Унтлагын өрөөг романтик харагдуулахуй

d21-foto1

Маш олон романтик унтлагын өрөөний интерьер сэдэл нь хосуудад хэтэрхий эмэгтэйлэг санагдахаар шийдсэн байдаг. Хэрвээ ганц бие хүүхнүүдэд бол энэ санаа яг л тэдний хүссэн зүйл нь байж болох юм. Харин хосуудын хувьд, эрчүүдийг хэтэрхий эмэгтэйлэг өрөөнд орсон мэт сэтгэгдэл төрүүлэхгүйгээр өрөөг романтик харагдуулах хэд хэдэн арга байна. Доорх аргуудаас мэдээж өөртөө таалагдсан, өөийн хүсэж буйгаа сонгоорой. Унтлагын өрөөгөө өөрчлөхөөсөө өмнө дараах 2 дүрмийг баримтлаарай.

  • Хэмнэлт – Хэмнэлт бол дахин засварлаж, шинэчилж буй ямарч ажлын утга учир байх ёстой. Хэдий хэмжээний мөнгө засварт зарцуулахаа эхэлж бодоод, хэрхэн юуг өөрчлөх гэж байгаагаа шийдээрэй. Шинээр хөшиг, орны даавуу авах гэж буй бол дэлгүүрээс бэлнийг биш, бөс барааны дэлгүүрээс материалийг нь аваад өөрөө хийж болно.
  • Дизайн – Өөрийн хүссэн дизайнаа интернет сайт,интерьер сэтгүүл номноос авч болно. Хамгийн гол нь хосууд хоорондоо ярьж тохироод бие биедээ таалагдсан дизайнаа сонгох л чухал

Өнгөний сонголт

Романтик унтлагын өрөөний дизайн гэхээр л таны санаанд зөөлөн ягаан өнгө,цэцгийн дүр бууж байна уу? Тэгвэл дээрх улиг болсон бодлыг толгойноосоо авч хаяарай. Романтик санагдуулах маш олон өнгөний сонголт байдаг юм шүү.

Завсрын өнгө – Хэрэв та тод эсвэл бараан өнгөнд дургүй бол ханандаа завсарын өнгийг яагаад сонгож болохгүй гэж? Үүн дээрээ илүү романтик харагдуулахын тулд тод улаан, хар хөх, алтан шаргал, шоколадан бор гэх мэт өнгүүдээс сонгож ханын чимэглэл, орны даавуу, хөшиг тавилгандаа тусгаарай. Эдгээр өнгүүдээс хэд хэдийг сонгохоос гадна бүгдийг ижил өнгийн байлгавал хана болон тавилгуудын хооронд сайхан контраст үүсэх болно.

Гүн өнгөнүүд – Улаан, ногоон, хөх бүр хар өнгө хүртэл ямарч өрөөнд драмыг амилуулж чадна. Гэхдээ хэтэрхий ихээр хэрэглэхээс зайлсхий. Эдгээр өнгөнүүд гайхамшигтай боловч зохицож контраст үүсгэх хөшиг орны хэрэглэл зайлшгүй шаардлагтай.

Тавилга

Хэрэв шинэ тавилга авахаар төлөвлөсөн бол хушга, интоорийн хүрэн өнгийн модон тавилга сонгоорой.Толгой болон хөлөндөө хаалттай ор ямарч уйтгартай унтлагын өрөөг романтик харагдуулж чадна. Дээрээс нь маш олон сайхан дэр тавьбал хэвтээд л баймаар сайхан харагдуулна. Өрөөнийхөө буланд жижиг ширээ, тухлаг түшлэгтэй сандал тавиад ширээний чийдэн байрлуулаарай.

Чимэглэл

Унтлагын өрөөг тань чимэх бяцхан боловч чухал үүргийг гүйцэтгэх чимхлүүр зүйлсийг чимэглэл гэж нэрлэлээ. Чимэглэл нь чухамдаа танай өрөөг жинхэнэ романтик харагдуулах ид шидтэй билээ. Үнэртэй лаа болон амьд цэцэгс, гоёмсог хивсэнцэр, цонхоор гэгээ тусгаж хүссэн үедээ харанхуйлж чадах хөшиг гэх мэт нь романтик харагдуулах хамгийн сүүлчийн чухал зүйлс юм.

Цаг төр сэтгүүл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.