Нөхөрөө яавал дээр вэ…

2474913_157c93bc

Сайн байна уу? Танай сайт надад маш их таалагдлаа. Надад ийм зүйл тохиолдоод байна. Би 24 настай. Манай нөхөр надаас 2 насаар ах. Бид 2 суугаад 2 жил болж байгаа. Энэ хугацаанд манай нөхөр ерөөсөө хэл ам таталж, намайг гомдоож байгаагүй. Миний хэлснээр л байдаг. Гэтэл нөхөр маань сүүлийн үед нэг л өөр ааштай болоод байх юм. Нөхөр маань 2 сайн найзтай. Би найзуудыг нь сайн мэднэ. Хааяа нийлж пиво уудаг. Манай хүн гэртээ эрт ирдэг, ажлаа тараад одоо очлоо гээд хурдан ирдэг. Манай хүн сүүлийн үед дуугарахгүй тв үзээд суудаг болчихлоо, найзууд нь утсаар ярихаар гэртээ байж ажил дээрээ байна, завгүй байна, амжихгүй нь гээд найзуудтайгаа ч уулзахгүй болчих юм. Тэгээд уржигдар гэртээ 2 пиво барьж ирээд орой уунгаа чамтай ярих юм байна гээд ярилцлаа. Тэгсэн манай нөхөр чиний хаана явна, хурдан ир, юу хийгээд байгаа юм гэж хэлдэг чинь таалагдахгүй байна. Найзуудтайгаа уулзаж байхад хаана байна ир гэхэд надад хэцүү байдаг. Би чөлөөтэй ч ярилцаж чадахгүй тэгэж байхаар уулзахгүй байсан нь дээр гэх юм. Өөр юу ч хэлсэнгүй. Би энэ бүхнээс нэг зүйл ойлгосон. Хорьж цагдаад байхаар ааш зан нь өөрчлөгддөг юм байна. Хэдий араар тавихгүй, асуудал гаргахгүй байгаа ч хамгийн том асуудал аль хэдийн үүсэн нь энэ ааш зан байна. Тэгээд нөхөртөө гадуур гараад найз нөхөдтэйгээ уулз гэхээр чи намайг явуулж яах гээд байгаа юм. Би найзуудтайгаа уулзахгүй, найзгүй хүн гээд байх юм. Тэгээд гэрээс ч гарахгүй юм. Нөхөрийнхөө энэ байдлыг яаж засах вэ. Би уучлалт хүссэн ч нэмэргүй юмаа. Ингэж өөрсдийнхөөрөө байлгах гэдэг нь эмэгтэйчүүдийн буруу юм болов уу. Нөхөрөө яавал дээр вэ… Надад туслаач…

cekc.mn дээр ирсэн захидал

33 Comments

  1. зочин says:

    санаа зовоод  дуудсаны төлөө юун сүртэйн .тэхгүй л бол замбараагаа алдаж ууж алцганаад л эхлэнэ шдээ хүүе хаая гэхгүй бол.энэ тэгэж их гутрааад эхнэртэйгээ муудалцах хэрэг үүү.Ярилцах л асуудал.Ихэнх эхнэрүүд тийм байдаг.нөхрүүд өөрсдөө ч тиймшдээ.тээл байнга гараад дуртай болчуул яахын.энэ нөхөр угаасаа комби зохиох гээд нүхээ малтаал санаашираад байгаа.зүгээр л шоу.бас найзууд нь хогийн нөлөө үзүүлж нөхрийг нь турхирдаг бах.яс юман дээр өөрсдөө ч эхнэрээсээ айж байж бусдын эхнэрийг шаль шаль гэж байгаадаа

  2. MAN says:

    Тйим шүү. Нөхрийн чинь зөв. Манай эхнэр ч бас тэгдэгийн яаран сандран хүмүүстэй ууж идсэнээс найзгүй хүн шиг гэртээ байсан дээр байхаа. Манай эхнэр намайг ингэж сандаргаснаас болж Би айлаас яаран сандран аяга цай амсаж гараад хүн дайрч алж байлаа. Эмэгтэй чүүд минь та бүхэн эр нөхөртөө итгээд гэртээ тайван хүлээж суул даа

  3. seku says:

    YARSHIG L BN SHD DE
    DURAARA DURGIAD YAVJ BH SANAATAI
    DAVARTSANIIN
    TIIM L BH BAISIIN BOL YU GEJ ANHNAASAA EHNER AVSIIN
    EHNER AVNA GEDEG CHINI ERH CHULUUGUU HYAZGAARLAN GESEN UG SH DE

  4. pje says:

    эр ни эмэгтэй хумуус нохороо хайрлаж хындэлж байх хэрэгтэй тэгэх ым бол эр хуний хиймор сэргэж айл гэр оодлоод ирдэг ым эсрэгээрээ цагдаж хориод байх ым бол эр хыний хиймор и доройтож ылбийгээд ирнэ үхыы хуухнуудээ энэ ийг анхаар дурртай хоолийг ни байнга хийж угч бай

  5. tuul says:

    Эрчүүд чин араас ни хуутсулдухгуй бол эхнэр тоохгуй хайргуй болчихсон гэж яридаг, их хуутсулдвол яршигтай гэнэ, ёстой эмэгтэйчүүдээс дор олон ааштай хов яридаг хумуус байдгийншдээ, яг тохирсон жорийг ни олохгуй бол хэн нэгний зовлогоо нэг их тус болохгуй л боловуу, оорийнхоороо оролдож узээд болохгуй бол шууд хаях хэрэгтэй

  6. Naran says:

    Сайы дгаыг ээ? энэ нийтлэлийг уншаад би ч бас сэтгэлээ хуваалцмаар санагдлаа. Манай нухур бид 2 гэр бул болоод 8 жил болж бна. би эхэндээ нухрийгуу найзуудтайгаа уулзаж суухаар ни ю ч хэлдэггүй блаа. Гэтэл эр хун давардаг гэж яг унэн юм бна лээ. Одоо бол найзуудтайгаа уугаад углуу 6-д орж ирэх юу ч биш болсон. Энэ талаар ни ярилцах гэхээр чи намайг цагдах гэж бна гэж уурладаг болсон. Одоо би хун харахад л сайхан нухуртуй болохоос сэтгэл санаагаар бнга ганцаараа бдаг болсон. Би бага хуухдээ туруулээд сар ч болоогуй бхад архидаад л яваад угдуг бсан болохоор унэндээ гомдоод бдаг юм. Эр хун унэхээр давардаг юм бна лээ.

  7. muugii says:

    наадхи чини харин со са бна манай эхнэр архидаад гэртээ ирдэггүй ээ.

  8. narantuya says:

    нөхрийнхөө араас утасдаж хна юу хийж байгааг нь мэдэх юу нь буруу гэж.эрчүүдийг цагдахгүй зөнгөөр нь байлгахаар яадаг л билээ дээ.ухаантай нэг нь болдог л байх.ухаан муутайчууд нь хэрэг төвөгт орчих гээд, эсвэл тасартлаа ууж энд тэнд осгож үхчих гээд, ер нь л их асуудалтай шүү дээ.ухаантайгаасаа ухаан муутай нь харьцангуй олон шүү дээ.наадах чинь нэг төлөвлөгөө боловсруулаад байгаа нь үндэслэлтэй байхаа.

  9. munguu says:

    сайн уу.наадуул чин зарин нь арай дэндүү юм бичиж бна.миний бодолоор заавал чамд буруу огох хэрэггүй.нохорт чин ч юм бна.хэтэрхий их бнга шоудаад гараад байвал амидрал яах юм бэ.эмэгтэй хүн угаасаа тэвчих хэцүү бдаг.чи зонд нь хаячих.адилхан нэг хэсэгтээ битгий дугар.дуугаа хураачих.тэгээд гэр орон үр хүүхдээ бодоод амираад л бж бай.аяндаа зүгээр болно.гуйгаад л ирнэ.уулзаж учирч бгаа хвмввс зөвхөн түр зуурийнх шүү.харин чи вврдийн хань нь шүү.

  10. Zaluu says:

    Би нэг 3 сард ганц гарч шоно хагаслатал суудгийн. Манай хун нэг ярина хаана хэнтэй бгаан, хэсэг байзнаж бгаад нэг мсж. Унтлаа шуу болгоомжтой яваарай унсэе гэнэ дээ. Ганц 2 пиав л ууна. Оор асуудал бдаггуйг мэддэг болохоор амар бдгийн. Хааяа гарахгуй гэрт бгаад бхаар гараачээ найз ноходтэйгээ уулз гэж хооно. Монго багатай гэхээр би зээлүүлэе гарч жоохон нарги гээд бдгийн. Тэгээл гарахаар хуутэйгээ тоглоол улддийн шд сайхан бдгийн блгуй хэхэхэ. Зарим найзууд манай эхнэрт атаархнаа. Нэгнийгээ л хуурахгуй бвал залуу хумууст болох ни тэр шдээ. Тийм сайхан зан гаргаж бгаа хунийг гомдоох зурх бхгуй шдээ надад. Пиаваа уучаал шууд гэр. Ирэхэд ю ч болоогуй юм шиг унтаж л бна. Унсчээд унтах уед гайгуй ю согтоогуй биз дээ. Сайхан амраарай л гэнэ дээ.

  11. beauty says:

    ёооё ядаргаатайн хүмүүсээ 30 гараад жоохон юмны наадах цаадхыг мэддэг болчоод хүнтэй суувал яасын бэ айн залуу насандаа хэн хэн нь найз нөхөдтэйгөө чөлөөтэй уулзаж наргиж цэнгээд явна биз дөнгөж 24 25 юм байж бие биенээ шоронд хийчхийн

  12. м says:

    Эрчүүдийг цагдаад дэмий, итгэдэг бол тэгээд л зөнд орхи, тийм ч амар ар гэрээ хаяад дампуураад явчихгүй штээ. Ер нь л эр хүн гэр амьтай л байдаг юм. Найзуудтай хаа нэг гарч үүр цайтал покердоно, эхнэр нэг ч ярихгүй надад итгэдэг болхоор, бусад үед би гэр амьтай эхнэрийнхээ дэргэд хүүхдээ эрхэлүүлээд байж байх шиг сайхан жаргал хаа байхав дээ. Бидэнд итгэж сур л даа. бүсгүйчүүдээ

  13. baldan says:

    би ч гэсэн эхнэрээ ингэж сөхрүүлнээ. баярлалаа бүсгүй минь. хэхэ

  14. the.phone says:

    чи хүүхдийг хүмүүжүүлж болно, чадна.
    нас биед хүрсэн эр хүнийг цагдаж,
    өөрийнхөөрөө байлгах гэсэн бодлоосоо болж
    дарамтанд оруулчихсан юм бишүү.

    ямар нь сайн хүнтэй суучихаараа ингэдэг байнаа.
    гэтэл цаагуур чинь ЖИНХЭНЭ зовлонтой хүмүүс зөндөө байгаа.
    гадуур тэнэж архи, бөгс эргүүлдэггүй наад залуугаа гэрийн минь ноён нуруу хань минь гэж бодоод хүндлэж явбал өөрт чинь ирээдүйн амидрал, гэр бүлд чинь л хэрэгтэй дээ.

  15. baby says:

    энэ эрчүүдийг ойлгоно гэдэг хэцүү шуу хэхэ… эрэгтэй хүнд итгэхээс эрхий хуруундаа итгэ гэж үг бдаг ш дээ эрчүүд зүгээр бдаггүй юма агэхэд годогносон охидууд өмнөөр хойгуур ни гүйгээд бхаар гэртээ улдсэн эхнэр ни баахан юм бодно ш дээ амар сайхан найз нартай ни цуг гараад адилхан уу хэхэхэ……..

  16. bi bol bi says:

    Манай нөхөр харин ч эсрэгээрээ ярьсангуй гэж уурладаг шд,ккк… Уг нь найз нөхөдтэйгөө ярьж суухад нь ядаргаа болоод яахав гээд залгахгуй байхаар дараа нь “бусдын эхнэр хэрүүл хийгээд ч болохноо залгах юм,гэтэл миний утас нэг ч дуугарсангүй.би чамд ямар ч хамаагүйн байна л даа” нтр гээд ёоёотоод байдаг шд,кк. хүн хүний хүсэл,бодол санаа,ханьдаа хандах хандлага яах аргагүй өөр юм. энд улсууд өөрсдийн амьдралын туршлагаасаа лаг зөвлөөд байдаг,хэрэгтэй ч байдымуу хэрэггүй ч байдымуу бүү мэддээ. гэрээс гарахгуй байвал амар л биз дээ. битгий гар,ашгуй дээ гээд баярлах юм бол харин мөд гарах гэж зутгэх бх даа. хүн чинь өөрөө илжигнээс ч зөрүүд амьтан шд.

  17. Lonsdale says:

    Бие биедээ чөлөөт цаг өгч бай чи найзтай бол чиний нөхөр ч найзтай эр эм гэлтгүй хүн болгонд найз нөхөд байх ёстой мөрдөөд мөшгөөд цагдаад байхгүй хааяа найзуудтайгаа байхад Н1 утсаар ярь таарвал миний хайр болгоомжтой яваарай нтр гээд хэлж болийшд ирэхэд нь халуун цай хоолтой угт лдаа. Манай хүнд л лав чөлөөт цаг зав гэж байдаг би түүнээс нь хороодоггүй хүссэн үедээ гараад ганц 2 пиво уучаадл ирдэг би ганц удаа залгаад болгоомжтой яваарай л гэж хэлдэг. намайг ч гэсэн гадуур явахаар залгаад лайтаад байдаггүй жаахан залуугаар сэтгэ за юу амьдрал хайр дээр тогтддог ч итгэлцэл байхгүй бол хайр байгаад ч хэрэггүй! одо харин чи нөхрийхөө найз нөхдийг тэмдэглэлт өдрөөр гэртээ уриад сайхан хоол амттан архи дарс бэлдээ хүлээж авбал яасан юм. тэр үедээ битгий уу бага уу гэж хэлж болохгүй шүү!

  18. Bat says:

    Наадах чин ёстой миний толгойний овчин бна да. Хаа ганц найз ноходтэйгөө юм яраад жаахан пиво уугаад суух гэхээр цагдаал, хурдан ир гээл унэн юм ойлгохгуй.
    Хуухнууд оорсдоо найз нартаа, дэлгүүр хэсэхдээ хэр их цаг зарцуулдаг тэрийгээ харизуулаад узээч эрчүүдтэйгээ. Манай эхнэр гэхэд л ажлийхантайгаа, надтай, хийх юм олдохгуй дэлгүүр хэслээ гэнэ. Хамт одоржингоо ажил дээрээ байж ирчээд юу хийжийна яажийна, маргааш ях гэж бна гэл.
    Тгээл эхнэрээ дагуулаал хамт найз нар дэр очно нуур тулээл. Битгий уу, хурдхан наадхаа уучиx, ахиад уухгуй шуу би ядраад бна харий гээл. Зугээр сайхан 1, 2 бээр уух гэж бсан бол уур хургээд архидалт болгожиж бгаа юм чин.

  19. www says:

    энэ дээр нэг хүний хэлснээр нөхөрт чинь нэг төлөвлөгөө бгаа юум биш биз,ээ дэ ер нь энэ маягаараа жоохон барьж байвал зүгээр гэж хэлэх бна

  20. saraanaa says:

    Эрчүүд ээ эхнэр хүүхэдтэй болчихоод найз нөхөд гэж тэнэгтэхээ болиоч тэгж найз нөхдөөсөө салж хагацахгүй юм бол яах гэж эхнэр авдаг юм дураараа тэгээд жаргаад явж байхгүй.Эрчүүдийн найз нөхөд бол амьдралын дайсан. Бүсгүйд өөрийгөө бухуутгах хэрэггүй ээ амьдралын дайснуудаас холтгосон нь болж одоо тэгээд миний буруу энэ тэр гээд шалчганаад байлгүй юу ч болоогүй юм шиг дуугүй бай. Тэгж байгаад цаадах чинь өөрөө ч найз нараа мартана харин чи гэрт нь дулаан уур амьсгал үүсгэж байнга инээмсэглэж бай.

  21. LLg says:

    зүгээр л түр дураар нь орхичиx.яж байж ийж байна гэж санаа тавьж асуух бүр ч хэрэггүй шүү.бүр нугдайчихна.згр л хэсэг зуур тайван ганцааранг нь байлга..чи л тэвчээртэй байвал тэр буцаад зүв згр болно

  22. OMG says:

    NUHUR CHINI NEG YUMTAI BOLCHOOD ,CHAMAIG ARGANDAA ORUULJ B.GAAD TAVTAI TUHTAI ARAAR CHINI TAVIH GEED B.GAM BISHUU.ZAASSS YUNDAA MAYAGLAAD B.GAN.CHAMD L SANAA ZOVSONDOO UTASDDAG B.SAN.HUSEHGUI BOL BOLICHIY.ZAILAAD UG GEJ HELEHGUI YU.TEHEER UYA NI ALDUURSAN NOHOI SHIG ALGA BOLJ UGNU.TEGENGUUT NI UURT NI MEDEGDEHUI MURDUUD UZ.UUR YU HELHEV DEE GENEN TENEG HUUHEN GUAI

  23. cahirmaa says:

    түүнд хайртайдаа л тэгж байсан гэдгээ сайн хэлж ойлгуулсан нь дээр байхаа нилээн гомдсон бололтой.найзуудыг нь гэртээ байнга урьж байлдаа хоол унд хийж өгөөд л найзуудтай нь найз болохгүй юу. нэгбол найзуудыг нь гэртээ уриад ярьж суунгаа өөрийн буруугаа эвтэйхэн хэлж нөхрөөсөө найзуудаас нь ч уучлал гуйгаад үз.нөхөртөө өөрөөсөө ч илүү итгэдэг гэдгийг мэдрүүл л дээ. танай нөхөр чинь хууран мэхлэгч юм шиг л цагдаад байдаг юм бишүү чи.хүнийг аясаар чинь байгаад байхаар чи бүр даварчихсан байна ш дээ.чи тэжээвэр амьтантай биш ХҮН тэй сууснаа, чи өөрөө циркийн амьтан сургагч биш гэдгээ битгий мартаарай. нөгөө талаас нөхөр чинь нилээн сайн хууран мэхлэгч жүжигчин ч байх магадлалтай

  24. hi says:

    новш гэж би яг тэр залуу шиг юм бна суулдээ найзуудгуй болдог юм бна гэтэл сонирхолтой ни бид 2 солигдтсон явж бна да би араас ни утасдаадл надад баригдаад тэгээд урд ни явдаг бж гэж бодсон шуу одоо салж бгаа

  25. zoollaa says:

    мн чи нохортэйгээ гэртэ бхдаа хогжилтэй бж гадуур хамт зугаалж али болох нохрийнхоо сэтгэл санааг тайвшруул;ах зуйл хийгээ. мэдэж араас н тсагдаад бвал аыгуй хэтсүү бдаг л даа суулдэ нз ноходгуй ш болдийн

  26. Хохь чинь тэнэг эм. Нөхрөө цагдаж, хардаж байсны чинь шан энэ дээ. Танай нөхөр ухаантай залуу байна даа.

  27. bla bla says:

    найзуудийг ни гэртээ торсон одор ч юм уу баыраар уриад ганцхан удаа сайхан дайлаад уз. гэхдээ цаашид давраахгуйгээр ганц удаа шуу. тэгэхдээ нохроо гэрийн эзэн шиг байлгаж, найзуудийх ни хажууд магт. узээд алдаарай арай оороор найзууд ни чамайг харж, нохор чини ч оортоо итгэлтэй болох бх

  28. Dondog says:

    Нөхрийнхөө биш өөрийнхөө занг засвал дээр юм бишүү, нөхрөө хэт чанга гараар бариад байвал нэг л өдөр сэтгэл нь хөрч салж нийлэхдээ тулна, тэр цагт харамсаад барахгүй юм болно доо!

    Гэснээс нөхөрт нь зөвлөхөд жаахан эр хүн шиг байгаачээ! Эр ухаантай юм байж эхнэрээ толгой дээрээ гаргачихсан, арчаагүй ч эр бол доо!

  29. zaluu says:

    манай эхнэр бас ингэж харддаг байсан. сүүлдээ найзууд залгахаас ч айдаг болчихдог юм байна лээ. дахиад л гэрт хэрүүл уруул болно, ядаргаа төвөг гээд л. би яг танай нөхөр шиг зожиг болж эхэлсэн. одоо эхнэр харддаггүй, хорьдоггүй ч гэсэн хүмүүстэй уулзаад суухаар нэг л эвгүй болчихдог юм. найзуудтайгаа уулзаад сайхан сууж байхад эхнэр дуудлаа, хурдан очихгүй бол болохгүй гээд хэд хэдэн удаа явчихаар найзууд ч бас хөндийрөөд л эхэлдэг юм. эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл, эрэгтэй хүмүүсийн нөхөрлөл шал ондоо байдаг юм шүү дээ. Одоо бол би найзуудтайгаа чөлөөтэй уулзаж ярилцдаг.

    ЭМЭГТЭЙЧҮҮД МУЖИК БАЙНА ГЭДЭГ ҮГИЙГ САЙН ОЙЛГОЖ НӨХРӨӨ ХАЙРЛААРАЙ. Эрэгтэйчүүд уулзаад хүүхэн шуухан руу нүд унагаад, секс яриад суудаггүй юм шүү. Анд найзуудын эртний дурсамж, ирээдүйн зорилго гээд ярих юм их шүү дээ

  30. smile says:

    Нээрээ нөхөр чинь найз нарынхаа өмнө хэд хэдэн удаа эвгүй байдалд орсон юм шиг байна. Эхнэр утасдаад хаана байна, хурдан ир гээд байна гэхээр нөгөөдүүл нь ээ чи ч дээ, эхнэртээ атгуулцан энэ тэр гэдэг ч юм уу. Нээрээ онцын шаардлагагүй бол араас нь байн байн утасдаж шалгаах дэмий байхоо. Гэхдээ бас хэмжээг нь тааруулж барьж байхгүй бол огт залгахгүй, нэхэл дагал болохгүй бас зөнгөөр нь хаячвал бас хадуураад явчдаг хүмүүс шүү, эрчүүд.

  31. jeki says:

    шаардлагагүй бол араас н утасдах юамар хэрэг байна 1т 2т гэвэл найзууд н эхнэргүй бололтой догоо 3т их муу энэргитэй найз нартай юм байна чамайг байнга нөхөрт чини муулж байдаг юм бна

  32. burmaa says:

    naadah chin neg tolovlogoo zohioh geed bgaa um bishuu.chamaar guilgaj baigaad neg moson honuutaar alga boloh geed.

  33. tushig says:

    гуйэ одоо яаая гэхэв дэ угаасаа эрэгтэй хумуус чин тэгж эмэгтэйчүүдэд цагдуулж хориулах унэн голоосоо дургуй бдийм шдэ энийг али эрт мэдэж бхгуй ясийн бэ харин ч нохор чин ухаантай сайн хун бна уунд н баярлаж яаварай ок оор хун бсан бол одоо али хэдийн чамаас салах тухай бодцон эсвэл оор хуухэн шуухантай болцон нтр явж бх бсан бх эсвэл бур архи дарсанд ороод зодож модоод хачин бхгуй юу тиймээс нохроо худнлээд аятайхан бхгуй юда хааяхандаа нэг хна бга ю хж бгааг н асууж бхгуй ю тэхгүй бол бас эрэгтэй хумуус чин торолхийн сайхний омно харц буруугуй хумуус шуу дээ кэкэ алдчихгуйн тулд бас бага зэрэг дэг бсан н др бх гэхдээ хэтрүүлэхгүй шоо ок за амжилт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.