Нэг өрөө байр

200214633-001

Саяхан Нараа.мн сайт дээрээс гадаадад ажил хийж амьдрал ахуйгаа сайжруулах гээд явсан хүмүүсийн ард үлдсэн амьдрал нь сүйрч байгааг гол сэдэв болгон бичсэн байна л даа. Мэдээж хоёр талд байгаа гэр бол ойлгомжтой, бараг явахдаа л өнгөрөх байх даа л гэж бодоход нэг их илүүдээд байх зүйл биш. За нөхөр нь Солонгос руу ажил хийхээр явлаа гэж үзье: Мэдээж тэнд бол зав чөлөө гэж ёстой гарахгүй ш дээ. Ажил нь өглөө 8:30-с эхэлдэг гэж бодоход орой бол 23:00-н цагаас наашгүй бүтэн сайн өдөр бол юмаа угаана зав гарах юм бол захаар хэсэх байх тэгээд сүүлэрч бариад байдаг хүүхэн шуухан нь тэр болгон тааралдаад байхгүй ш дээ бүгд л энэ цагийн хувиараар ажилдаг учир зав чөлөө маш бага. Харин Монголд үлдэж байгаа эхнэр бол нөхрөөсөө ирж байгаа мөнгийг явахдаа тавьсан өр ширэндээ өгнө өр дууслаа байнга мөнгө ирээд байдаг -Яах вэ? хувцас авна ууж, иднэ шоу, салхинд гарна унтана, хэвтэнэ ёстой үзүүлж өгдөг юм байгаа биз дээ. Нэг жишээ бичих байна:

Солонгосд би нэг залуутай хамт ажилладаг байсан юм. Ядаж байхад бид хоёр бүүр хөдөө хамаг юмнаасаа хол уулын мухарт би нэг бага оврын мопидтой орой бид хоёр үхий гэж байрандаа ирнэ. Гэтэл манай тэр залуу нэг тамхи татчихаад л Монгол руу утсаар яриад ирье гэнэ тэгээд л нойроо хасаад л хамт 3 км газар явна. Тэр ядаж байхад мопид унаж чадахгүй ээ чаддаг бол би хамт явах шаардлага байхгүй л дээ. Монголруу утасдана даа “ээж байхгүй ээ эмээ, өвөөгийнх руу явсан” гэж хүүхдүүд нь хэлэхдээ зэрэгцээд уур нь хүрээд л байн байна тамхи татаад ирнэ дээ. Эрэгтэй хүн чинь хүүхдүүдтэйгээ нэг их юм яриад байдаггүй юм байх чинь билээ. Нүүрэн дээрээ хүүхдүүдээ санаад байна хүүхдүүдтэйгээ ярина гэдэг боловч гол нь эхнэр нь. Тэгээд найз эхнэрийгээ гэртээ хэзээ ирнэ тэр болтол нь хүлээнэ гээд суучихна даа залгаад л байна, залгаад л байна… өглөө болно “Хөөш ажилдаа явъя” гэж би хэлээд л бид хоёр буцдаг байлаа даа аз болоход Солонгос дулаахан юм даа. Энэ байдлаар бид хоёр нилээн хэдэн удаа гадаа утасны пүүтгэнд унтсан шүү.

Мэдээж авгай нь тэр болгонд хонуутаар эмээ өвөө нар дээрээ очих гээд явсан гэдэг байлаа тэрний хүүхдүүд нь 5-тай, 3-тай хоёр хүүхэд байсан юм. Мань эр тамхи, архи их хэрэглэдэг болсон өдөрт 3 хайрцаг тамхи татаж байлаа аймаар. Гадаа маш халуун шөнө хөлөрөөд унтаж чадахгүй хажуугаар нь авгай энэ тэрээгээ бодоод нүд нь хөхөрөөд маш өрөвдөлтэй байдаг байлаа. Харин би өөртөө баярлаж байсан шүү ямар азаар авгай хүүхэдгүй байсан юм. Хоног өдөр яваад л сүүлдээ би хамт явахаа больсон доо. Мань эр их турсан даа ирэхдээ хүнээс мөнгө зээлсэн тэр өрөө дараад нэг өглөө хураасан 3000$ аваад нутаг явсан даа хөөрхий. Уг нь нэг өрөө байрны мөнгө Солонгосд хийх гэж ирсэн гэж ярьдаг байсан юм тухайн үед нэг өрөө байр хотод бас л арав гаран мянган доллар байсан байх. Ардаа тэгж сэтгэл санаа зовоогүй тайван байсан бол хүсэж байсан нэг өрөө байраа авах л байсан.Харамсалтай бөгөөд өрөвдөлтэй. Ийм жишээ гадаадад амьдарч ажиллаж байгаа Монголчуудын маань дунд маш ихээ 1990 оноос хойш Оросд наймаа хийж яваад, Солонгосд хөдөлмөр эрхэлж яваад амь нас, эд материал, бие эрхтэн, ард үлдсэн амьдралаараа хохирч яваа мянга мянган залуус, эмэгтэйчүүд байна даа. Эцэст нь гэж хэлэхэд гадаадад ажиллаж байгаа хэн нэгийгээ Монгол байгаа ар гэр нь хүндэлж ,урам хайрлаж ,утас шөрмөсөөс хэрүүл оруул хийхгүй байх юм бол мөрөөдөж яваа зүйлсээ авч элэг бүтэн амьдрана ш дээ. Гадаад руу Монголчууд сүүлрэх гэж амьдралаа сүйрүүлэх гэж явдаггүй юм ш дээ тэдэнд маш том зорилого байдаг юм шүү.

секс.мн дээр ирсэн захидал

12 Comments

  1. Guy says:

    archaagyi toriin hoorhii irged.

  2. NED says:

    Дээрхи зуйлийг бичисэн залуу болон саналаа бичисэн эмэгтэйчүүд унэн явдлийг бичичээ. Гадаадад амидарч ажилж бгаа монголчуудийг ар гэр дэмждэггүй ойлгодоггүй тал их бгаа. Нэг л монготэй газар тансаглаад явж бгаа гэж боддог,ирсэн монгий ни урдэг ямарч монгоний үнэ цэнэ мэддэггүй. За тэгээд гадаадад бгаа монгол залуучууд гэвэл ёостой хэцүүдээ. Хамтран амидардаг бусгуйгээ зодож нүднэ, архи ууж агсан согтуу тавинэ, нэгнийгээ ална.Сайн хүн ч бналдаа, тэгэхдээ тэр ни одрийн од шиг цоондоо. Хажууд хоночоод хамт унтсан гэж оор хүнд ярина, ёр н хэцүүдээ. Арга ядсан арчаагуй зантай хүмүүс ихдээ. Нэг нэгнийгээ хүндэлж, дор яваа нэгэндээ тусалж яваарай монголчуудээ, хэзээ нэгэн цагт сайхан хариу н ирдэг юум шуу!

  3. 123456789 says:

    tiim solongost hetsvv bi udahgvi butsah gj bg

  4. 123456789 says:

    тийм солонгост хэтсвв би удахгви бутсах гж бг

  5. Sarnai says:

    Үнэн, үнэн, маш зөв юм бичжээ.
    би бас солонгост ажилладаг хүмүүсийг сайн мэддэггүй байлаа, тэгээд энд сурч ажиллаад удаад ирэхээрээ зах зухаас нь хараад ойлгоод ирдэг юм билээ, аймаар хүнд нөхцөлд ажил хийж байгаа монгол залуусаа хараад үнэхээр зүрх шимширдэг, өрөвддөг.
    хайран сайхан залуу насыг мөнгөний төлөө ингэж үрэх гэж дээ гэж….одоо яахав дээ амьдрал иймээс хойно.
    Монголдоо болж л байвал солонгос руу хар ажил хийх гэж зүтгээд бсаны хэрэггүй байх аа, эрүүл саруул биеийг өчнөөн мөнгөөр худалдаж авъя гэсэн ч олдохгүй шүү дээ…
    монголд байгаа ар гэрийнхэн нь ер нь монголчууд со-д яаж зүдэрч мөнгө олдогийг мэдэхгүй бэлэн мөнгөн дээр л байдаг шахуу боддог юм шиг бгаан…….

  6. sanaa says:

    гадаадад бгаа ихэнх н боловсролгуй голдуу залуучууд л тиймэрхүү будуулэг бдаг шдээ.надад ч бас иймэрхүү ум тохиолдож бсан.дээрэлхүүлнэ.сургуул энэ тэрд сурдгууд н харин овоо соёлтой шуу.

  7. badam says:

    deer n bi 26 nastai.huuhed maani eruul saruul bolson.nohor maani sain ch zaluu saihan ch zaluu bdag.

  8. badam says:

    bi moroodloo bicheegui bnaa.harsan umaa bichij bna.yanhandaad genuu.chi yaj medej bgaa um.bi ovchtei huuhdee tevreed gantsaaraa tanidag mongol muutai yaj zovj yavsnaa bichij boloh l um.hunii zovlongoor tohuu hiij,emegtei huniig deerelhej yavdag novshiin mongol zaluuchuud zondoo bdag.harin ted nar hezeech oodoldoggui um bilee.

  9. kkk says:

    бадам гэж авгай нөхрийгөө ирхээс өмнө залуучуудтай янхандчихаад гэмгүй царайлж мөрөөдлөө бичхээ боль балай авгай

  10. badam says:

    er n gadaadad bdag zarim mongolchuud aimaar shdee.bur zerleg bolchihson.namaig anh irj bhad buusan aildaa dongoj 1 honood l ogloo n bosson chin baahan zaluuchuud orood irchihsen yamarshuu huuhen bna geed tal talaas haraad suuj baih jisheetei.za tegeed mongold bgaa nohriig yamar nohor gedgiin ch gej baih shig.zarim n bol shuud dairna shdee.aimaar aimaar.gehdee morooroo ajlaa hiigeed sain saihan yavaa zaluuchuud zondoo bii shuu.nohor maani irj bi gedeg hun hen ch haldashgui amitan bolson doo.

  11. gok says:

    Би бас энийг чинь биеэрээ мэдэрсэн. гэхдээ эсрэгээрээ.. Манай найз залуу ажил хийх гэж яваад тэр чигээрээ эргэж ирээгүй алга болсон. Уг нь очоод намайг татаж аваад 2 лаа хамтдаа амьдрана гэж ярьдаг байсан ч. Очоод 3хан сар болоод намайг ор тас мартсан даа. Хамгийн гомдмоор нь би түүнийг явахад жирэмсэн байсан. Тэгээд тэрнийхээ араас очих юм чинь гэж бодоод хүүхдээ авахуулсан. тэр ч бас хүүхдээ авахуул жирэмсэн яаж энд ирж амьдрах юм бэ гээд л..Гэтэл 3 сарын дараанаас ярихгүй алга болсон намайг залгахаар энд их хэцүү байна Цалин мөнгө ч авахгүй бараг утсаар ч ярих мөнгөгүй хэцүү байна гээд л байдаг байлаа. Би ч үнэхээр л тийм байгаа байх даа тэгэхэд нь би ойлгохгүй ярьсангүй энэ тэр гэж зовоогоод л гэж боддог байсан. Тэгтэл сүүлдээ бүр утсаа ч авахаа байсан. Тэгж тэгж нэг ярьсан чинь чи наашаа ирээд хэрэггүй ээ. Би чиний юмыг буцаагаад авчихсан. Тэгж байгаад мөнгийг чинь буцааж өгнө өө гэсэн. Би чи яагаад ингээд байгаа юм өөр хүнтэй болсон юм уу гэтэл юун өөр хүн байдаг юм өөрийгөө яая гэж байтал гэсэн. Тэгсэн шал худлаа аль хэдийн өөр хүүхэнтэй болсон тэр нь жирэмсэн болсон байсан. Түүнээс хойш одоог хүртэл ор сураггүй. Намайг бүрмөсөн ор тас мартсан юм шиг байна лээ. Гэхдээ би түүнийхээ сургийг хааяа сонсдог. Би тэр үед ямар их шаналж, ямар их уйлдаг байсан гээч. Гэхдээ би түүндээ үнэхээр их хайртай байсан юм даа.

  12. bayarmaa says:

    яг унэндээ би маш сайн ойлгож бнаа. гэхдээ эмэгтэй хүн бүхэн тийм бишээ. миний амьдралд энэ явдал эсрэгээрээ таарч байсан гэхдээ одоо яаая гэхэв дээ. би бас л чам шиг хүүхэдгүй бсандаа баярлаж бж билээ. би хэрэв хүүхэдтэй байсан бол нөхөргуй хуухэд чирсэн авгай л байх байсан байлгуй дээ гэж боддог. одоо тэр цаг хугацааг бодохоор хар дарсан зүүд юм шиг бдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.