Та бүгд надыг өөртөө тавиад зөвөлгөө өгөөч

10164986

Hi залуусаа! би энэ сайтад саяханаас ордог боллоо тэгсэн харин энд байнга орж зөвөлгөө өгдөг хүмүүс чинь хүний муухан найзаас бүр илүү юмаа. Надад үнэхээр их таалагдаж байна. За ингээд жаахан нуршаадуу түүх лүүгээ оръя. Би 30 гарсан залуулдаа. Хүмүүс хүний нүдэнд дулаахан сайн залуу л гэдэг юм. Үгүй ээ тэгээ залуу байхад ёстой л бараг нөгөө улаан хөлт урдуураа гаргадаггүй байсан гэх нь хаашаа юм дажгүй хүмүүстэй найзлаж байсан гэхэд болно. Их ч амьдрал үзлээ. Баян цатгалан ч явлаа үгүйээгүй хоосон ч явлаа гэхдээ энэ бүгдэд нэг л зүйлтэй үргэлж хамт байсан… Тэр маань юу вэ гэхээр хүн чанартайгаа байнга хамт явсан. За нэг иймэрхүү хамагийн гол асуудал юунд байна гэхээр би амьдрал хэцүүдээд бараг 10-н жилийн өмнө европын нэг улс руу хараар ажиллаж мөнгө хийх гэж явсан юм. Дэрсхэн өссөн 2 дүүтэй ээжтэйгээ амьдардаг байлаа. Тэгсэн энд тэгж санаснаар мөнгө хийдэг газар биш юм байна. Анх бол ёстой л My name is гэхээс өөр хэл байхгүй дээр нь ажлын туршлагагүй хүн энэ газар эхний хэдэн жил бол юун мөнгө хийж ар гэртээ туслах. Хөөгдөж баригдачихгүйхэн шиг амиа болгож байвал их юм байна. За тэгээ хэдэн жилээс хэл ч гайгүй боллоо учираа ч мэддэг боллоо. Ажлын дадлага туршилагтай ч боллоо. Нөгөө ард үлдсэн элэгээрээ хэвтсэн хэдийгээ ч хөлд орууллаа. 2 дүү маань ч монголд хүн амьтантай суулаа (нэг нь гадаад хүнтэй) тэгээд надад ч хэцүү байх үед тусаллаа гээд баярлаж талархасанаа хэлээд одоо ах минь өөрийнхөө амьдралыг бод гэж байна.

Би ч сэтгэл санаа гайгүй болж ажилдаа ч шамдан ирээдүйнхээ үр хүүхэдийн төлөө гээл хэдэн цаас цааш хийж эхэлдэг юм байна. Нэг ёсондоо олон жилийн стресснээс гарлаа гэсэн үг. Тэгсэн яасан гээч хамгийн гол асуудал нь нөгөө хэдэн цуглуулсан хэдэн цаасаа эндхийн нэгэн банканд зүгээр л нэг л өдөр хандивалчидаг юм байна. (хуурамч бичиг баримтаар банк кард нээлгэж мөнгөө хийж хийж байгаад нөгөө бичиг баримтуудаа кардын хамт гээсэн. Тэгсэн мөнгөө авч болдоггүйн байна нотлох баримтгүй хараар байгаа хүнд) За тэгээд уурлаж үзлээ шаналж үзлээ, ууж үзлээ, бодхоор л гол харлаад байх юм. Одоо бол зүгээр л тэнэгээ гайхаад толгой сэгсэрч инээдэг болчоод байна ккк. Нэг ёсондоо би дахиж тэгэж энд хүний нутаг мөнгө хураах бүр урам сонирхолгүй болчилоо нөхөд минь. Ядаж урам өгөх найз нөхөд хань ижил ч алга. Энэ худлаа инээсэн европ орноос би одоо үнхээр залхаж байна. Ажиллах сонирхолч алга бүр гар хөдлөхөөч байлаа. Тэгсэн энэ сайтыг уншаад байсан чинь монголд чинь бас бас зөв бодолтой амьдралыг зоосны нүхээр хараад байдаггүй амьдралын төлөө зүтгэдэг, байгаа амьдралдаа сэтгэл хангалуун бие биенээ хайраар дутаахгүй амьдардаг охид залуучууд зөндөө байдаг юм байна гэдгийг мэдэрлээ. Тэгснээс хойш бүр хоосон ч хамаагүй нутаг луугаа буцмаар өдөр шөнөгүй бодогддог болчихлоо. Би яах вээ таминаа ингээд гуяа ганзаглаад амьдралын төлөө зүтгэх сайн хань ижил таарна байх гээд нутаг луугаа явахуу эсвэл эндээ үргэлжлүүлэн хачин царайлаад хэдэн цаас хийх байх гээд гүрийхүү. Ядаж хэл маань сайжрах байх гээд сүүлийн хэдэн жил гадаадуудтай амьдарч байгаа болхоор их ганцаардаж байна, яах вэ та бүгд надыг өөртөө тавиад зөвөлгөө өгөөч @ бичсэн ч болно. Миний майл хаяг narlagm@yahoo.com эсвэл бүр танилцах хүн байсан ч болно надад дэм өгөөч нөхөд минь. Нутагтаа очиход арай ч айл амьтны царай харахгүй амьдралаа аваад явчих байх л гэж бодохын! Та бүгдийг хүндэтгэсэн толгой нь эрэгсэн залуу…

cekc.mn дээр ирсэн захидал

39 Comments

  1. туяа says:

    ээ дээ ах минь монголд ирээд наана чинь байгаас доордох л болов уу даа ирлээ гээд эхний хэд хоног найз нөхөдтэйгөө ууна иднэ хэд хоногийн дараа ажилд орно гэж хайна тийм ч амар олдохгүй та санаагаар унана тэгээд л уур бухимдалаа гэр бүл ээж дүү нартаа гаргаж эхлэх байх даа та нарыг гэсээр би амьдралаа үрхлээ гээд л нэг иймэрхүү юм боло байх даа тэгэхээр та наанаа ахиад хэдэн жил амьдарсан нь дээр байхаа монголд яг үнэндээ амьдрал тийм сайхан биш бна шүү хол газар амьдарж байгаа та нар л нутагтаа очье гэж бодож байгаа байх тэрнээс биш ээ дээ монгол минь хэцүүхэн л бна даа

  2. mongol says:

    хаана бдгийн бэ.хэрбээ англи-д бдаг тэгээд буур монголдоо ирэхээр шийдсэн бол залуу мин шууд омгоологч абах хэрэгтэй.яхаб хэдэн хубийг ни огно биз.тэр ни шулуухан.мэдээж банк чин монготой бсан тсагт хаагдана гэж бхуй.эсбэл интэрнэтээр шопиннг хий лдэ.асуух уым бвал хэлээрээ.мэдэх зулиээ хэлж огч болноо.амжилт хусиэ

  3. zowolgoo says:

    hey yundaa zowxow dee
    er xun chin zorigtoi bol boldog shtee
    daxiad lx uuramch kart ene teree xiilgeed awchaach
    neg awj chadsan xoino 2 daxia yagaad boldoggui yum be?

  4. solongo says:

    сайн уу. би ч гэсэн энэ худлаа инээсэн гадаадийхнийг харахаар уур хурээд байх юм. чи яаж тэсэж байсан бна аа. монгол сайхан ш дээ. монголлуугаа бутсахгуй ю. хэдэн халтар тогрог олох гэж хичээсээр оороо биэгүй болоод л бутсаагаад л ногоо монгоо эмчилгээндээ л зартсуулна ш дээ. за тэгээд амжилт.

  5. zaluu says:

    ахад амжилт хүсье

  6. anujingoo says:

    Монголд ирэх гэж яараад хэрэггүй э. Ингэж олон жил зовж зовчихоод. Харин наанаа нэг хэсэг ажиллаж мөнгө хураангаа хуучин хадгаламжаа олж авах талаар хөөцөлдөөд үзсэн нь дээр байхаа. Чи эрэгтэй хүн юм чинь ямар хүүхэд төрүүлэх нас өнгөрлөө энэ тэр гэж байх биш. Ядаж амьдралаа эхлүүлчих хэмжээний мөнгөтэй болчихоод ирвэл эхнэр аяндаа л олдно биз дэ.

  7. sss says:

    Сайн уу
    Хи,Туул 2 ийн хэлсэнийг хийж болно,омгоолж аваад хэрэггүй ээ,оороо юманд унана,чи тэгээд ч хуули бусаар б-сан юм чин,хэрэв омгоологч чин зовшоороод хийж чаднаа гэвэл их л монго нэхэх байх да,дор хаяж 30% ийг чин авна гэнэ штэ…Тэрний оронд бичиг баримтнийхаа ориг хунийг ни олоод хайгаад узвэл хамаагуй дээр байх….Буур болохгуй бол Чэк боокэээ л ашигла да,би Англид б-даг,энд бол 500£ дээш бол бичиг баримттайгаа ирж монгоо авна,бага хэмжээтэй бол бичиг баримт гэхгүй ээ,гантс 2 жил наанаа ажилангаа бага багаар монгоо аваад б-ж болно байхаа!!!! Манай нохор энд маш олон жил болж б-га чи хэрэв Англид б-гаад хэл тааруу бол манай хун тусалж магадгуй,гэхдээ тэр их завгуй ажил ихтэй б-даг л да…
    оор юм асуух бол цукинохикари4@яхоо.цом руу майл бичээрэй!!! За тэгээд ясан ийсэн талаараа бичээрэй за!!! АМИЖАЛТ

  8. hi says:

    Хэрэв CHECK BOOK байгаа бол өөр хүний банкны данс руу мөнгөө шилжүүлээд $-роо гаргаж авч болно. Мөн PAY PAL юмуу GOOGLE – д account-тай байгаад түүндээ банкны account number -оо өгсөн бол бас юм худалдаж авах маягаар ашиглаж болох талтай. ene hamgiin zow arga bitii unjiigaad bldaa setgeldee zaluu mine tsoglog bai chi joohon yuman deer gatschihaj! ushigluud gar

  9. Нэг хүн says:

    Наанаа чи анх учираа олохгүй, ажил мэдэхгүй их хэцүү байсан юм шиг байна. Монголд ирэхэд мэдээж мөн л хэцүү байх боловч чиний наана чинь анх хэцүү байсантай харьцуулах юм биш, хамаагүй амар байх болно.

  10. jeki says:

    жаахан мөнгөтэй болоод ир үгүй ядахдаа нэг жижиг цэхийн тэхнөлөги мэдээд ир тэгээд л амидрал өөрөө босно

  11. bi bol bi says:

    30 гаран нас амьдрал дээр залуу л даа,гэхдээ монголд ажилд оръё гэвэл бас л хэцүү нас шдээ.

  12. tuul says:

    Өө бас дээрх UJIN-д хэлэхэд:
    Олон улсын жолооны үнэмлэхийг online-аар захиалаад л авчихдаг юм. Их амархаан. GOOGLE -ээс хайгаад үзээрэй.

  13. tuul says:

    Хэрэв CHECK BOOK байгаа бол өөр хүний банкны данс руу мөнгөө шилжүүлээд $-роо гаргаж авч болно. Мөн PAY PAL юмуу GOOGLE – д account-тай байгаад түүндээ банкны account number -оо өгсөн бол бас юм худалдаж авах маягаар ашиглаж болох талтай.

  14. Galaa says:

    Ahaa ta iuch aldaagui ium bishu..
    Setgel sanaa chin uudrug bgaa ium bishuu..
    Setgeleer bitgii unaarai tegvl ta buh iumaa aldsnd toots..Saihn.A urd chin bn URAGSHA
    manaihaan..

  15. UJIN says:

    за тийм дээ, санаагаар унах хэрэггүй том гарз гарсан бна. Монгол бутсах гэж ярсаний хэрэггүй ээ. Боломж бвал наанаа жаахан ажиллаж бгаад ядаж 2-3 жилийн дараа бутсан дээр бхаа,Монголд эдийн засаг, улс торийн бдал тогтворгуй бгаа. Тэр дээр бгаа bobo-s yaj olon ulsiin joloonii unemleh olj avah ve ? zuvluuch bi gadaad surdag yum aa sonirhson yum. Minii email hayagruu zuvluguu ilgeegeech! indragoodluck@gmail.com. Ok, Good luck!

  16. mongolka says:

    яанаа,бур омноос чин гол харлачихлаа.монгоо заавал олж аваарай.баригдсан ч хамаагуй монгоо олж аваад хурээд ир.

  17. saraanaa says:

    За за чамайг ийм олон хүн дэмжиж сэтгэлийн дэм өгч байхгаа юм чинь чиний хүссэн болгон биелэх байх аа.Миний бодож байсан сэтгэгдлийг хүмүүс биччихсэн байна тиймээс би олон юм нуршихаа болилоо.Амжилт хүсье.

  18. oogii says:

    Чамд хэцүү л юм тохиолдож ээ гэхдээ зовох өдөр байхад жаргах өдөр бас ирнэ ээ гол нь итгэлээ алдаж болохгүй. Миний бодлоор чи олон юм бодож сэтгэлээ зовоолгүй өөртөө төлөвлөгөө зохио. Яг 2 эсвэл 3 жил ажиллаад харина, энэ бол миний европод ажиллах сүүлийн хугацаа гээд өөрийгөө дайчлаад амьдар. Тэгээд тэр хооронд гүрийгээд нутаг буц, монголд сайхан сэтгэлтэй эмэгтэйчүүд олон ч хүмүүсийн амьдрал улам дордод л байгаа тул огт хоосон буцаж болохгүй байхаа. За чамд амжилт хүсье

  19. maxi says:

    hervee umguulugch ene terd handval chi huuli busaar baigaa ni togtoogdood teged l butsanadaa hu…bi tegj bodoj bna.odoo naad munguu bodhoo boli harin odo yah ve gedgee l bod tegeed shiid garga tegeed tuuniihee tuluu buhnee hii.za amjilt husie

  20. dermee says:

    Найз минь би бас л удаж байгаа хүн.чи өмгөөлч аваад үз ямар нэгэн аргаар болох л байх. Эрт сэтгэлээр унаж болохгуй олон жилийн хөдөлмөрөө энгээд амар тавиад туухгуй шүү найзаа!! Монголоос бичиг баримт бүрдүүлэээд өмгөөлөг ч аваад оч хуулиараа бол өгөх л учиртай. За тэгээд худлаа инээсэн хуурам ч газраас би ч бас залхаж байна нутаг буцсан нь дээр байхаа

  21. bodliin ug says:

    хэрвээ мөнгө чин олдхоо өнгөрсөн бол өнгөрснөөсөө сургамж аваад ирээдүйгээ сайхнаар төлөвлөөд өөдрөг бай ах мин, өөрөө 30 гарсан гэлээ , гэхдээ энэ чин яагаач үгүй цоо залуу нас бусуу?

  22. Sarnai says:

    Улаан мөнгөгүй монголд ч амьдрах хэцүү биш үү, Монголд юмны үнэ маш өсөж, гадаадынхаас дутах юм алга болсон бна лээ, эрүүл хүнсний бүтээгдэхүүн ховор, эрүүл урт удаан наслах нөхцөл ч абаг бна доо,
    Өвөл нь нөгөө л хар утаа, хавар нь гудамжны хог нтэр гээд………Байгалийн бохирдлоос болж бүх хүмүүс нь зүрх судасны өвчинд нэрвэгдэж, эхчүүд эрүүл хүүхэд төрүүлэх магадлал маш бага, дандаа согогтой хүүхэд төрж байна.
    Тэглээ гээд эх орондоо битгий оч гээгүй ээ, бид бүгд л эх орноо гэхгүй бол одоо яах юм болж бан аа, гадаадад олон жил болчоод эх орондоо очоод дасан зохицох цаг хугацаа шаардах бх даа….

  23. smile says:

    Болохгүй юм гэж байхгүй. Мөнгөө олж авах талаар сайн хөөцөлдөх хэрэгтэй байхаа. Ийм тохиолдолд яах ёстой талаар сайн зөвлөгөө ав, мэддэг хүнээс. Тэгээд сайн хөөцөлдвөл мөнгөө авч болох байхаа. Шантрах хэрэггүй.

  24. mongol says:

    Зүгээр дээ найз минь! Чи бид 2 адилxан юм бна. Ялгаатай нь гэвэл би гэр бүлтэй. Хүн Эр xүн тугч барина… гэж. Монголд ирэx гэж яараад xэрэггүй монголоо муулаж бгаа юм биш шүү! одооxондоо мөнгө xийx боломж монголд бага бна.Мөнгө иx xүчтэй зэвсэг шүү xоосон xүн одоо xүн биш болчиxоод бна гэxэд нэг иx xэлсдэxгүй байxаа. Ганцаардаад xэцүү бгаа байxаа тэрийг ойлгож бна тэсэx xэрэгтэй xарин тэр мөнгө одоо өнгөрсөн байxаа тэрийг xөөцөлдөж цаг заваа үрээд яаxав дээ. 30гэдэг залуу нас шүү битгий сэтгэлээр уна арxиар сэтгэлээ тайтгаруулдаг xүнийг иx сэтгэлийн болоод биейин тэвчээргүй xүн гэдэг юм байна лээ шүү арxи ууx xэрэггүй. Алдсан алдаагаа аxиж давталгүйгээр xарин алдсанаа эргүүлэж олж ав. Алдаагаа зас наанаа алдсан xүн наанаа л алдаагаа зас зоригтой бай!

  25. баяраа says:

    хоёр юм санагдлаа
    нэг нь. нэг явсан замаараа дараа дахиж явахаараа хүн хамаагүй хурдан явдаг ш дээ. тэрэн шиг одоо тэр мөнгийг хамаагүй хурдан цуглуулна шдээ.
    хоёр дахь нь: нөгөө талаас монголд мөнгө ирчихсэн хүмүүс шууд тэтгэвэртээ л гараад байгаа юм даа. хэдэн жил ажилллаа ганц жил амрая гээл ганц ганц жилээр нэмэгдсээр бас л амьдрал утгагүй болоод байгаа юм шиг санагдаад байгаан…
    дээр тэр нь хүн бичсэн байна ш дээ. өмгөөлөгчтэй бол болно гэж. одоо яана гэж суухав урагшлах л хэрэгтэй…

    гүүд лак

  26. bobo says:

    чамд анх данс нээлгэхэд чин чэкний дэвтэр огоогуй юу? тэр чин гэрт чин хаа нэг газар хэвтэж байга бол монгоо авч болох байхаа хэрэв байхгуй бол монголоос тэр нэр дээрээ жолооний унэмлэх хуурамчаар ав (хэрэгтэй бол тусалж болно) тэгээд турууний хуний хэлдэгээр олон улсийн жолооний унэмлэх аваад (бас тусалж болно их амархан) банкан дээрээ очиход эрх биш болох байхаа гэхдээ банкаа блок хийлгээгүй байгаа гэж найдаж байна ямарч бсан нарийн бич тусалаж болох байх. надад ямарч ашиг энээ тэрээ хэрэггүй ээ зугэээр л чамайг оровдоод тусалж байгаа юм шуу

  27. sak says:

    хэцүү л юм бна даа гэхдээ чамд нэг л үг хэлмээр бна……… чи бол жинхэнэ эр хүн…

  28. 9 says:

    наанаа xудлаа үнэн нэг сургууль төгсөөд xүрээд ир.

  29. Хонгор says:

    Бүх юм зүгээр хүнийг хайрлаж чадвал хүн чамайг хайрлах болно. Олсон хэдийгээ тавиад туучихдаг чинь таагүй юм болж гэхдээ жаахан хөөцөлдөөд үзээч. Амьдарлын төлөө хамтдаа зүтгэх залуу хайж байгаа бүсгүйчүүд олон. Хүн чанараа гээгээгүй бол хүний хорвоо чамайг гомдоохгүй. Монголдоо ирж сайхан амьдар.

  30. Цэцэг says:

    Юу вэ? 30 гарч байгааг бараг хөгшинд тооцоод байна уу. Ёстой чиг үгүй шүү. Өөрөө залуу байна. Монголдоо ирж, гэр бүл үр хүүхэдтэй болж сайхан амьдрах хэрэгтэй. Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн хүмүүс хэсэгтээ л учраа олох гэж зүдэрдэг юм шиг байгаам. Юу юуны түрүүнд ямар нэг ажил заавал хий. Ажилтай хүнд дараагийн ажил хурдан олддог. Ажил олоход найз нөхдүүдийн үүрэг маш их. Өөрийнхөө чадварыг харуул. Хэдий болтол гадаадад амьдрахав. Монголдоо өөрийнхөө байр суурийг бэхжүүл. Би Монголд амьдралын төлөө зүтгэлтэй, зөв бодол сэтгэлтэй хүмүүс зөндөө байгаа.

    Бас дээрээс нь хэлэхэд яаж 10 жилийнхээ хөдөлмөрийг зүгээр нэг үрэн таран хийлгэж болохов. Чиний хөдөлмөр, хөлсөөр бий болсон мөнгө чинь үнэнээс л хойш арга олдох биз. Өмгөөлөгч хөлслөнө гэдэг зөв санаа байх шүү. За тэгээд өөдрөг байгаарай…

  31. Huaga says:

    Монголдоо амьдрахгүй олон жил болчихоор очоод нэлээн удаан учираа олж амьдрах гэж хэцүү дээ. Дээр нь аз таарч сайн хань ижилтэй учираач уу үгүй ч үү. Тиймээс буцах гэж бүү яараарай. Байгаа хүмүүс нь хаашаа ч хамаагүй гадагшаа гарах л бөөн хүсэл байдаг.
    Хураасан хамаг мөнгөө авч чаддаггүй үнэхээр харамсалтай юм болжээ. Гэхдээ бүү шантар, үргэлжилүүлээд ажилсан нь дээр. Амьд байна, эрүүл байна, нас ч залуу байна. Амжилт хүсэе!

  32. LADY says:

    ee mgld tgd hetsv shde.yalanguya gadaadad olon jil ajillaj amidarch bgaad end irsen hvmvvs vgee helhiin bnashd.ovoo heden togrog huraaj irsen ni ter mongoo yund ashiglahaa medehgvi mgld hiichih ch yum oldohgvi yum geed l.chinii huvid bvr huraasan mongo togrog bhgvi bolhoor hetsv l yumda.gvie yahav end ireed ood ni tataad avhaar oligtoi ah dvvtei bol ch bolno l do tedniihee tus demeer hol dere bosch.

  33. cahirmaa says:

    чам шиг юм юм үзээд томоожоод тогтвортой амьдрал хайж байгаа залууд нольоос нь эхлье гэх эмэгтэйчүүд олдноо хө. ийм зүрх зоригтой тэмүүлэлтэй гандан буурахгүй амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүн чанартай залууд сайн хүн олдийшдээ.өөр шигээ дайчин бүсгүй олоод ав. гол нь хийх юм зорьсон зорилгоо тодорхойлчихсон бол гүйцээшдээ.нутагтаа буцсан нь дээрдээ хүний нутагт хүний эрхэнд жаргахаар өөрийнхөө нутагт өлсгөлөн ч гэсэн өөрөө өөртөө эзэн нь болж амьдарсан нь дээр. монголд ч гэсэн хадгаламж зээлийн хоршоонд хэдэн арван саяар нь бүх юмаа алдаад одоо нолиос нь эхлээд явж байгаа хүмүүс ч байна.

  34. aaaaaa says:

    Аытайхан хуулич олооч дээ. Тэд чин мунгийг чин авахад туслана, тэхдээ 30 % ч юм уу тодорхой хувийг н авна л гэх байх. Яахав дээ хоосноос дээр. Сайн сурагла, Нэт-ээс хай. Сайн хуульч л тус болох юм шиг санагдах юм. За тэгээд мөнгөө олж аваад эх орондоо оч доо. Ер нь гадаадад хараар байх шиг хогийн юм байхгүй гэж би боддог оо

  35. bi bol bi says:

    ээ,хайран 10 жил. монголд тийм ч сайхан амьдрал алга шүү дээ,ажилд оръё гэвэл энд тэнд нас хүйс,царай зүс их хардаг болсон. 30 гарсан гэхээр хэцүү л юм,ядаж хүнд үзүүлж харуулчих диплом байхгүй бол тэгээл хол явахгүй дээ. наанаа ганц жил гүрийж хэдэн цаас хураагаад эндээ ирээд хувиараа нэг юм хийсэн нь дээр дээ. хоосон царайлж ирэх дэмий болов уу. ядаж 25тай байсан бол уг нь боломж бий л дээ. ядахдаа хэлээ ч сайн сураагүйн байна гэж ойлголоо. ээ мэдкү,эндэх амьдрал мөнгөгүй,ажилгүй,мэргэжилгүй,нас нь явсан хүнд бол хатуухан л байна..ккк

  36. beegii says:

    bi bas gadaadad bdag, ugaasaa hun buhen mongold bhdaa gadaadruu yavah l ym bol yostoi bayjaad, jargaj bgaad irne gej boddog ym shig bgan, yag unendee eh oron gedeg chin shaal oor bdiin bn lee. minii bodloor chi yaj naanaa arai hiij olson heden ymaa zugeer bankind n beleglechiheed yavhav dee, ter bankniihaa burtgel deerh bgaa huuramch ner haygtai, bas zuragtai yamar negen ID ntr l olj avah heregtei ym shig bn aa. Bolku bol zugeer olon ulsiin joloonii unemleh avchihgui yu doo, zugeer huuramchaar, gehdee ooriinhoo zuragtaigaar, uul n bol avahad ih l amarhan bdag ym shig bn lee shd… za tgeel ter banknaasaa mongoo avsan tsagtaa hurdhan shig gerluugaa hari, eh oron, eej, ger bul chin chamaig huleegeel bj bgaa shuu

  37. Niana says:

    найз минэ сэтгэлээр буу уна уг н омгоологчтэй бол ач болдог л юм даа!солонгост бас иймэрхүү хэрэг хаая болдог юм !

  38. Toogii says:

    Яг Монголд амьдрал сайн гэж хэлэхэд хэцүү л байна ах минь. Гэхдээ арчаатай нэг нь амьдарч чадаж байгаа шүү. Ирээдүй бол Монгол улсад минь байгаа л гэж боддог үнэхээр тэсвэр алдаад хэцүү байгаа бол ирсэн нь дээр шүү дээ сайхан Монгол орон чинь хүлээж авна. Эцэг өвгөдөөс чинь энэ чиний эх нутаг, энэ чиний байх газар, энэ чиний эзэгнэж хэн нэг харийн хүнээс харамлаж явах уул ус юм шүү гэж л бидэнд үлдээсэн бишүү

  39. eb0831 says:

    эр хүн зоригтой бол юу гэдэг билээ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.