Сайн байна уу Би өөрт тохиолдсон явдлаа ярия. Одоогоос бараг 2,3 жилийн өмнө юм байна даа 20 тэй л байсан байх. Хүн амьтантай нээх үерхэж үзээгүй байж байгаад нэг залуутай танилцсан. Тэгсэн тэр үед хүн сайн таньдаггүй, юм сайн мэддэггүй байж л дээ. Нэг залуутай танилцсан юм. Ёстой хүний үнэргүй новшин хүн байж дээ. Би хэд хэд л уулзсан байх… Тэгсэн нэг удаа уулзахдаа би гэрээсээ гадуур хоночихсон юм. Би угаасаа тийм явдалтай хонож өнжөөдб байдаг охин биш л дээ. Аргагүй хүнд тийм явдал учирна аа даа. Тэгээд маргааш нь гэртээ иртэл ээж маань намайг урьд шөнөжингөө хайгаад усан бороонд норсоноос болж өвдсөн байсан. Би ч ээжид тэр залуугийн тухай хэлтэл маш их уурласан. Тэгээд тэр залуудаа хэлтэл бараг намайг хохьчинь ухааны юм ярьсан. Тэр үед л би юу ч мэдэхгүйгээ бас ямар тэнэг байсаныгаа мэдрэх юм. Тэрнээс хойш ээж маань намайг хэрэлдэх маргалдах болгондоо л миний тэр явдалыг байнга сөхдөг Чи тэр шөнө тэгэж яваа биз дээ гээл байнга ярьдаг. Хэдийгээр 2,3 жил болж байгаач маргалдах болгондоо намайг тэгэж загнадаг. Надад маш хэцүү байдаг болоод өнгөрсөн юмыг тэгээд тийм эвгүй сэдвийг байнга сөхөж яг л миний эмзэг сэдвээр шархан дээр суусан батгана шиг л намайг дарамталдаг болсон.
Би тэрнээс хойш нэг ч удаа тэгэж яваагүй, явахч гүй. Хүн алдаа гаргаж болно биз дээ гэнэдээл биз. Гэтэл би хэрэг хийсэн ялтан шиг л үргэлж л намайг тэгэж загнадаг. Би сүүлдээ ээжийн уурыг хүргэхээс айдаг болсон. Нөгөө юмаа ярих вии гэж. Надад үнэхээр хэцүү байна… Би гэм буруугаа дээд зэргээр ойлгосон, ухаарсан дахиж тийм болчимгүй үйлдэл хийхгүй гэж… Гэтэл намайг яагаад тэгэж цээрлэж сэтгэлийн тамд унагана вэ Тэгэж хэлэх болгонд надад зүрх рүү минь хутгалж байгаам шиг болдог. Би өөрөө ч тийм элдэв бусын юманд орооцолдох дургүй болохоор ганц эмзэг сэдвээр минь давшилдаг. Би ээжид олон жил боллоо мартаачээ гэж хэлсэн чинь. Яаж мартах юм тэгэж шархлуулчихаад намайг гэж хэлэхээр нь би бүүр байж суух газар олдохгүй юм. Би энэ дэлхий дээр хүний хийж болдоггүй гэмт хэрэг хийсэн ялтан шиг л байж байна. Нээрээ ч миний амьдралын хусаж болохгүй хар толбо юм даа. Тэглээ гээд би яах вэ дээ. Алдаагаа зассан шүү дээ. Надад хэцүү байна аа хүмүүсээ? Та нарт ийм явдал учирч байсан уу? Хамгийн гол нь миний зан ааш бас нөлөөлөөд байх шиг байна. Би хал балгүй. Тийм юманд дургүй хүн л дээ… Яах вэ ?
секс.мн дээр ирсэн захидал
34 Comments
ээжийн чини зөв шд. чамайг ахиж тэгэж яваад алдчихвий л гэж айсандаа хэлж ойлгуулах гэж дахин дахин хэлж байгаа байх, байх гэж тэгж байгаа. чи ойлгосон бол сайн байна. гэхдээ ээж чини бас тэнэг юмаа. чи ээждээ ахиж итгэж юмаа ярихаа болисон байх
тэнэг ээж байна. охинтойгоо оороо суух санаатай байгаа юм байх даа кк
чи гол нь одоо гэр бүлтэй юмуу гэр бүлгүй бол ээжийнхээ сэтгэлд таарсан ханиа дагуулаад хажууд нь байвал арай тэгэж дарамтлахгүй биздээ
иймэрхүү харьцааг ойлгоход хэцүү юм. ер нь ажиглаад байхад иймэрхүү ээжүүд мэр сэр байдаг юм шиг байна лээ. уг санаа нь мэдээж үр хүүхдийнхээ төлөө боловч, хэрэгжүүлэх аргаа буруу сонгосон гэх үү дээ. энэ харилцааг засах арга гэвэл чи өөрийгөө маш сайн бололсруулж, сурч боловсор. нэг үгээр хэлбэл оюун ухаан, сэтгэн бодох чадвар, харьцааны соёл, боловсрол гэх мэт бүх зүйлээрээ ээжийнхээ хэмжээнээс хол тасар гэсэн үг. тэгвэл аяндаа наад асуудал чинь шиидэгдэнэ.
Манай ээж ч гэсэн нэг иимэршүү залхмаар зантай. ЗААААА фак фак удахгүй тусдаа гарах юм чинь гээл тоохгүй байхгү юу.
хүүе хүүхэд минь ээ, ингэж байж сэтгэл зүйн өөрчлөлттэй болчихов. хүн өөрийгөө ингэж их дарамтанд орулж болохгүй шүү. өөрийгөө бодох хэрэгтэй. ээж чинь жаахан сэтгэл зүйн дарамттай байдаг юм шиг байна. ярьж л байг л дээ, чи л өөрөө тоохгүй бай л даа. ээж чинь мэдээж маш их гомдсон байх, гэхдээ 2 3 жил дандаа үглэнэ гэдэг яавч эрүүүл бишээ. бас дээрээс нь хэлэхэд гадуур хоноо л биз, залуу насандаа буруу хүнтэй учраа л биз. энэнээс болж хойшдын амьдралаа үгүй хийж, хүнд итгэх итгэлээ алдаж болохгүй шүү. болж өгвөл ээжээсээ хол хэсэг амьдраад үзээрэй, гадагшаа гарч сурч амьдархыг бодоорой
ээжийгээ аргалж байгаад эмчид узуул хумуус хунийг гаднаас хараад их ууртай л гэд бдаг. магадгуй ээжид чин бага зэргийн синдром бна.
Ээжийн чин цэвэршил явагдаж байгаа уе байхаа аыгуй бол. Эмэгтэй хумуус цэвэршил явагдаад ирэхээр аймаар болдог гсэн.
Ээждээ гомдож болохгүй э. Гэхдээ ээж шигээ ээж битгий болоорой.
Usreed l 3 udaa sanuulj zagnana biz dee. Eej chin er ni ih nehel hatuutai hun bna. Tegeed odoo tertee 2 3 jiliin umnu bolson yavdlaas hoish chi dahij neg ch gaduur honoogui gej uu herev tiim bol hetsuu l bna chi chin zaluu hun shu de orj garj huntei taniltsaj humuusiin sain muug yalgaj yum uzeh heregtei shde.
Ээш битгий ойшоод тоогоод байлдаа, инээд хүрч байна. Чамайг тэгж эмзэглээд гэмшээд байхаар чинь ёстой жинхэнэ тэр зүйлээ л давтана шд. амьдрал чинь дөнгөж эхэлж байхад яасан сонин юманд эмзэглдэг хүн бэ? Яаж амьдарнаа миний дүү
Ээжийнxээ алдаж бсан Юум бвал тэрийг н сануулад Та ч гсн Миний насыг тойроогүй дайрсан байж Ийм Юумыг ойлгоод уучилж чадкуу бнуу гд Сайн xэлээд үзкү ю. Өөрөө залуу бгагүй юум шиг Ээжүүд тэгдийнмөө. гxдээ сайн учирлаад үзкүү юу дөө. Чиний Ээж л Юум болxоороо тэр Үед санаа н маш иx зовсон блгүй дээ.
ээж чинь охин үрээ алдаж эндэх вий гэж зэмлэж
сургах нь зөвөө.
харин хэрэлдэж маргахдаа гэснийг чинь ойлгосонгүй, чи ээжтэйгээ хэрэлдээд л байдаг
бол хэцүү л юм.
Зөвлөгөө өгсөн та бүгдэд баярлалаа. Миний ээж тийм ч муу хүн биш харин заримдаа л ширүүдүүлчих гээд байдгыг эс тооцвол цаашид ухаантай байж дахин болчимгүй явдал гаргахгүй энэ гаргасан алдаагаа хэзээ ч мартахгүй ээ Та бүгдэд чин сэтгэлээсээ баярлалаа. Амжилт
ээ бурхааан ээжид чинь сэтгэцийн гажиг байна юу ч ойлгосонгүй чи яг юу хийчээд чамайг дарамтлаад байгаан? гадуур нэг л хоносон гээ биз дээ? 20 гарсан эмэгтэйд энэ бол байдаг л зүйл шд үглээ л өнгөрөөнө биз чамайг араар нь тавьцан юм шиг л юм болсон байна шд ээжийгээ сэтгэцийн эмнэлэгт үзүүл тэгээд юун сэтгэлийн дарамт болох вэ хөөе зад хэрэлд чи ямар нөхөр нь байгаа биш наадах чин ээж нь охиноо харамлах биш дарангуйлал хардах сэтгэл болоод хувирцан байна шд юун утгагүй балай амьдрал вэ энэ одоо
ээжтэйгээ сайн ярилцаа сайхан ааштай бхад ни нтр 🙂
Хм. Юу вэ? Өдий 22, 23 хүрчихээд… Одоо ээжээрээ мэдүүлж биш, өөрөөрөө амьдрах цаг болсоон. Одоохондоо орлогогүй оюутан юм уу даа. Ямар ч байсан ээжээсээ тусдаа амьдар. Хажуу өрөө найз охидуудтайгаа хөлслөөд ч хамаагүй амьдар. Эсвэл ээждээ энэ байдал чинь дарамт үзүүлж байна. Энэ байдлаар үргэлжлээд байвал өөрийнхөөрөө тусдаа амьдрах болно гэдгийг хэл.
ээж чин унэхээр их гомдож дээ. гэхдээ ээж чин одоо байн байн сохож байгаа н чамайг одор бух сэтгэлээр унагаах гэсэн дээ биш байх. харин чамайг ээжигээ тоодоггуй, ээжийгээ боддоггуйг чин л хааяа хааяа сануулахийн тулд тэгж яридаг байх. хэрвээ чи энэ ярианаас н унэхээр их залхаж байвал ярисан ч эрөөсөө битгий тоо.учир н ээж чин энэ явдлийг ярих болгонд л чи их хундээр хулээж авч ойлгосон юм шиг байдаг болохоор зовхон энэ явдлийг л сонгож яриж бгаа юм. хэрвээ чи эрөөсөө тоохгуй бол аяндаа ярихаа болино. гхдээ чамд л гэж хэлэхэд ээжийн чин хэлж байгаа сургаалиуд эсвэл углэлтүүд чамд одоо ядаргаатай санагдаж болох л юм. гэхдээ хэзээ нэгэн цагт чи хэрэггүй л ээжийгээ товогшоодог байж дээ гж бодох вий!
найзаа чинии ээж их сонин хүн бна,ээж биш дарангуйлагч юм биш үү,өмнөөс чинь айчихлаа,бушуухан холд, чи хажууд нь удаан байвал … бодхоос аймаар бна
Гэр бүлийн хүчирхийлэлийн нэг хэлбэр, чи айлын нэг хүүхэд юм уу, дүү мүү ах эгч байдаггүй юм уу, ээжийг чинь ойлгохгүй л байна, олон жилийн өмнөх юмыг сөхөж дарамталдаг. Гээд яахавдээ ээж л бол ээж, өөрөө хурдан тусдаа гараад явсан нь дээр юм байна даа. Танайх их хуучинсаг сонин айл бололтой, уйтгартай, бүүдийсэн чимээгүй, бүх юм нв цэвэхрэн цэгцтэй нэг тийм айл байдаг даа….Манай ээж бол чөлөөлтэй штэ, бидний найз шиг л байдаг… бид тэглээ гээд буруудаад яваа юм алга, ээжийгээ улам хүндэлж хайрлаж ойр дотно болдог…
гадуур хонохоор мэдээж загнана л даа. санаа зовох нь мэдээж. гэхдээ тэгж араа шүдэндээ байнга зуугаад байдаг ээжийнхээ нууц амрагтай л явсан юм биш бол ямар айхтар юм гээчив. Чамайг насаараа онгон явна гэж бодсон юмуу эсвэл лесби болгох гээд байгаа юмуу. Сонин л юм
Чи ер хэдэн настай болчихоод ингээд яриад байгааг чинь ойлгохгүй юм. Уг нь 20 гараад явчихсан бүсгүй хүн шиг л байх юм. Хүний эрхээр амьдархаар өөрийн эрхээр амьдар гэж ямар мангар ч юу уу ухаантан ч юм уу хэлсэн бүү мэд үнэн л үг хэлчихсэн байдаг ш дээ. Чи ер нь өөрөөсөө би ер яах гэж амьдраад байгаа юм болдоо гээд нэг бод. Хоёрт хэд хүртлээ ээждээ бааж шээхээ заалгахаа бод. Гуравт ээж нар үглэж л байдаг ярьшигтаж л байдаг гол нь авах юмыг нь өөртөө тусгаад хаях зүйлийг нь хая. Дөрөвт Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг бил үү дээ. Өөртөө эзэн бол. өөрийнхөө үйдлийг ээж чинь чиний өмнөөс хариуцахгүй чи л хариуцна гэж бодоод хариуцлага хүлээж сур даа. За тэгээд амжилт
дээхэн уэйин хумуус нэг иймэрхүү юм шиг бна лээ. хунийг хайрлаж бгаагаа хэлж мэдэхгүй тэгсэн хэрнээ болохуй зуйлийг ни байнга хэлж гомдоож бдаг. манай ээж надад хэзээ ч хайртай гэж хэлж узээгүй. хэрвээ надад хэлэх уйм бол би их баярлах бха.гэхдээ дотроо хайртай бх л даа.
одоо тэгвэл гадуур хонож бай, гэхдээ заавал эрэгтэй хүнтэй биш, найзындаа ч юм уу. чи тэр үед гадуур хонохдоо ээждээ утсаар хэлэхгүй. одоо нийгэм чинь ямар байгаа билээ. аав ээж нар чинь эрч бай эмч бай хүүхдүүд нь гадуур хонохлоор чинь санаа нь зовно шүү дээ. одооноор ээждээ хэлээд хаяа нэг найзындаа хонож бай.
ямар тэнэг ээж вэ
чи ээжтэйгээ гэж бичсэн байна таахад аавгүй бололтой ээж чини иймэрхүү юумаар дарамталж байгаад ааваас чини хөндийрсөн байлгүй ийм дарамталдаг хүний дэргэд чөтгөрч тогтохгүй шдээ чи их даруухан ч юум уу эсвэл өөртөө итгэх итгэлгүй хүүхэн байна даа гэхдээ зөвхөн чамд 1ээрээ байхад чини хэлж байвал ч яхав хүний дэргэд хэлээд байвал хэцүү л юу м даа
ýýæ ÷èíü àðàé ë áèøýý òèéì þìûã îéëãîõ õýðýãòýé äýý 1 2 òèéì þì õ¿í á¿õýíä ë òîõèîëäãøä
энэ тэнэгүүд юу бичээд бга юм.чи бол жинхэнэ тэнэг юм бна.энэ хүмүүсээс ялгаагүй усан тэнэг юм.элдэв гаж аймшигт гэмт хэргүүд улам л их болж бга цагт чам шиг тэнэг юмнууд охиндоо санаа зовж шаналахгүй бж чадах л бх шүү.чи ээж болоод охин чин харанхуй шөнө хар усан борооноор хэл чимээгүй алга болчвол зүгээр л гэртэ сууж бх юм бн л да.ээж чин тэр шөнө их зовсон за.ямар их шаналаж зовснийг чам шиг тэнэгүүд хэзээ ч ойлгодоггүй юм.тэр нэг шөнийн сэтгэлийн шаналал ни ээжийн чин нэг насний зовиур болсон бн шд.тэгэхэд чи зугаацаж явдаг харин ээж чин хүйтэн хар усан бороонд харанхуй шөнө шүү тэгчээд бас надаа хэцүү бн гэсэн бхийн овоо тэнэг үү чи харин өмнөөс ни иччлээ бүр.
ээж чинь гадуур хонолоо,заваарч явлаа гэсэн утгаар биш чамаас болж их шаналж,шөнөжин усан бороонд норон байж хайсандаа чамд үхтэлээ гомдож дээ. ээж чинь чамайг яасан бол,хүн амьтанд алуулчихаагүй байгаа гээд тэгж их шаналж зовж байхад чи гэдэг ачлалгүй охин хэн ч биш нэг хар юмтай жаргаж суудаг…ээжийгээ тэр залуугаас дорд үзсэн хэрэг бус уу. зүгээр л утасдаад хэлчихсэн бол тэрүүхэндээ уурлаж байгаад тайвшраад дараа нь мартчих байсан юм. би өөрөө бас эх хүн л дээ,ээжийн чинь тэр сэтгэлийг ойлгохын дээдээр ойлгож байна. хэл чимээгүй алга болчихоор ямар ч эх хүнд муу л юм эхэлж бодогддог юм,ялангуяа охин хүүхэд. ээжээсээ нэг удаа уучлалт гуйж үзсэн юмуу чи,гэхдээ гадуур хоносонд уучлаарай биш таньд хэлэлгүй яваад санааг чинь зовоосонд уучлаарай гэж.
Танай ээж чинь охиноо ойлгохгүй яасан гомдмоор богино бодолтой юм вэ?
Охиндоо хайртай л бол тэрийг хэзээ ч дахиж сөхөхгүй байх бсан шүү дээ……миний ээж намайгаа тэгэх нь бүү хэл байнга эрхлүүлчихдэгийн бна аа….
Ээж маани намайг дандаа худлаа магтаж урам өгдөг…кккк
ээж маань бхгүй болчихвол амьдрал утга учиргүй юм шиг санагддаг би ээждээ дэндүү хайртай, аавдаа ч…..
gehdee sonin yum daa eej chin bas chamaig zaluu hun gedeg utgaar ni oilgoh yostoi bh l daa. chi dandaa eejiinhee hajiud bn gej bhgui biz dee. huntei taniltsana,huuhedtei bolno geed l ……..
miniiheer bol eej chin chamaig heterhii ih bairdag yum shig bn. odoo niigemd iim bj bolohgui met bodogdoj bn. gehdee ail bolgonii hummuujil oor bolhoor medehgui yum….
ээж чини их гомдож дэ миний дүү оороо маш их ухаантай бай ухаантай яв эх эцгээ гомдооно гэдэг бол нүгэл сайн ханитай ханилж тусдаа гар захих юм ажилтай амдиралтай маш их уxаалаг сайхан яв да дүү мини ах 37 той эр хүн амжилт
ээждээ хэлээд ойлгохгүй бол өөрийнх нь хийсэн ямар нэг алдааг эргүүлээд байнга хэлээд бай чамд ямар байгааг ойлгох байхаа
залуу насаа гэж бужигнуулдаг л байлаа. хүн дандаа нэг замаар явдаггүй юм ооо