Энэ хүн засрахгүй байх тийм уу? /2/

002.tif

Сайн байна у? Би урьд нь энэ хүн засрах болов уу гээд асууж байсан бүсгүй байнаа. Та нарийн санал сэтгэгдэлд бүгдэд нь маш их баярлалаа бүгд үнэн сэтгэлээсээ байсанд маш их баярласан. Харин би шал өөр шийд гаргасан. Түүнд дахиж надад ганц удаа гар хүрэх юм бол надаас болон хүүхдээсээ ямарч асуудалгүй салахад бэлэн гэж бичүүлэн нотариатаар батлуулан авсан (өмгөөлөгчийн зөвлөсөний дагуу). Түүнээс хойш тэр хайлсан тугал шиг гадуур явж тоглосонгүй, зодож занчсангуй сар гаран боллоо. Гэхдээ үнэндээ би тэрнийг хэзээ ч засарсан гэж бодохгүй байна л даа. Бид 2-н амьдрал нэг л хэн нь хэнийгээ дийлэх вэ? гэдэг тоглоом шиг болж хувирлаа. Би түүнийг яагаад ч юм тэр аймар харцнаас хойш хайрлая гээд ч хайрлаж чадахгүй юм магадгүй ганцаараа үлдэх бодол, болох тусам нөхөрөө бодохоор уур хүрэх юм. Харин тэр ажилгүй мөнгөгүй, бас машиныг нь би сая зарчихсан болохоор л ингэж гэртээ сууж байгаадаа гэж бодохоор инээд ч хүрэх шиг. Магадгүй та нар тэгээд яагаад хамт байна вэ гэж асуух байх л даа. Би урьд нь өөр нэг хүний сэдэвт зөвлөгөө өгсөнийг уншиж байсан юм. Тэнд эмэгтэй хүн өөрийгөө л дээд цэгт нь авч яваад нөхөрийгөө хүүхдийх нь эцэг гэсэн байр суурьд л үлдээ гэж. Би тэгэхээр шийдээд тийм алхам хийж байна. Тэр тусам нөхөр өрөвдөмөөр арчаагүй санагдах юм. Бас магадгүй би нэг зүйл ухаарлаа эрэгтэй хүн эхнэрээ өөрөөс нь ухаантай байхыг тэвчиж чаддагүй байхаа намайг анх жирэмсэн ямарч арчааагүй байхад ийм хүн байгаагүй юм даа гайгүй халамжтай элдэв зангүй байсан харин сүүлийн үед би ажил хийгээд дээрээс нь хувийн юм хийгээд ирэхээр бүр галзуурах гэж байгаа юм шиг болсон юм байнаа гэж одоо дүгнэж байна.

Намайг өөрөө амьдралаа аваад явчихна маргааш ч салсан бэлэн гэдгийг мэдээд үнэхээр засараад миний буруу байж гээд томоотой болов уу… Аль эсвэл… Тэр л их сонин байна даа… Одоо тэрнээс хойш монголд байр сууц авмаар байна одоо авъя гэсэн чинь дахиж хүүхэдтэй болж байж авна гэнэ шүү. Одоо надаас байнга хүүхэд гаргаж өг гэж шаарддаг боллоо. Өөрийнх нь нэг найз 2 нялх хүүхэдтэй авгайгаа байнга дээрэлхэдэг тэрэн шигээ намайг гэртээ хорих санаатай юм шигээ. Би ямарч байсан дахиж хүүхэд гаргахгүй гэж шийдсэн. Аль эсвэл хүмүүсээ би дэндүү даваруу бүх зүйлийг өөрийнхөөрөө шийдэх гээд байна уу? Миний хувьд ямарч зүйл дээр эрэгтэй эмэгтэй 2 50% 50% гэж үздэг. Ганц амьдрах амьдралаа ингэж оюуны бодлого болгож байгаадаа харамсаж байгаа ч хүүхдээ харах тусам сэтгэл тайтгарах юмаа. Бас нэг зүйл ойлголоо өөрөө хайрлах нь багасах тусам тэр хүнээс нэхэх хайр ч багасаад ирдэг юм шигээ тэгэх хэрээр амьдрал улам ойлгомжтой нэгэн хэвийн болдог юм байна.

Та нарт баярлалаа. Магадгүй ээ эргээд л надаа энэмуу гар хүрлээ салсан гээд ч бичиж магадгүй. ( гэхдээ тэгэхгүй байгаасаа гэж найдъя) Тэр үед харин хууль зүйн талаасаа ч тэр сэтгэл зүйн талаасаа ч тэр хорогдох юмгүй болох байх даа… Баярлалаа…

секс.мн дээр ирсэн захидал

28 Comments

  1. Hun aldaj bolno says:

    хүн алдаж болноо зүгээр л ганц удаа уучилаач эр хүн даруухан болоод гэрэлтэй эрч хүч ни буугад ирж байна гэдэг чн алдаагаа ухаарч ойлгосон л гэсэн үг шд зүгээр л түүнийг хайрла тэгвэл тэр дахиж алдаага давтахгүй харин ч чамайг улам ихээр хайрлана заавал сална би тэгвэл явад огно гэсэн цаашаа санаа бүү гарга түүнд итгээд түүнийг хайрла тэр ч чамайг хайрлах болно

  2. za says:

    ажа ажа амжилт

  3. . says:

    Чи сайн л бн шд.Яадийн тэгэж л амидраx xэрэгтэй.Би гэртэ 2 нялx xүүxэдтэйгэ зууралдаал нөxөр гадуур ажлаа xийгээл явдаг.Гэxдэ манай нөxөр юу гдг гээч?Миний олсон мөнгө чамд ямарч xүртээлгүй гдг.Би жирэмсэн болоод xүүxэд гаргасанааса xойш ажил xийлгүй яг 2 жил болоxод xүний гар xараал яаx бол юу гэх бол гэж бодоол яс юман дээр гуйлгачин шиг л амидарч бн.Гэxдэ би тэглэ гээд сэтгэлээр унаж гутараxийг xүсдэггүй.за яаxав би насараа ингэж гэрийн авгай xийж xүүxэдтэй зууралдаxгүй xарж бгаарай гэж өөрөө өөртөө шүд зуудаг.Би ууг н гэр бүл гдг ийм дайний талбарт бгаа юм шиг бдалд бдаг гэж огт төсөөлж бгаагүй.маш гоё xалуун дулаан биенээсэ юугаа ч xарамлалгүй чин сэтгэлээсээ биенийxэ төлөө зориулдаг тийм л гэр бүлтэй болно гэж боддог блаа.Гэxдэ амидрал санаснаар болдоггүй юм бнөө.Гэр бүл гдг чини xэн н дийлэxэ үзэx гсн дайн дажиний л талбар бдаг юм бн.Ийм амидрал ч заримда утгагуй санагдаx юм.Гэxдэ би сэтгэлээр унаxгүй ээ,Миний одоо энэ бгаа бдал бол түр зуурийн л зүйл.Би xэн бэ гэдгээ xаруулаx цаг ирнэ гдгт итгэж бн.Намайг гомдоож бсанда xарамсаад надтай бүx л зүйлээ xарамлаллгуй xуваалцдаг болоx өдөр ирнэ гдгт би итгэж найдаж бн.

  4. chamd l .. says:

    салмаар байн
    салгаад өг
    салъя дууса.. эртхэн амидрлаа бодсн чин дээр шу найза Насаа бодоод үз

  5. ok says:

    ene xunii sanaa gej zunii xar ylaa

  6. Sarnai says:

    ямар сонин юм вэ?
    хэн хэнийгээ ойлгоод, хаяа хэн хэндээ буулт хийж өгөөд эвтэй сайхан амьдарч яагаад болдоггүй юм вэ?
    нэг нэгнийхээ ололт амжилтад харин ч баярлаж талархаж бмаар юм, нэг нь нэгээсээ дээр гарчлаа тэмцэлдээд бгаа юм уу?
    эхнэрээ зоддог эр хүн …. дахин зодохгүй гэж гарын үсэг зурсан ч гэх шиг…ийм сонин амьдрал бдаг юм уу?
    ямар ч утга алга…..

  7. tugsuu says:

    жинхэнэ хайр гэж ээж аав өнгөрч,эрүүл мэнд доройтсон үөд хажууд чинь байж аманд чинь халуун цай өгөх тэр бишүү. хүн хүний амьдрал өөр ч үхэх сэхэх нь адил биш үү.дэлхийг тойрон тэнэж байгаа нэгэн залуугийн бодол? захиа бичээрээ

  8. Xongorzul says:

    Chinii amidrald hair setgel er alga. Ta 2 zugeer l setgehuin dain hiigeed baigaan bishuu. Iim baidlaasaa bolj ami nasaaraa hohirson emegtei hun baidag yum shuu.

    -Odoo ene togloomoo orhiod hairlaval hanilaad hairlaj chadahgui bol hunii huug yavuulsan chine deerdee.

  9. Lonsdale says:

    өөрийн санаа өөртөө зөв!

  10. yuyy says:

    тэр юиу гэсэн хунд хэлэхэд эрүүлжүүлэхэд огоод хаширдаг гэж ымар тэнэг н хэлээд бна аа аан чи эрүүл ухаантай бна уу тэгэж эрүүлжүүлэх шорон энэ тэрд хийлгэбэл харин ч бур чаашаа н тулхэн уу гэхээс дээрдүүлдэггүй юм даа энэ бол бодит хуний амидрал шуу

  11. Man says:

    òàíàé íºõºð ãýæ õîîëîéäîî õóòãà òóëãóóë÷èõñàí þì øèã áîëæýý çàéëóóë. Ñàäèñò ë áèø þì áîë èíãýæ õ¿íèéã çîâîîæ õàæóóäàà áàéëãàõàà áîëü. ýñâýë íºõºð ÷èíü ¿¿íäýý ïóðòàé áîë öààøèä àìüäðààä ë áàéæ äýý.

  12. jakii says:

    bi ch bas cham shig eh hun. chinii orond bi baisan bol shuud salah baisan… gol ni uuriiguu bish huuhdee bodood salah baisan. aav ni eejiig ni zoddog ger buld humuujsen huuhed yawch az jargaltai saihan amidrahgui, neg bol aav shigee hun bolno.. neg bol amidrald itgelgui gutrangi hun bolj tuluvshinu. Tiimees salaad huugee avaad yawsan ni deer.

  13. SAIHANBILGIIN SHAALTUUR says:

    Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: 13911824074
    zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

  14. londsale says:

    chamd chin tegeheer ger buliin haluun dulaan uur amisgal gej bhgui bolson yum bn sh tee.
    zugeer l salaach dee. negbol ta 2 2biendee uneheer hairtai yumuu gedegee yariltsaach. aimaar yum. iim setgelgeetei nasiig yaj barah ve. ingej baisnaas nyaluunaas shuluun gej ug baidag daa.

  15. Хүсвэл says:

    ЧИ ЯГ МАНАЙ ЭХНЭР ШИГ БҮХНИЙГ БИ ӨӨРӨӨ БОЛГОНО. ЧИ БОЛГОХГҮЙ БОЛ БИ БОЛГОНО ГЭДЭГ ИХ ДЭВРҮҮН ХҮН ЮМ ШИГ САНАГДЛАА. ЭНЭ ЧИНЬ НЭГ ТАЛААРАА ЭР ХҮНИЙГ ЭВГҮЙ БАЙДАЛД ОРУУЛДГИЙГ ЧИ МЭДЭХГҮЙ Л БАЙХ ШИГ. БИ Л ЭНЭ АМЬДРАЛЫГ АВЧ ЯВЖ БАЙНА БИ БИ БИ Л ГЭСЭН ЗАН ЧИН ХАЖУУДАХ ХҮНЭЭ ЮУ Ч БИШ БОЛГОЖ ХАРАГДУУЛДАГ. БАС БАЧИМДАХАД ХҮРГЭНЭ. МАНАЙ ЭХНЭР ИХ ААШТАЙ, ЯЛИХ ШАЛИХГҮЙ ЮМАН ДЭЭР УУРЛАДАГ, ЕР НЬ ЯРШИГТАЙ БАЙСАН Л ДАА. ГЭХДЭЭ ТЭР ХҮН БИ ЯМАР ТЭНЭГ, АЛСЫГ ХАРДАГГҮЙ, ЮМ ОЙЛГОДОГГҮЙ, ӨНӨӨ МАРГААШАА ХАРСАН ХҮН БАЙСАН ЮМ БЭ ГЭДГЭЭ УХААРСАН ЮМ. ЭР НӨХӨРТЭЙГЭЭ БАЙНГА ӨРСӨЛДӨЖ ДОР НЬ ОРОХГҮЙ ГЭСЭН АТААЧ ЗАНТАЙ БАЙСАН ЮМ. ОДОО ШАЛ ӨӨР БОЛСОН МАНАЙ ХҮН. ЯАЖ ЗҮГЭЭР БОЛСОН БЭ ГЭВЭЛ БӨӨ ХҮН ДЭЭР ОЧСОН ГЭСЭН ТЭГЭЭД НӨГӨӨ БӨӨ НЬ ЧИ ИХ ЗАДАРСАН ХҮҮХЭН БАЙНА /ЭР НӨХРИЙНХӨӨ ДЭЭР ГАРАХ ГЭСЭН/ ЭМ ХҮН ШИГ БАЙ ГЭЖ ХЭЛЭЭД ТАШУУРДСАН ГЭСЭН. ТЭГЭЭД Л МАНАЙ ХҮН УХААРАЛ АВСАН ЮМ ШИГ БАЙГААН. Үүнийг яах гэж бичивээ гэвэл эм хүн эм хүн шиг л бай гэсэн утгатай юм. Чамайг ажил хийгээд зүтгээд байхад нөхөр чинь ингээд байгаа бол /амьдрал чинь хэрүүл, зодоонтой байгаа бол/ чи ажлаасаа гараад гэртээ эм хүн шиг хүүхдээ асраад суугаад үз л дээ тэгэхэд нөхөр чинь яаж ийгээд ажил олоод та 2-г тэжээх байх. Үгүй бол яах вэ дээ, чи өөрийнхөөрөө амьдар гэж л зөвлөе дөө. МИНИЙ ХЭЛЭХ ГЭЭД БАЙГАА ГОЛ САНАА НЬ НӨХӨРТӨӨ БОЛОМЖ ОЛГООД ҮЗ Л ГЭЖ ХЭЛЭХ ГЭСЭН ЮМАА.

  16. beegii says:

    Emd bichsen humuus goe yum bichsen baina aa. Gehdee minii bodloor bol odoo salsan l deer baih gej bodoj baina. Negent setgel chini huvirsan l bol tegeed daraa ni yaah ch yum bilee. Bi nohoriig chini yag yamar gedgiig ni medehgui, tegeed ene bichsen zahidlaas chini l harj dugnej baigaa bolohoos bas ter hun chini tiim muu hun bish baih l gej bodoj baina. yuyy tee bas sanal neg baina shuu. Eruul baihad ni yasand ni ortol ni yum oilguulah heregtei. Ter tsaasan deer bichsen ugui yamar hamaatai yum bee. Tegej ih gar hurj baisan hun neg odor uur ni hureed ami nasnii heregt oruul ter tsaas ch hereggui bolno doo. Yamar ch baisan sain yariltsaad ingej amidarch cahdahgui gej sain oilguul. Ali esgui bol tuslaad sain zasarch yuu ni bolohgui baigaagaa sain yarij oilguul. Hamt ter huviin zuilee hiigeed hereggui gej bodoj baina. Hund chini bas ooriin gesen oron zai heregtei baidag sh dee. Buh zuild hamt baival bas muuhai l baih. harina ooroo gertee suugaad baihaad yum oroldoj yaagaad bolohgui yum boloo. Sain nom avch ogood unshuulahgui yu. hehe. (shal hamaagui yum yarichlaa. gehdee zoviig ni avaad buruug ni hayaarai.) amjilt husiye!

  17. xhelper says:

    найз аа амьдрал гэдэг ямар эхнэр нөхрийн дээр дээрээ гарах гэсэн дайны талбар юм уу???
    ийм амьдралаар амьдарч байхаар нэг нэгнийгээ уучлаад хайрлаач.
    тэгээд та хоёр яах уу? орой нөхөр чинь хоол хийгээд өгөхөөр чи нөхрөө дорд үзсэн харцаар хараад хохь чинь ингэж байх чинь таарсан новш гэж хоолоо идэх үү???
    хэрвээ ийм амьдрал чинь үргэлжлэх юм бол хүүхэд чинь том болоод аавыгаа үзэн ядсан эсвэл нэг тийм сонин хүмүүжилтэй болох нөлөө байгаа биш үү

    за за сайн бодохгүй юу
    та хоёр бол нэг гэр бүл юм шүү

  18. doll says:

    чи яагаад нөхрөө нэгэнт л нэг гэр бүл болж амьдрана гэж суусан байж тэр хувийн бизнестээ татан оруулаад хамтдаа хөдөлмөрлөж болдоггүй юм бэ. Ажил хийхгүй байх тусмаа хүний элдэв ааш зан нь гаардаг шүү дээ. Хамтдаа зүтгээд 2лаа завгүй байвал нь тэгж хэрэлдэж уралдаж байхтай маньтай болно доо. Чи бас жоохон амиа бодсон хүн байж магадгүй л юм шиг санагдлаа. Гэхдээ хүний амьдралыг би яж мэдхэв дээ.

  19. ёёё says:

    DARKHADBUU.BLOG.GOGO.MN RVV ORJ SAIN BUUTEI UULZAA

  20. the.phone says:

    яана даа дотроо ийм юм бодоод насаараа яаж амьдарнаа.
    айл гэр аз жаргалгүй бол хүчээр ингэж амьдрах ямар хэрэг байнаа.
    ойлгохгүй юм. тэгээл энэ тэгэх болов уу тэгвэл би ингэнэ гээд л өмхий санаалаал,

  21. үиүү says:

    заза салцгаа. эм хүн нэг хий орохоороо гэдэг, сэтгэлд нь хий орчихсон байна. нөгөөдөх нь мэдэхгүй мэдрэлтэж байгаа юм. Уг нь зодож бариад байгаа хүнийг нэг эрүүлжүүлэх дуудаад өгчихөд л шал өөр болдогийн. айсандаа биш шүү дээ. эрүүлжүүлэх гэдэг чинь нэг шөнө ороод л гардаг эд, гэхдээ тэнд ороод гарахдаа хүн хийморь гутмаар ийм газар, ингэж явах ч гэж маргааш нь заавал боддог. тэгээд за ер нь ахиж ийм газар болвол орохгүй юм шүү гэж боддог юмдаа. санаанд дараа нь байн байн ороод байдаг юм. Би ангийнхаа хүүхдүүдтэй уулзаад наргиад нэг агсам хүүхнээс болж 2лаа эрүүлжүүлэхэд хоноод дараа нь ангийнхантайгаа уулзах бүрд санаанд ороод настр төрдөггүй юм. одоо бараг 3,4 жил болж байна. санаанаас гарахгүй байгаа юмдаа. Бас манай нэг эгчийн нөхөр согтуу ирчихээд хэрүүл хийгэд байна гэхээр нь би бас халамцуу байсан давхиж очоод нанчилдаад эрүүлжүүлэх дуудаад өгчихсөн тэрнээс хойш элдэв юм дуулдсангүй, бараг 8,9 жил болж байна. манай эгч санаа нь зовоод л байсан, би зүгээрээ болохгүй бол салдаг байхгүй юу гэсэн маргааш нь ээж нь манай аав ээжрүү утасдаад л аав уурлаж утсаа шидээд л тэгээд ахиж тийм юм болоогүй шүү. хүн хаширдаг юм. гэхдээ айж бэргэсэндээ биш, зүгээр эрүүл хүн бол юм боддог л хэрэг шүү дээ. за тус болох байх гэж найдлаа. за тэгээд тунгаана биздээ. Нөхөрт нь бол сал л гэж зөвлөх юм байна. ийм санаатай эмэгтэй хүнтэй амьдрал болохгүй дээ. чамайг муу хүн гэж байгаа юм биш, ер нь эмэгтэй хүн нэг санаатай болчихоороо хүний хүн шиг болдог юм шиг билээ.

  22. kekeke says:

    энэ сайтад яаж буртгуулдэг ым бэ?хэлж угууч

  23. бичсэн says:

    Амьдралын үнэ цэнэ, гэр бүлийн үнэ цэнэ гэж хаана байнаа. Маш үнэн бичсэн байна. Иймэрхүү амьдрал мөн биш нь үл мэдэгдэх ийм сонин гаж үзэгдэл манай нийгэмд нэлээдгүй байгаа. Ийм байж таарахгүй ээ. Ухаантай эмэгтэй байна өөрийнхөөрөө шийдээд өг дөө.

  24. MB says:

    Ñàë 人 õýðýã àëãà. Ìàíàé íàéç ãýæ òàíàé íºõºð øèã çàëóó áàéäàã þì. Áèä òýðíèéã àâ÷ áîëîõã¿é õàÿæ áàñ áîëîõã¿é. Ýõíýðèéãíü ºðºâäºõ þì äàà. ×è áîëü ãýæ õýëýõ òóñàì òà íàð ìàíàé ýõíýðò ñàéí þì áàéíà ýñâýë ìàíàé ýõíýð òà 2 ÿàñàí ýíý òýðýý ãýýä ë ¿íýí òàìòàé. ßìàð ñàéíäàà ýõíýðò íü ÷è ñàë ýðòõýí õ¿¿õýäã¿é áàéãàà äýýðýý ñàëààä Ñîëîíãîñ ãàð ãýõýýð áè õàéðòàé ãýýä ë çîäóóëààä äýýðýëõ¿¿ëýýä áàéíà. Áèä îäîî òà 2 ººðñ人 ìýä ãýæ õýëýýä ë ñóóæ áàéíà. Õàìãèéí ñ¿¿ëä íü õýëýõýä ýð ýìèéí õîîðîíä èëæèã á¿¿ æîðîîëîî ãýæ.

  25. hi says:

    dahij huuhed garguulj chamaig geriin awgai bolgood deerelheh gej bgaan dahij huuhed bitii garga oron gergui bj ehleed oron geree bod !!!

  26. khongorkhon says:

    ээ эртхэг салж өөрийнхөө жаргалыг эдлэх хэрэгтэй ш дээ. муур хулгана болж тоглох юу нь сайхан байнаа. чамайг жоохон тэнхээтэй болонгуут балиар парзит зан гаргаж байгаа юм. үнэн шүү. ахиж хүүхэд гаргахгүй гэдэг чинь хамгийн сайн шийдвэр байна одоогийн байдлаар

  27. zymba says:

    бүсгүй xүн гэдэг ийм л зөөлөн шүү дээ өөрийг нь алаxаас буцаxгүй бсан xүндээ өнөөдөр би бүxнийг өөрийнxөөрөө шийдэx гд бн уу гд бас л өөрийгөө буруутгаx гд бдаг.үгүй дээ үгүй чи л өөрийгөө xайрлаxгүй бодоxгүй бол xэн чамайг бодоxын бэ?зоригтой өөрийнxөөрөө бай.бас xүүxэд битгий гарга.эмэгтэй xүн эцсийн эцэст өөртөө л xүүxэд гаргаж өгдөг юм шүү дээ.аз жаргал xүсье сал эсвэл тэвч гэж xэлж чадаxггүй зүгээр л өөрөө жаргалтай байxаар л амьдар чиний амьдрал xэн нэгэн xар xүнээс биш чамаас л шалтгаална чиний гарт л бн

  28. tse says:

    хүүхэд битгий гарга. тэгээд сал. засрахгүй. засарна гээд ийм бгаа хүн хэзээ ч засрахгүй. яг л архичин хүн шиг бн. өнөөдөр уухгүй уухгүй гээл 3,6 сарын дараа дахиал өмнөх хэвэндээ орсон бдаг. засрана гэдэг бол чамг өөртэйгээ байлгах хэсэн хуурсан үг. энэ яг үнэн үг. итгэхгүй бол хараарай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.