П.Гэрэлтуяа: Хэдэн ногоон ахиу салгахын тулд сексчин өвгөдийн хүслийг гүйцээж байснаа би хэнээс ч нуухгүй

3052922_df6960e1

Ядуу буурай орноос диваажинг мөрөөдөж, харьд очсон аль ч орны бүсгүйчүүд мөрөөдсөн жаргалаа эдэлсэн нь тун цөөхөн байдгийг гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол бүсгүйчүүдийн  маань амьдрал нотлон харуулж байна. Яахав, цаад орны хөгжил өндөр, авч буй цалин нь биднийхээс хавьгүй илүү болохоор тэд бидний  дэргэд жаргаж буй мэт харагддаг. Яг үнэндээ бүх юмыг мөнгөөр, цаг минутаар хэмждэг тэдгээр оронд хүүхнүүд багагүй зовлон бэрхшээл амсдаг нь нууц биш. Өнгөн дээрээ эелдэг, соёлтой боловч цаанаа л нэг хүйтэн  “Энэ муусайн цагаачид”  гэсэн тоомжиргүй харьцааг алхам тутамдаа мэдэрдэг байснаа миний нэгэн танил хуучилж билээ.  Ингээд гадаадад өндөр настануудыг асарч байгаад  ирсэн  П.Гэрэлтуяа   (нэрийг нь бага зэрэг өөрчлөв) хэмээх бүсгүйн яриаг толилуулъя. Түүний зарим үйлчлүүлэгч өвгөд өтөлсөн болохоос үхсэн биш гэгчээр түүнд секс дарамт үзүүлэх нь цөөнгүй байжээ. Хэдэн ногоон  ахиу салгахын тулд тэдгээр өвгөдийн хүслийг гүйцээж байснаа  ч мань бүсгүй нуугаагүй юм.

-Чи аль улсын ямар хотод ажиллаж амьдарч байгаад ирэв?

-АНУ-ын Санфранциско хотод гурван жил өвгөдийг асрах ажил хийлээ. Өвгөдийг асрахаасаа өмнө янз бүрийн ажил хийсэн ч цалин бага, амьдралд бараг хүрэлцдэггүй байлаа. Харин өвгөдийг асрах ажилд  орсоноор тусдаа хөлсний байранд амьдардаг болсон. Эхний асруулагч өвгөн  дал  хүрсэн ч армид олон жил алба хаасан болохоор бие сайтай, шар сэмжилсэн өвгөн байсан. Эхний сард тэр  намайг оролдоогүй. Нэг удаа намайг хоноод яв гэхээр нь жижиг өрөөнд  унтахаар боллоо. Гэтэл шөнө дундын үед нөгөө өвгөн чинь гэнэт миний өвөрт ороод ирсэн. Би эсэргүүцээд ч  яах билээ.

Тэр өвгөн сард 2-3 удаа ийм ажил хийж байя, би үнэ хөлсийг чинь нэмж өгнө гэхэд нь татгалзаж чадаагүй. Хийх ажлын хувьд түүнийг  усанд оруулахаас бусад бүх ажлыг нь хийнэ. Миний хувьд хоол ундныхаа юмыг эндээс хангалттай авч хэрэглэж байсан. Хүүхдүүд нь хааяа эргэж ирэхдээ мөнгө, хэрэгтэй юмыг нь авчирч өгдөг байлаа. Тийм болохоор би ар гэр лүүгээ сар бүр доод тал нь 600 ногоон  гуйвуулдаг байсан.

-Чи эмээ нарыг асарч  байв уу?

-Үгүй. Тэгээд ч тэд чинь шулам шиг ааштай болчихсон хүмүүс байдаг. Тэдний дэргэд өвгөчүүл нь хамаагүй дээр. Илүү дутуу аашгүй.  Нэг  гэм нь секс хийх гэж донтоод байдаг. Миний хоёр дахь асруулагч өвгөн их сонин хүн байсан. Дал гарчихсан болохоор бэлэг эрхтэн нь босохгүй, бослоо ч тавихгүй. Тэгсэн хирнээ бөөн дур.  Намайг гал тогооны өрөөнд хоол бэлдэж байх үед орж ирээд бөгс, мээмийг маань илж таалаад амар заяа үзүүлдэггүй байлаа. “Ямар сайхан хүүхэн бэ” гээд л  шүлстэй хошуугаараа хөх дэлэн үлгээд,  тэр ч байтугай  хоёр гуяны завсар толгойгоо шаагаад суучихна.  Би наана нь хоол бэлдээд л сууж байх жишээтэй. Бэлэг эрхтэн нь босохгүй мөртлөө л мунаглаад байдаг ёстой сонин өвгөн байлаа. Заримдаа намайг орныхоо өмнө чармай нүцгэн зогсоогоод зурах гэж оролдоно. Усан будгаар бол гайгүй зурчихдаг өвгөн байсан. Харж, бас илж таалж таашаал авдаг хачин өвгөн байлаа. Би түүний дур тавьж байхыг ёстой үзээгүй. Тэгсэн хирнээ  би түүнээс дурыг нь тавиулсан гэдгээр мөнгө авдаг байсан.

-Түүнд нэг удаад үйлчлэхэд  хэдэн доллар авдаг байсан бэ?

-Тэр өвгөн их сонин. “Гэрлээ  би чамайг гомдоохыг хүсэхгүй байна. Америкийн дундаж  янханууд цагийн хэдэн доллараар бусадтай явалддаг юм бэ. Чи түүнийг мэдээтэх. Би чамд яг л тийм хэмжээний мөнгө төлнө” гэдэг байлаа. Гэсэн ч би түүнд ямар нэгэн норм тогтоогоогүй. “Та надад сэтгэлээрээ л мөнгө төл” гэдэг байснаар мань өвгөн  намайг нэг цаг илж таалаад гучин  доллар өгдөг байсан.  Харин орныхоо өмнө нэг цаг шалдан  зогсоогоод  тавин доллар өгөх жишээтэй.  Мөн заримдаа  миний   нүцгэн биен дээр дарж хэвтээд тавин доллар өгнө. Жаахан архи балгасан үедээ их сонин юм сэтгэнэ.

Миний өмнө түмпэн тавиад “Чиний шээхийг хармаар байна.  Бүсгүй хүн эр хүний нүдэн дээр шээх шиг сайхан юм хаана байна” гэдэг байсан. Би ч хэлсэн ёсоор нь  түмпэнд нь шээчихдэг байлаа. Сүүлдээ би өөр айлд асрагчаар очих болоход мань өвгөн миний духан дээр үнсээд уйлж байсан. Уг нь би тэднийхээс явмааргүй л байлаа. Даанч мань өвгөнийг хүүхдүүд нь Вашингтон руу  шилжүүлэхээр болчихсон юм. Түүний дараа жар гаруй насны нэг өвгөнийг асрахаар болсон. Тэгтэл  тэр бас л сексчин өвгөн байдаг байгаа. Ер нь Америкийн өвгөчүүл бүгдээрээ сексчин юмуу хаашаа юм. Эсвэл надтай таарсан болгон сексчин байдаг юмуу, бүү мэд.  Гурав дахь асруулагч өвгөн  зөвхөн  секс хүссэн үедээ хоноод яваарай гэдэг байсан. Би түүнтэй ердөө долоон  удаа л унтсан. Тэр өвгөн ёстой өгөөмөр нүнжигтэй өвгөн байсан.

-Яасан гэж?

-Намайг дэлгүүрээр дагуулж явж хүссэн юмыг минь авч өгнө, машинтайгаа хүүхдүүд дээрээ хааяа надтай хамт очно. Цаадуул нь ч аавын асрагч гээд хөл алдана. Ийш тийш хэд хоногоор явахдаа надад гэрийнхээ түлхүүрийг үлдээж, би ч гэртээ байгаа юм шиг л  тухалдаг байсан. Гэвч  төдөлгүй мань өвгөний  Нью-Йоркт байдаг хүү нь   “Аавыгаа хажуудаа байлгаж байгаад бурханы оронд үднэ” гээд аваад явсан. Ер нь над шиг хөгшдийг асардаг гадаадынхан цөөнгүй  байдаг. Мэдээж бидний хормой хотны явдлыг хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тэгээд ч би тусдаа хөлсний байранд амьдарч, өглөө ирээд орой явдаг болохоор нэг их сэжиглэхгүй.

-Дөрөв дэх өвгөний тухайд?

-Тэр ёстой шар сэмжилсэн өвгөн байсан. 66 настай хирнээ  баарнаас янхан  хүүхэн  авчирч гэртээ хонож байгаад надад олон удаа баригдсан. Би түүний хүслийг сард гурваас  доошгүй хангадаг байсан. Намайг гэртээ унтаж байхад хүн хард харагдалгүй шиг хүрээд ир гэж утасдана. Сүүлдээ би гэртээ ирээд гар утсаа салгадаг болсон. Гэвч түүний өгч байсан хөлс урьдын өвгөчүүлийнхээс дутуугүй байсан болохоор  заримдаа татгалзаж чаддаггүй байлаа. Хажуудаа түших ханьгүй эмэгтэй хүн гадаадад жаргахаас илүү зовлон доромжлол үзэх нь их байдаг. Гэхдээ  би америк өвгөчүүлийн хүслийг хангаж байснаа нэг их доромжлол гэж үздэггүй.  Яагаад гэвэл “Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэгчээр би ч өөрөө тэдний мөнгөнд болдог байсан юм чинь. Тэгээд ч тэд нар намайг ямар хүчирхийлсэн биш.  Мөнгөнд  сонирхолгүй,  нэг л их цэвэр ичимтгий монгол бүсгүй болж жүжиглээд яахав дээ.  Үнэн юм үнэнээрээ сайхан. Хэдэн ногоон ахиу салгахын тулд сексчин өвгөдийн хүслийг гүйцээж байснаа би хэнээс ч нуухгүй.

20 Comments

  1. gaida says:

    unen yum bichsen baihuu tiim yum haa saigui bi swedend baidag ail tseverledeg ,tseverlulj baigaa hun bolgon ulun hartstai untii unsii geed uur hurmeer bi bur tiim amarhan untaj hevtchmeer haragdaad baidgiin bolov uu gej boddogiishd ,tseverleh gej ochih gej baigaa ailiin hun maani yamar hun baigaa bol gej aidiishd .hugshirsun hoinoo hiivel amar yum hsig bailaa oroldson ch yahav dee neg untana l biz tegdhee terengui nas yavtsan hun toohgui boltson hoino hehehehe ,odoo joohon zaluu bolohoor hetsuu bna .ene avagi 50 40 orhcim nastai bailgui .bolovsrolgui deer ni yaduu buuurai orni mani metiin humuusiin zovlon ihee .ene egch barag tegsnees shulam hsig emeenuudtei naaldaad yavjiisan ni deer yum bishuu .

  2. ok says:

    битгий худлаа шаа тэхүү,би сан францицко-д байдаг тийм юм байдаг ч нэг саяд нэг байдаг юм окэы

  3. oiuyyut says:

    Энэ эсэргүүцээд үхэх гээд байгаа гарууд бүгд Америкд энэ ажлийг ийм маягаар хийдэг гарууд үнэнийг нь хүмүүс мэдчихлээ гээд боож үхэцгээх гээд байна аа даа тээ? Яг ийм л байдаг юм гэсэн шд. Энэ хүүхэн харин ч шударгаар үнэнийг гаргаж ирж.

  4. Bvv itge!!!!!!!!!!! says:

    Би Америкт одоо яг тэр ажилийг чинь хийгээд байж бна .Бүү худал шаа .

  5. XoXo says:

    Пээx… Аймар юм…

  6. 111 says:

    ямар тэнэг зохиол вээ, хэн тэгээл би тэнд тэгж унтсан ингэсэн гээл яриад явж байхуу тэгсэн байсан ч. шааал тэнэг юм, ямар нийтлэл оруулж байхаа бодмоор юм та нар.

  7. Orange says:

    Professional гэж их юм мэддэг багий бна аа.сэкс хийх хусэлгүй боддоггуй гэж хаанаас мэддэг болоод шаагаад бгаан.гэрт ни хэзээ ч нууц камэр тавиxгуй тэр бол худлаа.би тэнд амидардаг.наана гаргадаггуй ч аймар их арис өнгний үзэлтэй
    хумуус бдаг шарууд бол их дээрэнгүй .тэрийгээ тэгэхдээ нээx ил гаргаад бдаггуй.хийж бгаа үйлдэл харицаж бгаа байдлаас ни харагддаг.

  8. Менежер says:

    Ер нь хүнтэй унтаж мөнгө авна гэдэг чинь нэг сумаар 2 туулай буудаж байгаа хэрэг бишүү. Надтай унтаад мөнгө өгөх бүсгүй байвал холбогдоорой

  9. Sarnai says:

    ямар сэжгийн юм биччихсэн юм вэ?
    үнэн л бгаадаа, ийм ажил гэж мэдэх ч үгүй юм бна, заваарсан юм вэ чи яасан……….

  10. eka says:

    Би Америкд байж үзсээн.. Харин хөгшин хүн асарч үзээгүй болохоор тийм ийм гэж худлаа бүлтрэхгүй. Гэхдээ эмээ нарыг шулам шиг гээд залсан байнаа. Америк эмээ нар харин ч аймар соол ш дээ. Сайхан ааштай. Мань мэтийг гэр орноосоо хол ядарч яваа улс гээд харин ч сайн ойлгоод, өрөвдөөд харин ч болж л өгвөл туслах гээд байдаг ш дээ. Би одоо Америк биш өөр цагаануудын оронд байна. Энд ч гэсэн хөгшчүүл их сайхан зантай. Тэгэж ялгаж харьцдаггүй ш дээ. Харин ч их тусч. Нэг юм асуучихвал туслах гээд л хичээгээд. Харин зарим залуучууд нь зэвүүн. Арьсны үзэл гаргах гээд байдаг. Хөгшчүүл бол ёстой тийм юм байхгүй. Ёстой сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Энэ бол зохиол байна….

  11. jeki says:

    сайн мэдэхгүй юм даа үнэн бол эхнэрээ гадаад явуулмаарфүй л юм бна

  12. one says:

    ih umaaraa giiguulj dee.

  13. Lonsdale says:

    Professional-тай санал нэг байна ер нь тэгээд хөгжсөн европын улсад ч ийм зүйл байдаггүй гар хөлийн үсэг гэрээ хэлэлцээр хийж байж асрах гэр цэвэрлэх ажил хийж байдаг ихэнх айл нууц камертай байдаг шдээ, заза тэгээд нэг жаахан ядуу буурай оронд очиж ажил хийж яашкаадчаад тэрнийгээ америк гээд жаахан залцан юм шиг байна .

  14. usa says:

    Энэ шал худлаа бичлэг байна. Америкт ийм явдал байхгүй. Янхандаж сурсан 1 нь л өөрсдөө санаачилга гаргаж илүү $ авах гэж сурсан зангаа гаргадаг байх. Эмээ нарыг нь шулмас шиг зантай гэнэ. Дан өвөө харчихаад яаж мэдэж байгаан. Ихэнх эмээ нар нь мартамхай болчихсон, харин ч сайхан зантай хүмүүс, өөрсдийг нь асарч байгаа болохоор бараг л хүүхэд шигээ бодох нь холгүй байдаг. Ажил олгодог компани, ажилд авах гэж байгаа айл, ажилд орох гэж байгаа хүн 3 гэрээ байгуулж байж ийм ажилд ордог. Энэ ажилаа хийж дуустал гэрээний дагуу явна. Үнэн ийм л байна даа.

  15. beauty says:

    энэ арай л бишээ. зохиол бна. гадаадад байгаа мгл эмэгтэйчүүд харин ч цэвэрхэн сайхан амьдардаг шүү.

  16. the.phone says:

    өвөө нартайгаа сэксдээл байж байхгүй, яах гэж сайхан монголд минь хүрч ирэв!!!

  17. mongol says:

    Олигтойxон юм зоxиож байгаач xэн итгэx юм бэ аа

  18. Professional says:

    Уучлаарай, Америкчууд ялангуяа хөгшчүүд нь ийм юм хийх нь байтугай, боддог ч үгүй, багаасаа ёс журамтай хүмүүс байдаг юм. Тэгээд ч хүн асрах ажилд зуучилах компани нь үнэхээр өндөр хяналт тавидаг, бараг л гэрт нь камер тавьж ажилтнаа хянадаг болохоор ийм юм гардаггүй юм. Энэ бол зугээр л яхав дээ Синга, Тайланд гэх мэтийн газраар явж байгаад дэлхийг үзчихлээ гэж андуурсан хөгийн юмний зохион бичлэг байна.

    Нэмээд хэлэхэд Америк чинь Xристийн шашинд нэвчсэн, хөгшин залуу хоёр явалдана гэж бараг л байдаггүй юм. Энэ чинь кинон дээр л байдаг зүйл

  19. mongol says:

    би сан д байдаг гэхдээ энд ийм ажил байдаггүй үү гээд солиороод байнаа

  20. Dungab says:

    хэлэх ч уг алга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.