Хуучин эхнэр шинэ амьдралд минь гарч ирж дахиад намайг зовоох нь…

0912de1301963d47f7dd0d6235edd601

Сайн байцгаана уу. Энэ сайтыг уншаад надад ч бас өөрт тохиолдоод байгаа байдлаа бичиж та бүхэнтэй хуваалцах хүсэл төрлөө. Би 30 гаран насны эрэгтэй. Одоо 2 дахь амьдралаа зохиогоод, ахиж амьдралдаа алдахгүйн тулд чадах чинээгээрээ мэрийгээд зүтгэж л байна. Би урьдах эхнэрээсээ нэг охинтой. Миний эхний амьдрал бүтэлгүй болсон шалтгаан нь, экс намайг голоод өөрт нь тохирохгүй, хөрөнгө мөнгөний баталгаагүй, өөрөөс нь доогуур зиндаатай гээд голоод, өөр өөртэй нь тохирох зиндааны хүн олно гээд яваад өгсөн. Би ч тийм яадгаа алдсан ядуу хүн биш л дээ, яахав тэр хүнд илүү юм хэрэгтэй байсан юм шиг байна лээ. Би яаж ч гуйгаад, охиныхоо төлөө ядаж салахгүй байя гэж хүссэн ч тэр хүнийг дийлээгүй ээ. Энэ явдлаас хойш 3 жилийн дараа би нэг сайн бүсгүйтэй нийлж, одоо болтол 2 жил хэртэй хамт байна. Урьдах эхнэрээсээ гадаадад байсан шалтгаанаар гэрлэлтээ салгаагүй байсан. Одоо бол би энэ хамт байгаа бүсгүйтэйгээ цаашид хамт байхаар эргэлт буцалтгүй шийдэж, хуучин эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөр дээрээ авахаар шүүх энэ тэр болоод явж байнаа. Хамт амьдарч байгаа бүсгүйдээ би их хайртай, тэр минь ч намайг байгаагаар минь хайрладаг, амьдралыг мөнгөөр хэмждэггүй, нэг ёсны ижил зиндааны гээд тодорхойлчихоё оо. Миний охиныг ч тээршаалгүй хайрлаад явчих сэтгэлтэй, өөрөө ч урьд нь амьдралд алдсан учир ахиж алдахгүйн тулд надад их л итгэл найдвар хүлээлгэж хамт байгаа хүн.

Одоо хамгийн гол асуудал нь миний нөгөө намайг голоод хаяад явсан экс, яг салаад шүүх хурал энэ тэрээр орсон чинь учиргүй уйлж хайлаад буцаад нийлнэ, салах нэхэмжлэлийг түдгэлзүүлнэ энэ тэр дээрээ тулаад намайг бүүр гайхширалд оруулаад. Миний зүгээс тэр хүн охиноо өгөхгүй ээ гэж надтай булаацалдах асуудал гаргах байх л гэж бодож байсан. Би ч охиноо тийм хүнээр өсгүүлж, бас нэг амьдралыг мөнгөөр хэмжсэн хүүхэн болгохыг хүсэхгүй байна, би охиноо хүнийг хайрласан шиг хайрладаг, хуний сайн хань, сайн найз болж чадах ухаантай эмэгтэй болж өсөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж, охиноо яасан ч байсан өөр дээрээ л авах болно. Дашрамд хэлэхэд надад эмэгтэй хүүхэд ээжтэйгээ байсан нь дээр гэдэг зөвлөгөөг хун бүхэн, тэр дундаа эмэгтэй хүн болгон хэлдэг. Би үүнийг зөвшөөрдөггүй. Миний охин ч ээж дээрээ очих тун дургүй, багаасаа ээж нь гадаад дотоод явсаар охиноосоо хол хөндий болчихсон хүн, охин минь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ аавтайгаа үлдэнэ гэж хэлсэн байгаа. 7-оос дээш насны хүүхэд өөрөө сонголтоо хийдгийн байна лээ.

Одоо асуудлын гол нь, экс одоо нөгөө өөрийнхөө мөрөөдлийн залууг олж чадаагүй юу, эсвэл гэнэт ухаарав уу, эсвэл намайг өөр хүнтэй болчингуут шарандаа салгах гэсэн оролдлого хийж байна уу? Ямартаа ч энэ хүүхэн намайг ахиж зовоохоор эргэж ирж байна гэдгийг л би сайн мэдэж байна. Урд нь намайг миний нөхөр гэж дуудахаас ичиж байна гэдэг байсан хүүхэн, шүүх хурал дээр учиргүй нөхөр минь гээд уйлаад… Би үнэхээр тэр хүнийг улам жигших сэтгэл төрсөнөө хэлье ээ. Мэдээж энэ хүүхэн намайг болон, миний одоо хамт байгаа бүсгүйг зүгээр байлгаж, зовоохгүй орхино гэж байхгүй л байх. Харин энэ бүхнээс шинээр зохиож буй амьдралаа болон одоо байгаа хайртай бүсгүйгээ, хайртай охиноо зовоохгүйгээр хэрхэн авч гарах вэ гэдэг дээр санаа оноо хэлж өгөөч? Тэр хүүхний уйлж унжиж, үнэхээр худал мэдүүлэг өгсний хүчинд шүүхийн шийдвэр, гэр бүл цуцлахыг түдгэлзүүлж 6 сараар хойшлуулаад байгаа. Миний хувьд энэ хүүхэн урьдын гаргасан дээрэлхүү зангаараа тэр чигтээ хаяж яваад, өөр залуугаа олсон бол арай илүү үнэлэх байлаа. Одоо бол надад миний охины төрсөн ээж нь юм шүү гэж бодохоос ч дотор муухай оргиж байна. Би урьдын амьдралын алдаанаасаа, одоогийн амьдралаа зовоохгүйгээр авч явмаар байна. Та бүхэн санал бодлоо солилцоно гэж найдаж байна.

cekc.mn дээр ирсэн захидал

33 Comments

  1. Zochin says:

    Охиныхоо ээжийг мууллаа, хүүхдийг чинь гаргасан шд гээд байгаа улсуудад хэлэхэд.. тийм муухай ээжүүд байдаг юм билээ, миний авга ахын эхнэр нөхөр хүүгээ орхиод Солонгост ажиллахаар яваад сураггүй алга болсон. Хэдэн жил болоход хүүдээ нэг билүү хоёр удаа л ойр зуур өмд гутал өгснөөс өөр нэмэр болоогүй. Тийм ээжийг хүүхэд ч тоохоо байчихдаг юм билээ. Тэгсээр авга ах маань нэг эмэгтэйтэй хамт амьдрах болсон чинь тэрийг нь сонсчихоод тэр авгай бас үг хаяад уурлаад байсан гэсэн. Атаархал л байхгүй юу. Тийм болохоор би чиний байдлыг жоохон ч гэсэн ойлгож байна. Чиний хуучин эхнэр хүн муутай муу хүн байнаа, тийм хүнээс салсан чинь харин болжээ. Миний төрсөн ахын эхнэр бас их муухай ухаангүй эмэгтэй байсан. Байсан гэдгийн учир нь ах маань ослоор нас барчихсан юмаа. Ахыг минь нас барсан орой л орон гэрээсээ хамаг юмаа хамаад өөр байр руу нүүсэн (хүн нас барсан гэрээсээ сэжиглэж байгаа юм байх даа). Уг нь бол хайраа санаад дурсаад хамт амьдарч байсан орон гэрээсээ харин ч холдмооргүй баймаар юмаа. Хэд хоногийн дараа ээж минь гэрт нь ороход харанхуй ундуй сундуй гэрийн шалан дээр ахын минь зураг хөрөг, хувцас хунар, бичиг баримтууд нь хэвтэж байсан гэсэн. Хүн чанаргүй, өнөө маргаашийн мөнгө өнгө бодсон хүнтэй суувал амьдрал чинь иймэрхүү л өнгөтэй дуусах юм билээ. Амьд ахуйд нь ар талыг нь чадал муутай ядуу гэж үргэлж хэрэлдэж уралцаж байдаг байсан. олон хүүхэдтэй айлын том нь байсан юмаа ах маань. Одоо бол дүү нар нь том болоод сайн яваа нь маш сайн яваа.. тэр авгай одоо биднээс хоёр хүүхдээр нь далимдуулж юм салгах гэсэн авгай байдаг. Одоо хоёр хүүхдээ ямархуу байдалтай авч явааг нь би мэдэх болохоор охиноо хуучин эхнэртээ өгөхгүй гэж тэмцэж байгааг чинь ойлгож байна. Хуулийн улс бодит баримт нотолгоогоор л бүхнийг шийдэх болохоор тийм юм л сайн цуглуул даа.

  2. Naran says:

    нэгэнт салсан амидрал нийлэхгүй н тодорхой гэж бодож бн. тэгхээр тэр шуухээрэ 6 сар болоод тэгээл сал. оорийн бодол оортоо зоү бух юма оороо шийдсэн н дээр бдаг гэж боджэнэ, дараа н тэрнээс боллоо энэнээс боллоо гээд бодохгуй амар. одоо тэгээд яг ийм асуудал манай нийгэмд маш их байгаа.али нэг хуухэнтэйгэ унэн ч байсан н дээр. шинэ найз хуухэнтэйгээ амидарлаа холбох гэж байга бол тэрнийг бас зовөөх хэрэггүй.тэрний буруу гэж юу байхав чамайг гээд бас олон юмийг тэвчиж байга байх шү.

  3. Саран says:

    Энэ их сонин түүх байна аа, гэхдээ нэг бүрчлэн хүмүүсийн саналыг уншлаа. Миний бодлоор бол энэ залуу мөн хуучин эхнэр 2 нь үүгээр хэрүүлээ хийгэд байгаа юм шиг байхын ер нь бол хойд эх бол хойд эх. Энэ залууд зөвөлгөө өгөхөд шинэ найз бүсгүй чинь чиний тойлгоог одоо сайн угааж яамар муу үг байна тэрийг хэрэглэж байгаа эцсийн эцэст цаг хугацаа л бүхнийг харуулна. Томчууд өөрсдийнхөө хийсэн буруу үйлдэлд хүүхдийг буруугаар ашиглахаа больмоор юм аа.Энд хүүхдийн эрх зөрчигдөж байна. Аав хойд эх 2 нь яаж хүүхдэд буруу ойлголд өгч байгаа бол доо.

  4. tuslamj husegch says:

    за да охин хуухэд битгий ээжтэй мин уулзуулаарай гэдэгч уул бол, чи өрөө багаас н авхуулаад ээж чин хаяад явсан гээд өдөр шунжингуй хэлээд байхаар хуухэд яах ум бэ тоть шиг л давтан шуу дээ, гэхдээ томроод шал ондоо ум хэлнэ дээ, тэрүүнд л бэлтгэлтэй байгаарай даа.
    харин салхийн хувьд салнаа, санаа зоволтгуй.

  5. Нийтлэл бичигч says:

    Бобо чамд зөвлөгөө өгсөнд баярлалаа. Гэвч хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг үг байдагдаа. Үнэхээр тэр хүн надад юу гэж хэлж, манайхныг яаж ядуу гуйлгачингаар минь дуудаж, хөөрхий ямарч буруугүй настай ээжийг минь чичиж загнаад, доромжлоод өөр дээд зиндааны хүн олж суунаа гээд нийтэд зарлаад явсан хүнийг одоо чиний хэлсэнээр бодоод ойлгох гэж оролдоод ч надад ямарч итгэл сэтгэл алга даа найз минь. Миний охин хойд ээжээсээ илүү, урд ээжийн зовлонг амсаад одоо ээж дээрээ ахиж битгий очуулаарай гэж хойд ээжээсээ уйлан барин байж гуйж байгаа нь харахаас ч өрөвдмөөр байдгиймаа. Энийг харсан миний найз нөхөд хамаатан саднууд маань ч гайхдаг. Тэгэхээр чиний бичсэнийг ч буруушаахгүй ээ. Амьдрал гэж баян бас сонирхолтой юмаа. 6 жилийн өмнө би эхнэртэй гологдоод хаягдаад үлдэж байхдаа, амьдрал ямар хэцүү юм бэ л гэж бодож байсан. Одоо бол зовох тусмаа амьдрал илүү амттай болохыг мэдэрч байна.

  6. bobo says:

    bi neg oor ontsogoos haraad helii.
    anhnaasaa huuchin ehner chin chamd hairtai bolood l suusan baih, teged ch yamarch emegtei hunii hair setgel ter tusmaa ur huuhedtei bolson hunii setgel hedhen haltar togrognoos bolood tegtlee oorchlogdood salaad yavdaggui umaa. chi ch zarim neg zuilig dutuu bichsen baih. medeej yamarch emegtei hun chamaig hurtslah gej amidralaa henees ch iluu avch yavah gj mongo togrog yaridag l bsan baih buh ailin avgai mongo yaridag gedegt 100% moriitsohod ch belen baina. harin yagad yavsan be gevel chinii anhaaral halamj dutaad l ter hun yavsan bolov u ali esvel chi baij suuj yadtal ni zovoogood ter hun argagui erhend yavsan baih. Harin odoo chamd hairtai bolohoor ohindoo hairtai bolohoor amidralaa avch uldeh gj bgaa emegtei hunii suuliin oroldlogo haragdaj baina. Busadaar bol yamarch emegtei hun chinii heden haltar togrognoos bolj hairgui huniihe ovort ergej irehgui shuu dee.iim ih hair gargaj baiga ehnere l hairalsan ni deer baih daa hoid eh bol hezeeed hoid eh ohin chin hezeee ch jargaltai baihgui bi ooroo hoid ehtei uneheer shuu hoid eh bol shulmas nuurendeeree, aaviih ni hajuud ineesen buh zuiliig hiij bgaa um shig dur uzuulsen shulmas chi ooroo sain bod. chi aldaj bn daa

  7. Natali says:

    ×èíèé çºâ çàëóó ìèíü.Õàÿæ ÿâñàí åõ ÷èíü õýðýâ ÷àìàéã ººð á¿ñã¿éòýé áîëîîã¿é áàéñàí áîë òîîõ ÷ ¿ã¿é ø¿¿ äýý.Òýð áàñ èõ àìèà áîäñîí õ¿¿õýí áàéíà.×àìàéã ìºíõºä ººðèéã íü öàðàé÷èëæ ñàëàõã¿é ãýæ ñýòãýæ õèðòñýí îéìñ øèãý ñàíàäàã áàéæ.×è òýðíèé ºì÷ áèø.Äóðëàñàí á¿ñã¿éòýéãýý àìüäàð.Òà 3ò àç æàðãàë õ¿ñüå

  8. zochin says:

    chi xairtai durtai geed suuchixaad suuld n ingej baliaraar n duudax chin sonin bn. Muu ch sain ch oxinii chin eej chinii exner baisan xun. Xayaj ywsan n buruu l yum bgaaz. Gexdee l chinii araas guij suugaagui l baix. Awch suuj xuuxedtei bolchood ingej yrij boloxguie.

  9. ddd.com on man says:

    новшоо .богс руу гээ чих боовоо.хахааааа.хол явах гыи нчи .ичдэггүй хар сэчгийн боовтой лаларааааааааааааааа.лол хххаааааа .наашаа хариы муу нохой чин чадахуууууу н айн туй нааахуу чин туй

  10. Цэцэг says:

    Гэр бүл батлуулж, хурим найр хийнэ гэдэг цаанаа их утга агуулгатай эд л дээ. Зөвхөн хайртай дуртай гэдгээ биш, бие биенээ насан туршдаа хайрлаж явахаа, бие биенийхээ өмнө хариуцлага хүлээхээ түмний өмнө зарлаж буй хэрэг. Нэгэнт ингэж чадахгүй болсноос хойш хуучин амьдралдаа ЦЭГ тавьж, салгах хэрэгтэй. Дараагийн удаад алдаа гаргалгүй, бүгдийг ном ёсных нь дагуу хийгээрэй. За тэгээд АЗ ЖАРГАЛ!

  11. medled says:

    нээх л их эхнэрээ муулсан, өөрийгөө магтсан, шинэ хүүхнээ сайхан хөөрхөнийг нь гайхсан хүн шив дээ чи. Муу сайн ч чиний үр үндсийг тээж, төрүүлж, чиний өврийг дулаацуулж, болох болохгүй амьдралын нугачаанд өөрийнхөө л хэмжээнд чадан ядан тэмцэж явсан жирийн л эмэгтэй байгаа биз, хүн алдаа л биз, чи одоо тэр алдаагаар нь битгий дарамтал за. Эхнэр нөхөр 2 байтугай эрүү толгой 2 салдгийм гэж яриж л байдгийн. Чамаас салж, чамгүй амьдралыг сонгосон нь чиний шүүх хэрэг биш, тэр хүний л шийдэх, эцэстээ буруу зөвөө таних хэрэг. Харин гэрлэлтээ чимээгүйхэн байж, ний нуугүй одоо байгаа байдлаа хэлэлцэж, ярилцаж байгаад хүн ёсоор салгасан дээр байлгүй дээ. Ингэхийн оронд улс орон даяар тэр ядарсан нэгэн бүсгүй амьтны амьдарлыг алган дээр тавьсан мэт дүрслэн бичиж, хамаг амьтны ярианы бай, амны зугаа болгож байх чи ч арчаагүй эр хүн байна шүү. Ийм л зантай болоод эхнэртэй хаягдаа биз дээ чи. Цаашид хүн шиг амьдрий гэвэл эр хүн шиг зан чанартай бай. Хатуу ч гэсэн үнэний хувьтай зөвлөгөө чамд нэгийг өглөө. Ухаантай эр хүн бол нээрээ би чинь юу хийвээ гээд эргэцүүлж нэг бодно, ухаан муутай /шинэ авгайгийнхаа дотуур хувцаснаас оор юм харахаа больсон сохор бол/ энэ муу п… чинь юу юу гээд хуцаад байнаа гэнэ дээ. За тэгээд бодоод байж дээ.

  12. zochin says:

    Гэрлэлтээ цуцлуулсан нь дээр шү дэ. Юун цуцлуулахгүй өөр хүнтэй амьдрах. Эд хөрнгө энэ тэрийн маргаан дэгдэхгүй гэсэн баталгаагүй. Хамт амьдрах хүнтэйгээ бас батлуулах шаардлагатай биз дэ СОНУ

  13. sony says:

    100 хувь итгэхэд хэцүү ч гэсэн хэрэв ээ чиний бичсэн бүгд үнэн бол чи сайн залуу юм. заавал эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулах гээд яахав дээ.цуцлуулсан цуцлуулаагүй 2 дахь эхнэртэйгээ, охинтойгоо хэвийн хэмжээнд сайхан амьдраад байж болно шүү дээ. заавал гэрлэлтээ батлуулснаар сайхан болохгүй шүү дээ. бидний дунд баталгаатай мөртлөө там болчихсон амьдрал зөндөө л байна. харин эсрэгээрээ баталгаагүй мөртлөө өчнөөн сайхан хүүхдүүдийн эх эцэг болчихсон, олон жилийн сайхан хосууд зөндөө л байна. харин дээр сэтгэгдлээ бичсэн хүмүүсийн хандлагыг ажиглаад байхад мангас шиг нөхөртэй, бурхан шиг хүүхнүүдийн зовлонг их сайн ойлгож дэмжээд байгаа мөртлөө, шулмас шиг авгайтай бурхан шиг сайхан эрчүүдийнхийг болохоор нэг л үл итгэсэн байдлаар, тодруулж хэлбэл авгай чинь шулмас биш чи өөрөө мангас юм биш үү гэсэн байдлаар байгааг анзаарч байна уу хүмүүсээ.

  14. сайнаа says:

    Ер нь эр хүн эрт гэрлээд, хадмындаа амьдарна гэдэг л хамгийн том алдаа байдаг юм шигээ. Бид ч бас тийм байсан. Ялгаа нь нөхөр өөрөө яваад өгсөн. Найз хүүхэн чинь охинд чинь сайн ээж болж чадах бол яахав дээ, болж л байна. Амжилт хүсье

  15. hi says:

    chamaas yum asuuy chi tegeed ohindo tetgemj ugdug bsnuu 7n nas hurtel n hen usguj hun bolgoson yumbee!

  16. Нийтлэл бичигч says:

    Тал талаас нь хэлсэн олон санаа хүлээж авлаа баярлалаа. Би өөрийнхөө тухай нэг ч үг бичээгүй учир зарим нь намайг өөрийгөө 100% зөвтгөсөн гээд ойлгоод байх шиг байнаа. Би ч уг нь архи тамхи хэрэглэдэггүй, авгай хүүхэн эргүүлээд яваад байдаггүй хүн гэдгээ бардам хэлнэ. Гэхдээ юу юуны духанд хүрэлгүй дөнгөж 20 гаран настайдаа эхнэр хүүхэдтэй болоод эхэндээ учраа ололгүй хадмындаа амьдрах, эхнэрээ хүссэн хэмжээгээр нь тэжээж жаргааж чадаагүй нь миний буруу, алдаа болсон юм шиг байнаа. Гэхдээ амьдрал тэвчээр, итгэл, хүлээцтэй байдал дээр тогтож дээшээ дэвжих учиртай гэж би боддог оо. Харин ех эхнэр хүлээлгүй, амар аргаар хурдан мөнгөтэй болохыг хүсээд намайг орхиод явсан. Би мөнгөтэй болохыг хүсдэггүй хүн биш, тэрний төлөө ажиллаж, хичээж, аль болох гэр бүлээ хэнээс ч дутахааргүй хангалуун амьдруулахыг хүсэж явна. Миний одоо байгаа хайртай бүсгүй маань ч надад их тусалдаг дэмждэг, ойлгодог. Тэгсний хүчинд бид юм юмтай л боллоо. Харин миний бизнес амжилттай явааг ех сонссон гэсээн. Надад дутагдалтай тал байдаг, өөгүй хүн гэж хэзээ ч байхгүй, хамгийн гол нь миний дутагдлыг миний хамт байгаа хайртай хүн маань ойлгоод нөхөөд засаад явдагт учир байнаа. Охиноо төрсөн ээжтэй нь ойр байлгалгүй л яахав, хамгийн гол нь миний охины өөрийнх хүсэл надад хамгийн чухал. Охин минь ээж дээрээ очихыг өөрөө хүсэхгүй байгаа учир, хүсэж ойлготол нь хүлээхээс өөр аргагүй байдалд байгаа. Би одоо хамт байгаа хайртай бүсгүйдээ, бүгдийг ярьж хэлж ойлгуулдаг, надад түүнээс нуух юм ерөөсөө байхгүй. Мэдээж эхэндээ түүнд эвгүй санагдаж, тэрийгээ надад ний нуугүй хэлдэг байсан. Гэхдээ надад итгэдэг, би ч түүнийгээ хуурч гомдоохыг хүсэхгүй байна. Та бүхэнд ний нуугүй саналаа үлдээсэнд дахин баярлалаа.

  17. hulan says:

    ×è îäîî àìüäàð÷ áàéãàà õ¿¿õýíäýý ø¿¿õ äýýð þó áîëñîí òóõàéãàà èëýí äàëàíã¿é õýëýýä 6 ñàðàà õ¿ëýýæ áàéãààä ãýðëýëòýý öóöëóóë. Ýíý õîîðîíä îõèíûõîî ýýæòýé óóëçàæ õýð¿¿ë õèéõ õýðýãã¿é. Õàðèí ÷ àëü áîëîõ óóëçàõã¿éã áîä. Õýðâýý õýð¿¿ë ýíý òýð õèéõ þì áîë öààäàõ ÷èíü óëàì øàð íü õºä뺺ä ÿàæ ÷ ìýäíý.

  18. Unshigch says:

    Яагаад ч ум буу мэд танай авгай урд н энд бас оорийнхоо тухай бичсэн мэт санагдлаа.

    Канадад бдаг, нохроо монгол руу охиноо торонгуут н огоод явуулсан, тэгээд удаагуй оор найз залуутай болоод жирэмсэн болоод хаягдаад, тэгээд нохор луугээ буцсан, тэгсэн нохор н оор хунтэй болсон бсан, тэрнээс н салгамаар санагдаад нохроо буцаах гээд дахин 1 хуухэд гаргасан энэ тэр гээд л. Захианийнх н нэр ю блаа даа. `Нохор охиноо хуурсан болохоор ичээд бдаг` гэсэн блуу даа.

    Сайн омгоологч аваад бэлдээрэй. Найз хуухэндээ болж буй процэссийн талаар ургэлж маш тодорхой яриж санал бодлоо солилцоорой. Ямар 1 умийг жижиг том гэлтгүй нуулгуй хэлж бвал хэрэгтэй бхаа. Учир н нуусан зуйлийн чин тухай чамаас биш оор хэн 1-с сонсвол чамд итгэхээ болих биз.

    шинэ амидралд чин амжилт хусьэ.

  19. Radical says:

    За залуу минь чи тэр хуучин эхнэрээ узэн яддаг нь тэр байж. Охинийхоо тархиа угааж ээжийнх нь эсрэг болгох гээд яахав дээ. Хуучин эхнэрээ уучиргуй магтаад байж чаддаггуй юмаа гэхэд, дуугай нитралний л байх хэрэгтэй шдээ. Хуухэдээ тэнэг амьтан шиг битгий бод. Энэ хорвоо дээр тэр хуухэд хэнийг хайрлах, хэнийг узэн ядах, хэнтэй амьдрах, хэнтэй харицаx, хэн руу харах энэ тэр гээд бух юмаа оороо шийдэх эрхтэй.

  20. baby says:

    одоо байгаа эмэгтэйдээ унэн учираа сайн ойлгуулахгуй бол чамайг ингэсээр байтал салаад явчих бийдээ, хуучнаасаа баталгаагаа салгахгуй байгааг чин буруугаар л ойлгон шдээ ногоодох н наашаа гэвэл явчих бодолтой бн гэж ойлгуул яанаа

  21. Mongol ZALUU says:

    Мэдэхгүй дээ. Өөрийгөө л өөгүй залуу шиг бичсэн бна. Ийм өөгүй хүнийг голох тэнэг хүүхэн цөөхөн байхаа. Харин чамд бас но байсан юм биш үү?

  22. haha says:

    эх охин хоёрыг салгаад өөрийгөө боддог хөгийн новш

  23. chono says:

    миний бодоход хэрвээ энэ хун яриж бгаа шигээ залуу бол би дэмжиж байна. зув шуу дээ, туруулсэн урээ асарч тэтгээгүй, хамт байгаагуй, дээр н их жум санасан амидралийг унэлдэггүй хунийг хэн сайн хун, сайн ээж гэхийн бэ. харин ч монголчууд ёр н нийтээрээ тийм мунгун дээр тогтсон сэтгэлгээтэй болоод бгаа шуу дээ, тэрийг болимоор доо.эн залуу зув хэлж, хуний сайн хани, хуний сайн найз болох н чухал.

  24. Ani says:

    Xарин тиймээ. ӨӨгүй Өндөг шиг Xүн баймааргүйл юум. Оxин чин ямар ч бсан Тэр Xүүxнэс гарсан шүү дээ. Ээждээ дургүй бдаг н Чи Xүүxдийн Тарxийг угааж Ээжийг н Газар доор ортол н Муу xэлдэг бxаа. Салаx мөрөөрөө салнал биз. Xүүxдийн уураг тарxийг битгий xордуул. Та 2 таарч тоxироxгүй салсан болxоос Оxин чин Ээжтэйгээ Тангараг тасраx xэрэггүй ш дээ. Xүүxдэд элдэв Юум яриxаа Зогсоо. Оxиний чин Xувид Ээж н л бол Ээж н ш дээ.

  25. сайнаа says:

    Охиныхоо ээжийг муулдаг муу л хүн байна даа чи. Яахав шүүх салгаад л өгнө. Эцсийн эцэст охины чинь ээж шүү дээ. Юм 2 талтай шүү. Өөрийгөө өмөөрдөг өндөг шиг өөгүй гэж боддог ч ,өмхий хүмүүс энэ хорвоо дээр их байдаг юм шүү

  26. the.phone says:

    шүүх 2 талын мэдүүлгийг харгалзаад 6 сар түдгэлзүүлсэн ч эргэж эвлэрэх нөхцөлгүй бол
    албан ёсоор гэр бүл цуцланаа. энэ байдалд чи охиноо өөр дээрээ авч, асран хамгаалагчаар нь үлдэж боломжтой юм байна. мэдүүлгээ маш тодорхой гаргаж өгвөл шүү дээ. хэдэх онд гадагш явсан, юуны учираас тусдаа амьдарсан, хайр сэтгэлгүй болох шалтгаан, охиныг энэ бүх хугацаанд хэн асарч байсан, ээж нь энэ хооронд холбоотой байсан уу, тэжээж тэтгэсэн үү гэх мэтээр.
    харин одоогын бүсгүй чинь хуучин эхнэрээс чинь ирэх дайралт доромжлол, дарамтыг чамтай хамт даваад гарах сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа гэж найдья.
    ингэхийн тулд та 2 илэн далангүй ярилцдаг байгаарай.

    өнөөгийн манай нийгэмд гэр бүлээ цуцлуулаагүй байж тусдаа амьдардаг, эсвэл 2 талдаа амьдрал зохиосон хүмүүс их байдаг. (өөр оронд ажиллаж амьдардаг гэх нэт)эргээд асуудалаа шийдэж дараагийн хүнтэйгээ гэр бүл батлуулах гэтэл асуудал хүндэрч байгаа биздээ.
    1ийг хараад нөгөөг муулах онцгүй л юм.
    охины чинь ээж шулам биш яахав алдааг аашнаасаа болж гаргасан 1л эмэгтэй.
    хүн чанараа битгий уландаа гишгээрэй.

  27. oooooo says:

    deer bichsen hund gej helehed salaad ochnoon jil tusdaa amidarchihsan hund salahad 1 hunii buruu gej baidaggui gej heleed yaahavdee. yaagaad salsan ni sonin bish bizdee.odoo neg emegteid hairtai ter emegteiteigee suuh geed huuchin ehnereesee batalgaaga yaaj hurdan salgah ve gej baigaa hun bainshuudee. tanai ehner chine yaahav chamaig sain hun baisniig chine salsniihaa daraal oilgohgui yuu tegeedl odoo oor huntei bolchihsoniig chine medeed ataarhaj uheh gej baigaa yum . 6 sar tevcheertei huleedee . buh yum chinii tald buteh baihaa

  28. Man says:

    Íààäàõ øóëìàñàà îðõè Õ¿¿õäýý àâ÷ ¿ëä

  29. Man says:

    Îõèíûã ÷èíü àâ÷ òîìðîõîîð íü ÿàíõàí áîëãîõ ãýæ áàéãàà øóëàìñ áàéíà íààäàõ ÷èíü Áóøóó çàéãàà àâ

  30. bolor says:

    чи энд өөрийгөө 100% зөвтгөж бичсэн байх, ямар ч хүн салахад 1 хүний буруу байдаггүй юм. хэтэрхий биеээ өмөөрч байгаа хүмүүс харин ч но-той байдаг даа цаанаа.

  31. jeki says:

    лам олдохгүй бол буцахдаа гэлэн гуайга зална гэж үг байдаг даа чи гэлэн үү ….. radikalaa чамтай мэссэнжэрээр цэц булаацалдмаар санагдаад байна egelhun2010@yahoo.com хауагаар ороод ир тэх үү гуйж байна

  32. cahirmaa says:

    зарим хүмүүс яагаад бусдын адил амьдрах хүсэлтэй байдаг юм болоо. яагаад бусдаас илүү сайхан амьдрана гэж сэтгэж болдгүйн болоо. яагаад ингээд л урсгалаараа амьдраад байдаг юм бол. энийгээ мөнгөний төлөө биш гээд аяагүй ариун хамгаалалт болгочихсон ярих юмаа.өдрийн талхаа олоод өлсөхгүй уранхай ноорхой биш бол болоо илүүг хүсвэл тэгээд мөнгөний шуналтайгаар нь дуудна. ялгаж салгаж сурмаар юмаа. зарим хүмүүс үүрэг хариуцлагаа үүрэх сэтгэлийн тэнхээ дутахаараа нөгөө хүнээ мөнгөний шуналтайгаар дуудаж өөрийгөө өмөөрөх гээд байдаг. энэ бичсэн хүнийг хэлж байгаан биш уншаад төрсөн бодлоо биччихлээ

  33. khongorkhon says:

    залуу минь чамд амжилт хүсэе. наад заваан хүүхэнээсээ 6 сарын дараа гэхэд салах байхаа. тэгээд найз хүүхэнтэйгээ битгий уулзуулаарай. бас найз хүүхэндээ ямаршүү хүн гэдгийг нь сайн хэлэхгүй бол сэтгэл санаагаар толгойг нь яаж ч угааж мэдэх юм байна. бас янз янзаар дуудаж магадгүй. хууль тийм шийдвэр гаргасан л юм чинь тэр хугацаа нь болтол хүлээхгүй юу даа. аан бас тийм баян юм уу экс чинь тийм бол хахиул өгч охиноо авч магадгүй л байх. чи бол наад хүүхэнээсээ болоод тийм сэтгэлээр унаад хэрэггүй. бас гарц байна эксийнхээ эмзэг газрыг олоод тэрүүгээр шахалт хий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.