Би 5 жилийн өмнө өөрөөсөө 10 дүү залуутай суусан. Хэн ч харсан сайхан залуу. Тухайн үед ухаангүй дурласан болохоор салахаас, хожим юу ч болсон харамсахгүй л гэж бодож байсан. Би уг нь өөрийгөө их чанга хатуу, биеэ зөнд нь хаяж, буруу явахыг их цээрлэдэг байсан атлаа энэ удаа айхтар гэнэнтсэндээ гайхдаг. Түүнээс өмнө үр хүүхэдтэй,тогтсон амьдралтай байсан ч хэн хэн маань сэтгэлгүйгээсээ болоод салж, 2-3 жил гав ганцаараа байсан юм. Тэр хооронд яагаад ч юм ганцаараа явмаар байсан атал энэ хүнтэй танилцсанаас хойш буруудах замаа сонгосон гэдгээ мэдэхэд оройтсон явдал болсон.Хүүхдээ өрөвдөөд төрүүлсэн, хүүгээ бодоод эцгээс нь салж чадахгүй байсаар өдийг хүрлээ. Нөхөр маань цуг байхдаа халамжтай, эелдэг зантай, сайхан ярьдаг, хүүхдүүдэд муухай аашилдаггүй. Цуг байхдаа бид 2 бараг хэрэлдэж муудалцдаггүй. Гэвч сар бололгүй хаашаа ч юм алга болно. Хэд хоногоор явж ирчихээд ядарсан зүдэрснээ гайхна, үнэхээр царай зүс алдсан юм орж ирнэ.
Ах, эгчийндээ байсан гэнэ. “Хүүхдээ их саналаа” гэнэ. Гэрээс юм авч үгүй болгоно, сүүлийн үед гайгүй болсон ч гэдуур архи уух дуртай. “Заваарч явж хүүхдийн толгой авав, өвчин авчирч өгөв” гэхлээр “Тэгж явдаггүй” гэдэг үгэнд нь би итгэдэггүй. Миний хайр халамжинд болдогоос биш чи надад хайргүй гэхлээр “Хайртай” гэнэ. Цаанаа хүнтэй болоод чи үе үе алга болдог гэхлээр үгүй, тийм хүн надад хэрэггүй гэнэ. Цаашдаа улам дордоно уу гэхээс засравал засрахаар, ухаан суувал суухаар цаг хугацаа өнгөрсөн. Мэдээж насаар олон эгч болохоор бусдын яриа, үгний бай илүүтэй болдог байсан ч тоолгүй өнгөрөөсөн. Ухааруулах гэж зүтгэсэн ч,хамтын амьдралаа нэгэн хэвийн байлгахгүй, сонирхолтой байлгах гэж хичээдэг ч /гэр бүлээрээ хөдөө, гадаа явж,чөлөөт цагаараа хамтдаа жүжиг үзэж,заал хаа 1 авах ч юмуу/, сексийн хувьд таарамжтай байдаг ч үе үе хөдөлдөг өвчин-тэнэмэл занг нь өөрчилж чадахгүй болохоор салсан минь зөв болох байх гэж бодох юм. Хүүхдээ бодоод тэвчих үү, хөөгөөд явуулах уу гэдгээ бодсоор байна.
секс.мн дээр ирсэн захидал
15 Comments
сссссссссссссс
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр,нас намбандаа бай гээд бурхан дээрээс сануулж байгаа байх.
цахирмаа сарнай 2ыг дэмжиж байна амьдралын практик дээр ч гэсэн эмэгтэй хүн өөрөөсөө ах хүнтэй л суудийшд үеийн залуусыг бодход ухаан нь 2жилээр түрүүлж явдаг гэсэн чиний залуу чамаас 10аар дүү гэдэг чинэ эгч дүү 2 шиг л юм бишүү. өөр хүүхэнтэй эсүүл бүүр хүүхэдтэй ч байж болох юм 2 гэрийн хооронд гүйдэг гар юм шиг санагдчлаа чамд хэцүү байгаа бол эртхэн зайгаа барьдоо ахиад 10жилийн дараа наадах чинь яах ч юм билээ?
мулгуунууд нас зөрөхөөс нүх зөрөхгүй энэ тэр гээд байдаг биз дээ, энэ сайт-д ордог хүмүүс ч гэсэн тиймэрхүү л юм бичиж үлдээдэг юм билээ ш д. тэгэхээр зөрдөг байх н уу үгүй байна уу л гэж асуумаар санагдаж байх юмаа.
наад залуугийн чинь толгойд 10 гэсэн тоо хадаастай тэр нь улам л цаашаа шигдээд байгаа бололтой. цаанаа аягүй бол бас нэг эхнэр хүүхэдтэй эсвэл явдаг хүнтэй болчихсондоо тэгээл ээлж ээлжээр ирж очоод л тийм хүмүүс хөдөө орон нутгаар бол зөндөө байдаг юм байна лээ.үлгэн салган ийм амьдралаар амьдарч байснаас одооноос өөр нөхөр сүүдэр бодсон нь дээр байхаа.
сарнайгийн хэлсэн зөв шүү дээ,
өөрийгөө Мадонна гэж л бодоогүй байлгүй дээ наад авгай чинь ккккк
10 марав дуу нтэр гэсэн хахахаха, жаахан баньд дагуулчаад яаж амьдрна гэж бодсон юм болооо,
залуу эрчүүдэд дуртай шалиг авгайчууд байдаг шд ээ, их шалиглаад байхаар ингэдэг байхгүй юу
сарнайд
чамд ч гэсэн ийм явдал тохиолдохыг хэн ч үгүйсгэхгүй. яах гэж тэгсийн гэж битгий хэл найз мини..
tsagtaa saihan yarij avch suusan daa muu novshiin zaluu.
namaig bas 1 duu zaluu erguuleed bgaa. bi ch nuur uguhgui l baigaa l daa. gehdee erchuud ugaasaa muuhai shd. uzen yadaj baina!!!
gehdee 1 udur ter zaluu hen ni jihene uuriig n hairlaj bsaniig oilgood ireh baih, ter uyed ni nuur ugulgui uurt ni amsuulaarai za.
наадах чин гомо юм биш биз дээ. тэгж байгаад нэг өдөр ХДХӨ авч ирээд өгсөн хойно л … ээ чаваас эрт салдаг байж гэж бодов доо.
ahij bitgii ireerei ochih gazartai bolson bol tendee och geerei.daralchihsan amitan be yasan.ooriigoo zaluuhan um chin yasan ch chadna gej bodood bgaa um bishuu.bitgii too.
мулгуу залуу, өөр хэлэх үг алгаа.
Анхнаасаа яах гэж дүү эртэй суусан юм вэ? 10 дүү гэдэг чинь арай л дэндэж байна.
иймэрхүү дүү залуустай суугаад алдсан хүүхнүүд их байдаг шүү дээ.
Угаасаа амьдралаас ч харсан эмэгтэй хүн өөрөөсөө дүү биш ах хүнтэй яг зохицож тохирдог юм шигээ…..
huuguud yvuul aaa
huuhentei yavj yavj l irdeg biz.eregtei hun oor yadgiin.hetsuu umaa. salna gehed chinii huvid 2 dah udaagaa bas 2 oor hunii huuhduudtei.ahiad 3 dah huntei suuhuu.chi hervee amidralaa avaad yavah chadaltai bolomjtoi bol shuud l salsan n deer um bna.olon duu hun ch hetsuu shuu dee.zaluu huuhen erguuleed guine.gehdee odoo chamaig zodoj nudeed baidaggui ar geree avch yavj chaddag bol oor l um.
хөөх.. чи мөн тэвчээрийн тэнгэр эээ.. эсхүүл бурхан юм уу. даварсан гарыг дээ…