Найз залуугаа төгс байлгах гэж шаардах хэрэггүй

-524445867

Эмэгтэйчүүд хайртай хүндээ өндөр шаардлага тавьдаг. Тэр үнэнч, хариуцлагатай, ажилтай, ухаантай, халамжтай, овсгоотой, ер нь бүх сайн чанарын цогцолбор байх ёстой гэж үздэгээс хүүхнүүд бурууддаг. Өөрийн болон бусад хүний алдаа дутагдлыг уучилдаг хэрнээ хайртай хүнийхээ өчүүхэн төдий алдааг ч уучлах дургүй байдаг. Үүнээс болж хайртай хүмүусийн харьцаанд сэв суух, хагацаж салах асуудал ч элбэг тохиолддог. Тиймээс хожим нь шаналахгүйн тулд хайртай хүнтэйгээ харьцахдаа доорх энгийн дүрэм журмыг баримтлаарай.

-Тэр төгс төгөлдөр биш, тийм байх албагүй

-Түүний алдаа дутагдал надад ч бий

-Жижиг сажиг алдаа дутагдал асуудал биш

-Тэр засарч болно, тийм найдлага бий.

Хэрэв та энэ хэдэн энгийн зарчмыг мөрдлөг болгож чадвал хайрын тал дээр хэзээ ч асуудал үүсэхгүй. Гэхдээ хайрт чинь өор хүнтэй уулзах, таныг мэхлэх ч байдаг юм уу алдаа гарвал яах вэ? Тас хэрэлдээд хоёр тийш болох уу? Зарим нь ч тэгэх байх. Энд хүн бүрт тохирсон жор байхгүй, байх ч ёсгүй. Харин нэг зүйлийг хэлэхэд,” яарвал даарна” гэдэг үгийг санаарай. Гол нь зүрх сэтгэлээ чагна. Та хоёр үнэхээр бие биедээ харилцан хайртай бол ганц удаагийн хөнгөн явдлыг уучилж болохгүй гэж үү? Ухаантай эхнэр уучилснаараа, урагшгүй нөхөр өөдөлсөн жишээ цөөнгүй байдгийг санагтун.

3 Comments

  1. Zochin says:

    нээх тэгж дагаж мөрдөөд байх юм биш л юм бн. хэн хүнгүй л мэдэх юм биш үү…

  2. SAIHANBILGIIN SHAALTUUR says:

    Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: 13911824074
    zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

  3. Special One says:

    Үнэн шүү хүүхнүүд үзэхэд илүүдэхгүй л нийтлэл байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.