Мөн чанараа харуулна гэдэг эмэгтэй хүний хувьд мөхөл
Хагас сая долларын үнэтэй Карла Лагерфелдийн чамин даашинз өмсөж, хамгийн сүрлэг орд харшид ухаан алдмаар гоё ганган эрчүүдийн өвөр дээр булхаж, Парисаас Милан, хар далайн эрэг рүү зугаалан цэнгэх атаархал төрүүлэх хатагтай нарын зиндаанд хүрэх бодит боломж эгэл жирийн бүсгүй бидэнд байна уу. Тэгвэл тэр боломжийг таны өмнө дэлгэж байна.
Амжлитанд хүрсэн бүх эмэгтэйн цорын ганц нууц нь өөрсдийн зан чанар үзэл бодлоо эргүүлэн өөрчилж чадсанд байдаг. Тэд ердөө зан чанарын 4 хөн шилдэг байдлыг эзэшсэн байдаг. Тиймээ өөрт бий болсон хэв чанарууд идэвхгүй байдаг учраас танд дээш цойлж дэвших боломж өгдөггүй. “Өөрөөрөө байна гэдэг бол эмэгтэй хүний хувд мөхөл гэсэн үг” гэдэг шүү дээ. Одоо эмэгтэй хүний зан төлөвийг өөрчлөх 4 онцлогийг хэлэе.
1. Ихэмсэг- Энэ нь өөртөө итгэлтэй, хээнцэр байдлыг илэрийлдэг.
2. Дайчин- Энэ нь эмэгтэй хүн дээр ойлгогдохдоо эрчүүдийн тэнэг эр зоригтой ямарч хамаагүй. Үүнд: түрэмгий цөхрөлтгүй чанар хамаарагддаг.
3. Чөллөөтэй секси- Үүнд эмэгтэй хүний дур булаах чадвар ордог.
4. Гадаад байдлын боловсрол. Үг яриа, үйл хөдлөл, гоо үзэмж, хувцас гоёл мэт зүйл ордог.
Энэ 4 н зан чанар эмэгтэй хүнийг Аладины шидэт дэнлүүнээс илүү хувьсган эргүүлдэг. Ийм чанар тогоо шанага тэвэрсэн гэрийн эзэгтэйг хатан хаан болгон хувиргадаг. Хувь заяагаа хэзээ ч сайн сайханаар төсөөлж зүрхэлдэггүй мянга мянган хувь заяагүй эзэгтэйг эмэгтэй хүний сор болгон хувиргаж, амжилт аз завшааны зүүдлээчгүй оргил өөд хөтөлдөг.
Эдгээр 4 н гайхамшигт зан чанарыг Та өөртөө хэрхэн дадал зуршил болгох вэ
Залхуу дорой эзэгтэй гялалзсан ажил хэрэгч болж, бүрэг ичимхий нь түрэмгий чөлөөтэй болж, эгэл буурай бүсгүй дур булаам жавхаа хийморийг өөртөө бий болгож, уй гунигтай нь эрхэмсэг хээнцэр болон хувьсч болдог гэж үү?……хэмээн та дотроо эргэлзэж байгаа байх.
Энэ асуултанд болно гэсэн цорын ганц хариу л таарна. Бид хувь заяа , аз жаргалынхаа төлөө алмайрч суухаас өөр зүйл хийж чадахгүй гэж үү . Мэдээж чадна. Тэгвэл яаж ? Өөрөөр хэлбэл бусад эмэгтэйн хор шар буцалмаар эрхэмсэг дээд хүмүүжил, зан аашийг өөртөө хэрхэн цогцлон бүтээх вэ?
ЭРХЭМСЭГ ДЭЭД ХАТАГТАЙ
БОЛОХ НЭГДҮГЭЭР АЛХАМ
Эмэгтэй, эрэгтэй хүний зан ааш сэтгэгдлээс бий болон тогтож, улмаар итгэл болж, эцэст нь дадал зуршил болдгийг та мэднэ.Сая сая эмэгтэй өөрийгөө хувь заяагүйд тооцож амжилтын хаалгаа брү мөсөн хаадаг нь үүнтэй холбоотой.Тэд өөрсдийгөө ийм үйлтэй гэж бодохынхоо хамт тархинда “ аз заяагүй”н үрийг суулгаад өөсдийн итгэлээр тэр золгүй байдлаа улам өсгөн ургуулсаар байдаг. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн хувь заяагүй байдлыг бүтээн байгуулагчид. Харин зарим эмэгтэй 20 насандаа, магадгүй 40, тэр бүү хэл 50 гарсан хойноо өөрийн ухамсар дотор ялан дийлэх үрийг суулгадаг. Хүн өөрийн тархинд үржих сэтгэгдлийг цаг мөч бүрд амьдруулан ургуулдаг учраас их удалгүй тэднийг жинхэнэ бахдалт хувь заяа тосч авдаг. Ямар нэгэн зүйлийг дотроо хадгалан төсөөлж явбал тэр нь худал үнэн аль байх нь хамаагүй тэрэндээ итгэн уусч, улмаар мөн чанар нь болдог.
Бид өөрсдийнгөө урьд өмнө хэзээ нэгэн цагт бүдүүлэг юмуу хямсгар боловсон, залхуу хойрго юмуу морь шиг зүтгүүр, эсвэл гахай шиг хээгүй ч юмуу эрхэмсэг хээнцэр, бүдүүн тарган юмуу гоолиг цэвэрхэн гэх мэтээр төсөөлөөд, тархин дотроо үрийг нь суулгасан энэ төсөөллөө насан туршдаа өсгөн ургуулсаар байгаад эцэст нь үүнээс өөрөөр байхын аргагүй болдог шүү дээ. Харин энэ төсөөллөө зориглон эвдэж, эмэгтэй хүний хувьд хамгийн эрхэм хүчирхэг зан чанарын үрийг ухамсартай суулгаж чадвал тэр нь аажмаар урган цэцэглэж Таны дадал зуршил, ааш аалийг төдийгүй гадаад төрхийг чинь эвдэн өөрчилдөг.
Яаж тэр вэ? Арга нь маш ердийн. Энэ л ердийн аргаар манай гаргийн сор болсон бүсгүйчүүд өөрийн хувь тавиланг үнс нурман дотроос хатан хаан болон мандсан Золушка шиг өөрчлөн эргүүжээ.
Та нэг хуудас цаас авч голоор нь босоо зураас татна уу. Зураасны баруун талд өөрийг чинь ялалт амжилтанд хүрэхэд хамгийн их дутагдаж багйнаа, өөрөөр хэлбэл Та өөрийгөө ийм л байгаасаа … гэж хамгийн ихээр хүсэж мөрөөдөж байгаа зан чанарын 3 н онцлогийг бичээрэй. Шонгийн зүүн гар талд мөрөөдлийн шинж чанарын чинь эсрэг тэрсэлдэх өөртөө одоо байгаа бусдад хамгийн таагүй сэтгэгдэл төрүүлдэг 3 чанараа жагсаан бич. Дараа нь баруун зүүн хоёр бичсэнийхээ хооронд хэр их хэмжээний зай, зөрчил байгааг ажиглаарай. Ингээд та өөрийгөө хүссэнээрээ өөрчлөн хувиргах замд хөл тавилаа.
1 Comment
Гоогоо умаа, ийм болий ёоо ккк