Хүний томуугийн А (H1N1) вирусийн халдвараас жирэмсэн эхчүүд хэрхэн сэргийлэх вэ?

pregna_290x180z

Жирэмсэн эмэгтэйн эмнэлзүйн онцлог Жирэмсэн үед дархлалын систем суларсантай холбоотой томуу, томуу төст халдварт өртөх, хүндрэх нэг шалтгаан болдог. Томуугийн А (H1N1) вирусийн халдвартай жирэмсэн эмэгтэйд илрэх шинж тэмдэг нь жирэмсэн биш эмэгтэйд илрэх шинж тэмдэгтэй төстэй боловч жирэмсэн ялангуяа хавсарсан эмгэгтэй эмэгтэйд илрэх шинж тэмдэг нь илүү хүнд хэлбэрээр тохиолдож байна.

Томуугийн А (H1N1) вирусийн халдвар нь жирэмсэн эмэгтэйчүүдэд ураг аяндаа зулбах, амьгүй болох, дутуу төрөх зэрэг хүндрэлүүдийг нэмэгдүүлдэг тул жирэмсэн эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийнхэн жирэмсэн эхийн эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй байна.

Жирэмсэн эхчүүдэд дараах шинж тэмдгүүд илэрвэл нэн даруй, цаг алдалгүй эмнэлэгт хандаарай. Үүнд:

  • 38С-аас дээш 12 цагийн турш халуурах
  • Ханиалгах
  • Цээж давчдах
  • Амьсгалахад төвөгтэй болсон үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

Жирэмсэн эхчүүд хүний томуугийн А(H1N1) вирусийн халдвараас хэрхэн хамгаалах вэ?

  • Ам, хамартаа гараараа хүрэхгүй байх
  • Аль болох гэртээ байж сайн амрах, унтах, тайван байх
  • Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, 2 цаг тутамд агааржуулах
  • Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс /халуун аарц, сүү, аньс, чацаргана, сармис, сонгино, шинэ ногоо/ хэрэглэх
  • Ханиаж, найтаах бүрт ам хамрын алчуур хэрэглэж тэр даруй устгах
  • Амны хаалтыг зөв хэрэглэх
  • Гараа савантай усаар сайтар угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэгч бодисоор гараа тогтмол (ялангуяа ам, хамар эсвэл халдварлагдсан байж болзошгүй эд зүйлс, гадаргуутай хүрэлцсэнийхээ дараа) цэвэрлэх
  • Өвдсөн байж болзошгүй хүнтэй ойр харьцахаас зайлсхийх
  • Онцын шаардлагагүй бол хүн ам олноор цугларсан газраар явахгүй байх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.