна гэдэг хэцүү юм билээ. Би эхнэртээ хайртай. Гэхдээ хүнд ажлын стресс, ганцаардсан бие сэтгэлээ сэргээхийн тулд сардаа 1-2 удаа “ягааны гудамж”-д очдог юм даа…”

ОРОН ГЭРТЭЙ БОЛОХ УУ, ГЭР БҮЛЭЭ САЛГАХ УУ?

Хадмындаа юм уу, хөлсний байранд амьдрахын зовлонг амсаагүй хүн Монголд байхгүй биз. Өөрийн гэсэн орон гэртэй болох гэж явсан тэд эргэж ирэхдээ амьдрал нь ингэж өөрч-лөгдөнө гэж бодоогүй нь мэдээж. Германд аавуудыг гэрт нь илүү олон цагаар байлгахын тулд ажлын цагийг нь богиносгох тухай яригдаж байхад манайд харин эсрэгээрээ. Нө-хөргүй хүүхнүүд өрх толгойлон амьдарч, аавгүй хүүхдүүд өдрөөс өдөрт олширсоор.
Зочин:
“…Онгоцны буудал дээр байсан бүх хүн намайг өрөвдсөн харцаар харж байсныг би сайн санадаг. Учир нь би таван настай охиноо хөтлөөд, томоо гэдэстэй, нүдэндээ нулимстай нөхрөө Солонгос руу үдсэн. Гэхдээ бид хоёрын аль нь ч ирээдүйгээ баллах, хоёр хүүхдээ өнчрүүлэх алхам хийж байгаагаа мэдээгүй болохоор явах болсонд нь ямар их баярлаж байсан гээч. Нөхрөө явуулаад сарын дараа хүүгээ төрүүлж, нялх хүүхдээ асрах, охиноо халамжлах гээд өрх толгойлсон эмэгтэйн амьдралаар амьдарч эхэлсэн. Гэрээгээр явсан нөхөр маань үйлдвэрээ сольж, харласнаар олигтой ажил төрөл олдохгүй, цалин мөнгөө ч явуулах нь цөөрсөөр хүүгээ хоёр нас хүрэхэд архинд орсон, амьдралын ямар ч зорилго, идэвхгүй болсон хүн баригдаж ирсэн дээ. Ирээд ч бид гуравтай амьдраагүй. Би одоо хоёр хүүхдээ аавгүй өсгөж байгаадаа маш их харамсдаг. Хүний амьдралд хамгийн чухал нь элэг бүтэн амьдрал, эв найртай гэр бүл юм шүү…”
Зочин:
“…Манай нөхөр Солонгост гурван жил ажиллаж байна. Тэнд нэг эмэгтэйтэй хамтран амьдрах болсон юм билээ. Эхэндээ нуудаг байсан ч сүүлдээ үнэнээ хэлсэн л дээ. Эмэгтэй хүний халамжгүй бол хүний нутагт ажиллана гэдэг үнэхээр хэцүү, ойлгоорой гэж ярьсан нөхрөө би уучлах ёстой юм уу, эсвэл салах ёстой юм уу, бүү мэд. Өөрийн гэсэн орон гэртэй байсан бол, эндээ ажиллаад авах боломжтойсон бол бид хоёр юу гэж ийм байдалд орох вэ дээ гэж бодохоос энэ төр засгийг барьж байгаа хүмүүст дургүй хүрэх юм даа…”

ХҮҮХДЭЭ ХАРААГҮЙ ААВУУД, ААВЫГАА МАРТСАН ХҮҮХДҮҮД

Хүүхдийнхээ хүүхэд насыг мэдэхгүй, хөөрхөн үеийг нь харахгүй өнгөрүүлнэ гэдэг харамсалтай. Охин хүүхэд ааваараа, хөвгүүд ээжийгээ харан эсрэг хүйстэндээ хандах хандлага нь төлөвшдөг гэдэг. Гэтэл энэ олон мянган аав, ээжгүй өсч буй хүүхдүүд хэнийг харж хүмүүжиж байгаа бол. Нийгмийн эмзэг давхаргад шилжин, хагас өнчин болгон байж мөнгө олохоор явсан аав, ээжийнхээ тухай тэд юу боддог бол. “Ээж аав нь амьд буй хүн бүтэн аз жаргалтай, нэг нь үгүй бол тал аз жаргал үгүй болно, хоёулаа үгүй бол аз жаргал үүрд одмуй” гэж О.Дашбалбар агсан бичсэн байдаг. Гэтэл бид мөнх бусын хорвоогийн жа-маар бус мөнгө төгрөгийн төлөө үр хүүхдийнхээ аз жаргалыг хагасалж сууна.
Зочин:
“…Би хүүгээ зургаан настай байхад Солонгост ирсэн. Одоо том эр болсоон, дараа жил иргэний үнэмлэх гардах болчихож. Сүүлийн үед шөнө оройтож ирдэг, хатуухан үг хэлэхээр уурладаг болсон гэж ээж нь ярьж байна. Эндээс мөнгө явуулж, эхнэр маань хүүдээ аль өнгөтэй өөдтэйг өмсүүлж, амттай сайхныг өгч байгаа ч чангахан гараар барих эцгийн ухаан дутаж байх шиг. Тиймээс би ирэх жилээс харина. Тэр үед хүүдээ үг хэлэхэд “Та ямар надад хэрэгтэй үед хажууд байсан биш” гэвэл яана даа гэж бодож сууна даа…”
Зочин:
“…Би найзынхаа амьдралд тохиолдсон зүйлийг бичье. Найзын маань аав архичин болохоор ээж нь аргагүйн эрхэнд салж, байраа зараад Солонгос явсан. Найз маань хоёр эрэгтэй дүүтэйгээ эмээ, өвөөгийндөө үлдсэн. Тэр их сургуульд орж янз бүрийн хүүхдүүдтэй нийлж эхэлсэн. Юм бүхнийг сонирхож байдаг өсвөр насанд нь хэлж зөвлөх, харж хандах эцэг эх нь байхгүй болохоор буруу замаар явах болсонд би найзын хувьд харамсдаг. Гэр бүл салалт, эцэг эх нь үр хүүхдээсээ хол амьдарна гэдэг хамгийн буруу юм шигээ…”

АЛХААД ГАРСАН ХИЛЭЭРЭЭ ӨРГҮҮЛЭЭД ИРЭХ НЬ ЦӨӨНГҮЙ

Хэл соёл, ёс заншил, цаг агаар, хоол унд гээд бүх зүйлээрээ тэс ондоо Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд санаа зовдог төрийн түшээ байдаг болов уу. Харин ч сайхан амьдрах хүслийг нь ашиглаж хэдэн мянгаар нь гадагшаа гаргана гэсэн амлалтаар гишүүн болдог гашуун үнэнийг сүүлийн гурван ч сонгуулиас харж болно. Харин эрүүл саруул, ид хийж бүтээх насандаа яваа залуус нь эргэж ирэхдээ өвчний үүр, хүний сэг, архичин болоод ирдэг нь тэдэнд бас хамаагүй.
Зочин:
“…Би энд төмрийн үйлдвэрт ажилладаг. Маш хүнд нөхцөлтэй л дөө. Тиймээс есөн сарын өмнөөс нүүрээр дүүрэн улаан гүвдрүү туурч, төмрийн хордлоготой болсон. Цалин нь арай ахуй болохоор ойрын хоёр жилдээ ажлаа сольж чадахгүй байхаа. Учир нь би Улаанбаатарт X хороололд хоёр өрөө орон сууц захиалчихсан. Зээлээ төлж дуусахаараа л өөр гайгүй ажил хайна даа. Тэр болтол энэ яр шарх минь гайгүй байгаасай л гэж бодож байна…”
Зочин:
“…Би Сөүлд барилга дээр ажилладаг. Жилийн өмнө найз маань барилга дээрээс унаж нас барсан. Уг нь найз маань таван жил болсон, удахгүй харих гэж байсан юм. Гэрийнхэн нь ирж цогцсыг нь авч явахыг харахад сэтгэл өмрөх шиг болсон. Эхнэр, хүүхдээ орхиод хүний нутагт цаг наргүй ажиллаж байгаад эцэст нь амиа алдсан монголчууд цөөнгүй байдаг. Мөн үйлдвэрийн хүнд нөхцөлөөс болоод гэмтэж бэртэх нь маш их. Ямар ч өвчингүй, эрүүл саруул ирсэн залуус нутагтаа очоод ямар ч ажил хийх чадваргүй болоод буцаж байна даа…”

ЗАЛУУ НАС, ЭРҮҮЛ МЭНД, АЗ ЖАРГАЛАА ЮУНД ЗОРИУЛААД БАЙНА ВЭ?

Үнэндээ бидэнд хэдэн ногоон цаас ийм их үнээр олдож байна. Харийн мөнгөн тэмдэгт монгол гэр бүлийн үнэ цэнийг үгүй хийсний жишээ үүгээр дуусахгүй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Харин улс орон оршин тогтнох гол нуруу болсон гэр бүлийн байдал монголд хэдийнэ ганхаж эхэлжээ. Гэр бүл гэдэг нь аав ээж, үр хүүхэд гэсэн бүтэцтэй байдаг бол одоогийн монголын гэр бүл аавтайгаа юм уу, ээжтэйгээ амьдардаг хүүхдүүдээс бүрдэх болсон.
Зочин:
“… Би долоон жил төмрийн хогон дунд уушгаа цоортол хор амьсгалж, биегүй болтлоо ажиллан олсон хэдэн төгрөгөө эхнэртээ явуулдаг байлаа. Нутаг буцах гээд хоног тоолж байтал миний хуруу хумсаа хуйхалж хураасан мөнгийг эхнэр маань аваад АНУ руу нэг залуу дагаад явсан байсан. Одоо надад нас, эрүүл бие, гэр бүл, мөнгө гээд юу ч үлдсэнгүй. Хэний төлөө, юуны тулд амьдарч байгаагаа ч ойлгохгүй байна…”
Зочин:
“…Би арваад жилийн өмнө нөхөртэйгөө хамт Солонгос руу ажиллахаар явсан. Тэнд хөөрхөн охинтой болсон. Харин жил гаруйн өмнө нөхрийн маань бие муудаж хоёулаа Монголд ирсэн. Харамсалтай нь нөхөр маань хориодхон хоноод өөд болсон доо. Бид хоёр солонгост байхдаа нөхрийнхөө төрсөн дүүд мөнгө явуулж хоёр өрөө байр авахуулсан юм. Гэтэл нөхрийн дүү нар ахынхаа авгай, төрсөн ганц охиноос нь байрыг нь авахаар улайран шүүхдэлцэж байна. Мөнгө олох гэж яваад ханиа алдчихаад ирсэн надад одоо нөхрийн минь амь насаар олдсон байр нь ч олдохгүй болж мэдэхээр байна. Амьдрал үнэхээр гашуун байх юм аа…”

Төгсгөл үг:
Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурж, 250 сая доллар өвөртлөхөөр болсон монголчууд бид цаашид баян амьдрах боломжтой тухай төр, засгийн тэргүүнүүд мэдэгдсэн. Тэгвэл сүүлийн 15 жилийн турш бие хаа, эрүүл мэнд, нас хүйсээрээ сонгогдон яваад, хүний нут-гийн хамгийн хэцүү, хүнд, бохир ажлыг хийж, гэр бүлээ тэжээж буй залуусаа эх оронд нь авчрахсан. Хүн бүрт “Эх орны хишиг” тараана гэж тоо бодож суухаар үр хүүхэд, хань ижлээсээ хол аз жаргал, эрүүл мэндээрээ дэнчин тавьж Хангуг үндэстний дунд ажиллаж, амьдарч буй 30 гаруй мянган Монголчуудаа эх орондоо ажиллаж, амьдрах боломжийг бий болгох юмсан. Харийг зорьж буй залуусын цувааг зогсоож, тэднийг эх нутагтаа харьж ирэх бодлогыг төр, засгаас дорвитойхон авахгүй бол монгол хүний үнэ цэнэ, монгол гэр бүлийн үнэ цэнэ, Монгол Улсын тусгаар тогтнолч үнэгүйдэж мэдэхээр байна

Zuuniimedee.mn

9 Comments

  1. bb888mn says:

    унэн шуу хоорхий мгл оо гж…..

  2. Фаяр says:

    хар бараан…

  3. baagii says:

    Манир гадаадад монго олох гэд залуу нас эрүүл мэндээ баран ажиллаж байхад. сайд дарга нарийн холдуу хуухдууд улсийн монгоор сурж байгаа нэртэй архидаж хуухэндэхээс хэтрэхгүй, том дарга нарийн нууц амрагууд гадаадаар 1 тансаглаж зугаацажгааж бна.
    Унэнийг хэлхэд Улсийн зардлаар сургуулид яваад нэр тортэй сураад ирж бгаа хун бхгуй гэхэд хилсдэхгүй. Мончгороороо яваа 1 л

  4. SAIHANBILGIIN SHAALTUUR says:

    Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: 13911824074
    zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

  5. зочин says:

    маш гашуун үнэн үгтэй энэ нийтлэлийн төвийн сонин хэвлэлүүд болон том том мэдээний сайтууд дээр даруй байрлуулах хэрэгтэй энэ үнэн ш дээ би ч гэсэн солонгосоос бичиж байна энэ үнэн шүү

  6. khongorkhon says:

    хүний тэвчээрийг харуулж байгаа юм уу даа. бид нар ч ээж аавтайгаа сайхан жаргалтай өссөн юм байна. Тэр үед ч гэсэн монголын гэр бүлийн амьдрал нь тийм сайн байгаагүй гэхдээ бидний ээж аав 2 минь ийш тийшээ яваагүй шүү дээ.

  7. eb0831 says:

    хэлэх ч уг алга даа. би ч энэ залуусийн нэг

  8. tsetsen says:

    аа яа яа яа нэг нэгнийгээ л сайхан хайрлацгаах юмсан даа элэг,хэл, соёл нэгт ахан дуус мини

  9. ÇÀËÓÓ. says:

    èõ þì áîäîãäóóëõààð ç¿éë áè÷æýý. ¯íýí ç¿éë èõ áàéíà.Äýýð äóðäñàí æèøýý øèã àìüäðàë ìàø èõ áàéãàà.öààíà íü õè÷íýýí õ¿¿õýä ãýð á¿ë õîõèð÷ áàéãàà áîëäîî.Ýíý íºãºº 76 ¿õýðòýé õîëáîîòîé àñóóäàëäàà .ªºðñäèéã íü íýã ÿâóóëààä ¿çýõ þìñàí.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.