Хүүтэй л болмоор байна

090353668fec1361fd28f825f0c10ba4

Би секс.мн -руу хандаж, нийтлэлүүдийг нь сонирхож, заримдаа сэтгэгдлээ үлдээдэг болоод бараг жил болох гэж байна. Хүмүүс бие биендээ туслах гэж оролдоод л, заримдаа магадгүй жинхэнээсээ тусалж ч байгаа байх гэж боддог. Иймд энэ сайт надад таалагддаг. Өнөөдөр би намайг зовоогоод байгаа нэг эргэлзээгээ та бүхэнд дэлгэж, та бүхнийхээ санаа бодлыг сонсох гэсэн юм л даа. Би 32 -той эхнэр, 2 охинтой, 10 жил хөдөлмөрлөж ахиж, дэвшсэн сайхан ажилтай энгийн л нэг залуу. Эхнэр 2 охиндоо маш их хайртай, гэр бүлийн эвсэг дулаан уур амьсгал, тэднийхээ дэмжлэгээр л өдий зэрэгтэй явж байна гэж боддог. Нууц амрагын асуудал дээр миний ертөнцийг үзэх үзэл, баримталдаг зарчмаас шалтгаалаад хэд хэдэн бүсгүйтэй холбогдож байсаан. Надтай таарч байсан хүүхнүүд дандаа л сайхан сэтгэлтэй хүнийг ойлгодог, ухаалаг бүсгүйчүүд байсан. Тэдгээрийн хэн нь ч нөхөртэй байгаагүй. Зарим нь угаасаа хүнтэй суугаагүй, зарим нь сууж байгаад салчихсан тийм л хүмүүс байсан. Тэдний хэнд нь ч би хайртай байгаагүй. Тэд зүгээр л хувь хүн гэдэг утгаараа надад таалагддаг байсан. Тэдний төлөө би юугаа ч золиосолж чадахгүй. Харин эхнэр, хүүхдүүдийнхээ төлөө золиосолж чадна. Ганцаардсан хүнд хүн л хэрэгтэй байдаг юм билээ. Тэдэнтэй энгий сайхан ярилцаж, бага ч гэсэн цагийг зугаатай өнгөрүүлэх хүн.

Харин надад сексээс залхахгүй байх, бэлгийн амьдралаа удаан үргэлжлүүлэхийн тулд шинэ мэдрэмж хэрэгтэй болдог. Одоо би долоо хоногт эхнэртэйгээ 4-5 удаа сексддэг. Хэд хэдэн удаа нууц амраггүй нэлээд удаж үзсэн. Тэр үеүүдэд миний сексийн сонирхол эрс буурч, зүгээр л нэг сайхан халамжтай аав болон хувирдаг. Сүүлдээ нэг л сайхан ажил, гэрийн хооронд шогшсон залуу өвөө болж хувирах юм шиг санагдаад айж эхэлсэн. Нөгөө талаас амьдралд тохиох адал явдал, аз туршсан байдал нь өөрөө хүний амьдралыг сонирхолтой болгож тэр хэмжээгээрээ сонор, соргог байдлыг дэмжиж байдаг гэж би үздэг. Энэ бүгдээс би нууц амрагын явдал тодорхой хэмжээнд зайлшгүй зүйл гэж боддог. Амьдралын бүх зүйл тодорхой хэмжээтэй байж тэдгээр нь нилэнхүйдээ тэнцвэрт байдалд байх ёстой гэж үздэг. Аль нэг зүйл нь шунал тачаалын улмаас хэтэрвэл эргээд муу нөлөөтэй. Одоо гол юмруугаа оръё. Саяхан би У хромсомын тухай сонирхолоо. Дэлхийд агуу нэртэй явсан хүмүүсийн үр садыг У хромсомоор нь хөөж олж болдог юм байна. Надад нэг У хромсом байгаа түүнийг аав надад өгсөн \ээжийн аав өгөөгүй\, аавд маань өвөө өгсөн, өвөөд түүний аав нь өгсөн. Тэгэхээр У хромсом эр хүйсээр дамжин ямар ч өөрчлөлтгүйгээр удмаас удамд дамжин өвлөгддөг зүйл юм байна. Өвөг дээдэс маань хромсомын тухай ойлголтгүй байж энэ бүхнийг мэддэг байсан байж таарлаа. Ямар агуу вэ? Хоёроос дээш хүү төрүүлж өгсөн бэрийг дархан бэр гэдэг гээд л олон юм байна. Чи ч гэсэн У хромсомоо өвлүүлсэн хүүтэй болмоор байна. Эхнэр маань өвчний улмаас дахин хүүхэд гаргах боломжгүй болчихлоо. Би хүүтэй болохыг үнэхээр их хүсэж байна. Миний уулздаг бүсгүй хүүхдийг чинь гаргаад өгье л гэх юм. Тийм ирээдүй хэтэрхий тодорхойгүй учраас би эргэлзэж байна. Мэдээж ямар эх хүн хүүхдээ надад зүгээр өгөх вэ дээ. Тиймээс 2 эхнэртэй хүн шиг 2 талд гүйнэ гэхээр утгагүй санагдаад байх юм. Зүгээр л ийм асуудалд хүмүүс яаж ханддагыг мэдэх гэсэн юм. Сэтгэгдэл бичээрэй.

секс.мн дээр ирсэн захидал

57 Comments

  1. hen negen says:

    Sain biana uu. bi ene zaluutai adilaar bas l hetsuuhen baidald baina. uchir ni bi uuruu emegtei hun udahgui 4 deh ohinoo gargah gej biana. huutei boloh geseer 4 ohintoi bolj baih shig biana. hichneen huseed tuluvluud bolsongui. odoo nadad huuhed toruuleh nas bie ch alga dahij huu toruuleh geed juremsleh bolomj baihgui bolj biana. 3 dahi ohinoo gargahad l bi huuhdee gedsend ni mash ih golj uilj biasan odoo bol arai deerdsen ch bas l golsoor. gehdee manai nuhur bolhoor zaaval huu baih albagui gedeg hirnee l tsaanaa huutei boloh mash ih husel baigaa ni jijig zuilees hurtel medregddeg. bi uuniigee yaj shiidehee medehgui demii l uuruu l uilaad suuj biana. nuhurtuu uneheer huug ni gargaj ugmuur biavch yagaad ch bolohgui baina. medeej nuhuruu uur hunees huutei bolood avaad ir geltei bish. bi bol tegj chadahgui gej bodoj baina.

  2. Tulgaa says:

    Uur hunees huutei bolj ger bulee busniulsnaas 2 ohintoigoo ehnerteigee baisan ni deer gej bodoj baina. 2 ohin toruulj ugsun haniigaa bodooroi zaluu mini.

  3. Bi says:

    Odii boltol oor.g chin avch yavaa gergiige gomdooh zuil l h.h gej bna da. Ohin ur ur bish uu chini en.g 2 ohin chin unshval yah bol. Er ni huu gargah eseh ni er hunde l bdag sh de. Yamar xoromsomo h.hes shaltgaal.d en.g medehgui yu ta. Za teg.d halamjtai aav zaluu ovoo min suuld ni ori 1ra uldev de

  4. bvsgvi says:

    minii amidraliig vzeh vzel iim….geed l nuuts amragiin yawdalaa umuurchihdugiin bn,ene yanzaaraa bol chi uuruusuu buruug olj hardaggvi uuruuruu baharhah durtai byatshan baatar yum shiw,,,garaasaa hutluh vrtei bn gedeg saihan shvv vvniig hviseer yalgawarlah hereg ogt baihgvi,tegeed ch yamar hvvhedtei bolohoo eh hvn songodoggvi yum er hvn yamar hromsom ugnu tvvniig l gargana…ehneriih ni heden nasan deer ni heden sard untwal tiim / hvv,ohin / hvvhedtei bolno gesen ertnii huanli bn shde ter meriig sudlahgvi yasiin,yag l taardiin bnlee,tegeed etsest ni helehed ilvv yumand shunaj bj baigaa bvhnee aldaw daa,

  5. zochin says:

    энэ SDA гэж нөхөр удам удам гээл солиорч байх ший, би Балдангийн охин Балдангийн охинноороо л хорвоог барна за юу, охин хүүхэд удам тасалдаггүй юм. харин охингүй айлын удам л тасарч мэднэ дээ. тэгээд энэ захидал бичсэн хүнийг зөвтгөх өчүүхэн шалтаг алга, охидтой хүн хүүтэй болё гэж бодох л байх л даа, гэхдээ энэ залуу шиг улаан банзал юуг нь ч өмөөрөх вэ дээ

  6. Bold says:

    тэгвэл тэгээд тэр эхнэр 2 охиноо алчааш дээ баас мини. тэгээд хуу гартал ни узку ю

  7. iveel says:

    хүүхэмсэг хүнээс охин гардаг гэсэн энэ үнэн шүү 1000баярийг харалдаа гэхдээ хүүхэд л бол хүүхэд шүү дээ чиний мах зусны тасархай чиний удам л гэсэн уг шдээ удам биш бол ангилийн хатан хаан доторхгүй байх бсан шүү дээ

  8. zurh says:

    Ёоооо нэг л их юм уншсан, хүүхэн эргүүлсэн худлаа том том ярьсан залуу.Зайл за.Аягүй бол Ну Агаасаа өвчин аваад тэрнээс нь болоод энхэр нь хүүхэд төрүүлж чадахгүй болсон биз.Дахин хэлий чи зүгээр зайл. Өөрөө сэтгэгдэл бичиж энэ тэр.ичиж амьдраач

  9. uyanga says:

    chi zuvhun uuriiguu l bodoj bna. ehner chin medeej huu turuulj uguhiig husej l bsan bh. daanch chadahgui bolohoor hetsuu l bgaa. enenii orond chi ehnertee arai iluu anhaaral halamj taviad uz. sex.n amidral chin ch uurchlugduh bh. huutei bolno gesen asyydlaa bolison n deer bhaa. chamd 2n 2 saihan ohin bna shd. ene hangalttai bish gej uu

  10. saruul says:

    ×È ¯ÍÝÕÝÝÐ ÒÝÍÝà ÇÀËÓÓ.×È ÒÝÍÝà ÇÀËÓÓ.
    Ìàíàéõ 2 õ¿¿òýé îõèíòëé áîëîõûã ìàø èõ õ¿ñäýã. Áóðõàí á¿ãäýä òýãø çàÿàäàãã¿é þóì ãýäãèéã ÑÀÉÍ ÑÀÍÀÆ ßÂ.

  11. saki says:

    чи л эхнэрээ ийм байдалд оруулсан бна шуу дээ чамайг урээ тэжээх чадалгуй болохоор эхнэр чин оорийгоо зобоож саваа ухуулсан ум бишуу чиний голоод байгаа охид чин чамайг ухэх гээд хэвтэж байхад чин их хэрэг болох байхдаа арчаагуй умхий санаат мин

  12. уншигч нэгэн says:

    Ойлгомжтой л байна ш дээ чиний наад боовны дон л эхнэрийг чинь ийм болгосон. Нэг их мэдэгч болох гээд яадах юм. Чиний наадах бодлыг чинь мэдвэл эхнэрт чинь хоёр охинд чинь эмзэг тусна. Нэг эхээс гараагүй хүүхдүүд хэзээч холбоотой байж чаддагүй. Холбоотой байх нь битгий хэл бие биендээ дургуй. Манай ээж нэг эцгийн дүүтэй байсан түүнийгээ харж өсгөж л байсан гэсэн гэтэл одоо ямар ч холбоогүй байдаг. Илүү юм хүсэж билүү долоож байхаар бурханаас заяасан хоёр охин эхнэрээ хайрласан шиг хайрлаж явж сур. Юун сүрхий настайчуудын захиас гэнэ үү түүнээс чинь илүү эцэст нь хань ижил үр хүүхдээ гомдоосон хүн л хамгийн их нүгэлтэй хүн байна зохих шийтгэлээ бурханаас заавал авдаг юм.

  13. Захидалын эзэн says:

    Сэтгэгдлээ бичсэн та бүхэнд баярлалаа. Гэхдээ ихэнх нь хараал, зүхэл байна. Энэ та бүгдийн буруу биш би өөрөө санаагаа баахан дутуу биччихэж. 1-рт би эхнэр 2 охиноо ерөөсөө ч хаяах гээгүй. Уг нь хэн нэгэнээс хүүтэй болчихоод тэр хүхдээ яаж гэр бүлдээ авч ирэх вэ гэж гайхаж байсан юм. 2-рт миний У хромсомыг чадалгүй сульдаа гэсэн байна. Үүнийг би сайн мэдэхгүй. Эхнэр бид хоёр нилээд хэдэн удаа абортонд орж байсан. Тэдний дунд хүү болох нь ч байсан л байх би одоо харамсдаг юм. Их хол зайтай 2 охинтой. зүгээр л тэгээд таарчихсан хэрэг. Эхнэр бид 2 ярилцаад 3 дахь хүүхдээ хийнэ гэж байсан юм. Гэвч харамсалтай нь тэгэх боломжгүй болчихлоо. 3-рт Өөр хүүхэнтэй унтаад хүүтэй болно гэсэн чинь охин байвал яах вэ гэсэн байна. Энэ үнээн. Энэ бол эрсдэл. Гэдэсэнд нь байхад нь л маш нарийн тодорхойлох хэрэгтэй байх үүнийг. Гэхдээ эрт үед нь бас сайн тодорхойлж чадахгүйг ч мэдэж байна. Эрсдэл мөн. 4-рт Охидуудаа голж байна гэсэн байна. Энэ тийм биш. Би 2 охинтой болсондоо талархаж явдаг. Эрэгтэй, эмэгтэй байна гэдэг анхнаасаа өөр зориулалттай байна гэсэн үг. Бид одоохондоо залуу болохоор хүү ямар их хэрэгтэйг сайн мэдэхгүй байх шиг байна. Өвөгчүүл, авга ах нар бүгд л хүүтэй болохыг тулгадаг. Та нар зүгээр л сайн тогтоод бодоод үзээрэй. Настайчуудын үгэнд дандаа л зөв юм байдаг. Бид залуу халуун цустай болохоор бүхнийг өөрчилж, шинэчилж чадах мэтээр бодож сэтгэж ярьдаг. Гэтэл амьдраад үзчихсэн хүмүүс биднээс илүүг болгоож байгаа нь гарцаагүй. Ахмад үеэсээ суралцах нь маш хэрэгтэй. Хуучин хоцрогдсон гэдэг нь зүгээр л хэв маягын асуудал болохоос биш цаад утга учир биш юм шүү. 5-рт би Википедиа баахан уншиж суудаг. Тэндээс ген, хромсом, нөхөн үржихүйн биологи гэх мэт хүссэн шинжлэх ухааны мэдээллийг авч болдог. Тэндээс ямар бодол төрсөн бэ гэхээр шинжлэх ухаанаар батлагдаад байгаа энэ олон нээлтүүдийг өвөгчүүл маань зөнгөөрөө мэдрээд амьдралдаа авч хэрэгжүүлдэг байсан юм байна. Үүнийг л би агуу гэж хэлэх гэсэн юм. Дахин баярлалаа.

  14. the.phone says:

    ЖАРГАЛ чинь илүүдээд байна уу,
    тэгвэл надруу илгээчих тосоод авья.

  15. hair says:

    у хромсомоо эртхэн хийхгүй яасан мал вэ чи. тэгээд ч бид нар яаж мэддийн. чи өөрөөсөө асуу

  16. lady says:

    чи нээрээ шаал илуу ыманд дурлаж байхийн хуухэд л бол хуухэд ш дэ чи өөрөө их банзал болохоор чин бурхан чамайг шийтгэж бгаан

  17. naiz busgui says:

    зарим эр хүний л бодол бна шүү дэ.та ч яахав хүүгүй 2-р охинтой юм байж.би нэг хүний түүх дурдий хүү охинтой байжийж хүүгээ голоод.эхнэр хүүхдэ хаяж яавжээ.эмэгтэй хүн болгонд миний удмийг залгах ганц хүү байх eстой гэж хэлээд хүүхнүүдтэй унтдаг 50 гарсан хүн бна.гэхдээ тэгээд очноон олон хүүхэнтэй унтаад 5 авгай солисон ч тэр хүн хүсээд бсан хүүтэй болж чадаагүй л байна.одоо оорт нь анхний ханилсан хүнээс нь гарсан 2-л хүүхдээс оор хүүхэд бхгүй.харин охинон хүнтэй суугаад аавтайгаа адилхан хоорхон ач хүү гаргаж огсон юмдаг.амьдрал гэдэг хүсхээр улам хясдаг юм.иймэрхүү дэмий юм бодхоо болидоо.охидынхо цусний бүлгийг нь харин мэдхийг хичээ.эр хүүхэд эхийнхэ цусыг.охин хүүхэд аавынха цусыг авч төрдөг юм шүү.тэгхээр 2-р охин чинь хичнээн хүүхэд төрүүлж хэд нь эр нөхрийнхө хэд нь таны удмийн хүүхэд гаргахыг хэн мэдлээ.энийг та заавал уншаарай

  18. hi says:

    unendee ene zaluu bol bdag l 1 nowsh bna!! end tendgui uriin shingenee tsatsaj ywdag deerees n chi uuruu sulidaatai chadwargui amitan bolohoor chinii naad yriad bgaa Y horomsom chine chamshig sulidaatai bolson bolohoor ustaad uhtsen bh uhdegguinmaa gehed yamar chadwargui amitan bolson bna !!! azgui nowsh! har tolgoi deer chine boownii chine don tusch shiitgej bgaa chine ene dee

  19. gok says:

    Яасан даварсан нөхөр вэ. нууц амраггүй байж үзсэн ч гэх шиг. Эр хүн болгон мэдээж хүүтэй болохыг хүсдэг. Гэхдээ огт хүүхэд заяахгүй өчнөөн шаналаад явж байгаа гэр бүл зөндөөл байна ш дээ. Энэ зарим хүмүүс юу бичээд байгаа юм бэ?охин хүүхэд удам биш гэх шиг. Нэг үгээр хэлвэл эм хүн хүн биш гэх гээд байгаа юм уу? Эм хүн байхгүй бол эрчүүд та нар яаж амьдарч яаж үр удмаа үлдээх гээд байгаа юм бэ? Охин хүүхэд харин ч аавдаа илүү амь байдаг юм шүү.

  20. Snow says:

    ямар тэнэг мал вээ чи, ийм юм бодоод тэгээд бас яах вэ гэж асууж явдаг….
    Чам шиг ийм арчаагүй хар амиа бодсон новш-д харин ч азаар сайн эхнэр, сайхан охидууд заяасанд үхэн үхтэлээ баярлавч багадана за.

    у хромсом гэчихжээ бас….усан тэнэг, эргүү мал.

  21. baby says:

    eregtei hun bol husdeg zuil bna… gehdee ingelee geed bugd jargaltai bhuu ehner chine gargaj chadahgui geed uvchintai bhad chi gedeg hun hun alah gej bga ayums hig ingej bdag gargalaa gej bodhod tegeed yahuu 2 ohinoo bish bandiigaa songohuu esvel yahiin chi ehner 2 ohinoo songood bandia orhih uu heden hunii nulimas chinii ene huseld chine heregtei yum humuus yagaad iim uchuuhen bodol chamahan dotortoi yum bee chinii huseld tegeed aavgui uldsen 2 ohin huu gargaj chadaagui geed uldsen ehner chine uu…. sain bodoj uzeerei heden hunuu nulias heden hunii zovlon chinii husliig biyuulj chi jargahiig………..

  22. OMG-d says:

    чи хаанаас хэнийг хөөгөөд хэнийг яах гэж харааж ерөөгөөд байгаа матар вэ! муу хүний хүсэл биелдэггүй гэж үгийг чамд сануулчихия, лүд мин! сэтгэгдэл үлдээсэн хүмүүсээ өмөөрчихжээ, өөрснийгөө нэг их юм хийж байна гэж бодож байгаа байх даа, азгүй амидралаа нэт-ээр цацаж байгаагаа ойлгодоггүй барам гэдэг чин л чи байх даа. ажлынхаа цагаас хулгай хийж энд тэндхийн сайт-аар тэнэж олон долоон юм сараачих гэж оролддог өрөвдлийн хулгайч гэдэгт чин юугаар ч мөрийцөхөд бэлэн байна, халтаак аа!

  23. BI says:

    OHINTOI BOL HUUTEI GEJ UG MEDEH UU.

  24. hair says:

    залуу минь айн гэж бай. хүний төөрөг тавилан гэж байдгийн. хэд наслах хэдэн хүүхэдтэй болох нтр чинь бүгд учиртай. бас У хромсом чинь тэгээд суут хүн төрөх юмуу. элэнц, хуланц, өвөө, аав чинь бүгд цуут хүмүүс юмуу. У хромсом биш байхлаараа ямар нь төрдийн/ чи бас даварсан залуу байнаа тэ. залуу минь хүүхдийн заяа гомдох байлгүй дээ. зүгээр л гэр ажил гээд явж бай за. угаасаа та нар өвөө болохоос хойш. нууц амрагийг чинь эхнэр чинь мэдвэл юун У хромсом вээ. чи будаа. чи бас том яриатай онцгүй залуу байна шүү. би ийм залуучуудад дургүй ээ кк

  25. daldaak says:

    ганц л хэлэх уг байна. ихээхэн мөнгө зараад жирийн нэг удам сайтай эмэгтэйтэй бэлгийн ажил хийгээд төрсөн хуухдийг ни өргөж авах тийм гэрээ нтр хийсэн дээр. аз болж хүү төрвөл эхнэртээ жаахан худлаа хэлдэг ч юм уу аргалаад ургуж авах хэрэгтэй дээ

  26. orgilmaa says:

    azgui amitan.

  27. Solongo says:

    Бэлгийн амидралаа удаан ургэлжлүүлэх гээд уур хуухэнтэй нуутсаар унтаж, тэр чини тэгээд хэвийн байх ёстой зуйл юм биз дээ. тэгвэл олон хун тэрийг чини банзалдах, эхнэрээ хуурах гэдгийн шуу дээ. тэгээд эрийн бузар эмд гэдгийн. чиний бузраар хуурхий эхнэр чини увдуж хуухэд гаргаж чадахаа болижээ дээ янз ни. ухаан санаа чини угаасаа жаахан гаж, тэгээд нуурэн дээрээ гэмгүй сайхан тсарайлчаад хуухнуудийн толгой эргүүлж банзалдаж явааг чини буруу шуу, чи болиорой гээд бурхан чамд сануулсийм биш уу. харин ч 2 сайхан окхинтойдоо баярлаж яв мэдэв уу. Уудгуй шаар уурийгуу тоосон тэнэг залуу, улаан банзал, хормойн донтон…

  28. SDA says:

    ХҮНИЙ бичсэнийг уншаад ойлгодог ч болоосой энэ хүмүүс бүр сайн унш өөрсдөө ойлгохгуй бол хүнээс асуу жишээ н төмөр хувин авлаа гэхэд төмөрөөр хийсэн хувин авсан юм уу төмөр гэдэг хүн хувин авсан юм уу энэ чини ялгаатай шуу хо сайн ойлгож байгаад сэтгэгдлээ үлдээвэл хэрэгтэй юм байна тэр жэки гэдэг чини охин хүүхдэд дургүй гэж хэлээгүй байгаа биз дээ удам ойлгож байна уу удам тэгсэн гэй мэй ч гэх шиг хадуураад

  29. orgil says:

    gologdson huuhnuudee gej.ohiduud n bas ehner n.

  30. Lonsdale says:

    чиний У хромсом чинь хүчирхэг бишл байна даа эхнэрийн чинь тал олон охинтой буюу охины гентэй юм байна тиймүү . за тэр ч яахав хэрэв чи хүүтэй болмоор байна гээд эхнэртээ хэлвэл зүрхэнд нь цус хуртал гомдоох байхдаа. Хүүтэй болно гээд гэр бүлээсээ салах ч хаашаа ч юм асуудлыг яаж зохьцуулах чинь чиний хэр ухаалаг гэдгээс шалтгаалах байхдаа хүүгүй байлаа гээд хорвоо дэлхий хөмрөхгүй биз дээ? Чи бас их муу хүн чанартай залуу байна шүү.

  31. сайнаа says:

    Гэхдээ эрчүүд яс юман дээрээ хүүтэй болохыг л хүсдэг ш дээ. Тэр тусмаа өөртэйгээ адилхан хүүтэй болох

  32. sanaa says:

    eregtei huuhed hereg deeree hunii hun boldog um.ehneriin medliinh.emegtei huuhed urgelj eej aavdaa gedeg um daa.

  33. www says:

    саяхнаас сачирмаа ч гэнүү сэтэрмаа ч гэнүү нэг тийм хэрсүү хүүхэн гараад иржээ аан

  34. beauty says:

    энэ тэнэг ингэж тэнэгтээд сууж байхан хөөрхий эхнэр хүүхэд нь юу ч мэдэхгүй хайрлаад л баясаад л гүйж байгаа даа. ингээд бодохоор ухамсар дорой мгл эрчүүдэд итгэхээр эрхүү хуруундаа л итгэж амьдарсан нь дээр бна даа. 2 охин гэдэг хэнд ч заяхгүй хосгүй эрдэнэ шүү!!!

  35. saraanaa says:

    Чи дэндүү даварчихжээ залуу минь өөр хүнээс хүүтэй болно ч гэх шиг тэгж их хүсээд байгаа юм бол эхнэрээсээ салахгүй юу. Тэгээд л залуу эхнэр аваад хүүгээ хий дээ харамсалтай нь чамд эхнэрээ солилоо ч хүү заяахгүй байх доо ийм ахархан бодолтой хүнд.
    БАЙГААДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН, БАЙГААГАА СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРЛАЖ ЧАДДАГ Л ХҮН ХАМГИЙН ИХ ЖАРГАЖ ЧАДДАГ ЮМ ШҮҮ.ЧИНИЙ ӨӨР ЮМРУУ САНААРХААД ХАНАЖ ЧАДДАГГҮЙ ЗАНГ БОЛ ШУНАЛ ГЭДЭГ ЮМ. ШУНАД ИХЭДВЭЛ ЮУ ГЭДЭГ БИЛЭЭ.

  36. Zuulmaa says:

    Ийм тэнэг ыдуухан бодолтой хуний этсэг бас нухур байдаг аа.Чамайг эхнэр охидууд чин л авж угуй чирж ывдаг юм биш уу? хэхэ. Чам шиг нугэлтэй юм бодож ывдаг хунд уунээс хойш хуу битгий хэл охин ур ч заяххгуй сайхан ур хайралсан эхнэрээ хайрлаж ывж чадахгуй байж. Шинжлэх ухаан бурэн нотолж чадхааргуй юмийг хэхэ чи судлаад турших гэж байгаа юмуу? Хуний элэг доог болоод л урувдмуур юм даа .

  37. OMG says:

    энэ баахан сэтгэгдэл бичсэн хумуусийг доромжилсон нухур оороо зайлсан бай даа.энэ бичсэн нухур ч гэсэн дээ эдний удамд л дан ховгууд заясан гэж боддог ум бх даа чаабаас.хол очиж моор за.чамд ингэж тэнэгтэх тусам XУ заяхгуй за

  38. Maral says:

    ene estoi utgagui asudal za yaxav chi xuutei bollo getel xuud chin xuu zayaxgui bol yaxav y xromosom ene ter bol yarshig zaluu min.

  39. has says:

    залуу мин чамд гж хэлэхэд оорийнхоо ийм сайхан амидралийг битгий үгүй хийгэрэй.2охинтой болсондоо бурхандаа баярла.цаана чин хүү битгий хэл охинтой ч болж чадахгүй хүмүүс зондоо бн.хүүхэдгүй үргүй хүмүүсийн дэргэд чиний энэ зовлон биш юм шүү.чи огт хүүхэдтэй болж чадахгүй бсан бол яхуу сайн бодоод үзээрэй.ухаалаг амидрана гдгт чин итгэж бн.за амжилт

  40. sunburn says:

    хүмүүс хэрүүл хийгээд гараад явсан бн ш д..байхгүй хооронд 🙂

  41. cahirmaa says:

    чамд ганц л зүйл хэлье эцсийн эцэст охин хүүхэд л эцэг эхээ харж хандан авч явдаг юм шүү. эрэгтэй хүүхэд бол чамайг өвдлөө гэхэд халамцуу ирж уйлж унжаал алга болно охидууд бол баас шээсийг чинь хүртэл зөөнө. эхнэр аваад эрчүүд эхнэр хүүхэд хадам л гэхээс ээж аав минь гэхгүй шүү. охидууд бол илүү дутуу юу ч байсан аав ээж минь гээд л зөөдөг. хүний газар байсан ч охидууд худлаа эрчүүд шиг том том ярьж ухаантай хүн шиг царайлж явахгүй ээ , ээж аавлуугаа л хэдэн төгрөг явуулна. эрчүүд бол эхнэр хүүхдээ л бодно.хөвгүүд бол ядарсан цагт чинь ирээд аяга шөл хийж өгөөд шалыг чинь угаагаад өгөх сэтгэл байдаггүймдаа, осолгүй л хэдэн төгрөг хялайлгаж магад . чи яг нууц амраг хүсдэг шигээ бас л өөр илүү юм хүсээд байгаан бишүү. аяндаа тэгээд байгаа юм чинь ямар үнэ цэнэтэйг ухаарах байлгүйдээ.харамсаад ч баршгүй юм болохоос өмнө эртхэн ухаарахыг л хүсьедээ. ну а тайг чинь мэдвэл юун хөвгүүн, эхнэр охиноо ч алдана шүү

  42. Ani says:

    энэ Жэки гж ямар Xэрүүлч Сда вэ бууур гайxчлаа. жон жон гээл Авгай шг даxин даxин сэтгэгдэл улдээж Лалартаад бxын. завтай Сда вэээ. Чи тийм Эмэгтэйчүүдэд дургуйн бол Гэй юум олж авад xусаач. Xууxэд Оxин бx Xүү бx н цэвэр Эцэгэс шалтгаалдын. судалж бж шингэнээ ЦАЦ гж тэр ОМЖ естой Гое xэлсэн ваxаxаxаxаxа.

  43. jeki says:

    ээ энэ радикал гэж т1 хүүхэн бололтой догоо түүх сайн унш үгүй ядлаа гэхэд кино {савангийн дууриа}үз хэзээ ч эр хүн тэр солонгосчууд чини хүртэл түүхийн холбогдолтой кинонд миний хүү гээд байгаа биз дээ тэр чини тэр хааний удам залгах хүү удам залгах охин гэж байдаггүй юм даа тэр хүү үхээ бол хааний удам тас өөр хүн хаан болноо чамд ойлгогдохоор хэлсэн гэж бодож байна

  44. 007 says:

    заавал xүү xүсээд эxнэрээ битгий зовоо л доо нэгэнт болоxгүй бол тэгээл эвлэр манай аав 4 оxинтой болоол байна сэтгэл дотороо xүсдэгч өдий болтол явсаар л ирсэн за амжилт

  45. Dondog says:

    Илүү харж билүү долоож байгаад гэдэг шиг…

  46. Dondog says:

    Илүү юм хүсч байж амьдралаа сүйтгэчив, өөр зөвлөх зүйл алгоо.

  47. Radical-d says:

    1-рт би Жэки биш. дараа н, чи чин харин эм бус яриатай садар эм үү, үгүй юу? хүн л юм бол ямар ч үзэл бодолтой байх эрхтэй. чам шиг лаларт л таалагдахгүй бол новш болох уу?

  48. Radical says:

    Жэки гэж нэг новшийн шаар байнаа. Охин хуухдийг ул хэрэгсч байх шив дээ. Хун биш гэж узэж байгаа нь илт харагдаж байна. Охидуудийг устгачихвал эрчүүд бие биенээ хусаад хуухэд хийж удмаа улдээгээд байж дээ Жэки минь. Чи ямар эрийг хусмаар байна? 🙂

  49. muunuu-d says:

    яасан мөөнөө. энэ залуу чиний хэзээ ч мэдээгүй, мэдэж чадахгүй байсан юмыг судлаад мэдчихэж үү? чи ч атаархуу, мулгуу бас мөөрдөг МӨӨМӨӨ юм даа!!!!!!!!!!!!!

  50. MUUNUU says:

    мулгууу вэ суулд тэр хоромсомоо судалжийхаар эхлээд хуухдээ хийхдэээ судалкуу яасийн

  51. OMG-d says:

    халтар матар мин чамд хуц гэдэг уг ч гоёдоно. юу ч мэдэхгүй чадахгүй дүүрчихсэн булай хүүхэн гэдэг чин харагдаж байна, мал мин. юун үрийн шингэн цацах, энд шал өөр юм яригдаж байна, чи муу энд үнэхээр илүүдэж байнаа, новшоо, өөр чам шиг юмнуудыг юу ч гэх вэ дээ!

  52. smile says:

    Өөр хүүхэн хүүхдийг чинь гаргаж өгтөл охин гарчуул яах уу? Эхнэр чинь дахиад төрж болдог юмаа гэтэл бас охин ч гарч болно штээ. 2 охинтой, 3 охинтой эрэгтэй хүүхэдгүй айлууд зөндөө л байна даг. Охидууд хөөрхөн шдээ. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байлдаа.

  53. OMG says:

    энэ Жэки энэ тэр одоо ю гээд солиороод бнаа?охин хуухэд хун биш аайн?удамаа улдээмээр бн гэчижээ.тийм л их балай эргүү юм уншиж судалдийн бол хуухдээ хийхдээ хэзээ хуутэй охинтой болхоо тохируулж наад шингэнээ цацаач

  54. Huuhen says:

    Дэмий л юм бодож байна. Огт хүүхэд заяахгүй гэр бүл ч байна.
    Миний хувьд лав нөхөр өөр хүнтэй хүүхэдтэй болох юм бол хамт амьдрах ямар ч утгагүй болно. Тэгээд 2 охиноо аваад л явна даа.

  55. jeki says:

    эхнэртэйгээ сайн яридаа… удамаа үлдээмээр байна гэж хэлээд ойлгуул охин хүүхэд бол удам биш ш дээ охиноос бол өөр хүний удам л гарна энийг сайн хэлээд ойлгуулаад өг эхнэр чини ойлгоно байхаа

  56. burmaa says:

    ehner chin ahij torj chadahgui bol huu orgoj avch dee.end tend uriin shingenee ih tsatsaad yavaad baihaar huutei bolj chadahgui baigaa um.erthen ehnertee hiisen bol huutei boloh ch baisan um biluu.

  57. fOrEverHappY says:

    1т. Бух эрчүүд л дотроо битуухэндэ боддог зуйл бна. гэхдээ хэтэрхий эрсдэлтэй болхоор хийдэггүй бха. чи эхнэртэй хэлээд узвэл ядаг бол???

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.