Сайхан Монгол эр хүнд би хайртай

83764178

Салхи амтагдтал санаа алдмаар сайхан монгол эр хүнд би хайртай. Эрээн бодол, хөнгөн гуниг хургах тоолонд энгэрт нь наалдаад мэгшмээр болдог. Хангайн уулс шиг ханхар цээжийг нь түшээд, хангинатал шүүрс алдах нь жаргал мэт санагддаг… Гаднаа гоё үг, ялдам ааль гаргахгүй ч гүдэсхэн зан, уучхан сэтгэлийг нь мэдэрдэг. Үг сүггүй магтаж, үргэлж соёлтой загнахгүй ч уужим холч ухаанаар харийн эрчүүдээс ялгардаг. Хаанахын хэн нь ч үл мэдэх холын шалиг эрээс хатуу боловч үнэн үгтэй монгол эрчүүд зөөлөн… Бор дарсанд дурлаж болчимгүй авир гаргадаг л биз, Богино ухаанаар хэмжиж болохгүй юманд татагддаг л биз. Алдаагаа залруулж амьдралаа аваад явчих алсын хараа ноён нуруу аль ч муухан монгол эрд бий… Зорьсон бүхнээ эзэмшиж, зоорь хөрөнгө хураагаагүй ч зовох цагт тэд зоосны нүхээр шагайхгүй. Түрийвчээ тэмтэрч, янчаанаар даллах нанхиадаас төө илүү сэтгэж, сөөм хол гишгэдэг. Нийгэмд огших бухимдлаас түр ч атугай ангижрах гэж нийлж дарвиж ууж идэж явдаг л биз. Үүр цүүрээр гэрээ зориод ирэхэд нь үглэж дуулаад үргэлж гоморхох хэрэг юун. Үүрэх ачаандаа түүртээд хөнгөн зугаа хайгаа л биз, үзэмжний сайханд хууртаад өөр бүсгүй рүү сэвээ л биз. Буруугаа мэдэж дотроо гэмшдэг болохоор буян бодож тэдэнд дандаа битгий хатуурх. Наанаа хэнэггүй царайлж чихгүй толгойлж суух ч цаанаа тэд чинь ихийг бодож яваа. Хатуухан үгийнх нь суудэрт хааяахан жиндэн байвч хаа ч явсан монгол эрчүүдээ хайрла. Хүний гэсэн болгонд хүзүүгээ дөрлүүлэх бүрийд хөөрхий тэдний минь сэтгэл хөвөрч сэмэрч л яваа. Дугараа эргэх бүрийд гуниг үргээж одох дуу шиг сайхан эрсийг өөр хаанаас эрэх вэ.

17 Comments

  1. bbbbbb says:

    тиймээ монгол эрчүүд мини сайхан шуу та нартаа хайртай!!

  2. Suusan tsetsedees yabsan teneg bii beer... says:

    Хуухнуудээ эрчүүд чин хобордож бгаа шуу юм бодооорой.Эрчүүд ихуу эмс ни ихуу монголд.
    Хоерт тэр тэгш эрхийн есоо хаяаа за.хэн нэг ни дабамгайлж удирдаж нугуу ни дагалдах л естой шуу.тиймл тэгш эрхтэй бх гээд бгаан бол эмэгтэй та ч бас гадаа гандаж эрчүүд биднийг хувцаслаж ундлаж тэжээж тэтгэх естой шуу.бас хайрлаж жаргаах естой шуу аан уунийг эрчүүдийн уурэг гэж узэх гээд бгаан бол эрчүүдээ гэрийн ноеон нуруу ур хуухэд эмэгтэйгээ тэжээх естой гэж узээд бгаан бол мурууруу олоод угснийг ни идчихээд орондоо олигтойхон амисгалчихаад умссунийг ни угааж улсухуд ни хоолийг ни бэлдэж ур хуухдээ тэжээж урх гэрийн эм хун шиг бнашуу.Дээр ни хэлхэд даруулгатай бна шуу.Хаана ни ийм эс бхгуй гэлээ эстгийн эрхт естой газар эр хун гэртээ мунгу олж угух уурэгтэй бдаг бусад ни бол эр хун эрт ирнэүү удшээр ирнэ уу гадуур уур хуухэн сонирхоод ирнэ эхнэрүүд ни дургуйч хулээн зубшуурчихсун бичигдээгүй хуули уйлчилж бдаг юм штээ.Хараад бхад ийм гэр булийн эстөи газарийн гэр булийн салалт харицангуй бага тогбортой бдаг юм билээ.Тэр битгий хэл би нэг удаа корэа эмэгттэйгээс танай хун эрни заримдаа оройтоод алга болчихоод гэртээ ирэхгүй гантс хоэр хоногоор бхгуй болчихоод бхад та яж тэбчиж бнаа ийм мэдийн юмийг гэхэд та манай хар хунийг арай надаас уур бусгуй хун тоож харахгуй нуутс амраггуй тийм арчаагуй хун тоож нохой хутсахгуй эр гэж арай бодоогуй биздээ гэж ам таглаж бсан гашуун бугууд унэн туух бий шуу…энд нэг юм хэлээд бх шиг ээ…

  3. Uchral.B. says:

    энэ site чин хаягдсан гологдсон араараа тавиулсан, архичин завхай арчаагүй нөхөр, болсон болоогүй бүтэлгүй амидралтай бөөн хараал ерөөл хэрүүл хэлж ярисан урагшгүй хэдэн хэрэглэгчтэй айн xэxэ.хоромхон зуур наалдах бүхнийг бэлэн амлан хайр мин хани мин болоод эрхлүүлээд энхрийлээд бх ирээдүйгүй хөнгөн эрчүүдэд эмэгтэйчүүд та нар уярч хайлаад бүр урсчихдаг.өндөр нам,өнгө мөнгө,зүс царайгаар хэмжих энэ сонголтууд чин өнөөдөр инээж маргааш уйлахийн зовлон чин.ийм болохоор эд хөрөнгө,элдэв уран үг,энхрий ялдам царай зүсэнд биш ирээдүй өндөртэй их баялгийг толгой гартаа хийх эрчүүд хэрэгтэй бха амидралд.

  4. MACHO says:

    нэг удаач гэсэн сайхан уг хэлжээ. урамтай бна шуу

  5. Cool says:

    saihan hanhar tseej ni haa bnaaa, baahan guzee sul unjsan mah,yadaj bhad nargij tsengeh ni ih bolohoor goo saihan talaasaa ch avah yum bhgui. sexdee muu muu gurildaad ehneree hangaj chadahgui bolohooro gutrahda iluu harj yavdag. geh metchilen asuudal bn gene shuu tsaana chini anhaararai. goodluck

  6. Dungab says:

    ёстой л хариуцлагуй эрчүүдээ омоорсон байх шив. араар тавиад ирэхээр н уучлаад сууж бдаг эмэгтэй али ч улсад бхгуйшдэ. эхнэрээ оороосоо илуу хайрлаж чаддаг, бух тал дээр гэр булээ зов удирдаад аваад явчдаг эр хунийг л би харлана даа. тэрнээс архи дарс ууж авгай хуухэн эргүүлж уур цуурээр орж ирдэг юмнуудийг хайрлаж чадхгуйээ. аан бас монгол охидуудаа янз бурээр хэлж доромжилдоггуй, хундэлдэг эрчүүд олон болвол унэхээр баырлах бн

  7. Busgyi says:

    Хуухнуудээ оорсдийгоо бас ингээд бичье л дээ. хэхэ… Эрчүүдэд хир гоё сонсогдох бол…

    ….Нийгэмд огших бухимдлаас түр ч атугай ангижрах гэж нийлж дарвиж ууж идэж явдаг л биз. Үүр цүүрээр гэрээ зориод ирэхэд нь хэрүүл, уруул, зодоон нудээн хийх юун. Үүрэх ачаандаа түүртээд хөнгөн зугаа хайгаа л биз, үзэмжний сайханд хууртаад өөр залуу руу сэвээ л биз. Буруугаа мэдэж дотроо гэмшдэг болохоор буян бодож тэдэнд дандаа битгий хатуурх. Наанаа хэлж чадахгүй, чамайг цохиод авч чадахгүй ч цаанаа тэд чинь ихийг бодож яваа. Хатуухан үгийнх нь суудэрт хааяахан жиндэн байвч хаа ч явсан монгол бүсгүйчүүдээ хайрла….

    Эрчүүдээ уншаад үзээрэй. Гоёо хэлсэн байна уу…

  8. Gosh says:

    Зарим монгол эрчүүд хамгийн будуулэг, ухамсаргуй, заваан, тэрийгээ мэдэхгүй оорсдийгоо их юманд бодчихсон, холс шивэр унэртүүлчихсэн гачин юмнууддаа…

  9. Radical says:

    Ёстой мороодчихож. Архидаж хуухэнддэг занг нь бур сайхан гэх нь холгуй байх шив дээ. Ингээд л толгой дээрээ гаргаад байдаг байхгуй юу. Буруугаа мэдэж дотроо гэмшдэг болохоор нь битгий хатуурх гэнэ шуу. Ёстой энэ ертонц дээр ханилсан эхнэрээ хуурч явдагтаа гэмшдэггүй хэдэн эрчүүдийн нэг нь Монгол эрчүүд ш дээ. Ёстой мороодцон юм.

  10. beegii says:

    mongol erchuudiin uhamsar n odoo tsagt joohon gaj l bolchood bh shig bn, joohon uhaantaihan er hun bol eh oron, udam sudar, ner tor, ger bul, mongo togrog gesen zarchimtai l bdiishdee, harin daanch zarim neg teneg erchuud mongo togrogiig hamgiin ehend bodood bh shig bn lee. uhamsariin doroitoltoi neg n joohon uhamsar suugaad, urgelj jinhene mongol er huniihee zangaar, tolovshilt bdlaaraa bh ym bol hatsar n goo mongol busguichuud dundaas yanhan garah n ch hovor l bh bhdaa. gehdee busguichuudiin usiig n boginohon, uhaaniig n l joohon urt bolgochihmoor ym shig sanagdaad bdin

  11. ch....... -d says:

    чиний дандаа хүний муутай ни таарч бсанд чинь бид ямар буруутайн. гадаад гадаад л гэнэ хамгийн сайн ни гэхэд нэг манаач, цэвэрлэгчтэй ни л суунашдээ. чиний л үйлийн үр биз тэнэг хүүхэн чамаар монгол дутахгуй. зайлаа цаашаа. тэнэг ни нэгээр цөөрнө л биз…

  12. Бүсгүй says:

    Би энэ сайтыг уншдаг болоод удаж байна. Монгол эрчүүд нь хүүхнүүдээ янхан гэдэг. Хүүхнүүд нь эрчүүдийгээ арчаагүй гэдэг. Хүүхнүүд янхан болоод байна уу болгоод байна уу? Тэдний хэдхэн хувь нь л тийм болчимгүй явдалтангууд байгаа. Эрчүүд тэднийг өөрсдөө тийм болгодог. Тогтсон амьдарлаасаа уйдаж илүү харж билүү долоон залуу охидуудыг завхай болгож өнгө мөнгөөр хуурч уруу татчихаад дараа нь янхан гэж хочилно Монгол бүсгүйчүүдээ бүгдийг нь хамтатган доромжилж муулна.. За тэгээд Монгол эрчүүдээ магтаж хэлбэл тэд арчаагүй биш, эрчүүд ихэнхи нь амьдарлаа аваад явж дөнгөнө. Тийм болоод энэ улс чинь төдийгөөс өдий хүртэл байгаад байна хүүхнүүдээ бид нар тэгж арчаагүйгээр нь дуудах эрхгүй алдас болох байх. Арчаагүй нэгэнтэй нь суусан бол өөртөө гомд эсвэл сал. Хэдий муу ч гэсэн Монгол эр хүн болгонд улс орон, удам судар, цус ариун байх гэсэн бодол байдаг яагаад гэвэл хариуцлагатай хандах ухаан бас тэдэнд байдаг. Харин хүүхнүүд бол энэ яваа насандаа л дутагдах юмгүй амьдарч дураараа дургиж байвал улс үндэстэн гэх мэт арай том ойлголт толгойд нь орж ирдэггүй нөгөө үс нь урт ухаан богино талдаа. Ялгаа нь эр эм хүмүүсийн хувьд ийм л байдаг. Харин эрчүүд та нар ихэнхи тохиолдолд хайр даадаггүй даварч завхайрч авааль эхнэрээ гомдоож архи дарсанд хөлчүүрч байдаг. Үүнийгээ л больчихвол та нараас үнэтэй эр хүйстэн Монгол бүсгүйчүүд бидэнд байхгүй шүү.

  13. ch....... says:

    энэ арчаагүй тэнэгүүдийг юунд нь хайрладаг юм. бүгдийг нь үзэн ядаж бна. ХҮҮХНҮҮДЭЭ: бүгд гадаад хүнтэй суу.
    арчаагүй хуурамч бүдүүлэг завхай мгл эрчүүдтэй зовлон хүссэн хүн л сууна.
    бичих юмаа олж ядаж дээ чамайг чиний хүүхдийг ч наадуул чинь хайрлахгүй хүссэн үе дээ л чамайг хүүхдүүдтэй чинь огтохон ч санаа зовохгүй хог шиг хаяна!!!
    ухамсар хариутцлага ю ч мэдэхгүй энэ тэнэгүүдийг бүгдийг нь устагавал таарна.

  14. UK-s says:

    Үнэxээр сайxан xэлжээ.Монгол эрчүүдээ xайрлцгаа бүсгүйчүү дээ!

  15. Xongorzul says:

    -Bi ch bas hairtai!!!

    -Gehdee uureer orj irdegiig ni hairlaj chadahgui eee

  16. nandia says:

    заас монгол залуучууд үүрэг хариуцлага гэж юу байдгийг мэдэхгүй шдэ сүүлийн үэйин залуучууд их залхуу эмэгтэй хүнээр тэжээлгэх гэсэн бодолтой болчихсон

  17. ksssss says:

    ингээд л тэнэгтээд хүүхнүүд өөрсдөө архидалт янхандалтийг нь өөгшүүлээд байдаг байхгүй юу. Жинхэнэ сайхан монгол эр бол тийм хогийн зангуудгүй сайхнаараа л байдаг байхгүй юу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.