Хувь заяагаар нь бүү тохуурх, тантай л адилхан хүн шүү дээ

Untitled-1 copy

Хүнийг бурхан бүтээдэг гэж бид ярих дуртай. Тэгэж ч боддог гэхэд болно. Тэгвэл бурхан тэдэнд хүн болох хувь хайрласан ч бэлгийн чиг хандлагыг нь биднээс өөр заяажээ. Өнөөдөр ийм хувь заяатай төрсөндөө гуниж, гутарч яваа нэгэн байхад баярлаж, байх л ёстой зүйл хэмээн үзэх нь ч бий. Бас өөртөө заяагдсан бэлгийн чиг хандлагаа өөрчлөхийг зорьж, магадгүй өөрчилчхөөд шаналж, тарчилж яваа нь ч бий биз. Зарим нэг нь өөрсдийнхөө бэлгийн чиг баримжаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй эргэлзэж яваа ч байж мэднэ.

Ер нь та бэлгийн чиг хандлага гэж юу байдгийг мэдэх үү. Тэгвэл хүнийг бэлгийн чиг хандлагаар нь гомосекс, гетросекс, бисекс гэж ялгаж үздэг. Бид бие биенээ гаднаас нь хараад бэлгийн чиг хандлагыг нь мэдэх боломжгүй юм. Бодвол та эсрэг хүйстэндээ татагддаг хүмүүсийг гетеросекс, ижил хүйстэндээ татагддагийг нь гомосекс, ижил ба эсрэг хүйстэй хүмүүсийн аль алинд нь татагддаг хүмүүсийг бисекс гэж нэрлэдэг. Дэлхийн дийлэнх хүн гетеросексчүүд байдаг. Харин цөөнх болох гомосекс, бисексчүүдийн талаар ташаа ойлголттой байдаг. Энэ ташаа ойлголт нь гетеросексчүүд бид тэднийг шоолж, тохуурхаж, зарим тохиолдолд элдвээр дарамтлахад хүргэдэг нь нууц биш.

Нэгэн жишээг дурьдахад, С гэгч 21 настай ч залуу багадаа охидтой тоглож нааддаг, тэдний төлөө эр зориг гаргаж, өөрөөсөө том хүүхдүүдтэй нударга зөрүүлж байсан удаатай. Харин тэр шилжилтийн насныхаа үед өөрийнх нь дотор ямар нэгэн юм нуугдаад байгааг мэдэрсэн аж. Тэр мөчөөс эхлэн охидын тухай ер бодохоо больж үеийн залуусыг сонирхож эхэлжээ.

Эхлээд тэр бодлоосоо айж, ичиж гэнэ. Сүүлдээ өөртөө юу хэрэгтэй, юу үгүйлэгдэж, юунаас болоод байгаагаа сайн мэдэж. Тэгээд үүнийгээ хамгийн сайн найздаа хэлж. Түүний найз харин үл тоомсорлож элдвээр доромжлон “гаж донтон” гэж хочилжээ. С-д “Хамгийн сайн найз маань намайг ойлгохгүй байгаа юм чинь бусад нь яаж ойлгох билээ” гэж бодон үхмээр санагджээ.

Хотын захын хэр тааруухан бааранд сархад балгаж зоригоо чангалж суужээ. Нэг шил архийг бага багаар уухдаа гашуун нулимсаа хамт ууж суусан түүнийг Ц бүсгүй анзаарч ирээд “Ганцаараа уугаад хэрэггүй ээ. Хамтдаа зовлон гунигаа хуваалцъя” гэснээр хоёул ууж сэтгэлдээ тээглэж байгаа бүхнээ уудалцгаажээ. Ц бүсгүй С-тэй хувь заяа ижил залуус олон байдгийг өгүүлж тэдэнтэй уулзуулж өгснөөр үхэл түүнээс холуур өнгөрч тэр одоо нэгэн байгууллагад томоохон албан тушаал хашиж хүний дайтай амьдарч яваа түүхтэй.

Саяхан болтол буюу 1970-аад он хүртэл дэлхий нийтэд гомосексчүүдийг сэтгэл мэдрэлийн өвчтэй хэмээн үзэж байсан. Тэгвэл 1970-аад оны дундуур АНУ-ын мэдрэлийн эмч нарын холбоо гомосекс чиг хандлагыг сэтгэл мэдрэлийн өвчнөөс албан ёсоор хассан байдаг юм.

Мөн сэтгэцийн хувьд гомосекс, гетеросекс хүмүүсийн хооронд ямар нэгэн ялгаатай зүйлийг олж тогтоогоогүйгээр барахгүй хүн судлаач Форд, Бееч нар гомо бэлгийн чиг баримжааг сүүн тэжээлтний аймгийн бүх амьтанд байдаг болохыг тогтоосон байдаг. Бичигч би бээр хүний бэлгийн чиг хандлага өөрийнх нь хүссэнээр болдоггүй, гэдгийг л хэлэхийг хичээлээ. Бэлгийн чиг хандлага нь заяагдаж төрсөн тэднийг битгий шоолж гадуурхаарай. Хойд насандаа та бид ч тийм болоод төрөхийг үгүйсгэхгүй шүү дээ. Бас тэднийг шоолж гадуурхаж элдвээр хэлсэн хэн нэгэнд сургамж хайрлаарай. Тэд тантай л адилхан хүн шүү дээ.

С.Туул
Нийгмийн толь

15 Comments

  1. honey says:

    тийм шуу хун шуу дээ ядагийн тийм бэз дээ би ч гэсэн эмэгтэй гэхдээ эмэгтэй хунтэй бас узмээр санагдаад бдаг ямар бдаг бол гэж их боддог кккк

  2. amgaa says:

    энэ их л эмзэг асуудал шиг санагддаг юм би бол ийм хумуусийг ойлгодог боловч ийм хумуус оорсдоо нийгэмд бие маш буруугаар авч явдаг юм шиг. архидна хов жив ярина хоролмаатна гэх зэргээр…

  3. saihan zuil bish ch ... says:

    хусээд байхаар сайхан зуйл биш ч гэсэн би бас л ингээд эр хун хараад, эр хунтэй хамт байж узэх юмсаан гээд бодоод байдаг юм. Харин хэнийг хаанаас ч хайгаад явж байх юм билээ, хэн нэгэнд элдбээр хэлүүлэхээс санаа зовоод дотроо бодоод л шаналаад яваад байдаг даа.

  4. hurlee says:

    ухаантай бж л сурах хэрэгтэй дээ коко хумуусийг би лав ойлгоноо

  5. zochin says:

    зөв буруу гээд яхавдээ нэгэнт л тийм юм чин одоо ингэхэд энгийн узэгдэл болцийн бишуу тийм хумуус өөрсдөө л эмзэглээл байдаг болохоос бусад хумуус нээх узэн ядаад байдагуй ш дээ

  6. uchral says:

    hmm, iim humuus yamar uursduu huvi zayagaa zahialj turuh bishde bitii buruutgaj bai! negent l tsaanaas ni iim bolood turtsun humuusiig yaltai bilee gj l boddog 🙂

  7. Xongorzul says:

    Za daa manin batugai zugeer torson hunch eireg huistenteigee unseldej ungeldeed sex hiivel bugd l tavina shuu dee.

    -Tuuniigee harin bi gomo yum bna lesbi yum bna gevel. Bugd l gomo lesbi bolj bolno shuu dee.

    -Buruu zuiliig devreegeed hereggui.

  8. Sarnai says:

    Ингэж төрсөн хүмүүс нь ч үнэхээр өрөвдөлтэй л дөө, гэхдээ зүгээр байж залуухан баньд нар уруу татагдаж бан шүү дээ….
    Ийм хүмүүс ч өөрсдийнхөө хүрээж тэгэх гэж албваар уруу татдаг ч юм билүү бүү мэд ш дээ, тиймээс одоо ийм хүмүүсийг нээх ялгавралан гадуурхаад бхгүй блгүй гэхдээ зүгээр жирийн залуусыыг уруу татаж л болохгүй шүү!!!!!!!!!!

  9. Ani says:

    Yax argagui teged Tortson Xumuusiig bol yaltai bilee gex yumuu daa. Ternes bish Sadar zan gargad Gomodox morooroo gomodoxgui Nasand xureegui Xuuxdudiig ene Chig xandlagadaa urialax buruu Zamluu tulxex uruu tatax gd Baliar Gaj uzegdeluud ix bdag yum shig bnlee sh dee. tegj xarin bolku sh dee. Yern Gomo ix ontsgui sanagddiin. Niigemd neex il tod bgad surtchilad bx asuudal bish Xaalttai bsan n deer gj boddogoo. Torolx Gomogos gadna oldmol dagan duuriaj Gomo bolx yawdal ix bdag gsn sh dee. Lesbi ch yaxaw neex Gomog bodxd il Tod bdaggui baliar ch xaragddaggui.

  10. big mac says:

    энэ бол узэн ядах асуудал биш.harin ter muu bisexial geed b.dag tila tequila bolon ikki twins bol shaal hudlaa.ilt yanhandalt

  11. Lonsdale says:

    засс битгий нэг талаа барьцгаагаад бай! 1000 хүнээс 100 нь л тэгэж төрдөг гэжүүгаа

  12. korea-s says:

    хун хэзээ ч хуви төөрөгөө захиалж төрдөггүй. гэр булээ ч тэр эх орноо ч тэр эх эцэгээ ч гэсэн. яг тэрэн шиг л юм. хуссэндээ тийм болж төрөөгүй. тийм болно гэдэг үүсмэл биш. төрөлхийнх.

  13. BI says:

    manin humuust lav ymar ch buruu bhguieee….tegeed turtsun ym chine ystoi yah ym bee….ene deer niitlegch gambuush gej ner bdag…uneheer gambuush uu esvel uur ner tavisiin bolov uu..ymar ch bsan goy sait shuu..yagaad gevel sonirholtoi niitlel, humuusiin zahidliig bgaagaar ni tavidag engiin murtluu mash sonirholtoi sait…hen ch ajilluuldag bsan ta buhend ajliin amjilt husiy…gambuushiig bi huvidaa hundeldeg…zorigtoi ,zaluu setgelgeetei amidarch yvaa egch shig sanagddag ….ymand gutarch blaa ch bosch zogsoj chadaj bgaa humuus baharhmaar shu

  14. zolko says:

    bi lav uzen yaddaggui.negent tiim bolood torson bolohoos oorsdoo songodoggui gee biz dee belgiin chig handlagaa.nadad gay eregtei naiz bdag.ih sain zaluu bdag.ih goyo zovlogoo ogdog erchuudiin talaar.

  15. tsenguunlady@yahoo.com says:

    tiim shuu .. niigem iim humuusiig huleej awah tsag ni bolson bhaa…. busdiin l adil hun shuu deee.. tedend buruu bhgui …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.