Белфастын Хааны нэрэмжит Их сургуулийн секс судлаачид эрүүл тэгээд сайхан байхыг хүссэн хүн бүгдэд өглөөдөө секс хийхийг зөвлөж байна. Долоо хоногт 3 удаа өглөөдөө секс хийхэд зүрх судасны өвчлөл тусах магадлал 2 дахин буурч, биеийн галбир засарч хадгалагдаг болохыг мэргэжилтнүүд нотлов. Эрдэмтэд нэг бус удаа өглөөний сексийг хүний эрүүл мэндэд тустай гэдгийг нотлож байсан. Маш үр дүнтэй тул өглөөний дасгалтай дүйцүүлсэн байна. Секс хийх үед биеийн бүх булчин шөрмөс зангирч хөдөлгөөнд ордог ба бас дотоод эд эрхтнүүдийн цусан хангамж эргэлтэнд орж цусны даралт жигдэрдэг байна.
setguul.mn