Сексийн амьдралаа сэргээх 3 зарчим

sex-coupleНэг. Огцом өөрчлөлт хэрэггүй
Удаан хугацааны туршид хэвшсэн нэгэн хэлбэрийн бэлгийн харьцааг өөрчлөх нь маш төвөгтэй. Гэнэт хайр зарлаад л янз бүрийн гаднах имиж бүрдүүлээд л унавал харин эсрэг үр дүнд хүрч болзошгүй. Зан чанар, сэтгэлзүйн 5 хувьд хүн бүр өөрийн онцлогтой байдаг тул зарим хүнд элдэв янзын өөрчлөлт таалагддаггүйг бодолцох нь зүй. Эхлээд өөрчлөлтийн тухай бодлыг өөртөө дасгахын тулд урьд байсан харьцаагаа л үргэлжлүүл.

Гол нь таны хос ч үүнийг хүссэн байх ёстой. Жишээ нь: Харанхуйд бэлгийн харьцаанд орж дадсан бол бага зэргийн гэрэлтэй байж сурах зэргээр өөрчлөлтийг аажим алгуур эхлэх нь зөв.

Хоёр. Сексийн байрлал бүхнийг шийдэхгүй
Хэрэв уламжлалт байрлалд маш олон жилийн турш дадсан бол огцом өөрчлөх нь тийм үр дүнтэй биш. Сэтгэл зүйн хувьд ч тэр. Дадаагүй байрлалаар заавал хийх гэж бүү оролд. Энэ нь ч эргээд сексийн /өмнө нь байгаагүй/ асуудал, хямрал авчирч болзошгүй. Уламжлалт байрлал нь таарч тохирч л байгаа бол үүнийг өөрчлөх гэсний хэрэггүй.

Гурав. Юу хүсэж байгаагаа түүнд заавал илэрхийл
Юуны өмнө та өдөр тутмын жирийн харьцаа, уур амьсгал тааламжтай, эерэг шинэлэг сонирхолтой байхад анхаар. Энэ нь сексийн харьцааг ч сэргээдэг гол хүчин зүйл. Хэрэв та бэлгийн харьцаанаас арай өөрийг хүсдэг эсвэл ямар нэгэн зүйлд сэтгэл дундуур байдаг бол аятай мөчийг сонгоод энэ тухайгаа түүнд хэл.

Сексийн харьцааг илүү боловсронгуй болгодог нэг хүчин зүйл бол харилцан ойлголцол шүү дээ. Өөрийнхөө санал бодлыг түүнд хүргэчих. Тэр үүнийг хүлээж авахдаа яг сэтгэлд чинь бүрэн дүүрэн нийцүүлж чаддаггүй юм гэхэд ямар ч байсан нааштай өөрчлөлт бий болно.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.