Охид минь дээ, ухаантай бай л даа
Охин заяа гэдэг бурханы хишиг
Олдох нэгэндээ харамгүй заяадаг ч
Огтоос өөр…. Авч явна гэдэг
Нэг л удаа амьдрах гэдэг ганц олдсон боломж чинь юм шүү дээ
Нэрээ хичээж явна гэдэг гартаа шүүрсэн од чинь юм шүү дээ
Үзэсгэлэн төгөлдөр цэцэгс хүртэл өнгө нь гандах хугацаатай байдаг
Үүрээр буусан шүүдэр хүртэл үдийн наранд үгүй болдог
Хамаагүй ээ чи баярха, ганц биеэрээ онгир
Үеийн залуусыг үнэн үгийг өнгө мөнгөнөөс доогуур тавь
Аав шигээ хүнд эрхэл, арбаын шейх шиг амьдар
Өнөө маргаашын зугааг өндөг шиг өөгүй амьдрал гэж бод
Гэхдээ амьдрал хариутай, нэг нас хүртэл тооцоотой
Гадуурхаж гишгэсэн цэцэг шиг үе чинь
Гараа даллаад ч ирэхгүй болоход
Газар дээр заяасан юм бүхэн чинь
Гарцаа байхгүй нүүрээ буруулахад
Өөрийгөө ч өрөөлийг ч зүхээд нэмэргүй
Өдөн дэр нэвт норох
Өөр нэг өдөр ирдэг юмаа….
Зурагтаар гарсан сайхан залууг зугаа цэнгээний газраас чи олохгүй ээ
Зуу зуугаар мөрөөдөх хөрөнгө зүгээр л чамд хүрээд ирэхгүй ээ
Нэгэнт шунасан сэтгэл гэдэг ёроол нь үгүй нүх учираас
Гарна гэж санасаар байтал газрын гүн рүү унасаар л байдаг юм
Нэгэнт хийсэн үйл гэдэг харваж тавьсан сум учираас
Буруу чиглэсэн хорон сум буцаж ирээд зүрхэнд чинь хатгах вий
Олон ангит савангийн дуурь
Амьдрал дээр өөрөөр гардаг юм
Харийн хүнийг дагасан заяа
Хайрцагт хуучирсан тоглоом л болдог юм
Өнгө дагасан амьдрал
Түүн шигээ баян байдаггүй
Мөнгөнд тушаасан бие
Түүн шигээ үнэтэй байдаггүй
Охид минь дээ, ухаантай байл даа….
from http://vg.blog.banjig.net/post.php?post_id=99848
16 Comments
Үнэн үгтэй шүлэг бна. Гоэ юм. Таалагдлаа
өөрөө авч чадаагүй болохоор тунисандаа мангар тэнэгээр нь дуудаад толгойдоо орсон улиг болсон үгсийг холбохчоо 1 болоод байгаа юм уу. өөрийгөө яаая гэж асуудалтай явж байж бусдад заахтайгаа айн, эр эм гэлтгүй бусдын амьдрал бусдынх л биз дээ, алдвал алдаагаа өөрсдөө үүрнэ, оновол тэгээд тэр л биз дээ, юундаа боож үхчих гээд өөрийнхөө өрөвгөр хэдэн үсээ бууралтуулаад байгаа юм б дээ
zugeer l taalagdjiina
засссс эрчүүд та нар өөрсдийгөө хичээ. бас охид минь дээ ухаантай бай л даа ч гэх шиг. та нар бас ухаантай байгаа ч
Энэ сайтад ордог болоод удаагүй л дээ.
тэгээд хүмүүсийн амьдралд тохиолдсон асуудал бэрхшээл нтэр гээд уншаад бхаар заримдаа аймаар ч юм шиг болох юм, Хамаг сайн сайхан энергээ алдаад ч бх шиг, заримдаа тэр муухай зүйлсийг уншмааргүй ч юм шиг….
Миний Монголын эрчүүд бүгд тийм муухай харгис биш бхаа л гэж найдаж байна, өөр юу ч гэх вэ дээ………
Монгол бүсгүйчүүдээ хайрлаж харамлаж л яваарай даа….залуус минь
чингис хаан гэж чээжээ дэбсэлсэн ухамамсар муутай ихэмсэг бардам зангаас өөр чадах юмгүй арчаагүй монголийн тэнэг эрчүүд доодохдо толгойго мэдүүлсэн эргүү малнууд ккккк монгольн эрчүүд хэзээч өөдлөхгүй яагад гэвэл тэд чинь төрөлхийн ухамсар дорой байхгуй юу да
үнэн үг шар тос
ок
охид минь үнэн шүү
таалагдлаа
өө лайтай шүлэг бна штээ
Ёстой сайхан шүлэг байна
2 хүн дайрч алчаад тэнэсэн аваад явдаг эрх мэдэлтэнгүүд байхад 10000төг хулгайлснийха төлөө 10н жил аваад явна. мэдлэг боловсролтой нь биш арийн хаалагтай нь ажилд орно. хууль нь үйлчилдэггүй авилгал нь газар авсан улс хэзээ ч хөгжихгүй. миний хувьд гадаад хүнтэй сууж байга хүүхнүүдийг маш их дэмжидэг сайн хүнтэй суугаад сайхан амьдарч чадаж байвал болоо шдэ. завхарсан монголд амьдрснаас хавьгүй дээр
хэвлээд тараамар шулэг байнаа энэ чин.манай найзийн нохор бичсэн шүлэг бгам тэр хэцүү замар яваад бгаа охид хүүхнүүдэд уншуулах юмсн
их үнэн үгтэй шүлэг бн охидоо сайн уншаарай
их унэн угтэй сайхан шулэг бна