Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бусадтай л адил надад нэг асуудал тулгараад байна. Би одоо 22 настай төгсөх курсын оюутан залуу. Найз бүсгүйтэй. Түүнтэйгээ 3 жил гаран үерхэж байна. Манай найз бүсгүй надаас нэг дүү л дээ. Манай доод курсынх. Тэр маань хэн ч харсан хөөрхөн, царайлаг охин. Би ч түүндээ маш их хайртай. Даанч тэр маань намайг ер нь их барьдаг, хартай. Найзуудтай, ангийхантай уулзуулах их дургүй. Танай найзууд надад таалагддаггүй, танай ангийхан надад таалагддаггүй гээд л… /манай анги охидууд, эмэгтэйчүүд олон юм л даа/ Би өөрийг нь яахав найз нөхдүүдтэйгээ уулзахаар бол хэлээд уулзаж байгаарай, харин нууцаар уулзсан байх юм бол онцгүй шүү. Надаас юугаа ч битгий нууж байгаарай гэж хэлдэг. Харин би найзуудтайгаа, ангийхантайгаа уулзаад жоохон юм ярьж сууя гэх юм бол бөөн хэрүүл болох шинжтэй байдаг. Ангийхаа хэдэн ангалзсан охидуудтай алцаганаад гээд л… Тийм болохоор ангийхныхаа нийлж байгаа элдэв юмнаас аль болох холуур явж, бултдаг болсон. Заримдаа ч яахав одоо ингээд удахгүй төгсөөд 4 жил хамт байсан ангийхнаасаа салах гэж байгаа юм даа гээд хааяа найз охиноосоо нууцаар ангийхантайгаа, найзуудтайгаа уулзаж юм ярьж суудаг. Тэгэхдээ би уулзлаа гээд охин хүүхэн эргүүлээд архи, тамхи хэрэглээд байдаггүй./Би угаасаа архи тамхи хэрэглэдэггүй л дээ. Хуурч байгаагүй/ Тийм байхад л манай найз охин намайг ангийхантай, найзуудтай уулзах гэдгийг шалигтах гэж явж байгаа мэтээр л ойлгодог. Би ч сүүлдээ тэд нартай уулзахаа бүр нүгэл, буруу зүйл мэтээр боддог болчихжээ.
Саяхан бид 2 энэ сэдвээс болж муудалцлаа. Манай найз охин “Чи намайг байхгүй бол алдуурсан нохой аятай боломжийг сайн ашигладаг биз дээ” гэж уурлаж байна. Яахав байхгүйд нь ангийхантайгаа уулзаж байгаад нэг мэдэгдчихсэн юмаа. Тэрийг л ярьж байгаа юм. За яахав үнэхээр би байхгүйд нь уулзсан л юм чинь гээд “Хайрыгаа уучлаарай” гэлээ. Тэгсэн ахиад л уурлаж байна. “Чи тэр ангийхаа хэдэн ангалзсан юмтайгаа намайг байхгүйд уулзлаа…” л гэж байна. Ахиад л уучлалт гуйлаа. Тэгж байгаад энэ яриа нэг юм намжсан юм. Та нар намайг найз охиндоо хэлээд гарахад яадаг юм бэ? гэж хэлмээр санагдаж байгаа байх. Хэрвээ би ангийхантайгаа уулзъя, найзуудтайгаа уулзъя гэх юм бол манай найз охин наанаа ЁЖТОЙГООР тэг тэг гэсэн хэрнээ дараа нь хэдэн өдрийн хэрүүл болох учраас л би хэлэхийг нээх хүсдэггүй юм.
За тэгээд орой нь гэртээ сууж байлаа. Тэгсэн утсанд найз охиноос мсж ирж байна. Танай ангийн дарга Болороогийн утас хэд билээ гэж байна. Би бичээд л явууллаа. Тэгсэн биш юм биш үү Болороо чинь өөр утаснаас чамайг байна уу гээд асуугаад байна би чиний наад утсыг чинь өгчихлөө мсж бичих байлгүй гэдэг юм байна. Тэгэхээр нь аан тийм юм байлгүй дээ гэж бодоод байж байсан чинь нэг утаснаас Hi yu bna гэсэн мсж ирж байнаа. Тэгэхээр нь хэн бэ гэсэн чинь Tanihgui bga yumuu гэж байна. Ugui tanih albatai yum uu гэсэн чинь Boloroo bna shdee гэдэг юм байна. Тэгэхээр нь aan yu bna гэсэн чинь zavtai bga bizdee jur ur deer hureed ir deer /жүр үр манай гэрийн ойролцоо байдаг юм л даа/ ireed msg bicheere гэж байна. Тэгэхээр нь би oo nz ni joohon zav muutai bnaa гэсэн чинь gyls hureed iree гээд байхаар нь за за очихоос, удахгүй төгсөх гэж байгаа гээд ангийхан уулзалдах гээд байгаа юм байх гэж бодоод нөгөө жүр үр дээр нь яваад очлоо. Тэгээд очингуутаа hna bna bi irchlee гээд нөгөө Болороогийн утас руу мсж бичсэн чинь манай найз охины утаснаас gertee or or ineed hurchlee гэсэн мсж ирдэг юм даа. Болороо байна гээд мсж бичээд байсан охин нь манай найз охин байсан байгаам даа. Ёоооё би бүр шаааал тэнэг байдалд орчихсон. Өөдөөс нь юу гэж бичихээ ч мэддэггүй. Тэгээд л бөөн хэрүүл боллоо доо. Манай найз охин чи нээрээ арай ч дээ ангийхаа алцаганасан охидуудтайгаа тэр чигтэй яв, зайл нтр гээд баахан юм бичиж байна. Яг тэр үед нь гай таарч бас манай найз над руу утасдаж байна гээд найз охин руу минь утасдчихсан /бид 2 утсаа солиод барьчихсан байсан юм/ тэгээд дээр нь бөөн уур. Тэгээд намайг зүгээр л ангийнхантайгаа уулзах гэж очсоны төлөө чамайг бусдаас арай өөр юм байх гэж бодсон чинь бусад тэнэгүүдтэйгээ адилхан новш юм шив дээ би чамайг хэзээ ч уучилж чадахгүй гэж байх юм.
Нээрээ үнэндээ ойлгох ч юм алга. Өөр охинтой өөр зорилгоор уулзъя гэж байхад нь би гараад оччихсон бол яая гэхэв. Зүгээр л ангийхантайгаа очиж уулзах гэсний төлөө би ингэж буруутан болж байна. Гаргаж байгаа санаа нь аймар байгаа биз. Танай ангийн даргын чинь утас хэд билээ, биш юм биш үү өөр дугаараас мсж бичиж байна гэж байгаад над руу танихгүй дугаараас ангийн дарга болж мсж бичиж нтр. Одоо би яах вэ? Манай найз охины хувьд миний найзууд ангийхантайгаа уулзана гэдэг үнэхээр том үнэхээр уучилж болшгүй зүйл гээд өөрөө өөртөө ойлгуулчихсан. Бодохоор гомдмоор ч юм шиг. Би давраачихсанаа мэдэж байна. Тэгэхдээ би одоо яах вэ? Салъя гэхээр салж чадахгүй юм. Надаас салаад өөр зоддог нүддэг болохгүй юмтай нийлчихвэл яанаа гээд айгаад бас дээр нь аймар хайртай болохоор салж чадахгүй юмаа. Та надад зөвлөгөө өгөөч. Би одоо яах вэ?
секс.мн дээр ирсэн захидал
58 Comments
ХЭХЭ ЮУН Ч ИХ УУЛЗАХ ДУРТАЙ ЮМ.
ЮУН Ч ИХ ХАРДАХ ДУРТАЙ ЮМ
САЛААД САРНИАД ХЭД ХОНОГ ХҮЛЭЭ.
сайнуу надад бас ийм тохиолдол байсан гэхдээ би тэр харддагн байсан л даа манай найз залуу бас ангийнхан энэ тэрээ оор салбарласан найзууд гээд л уулзах хумуус мундахгуй шуудээ би эхэндээ тоодогуй л байлаа суулдээ уурлаж эхэллэ суулдээ хардаж эхэллээ суулдээ хэрүүл эхэллээ даанч манай найз залуу ухаантай учраас за за хайрт мин хамт ыүдаа гэлээ би ч бугдэнд л хамт ыүлаа суулдээ итгээд дагаж ыүахаа болисондоо хос 2т хамгийн чухал ум мэдээж хайр бас сэкс бас хамгийн чухалн итгэлтсэл ум бналээ шуу
za yahav ene ohintoigoo yariltslaa gj bodoy yur n unagan zan zasrana gj bhgui chi yamar nasara hairtai bn gj hudlaa yariad yu hiihev, iim muuhai aashtaim bol buur l hurdan zalhana. erthen l iim setgetsiin uvchtei ohinoos erthen salah tusmaa sn . ugui bol uldsen amidral chin tam bolj l huvirna. nz ohiniig chin yamar zaluu ingetel n hashraatsiim boldoo, uguibol aav d n uchir bdag bolhoor er hund itgeh itgel n buur hasah ruugaa ortson bh. chi nere er hun bj yaaj iim aimashgiin adsagiin hajuud tesej suuj chadaj bn aa. nadad iim muuhai aashtai , hartai miss ehner unegui av geed ugsun ch avch suuhgui. hed untchaal hayna. ma nz ohin huurhun ch gh shig setgetsiin uvchtei nyalh ohin myanga huurhun bgaad yaahiin hentei ch taarsan amidraliig n tam l bolgono.
zaza adilhan emegtei hun bj nz ohiniig chin baahan muulchlaa, oilgono biz de. harin chinii huvid uruvdultei l zaluu bn gj heley emiin daranguilad tegj oroh gj eriin hiimori gj neg yum bdagsandaa haachsiim boldoo huurhii.
миний найз наад хүүхнээсээ салсан нь дээр байхаа чи л зовно шүү дээ. Чи их сайн залуу байна.
чи өөрөөсөө найз охиныхоо энэ хардалтыг насан туршдаа тэвчиж чадах ууу гэж хэрвээ чадахгүй бол энэ байдал чамд дарамтай байгаа бол зүгээр л сал хардана гэдэг итгэж чадахгүй байгаагийн л шинж шүү дээ итгэл байхгүй бол хайр байхгүй хүнийг засаад авчихна яваандаа гайгүй болно гэж битгий найд тэрэн шиг худлаа юм байхгүй өөрийнхөө дутагдал муу зуршлаа хаяхад хэцүү байдаг шиг хүний зан араншинг өөрчлөнө гэдэг бүтэшгүй зүйл өөрийнхөөрөө засах гэж биш харин өөрт чин бүх зүйл харьцаа зан ааш гадаад төрх гэх мэт бүх зүйл нь чамд таалагдах тийм л хүнийг сонго л доо яах гэж ингэж дарамттай амьдардаг юм тэгээд өөрөө л мэдэж дээ чиний л амьдрал
өө чи чини ёстой тэнэг шалдан банди бна шд эмэгтэй хунийг толгой дээрээ гаргасан хун эр хун бишээ гэж мэдэхүү?(яахав хөөрхий хөл хавицаа биш юм гэхэд мөр хавицаа бж бг) салаад л хаяад л явна биз дээ тэрнээс сайхан ни зөндөө л бна
чамайг ийм зан араншин гаргаад байвал би тэвчихгүй ээ гээд хэг хэсэгтэй салчих ! цаг хугацаа бугдийг харуулна. Тэр охин чини яваад огвол тэр л биз ? Ухаантай хун сонсоод хараад ойлгодог Тэнэг хун биэрээ мэдэр ч байж ойлгодог. Наадах чини биэрээ мэдэр ч байж ойлгох бяцкхан чотгор болтой. Бараг л ахийн хувид хэлэхэд хаяаад оор сайхан сайнийиг ни олоод авчих ооо ! чамд амжилт хусий !
өөртэй нь ярь юу бодож явдагаа хэл… хэрэлдэхгүй асуудал шийдэж болдоггуйм уу?
За би ч эхний шинж тэмдэг дээр л иймэрхүү захирангуй хүмүстэй үзэж тарна даа. Давраана гэж саналтгүй. Хандыг нь хага дарв үгээ зөв олж ухаартал нь сэнхэртэл нь үг хэл загна.
Чамд хэлчихэд чи найз охиноосоо өмнө түрүүлээд Шар хаданд очиж магадгүй юм байна. Сал Сал. Ухааранг өөр хэн нэгнийг чам шиг зовоохгүй байлгүй
МОНГОЛ ҮГЭНД АЙМАР ГОЕ ГЭСЭН ҮГ ХЭЛЛЭГ БАЙХГУЙ ШҮҮ.МАШ ГОЁ ГЭЖ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ.
хи чи э майл хаягаа улдээчих тэхүү 2улангийх ни зовлон ижил юм бн сэтгэлээ хуваалтсий
ХЭРВЭЭ ЧИ ГЭРЛЭНЭ ГЭЖ БОДДОГ БОЛ/энэ талаар одоо шийд эмэгтэй хүн чамайг хардсан ч зодож чадахгүй гэдгийг санаарай/, салж огт болохгүй шүү. Цаадах чинь хөөрхөн нүүртэй бол алдах боломж их байна. Цаадахыгаа аль болох хурднаар жирэмсэн болго. Хичээлээс нь чөлөө авхуулчихна биз. Ийм л боломж байна даа. Тэгээд хэрэлдээд л амьдраад байж дээ.
“ХАРДАЖ БАЙГАА ХҮНИЙ ХАЙР ЯГ Л ҮЗЭН ЯДАЖ БАЙГАА ЮМ ШИГ БАЙДАГ” гэж уншиж байсан юм байна! Гэр бүл болоогүй байж ийм байгаа юм чинь ажил төрөлтэй болоод гэр бүл болвол яах болоо? чи энэ тухай бодож үзсэн үү? Эртхэн шиг салаад өөрийн жаргалаа хай! хүн жарга гэж, амар амгалан байх гэж төрдөг юм. Толгой нь зүрхээ захирдаг, чи ямар түүний хувь заяаных нь тэтгэгч биш дээ!
Наад охин чин найз нөхөдтэй юм уу.
Өөрөө гарахгүй бас хүн гаргахгуй зугээр л тэнэг бас их хартай.
Хүн хүндээ итгэх итгэлгүй бхгуй тэнэг.
нададтай ыг адилхан умааа
албан ёсоор гэрлээгүй байж ингэж бгаа юм чин гэрлэсний дараа тэр шУЛАМ хуухэн ни ях бол? чи гэр оронд ни очиж байсан биздээ, аав ээж 2 ийнх ни байр байдал, ааш авирийг сайн ажиглаад узээч, эцэг ни нилээд зовсон шинжтэй бвал тэгээд ойлгомжтой. Чи яг эцэг шиг нь бно гэсэн уг,
албан ёсоор гэрлээгүй байж ингэж бгаа юм чин гэрлэсний дараа тэр шУЛАМ хуухэн ни ях бол? чи гэр оронд ни очиж байсан биздээ, аав ээж 2 ийнх ни байр байдал, ааш авирийг сайн ажиглаад узээч, эцэг ни нилээд зовсон шинжтэй бвал тэгээд ойлгомжтой. Чи яг эцэг шиг нь бно гэсэн уг,
тэнэг минэ ээ чи насаараа ингэж амидарна доо, одоо ангийнхантай чинь, төгсөөд ажлийнхантай чинь, бас найзуудтай чинь уулзуулахгуй гэнэ дээ, тэр уед чи би аймаар хайртай гээд тэнэгтээд яваад байхуу? миний нэг найз ч бас ингэж явсаар гэрлэсэн дараа ни дуу нартайгаа, ээжтэйгээ нийлж хардаад, элдвээр хэлээд, буур өөрийнх ни дуутэй хуртэл хардсан гэж байгаа, тэгээд суулдээ яасан гээч хэлэхээс ч ичмэээр юм болсон, тэгээд найз маани суулдээ салаад зугатаасан шдэ, зугатааж зугатааж нэг жилийн дараа тэд нар ни эргэж ирэхээс өнгөрсөн гэдгийг ойлгож албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан.
тийм л юм болох гээд бна даа
НУДЭЭ НЭЭ ЭР ХУН шиг бай, зоригтой, шийдэмгий бай, ядаж л дахиад ингэвэл чи надад хэрэггүй, чамаас, энэ зангаас чинь залхаж гуйцлээ гэж хэлээд хэд хоног холбоогоо таслаад яв, ИЙМ АВИРтай хун хэзээ ч засардаггуй шуу
сайн уу ахийн дуу ийм охиноос салсний дараа дэндүү сайхан байдаг юм даа унэхээр xэxэxэ
эмэгтэй хүмүүсийг сайн хүүхэн, сайхан хүүхэн, шулам хүүхэн хэмээн 3 ангилж болно. ер нь бол сайнтай нь суугаад, сайхантай нь сүүлэр гэсэн үг ч байдаг. тэхдээ чиний найз охин бол ёстой бяцхан шулам байна. салж чадахгүй цааш хамт амьдарвал чи өөрийгөө хэдэн жилийн дараа эргүү царайлсан дөрлүүлсэн бух болсноор төсөөлөөрэй.
шууд хая
салах хүртлээ л хамт явдаа.
îäîî ÷àìàéã áàðüæ áàéãàà þì ÷èíü õýö¿¿ ë þì áîëîõ íü äýý ä¿¿ ìèíü
дгаыгг
хнхнхннххнхнхнх
хихихихих
чи бид 2ин зовлон их адилхан юмаа!яг миний амидрал шиг санагдчихлаа
наадахаа хурдан зайлуул аа! би бас 3 жил болсон. тгд л салаад эхний сар хэтсүү л юм бн лээ. эхний сар тэүччихсэн бхад тсаашдаа маш марахан. тэр бур майр даүарчихсан банди. хардсандаа надаа бур фар хурсэн. яг нз охин шиг чини уур утаснаас манай эрэгтэй сайн найзийг бн гэрж бичдэг юм даа!!!!!! сал сал сал сал сал сал. насаараа инэгж зоүж амидарна гэж ю бсан юм бэ?
Сургуулиа төгсөөгүй, ажил төрөл хийж үзээгүй байгаа үеийн үерхэл, ажилд ороод жинхэнэ хамт олонтой болж амьдралдаа бие дааж эхлэх үеийн үерхэл хоёр үнэхээр өөр байдаг. Үүнийг бодолцож үзээрэй. Энэ дээр нээрээ л 20 настангууд бичсэн бололтой. Эд нарын бичиж байгаа шиг гичий минь салъя гээд л яваад байдаг амьдрал гэж юу байхав дээ. Наад охин чинь чамд ямар байгааг төдийлөн гадарлахгүй байгаа бололтой. Тийм болохоор эхний ээлжинд өөрт чинь үнэхээр төвөгтэй байгаагаа сайн ойлгуулах хэрэгтэй. Дараачийн алхам бол мэдээж яг өөртэй нь адилхан авир, үйлдэл гаргах. Найз охиныхоо гарч, орохыг боогоод эхлэхээр л хүний эрхээр байхын хэцүүг сайн мэдэрч эхлэх ёстой доо. Хэрвээ хэсэг хугацаанд хараад бүтэхгүй бол хамгийн сүүлийн алхмыг хийж дээ. Салах бол амархан шүү. Үүнд харин тэгж яарах хэрэггүй. Үнэхээр та хоёр бие биедээ хайртай бол шүү дээ.
Нээрээ нэг юм нэмээд хэлэхэд одоо энэ 20 орчим насныхан сургуулиа төгсөөд нэг хоёр жил ажилласныхаа дараа хүнтэй суух талаар бодоорой… Яагаад гэхээр чи ажиллаад 2 3 жил болохдоо өөрийн гэсэн мөнгөтэй болно, түүнийгээ үрж үзнэ, зохицуулж үзнэ, эмэгтэй хүнд мөнгө хаяж үзнэ, найрч үзнэ, бүр огт мөнгөгүйгээр хажуудаа байлгаж үзнэ… Ер нь бол тэр огт мөнгөгүй ч гэсэн хайраараа хамт байна гэж боддог хүүхдийн санаануудаа хаях хэрэгтэйшүү! Нэгдүгээрт чи өөрөө эр хүн бол! тэгээд эмэгтэй хүнийг хаанаас нь ч хараад мэдэрдэг, зохицуулдаг болоод сурчих, тэгээд найз охинтой бол! Тэгсэн нь дээр юм байналээшүү! Би бас 20 орчим настай байхдаа нэг охинд үхтлээ дурлаа л ёстой л нэг бөөн юм болж л байсан… сууна барина гээл хэхэ… Бас тэгээд юугаа ч мэдэхгүй байжыж нэг нэгнээ хардана, Тэгээд салсан… Одоо харин тэр үед салсандаа баярладаг! Эр хүн чинь бүхнийг үзэх ёстой! Үнэндээ бүхнийг үзэж байж ямар ч тохиолдолд зөв шийдвэр гаргаж сурдаг юм байналээ… Сайхан хүүхэн үзээгүй ямар ч үнэнч шудрага залууг 30-40 насны хооронд нь сайхан хүүхэн өдөхгүй байна гэж байхгүй! Тэр үед зохицуулга хийж сураагүй залуу бол гэр бүлээ үймүүлнээ л гэсэн үг… Ирээдүйд буюу бидэнд 5 10 жилийн дараа тохиолдох юмнуудыг одоо байгаа ах нараасаа харж сурна шүү хэхэ… Би л лав одоо төгсөх курсын оюутан байсан бол явалддаг охидоороо ХӨЛ БӨМБӨГИЙН БАГ бүрдүүлнээ гээл явжаах байсан кк заза тээд энэ хүмүүсийн хэрхэхийг тэнгэр мэднэ биз
Хүүе ээ… Би эрэгтэй л дээ! Наад асуудал чинь байж болохгүй ээ! Хүнд олон хүрээлэл байгаашүүдээ! Мэдээжийн хэрэг гэр бүл нэгдүгээрт байх нь тодорхой, 2-рт Ажлынхан, 3-рт найз нөхөд, 4-рт ангийнхан гэдэг ч юм уу тэ зөндөө л хүрээлэл байгаа… Энэ хүрээлэлд ямархуу хэмжээний цаг гаргах вэ гэдэг чинь чиний өөрийн чинь л асуудал! Үнэхээр найз охины чинь амнаас чиний бичсэн шиг үнэхээр гарсан бас чамайг тэгж шалгаж байсан бол би чамайг шууд сал аа гэж хэлмээр байна! Наад охин чинь үнэхээр жижигхэн сэтгэхүйтэй охин байна шүү дээ! Ер нь энд бас биччихэд бүсгүйчүүд бас арай дэндүү байдаг шүү! Үнэндээ та нарт загнуулаад явж байдаг тэр нөхөрүүд, найз залуучуудын чинь 70 хувь нь та нарыг хуурдаггүй мөрөөрөө залуучууд байдаг юм шүү! Тэгээд ч эр хүн гэдэг чинь гаднаа тоомжиргүй юм мөртлөө дотроо дандаа тэр нэг бүсгүйгээ бодож явдаг хүмүүс! Би лав энэ залуугийн оронд байсан бол шууд салаа л сайхан энд тэнд ПАРРИ эргүүлээл явжаах байсан! Гадуур сайхан сайхан охидууд зөндөө л байна ш дээ! Явалддаг охидуудаараа сагсны баг бүрдүүлнээ гээл цоглог гусдаг газаршдээ! Одоо лав миний үерхдэг охин намайг урьд нь явалддаг охидоороо сагсны баг бүрдүүлдэг байсан гэдгийг мэддэг… Гэхдээ тийм байлаа гээд одоо би найз охиноо хуурдаггүй, Бид хоёр нэг нэгнийхээ утас энэ тэр юмыг тэгж их хянаад элдэв юм болоод байдаггүй! Хүн гэдэг чинь эх чөлөөтэй амьтан шүү дээ! Хичнээн хаалаа боолоо хардлаа маяглалаа гээд ЯВАХАА тулбал яваад л өгнө! Залуус аа! Нэг нэгнээ хүндэлж нэг нэгэндээ эрх чөлөө өгч амьдрана шүүүү айн!
чи ямар тэнэг юм бэ.оороо л охидуудтай их уулзаж гуйдэг юм бишуу. ангийхантай уулзах гдэг чини шал худлаа шалтгаан бн. сайн хун болох гээд ядцийн. болороо гэдэг чини танай ангийн хуухэд л болхоос эмэгтэй хүн биз дээ.тэр охинтой ганцаарантай ни уулзах гээд очсон л бшд чи. чамайг ийм болхоор чини л хардаж бган.зув зугээр хунийг хардана гэж бдаггуй л бхгуй юу
хунийг их харддаг 2 шалтгаан бдин
1. угасаа удмийн тим хардах уүчтэй
2. оороо зугээргүй яүаад бдаг хумуус
Хардалт хэзээ ч засардаггуй, бур л дордоно, бур л их харддаг болно
Хоорхун сайхан гээд салж чадахгуй бга чини жоохон уруүдүлтэй л юм.
yyahavdee angiihan chine ihenh ni ohiduud bolhoor hardah setgel tordog baih. gehdee ooroo tegej zohioj hudlaa yarij chamaig evgui baidald oruulj baidag .odii bagasaa ingej baigaa yum chine suusan hoinoo bur alah yum bainaldaa. er ni chamd uneher sain yumuu chi sain yarilts chi bainga namaig ingej hardaad baival salay oor ohintoi yavsan bol chamd uneneer ni heled bi oor hund sain bolchlo geedl chamas salna chamd hairtai bolhoorool chamaig ingeed baisan ch tevcheed baisan yum odoo zugeer baij baigaad ingeed harduulaad baih hetsuu baina 2ll boliy doo zhi zasrahgui bol geedld heleed uzeed etsiin argashuu
Би бол шууд хэрэлдэнэ, үзэлцэнэ, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх болно, хэрэв ухаарахгуй бол сална. Яагаад гэвэл тэр хүн намайг гэмгүйд хардсанаараа гүтгэж бас эрхэнд минь халдаж байна.
Энэ миний дээр бичсэн ПИИ-д хандаж хэлхэд. Чи бол новшийн хүн байна даа. Яагаад гэвэл чи өөрөө болдог, найз залуугаа бол хорьдог. Ирээдүйд суусан хойноо чи яаах вэ. Энэ хандлагаараа өөрөө араар тавиад, нөхрөөн хориглох уу. Өөрийн эцэг эх, ах дүүсийгээ тэтгээд, хадмууддаа бол гаргуунд нь хаяхнээ. Аягүй бол чи эцэг эхийгээ үххэд буян компаниар чандарлуулаад хадмуудыгаа бол далан давхарт нүх ухуулахнээ. Чи одооноос хүнийг өөрийнхөө оронд тавьж сурахгуй, эрх ашигийг нь бодолцож үздэг болохгуй бол ийм даварсан шулмас болох нь. Ийм эмэгтэйчүүдийг хүүхдүүд нь үзэн яддаг болдог юмдаа.
Яанаа, танай найз охин надтай их адилхан юм аа, өөрийгөө хөндлөнгөөс харж байгаа юм шиг санагдчихлаа.Бид хоёр үерхээд 6 жил болж байгаа.Одоо цуг амьдардаг л да..Манай найз залуу бас чам шиг архи, тамхи, өөр охин нтр байхгүй ээ.Харин найзууд нь уулзалдахаараа уух дуртай хүмүүс бий. Би юм тоотой нь дээр гээд , одооноос зугаа цэнгэл хөөцөлдөөд тэр нь таалагддаг болвол яана гээд айгаад…Заримдаа ангийнхан гэхээр нь бас уур хүрээд байж суух газар олдддгүй.Тэгсэн мөртлөө би өөрөө бол тиймэрхүү юмнаас дутдаггүй.Мэдэхгүй юм даа.Гэхдээ би заримдаа өөрийгөө ойлгодоггүй, өөрийхөөрөө барьж цагдах гэсэндээ тэгдэггүй гэдгээ л мэднэ.Заримдаа та хоёр шиг муудалцна.Бас л чам шиг уучлалт гуйгаад төгсдгийн хэхэ
найз ни ийм бдалийг мэднэ. салсан ни л дээр бдаг юм. эсвэл утсаа салгаад 3 xоног нам арxидаад гэртээ ор. оодоос чин олон юм ярина, тэxээр ни xутс гж xэлээд гараад яв. даxиад 3 xоног яваад оч. энэ мэт явж тэр xууxнуудийг xашираа. тэгэxгүй бол толгой дээр чин сууна
ene bichlegiig bi eroosoo sain oilgosongui msg bcheed yagaad iigeed genee, utsaar yarij boldgui yum baihdaa. hehehe boduul end ih olon hun hariult ogch bugd l 20 orchim nasniihan bololtoi sain medeed hariult ogch baigaag bodvol. bichlegiin ezen bolon deer hariulaad baigaa nohduuded helhed ta nar bugdeeree shut up, tegeed bas hund zovlogoo ogdog turshlagatai geed bodoj baigaa yum baihdaa, nyalzraa amitad. Tsaashid end zahidal ilgeej baigaa humuusd helhed neeh tiim sain turshlagatai humuus sanalaa ilerhuuldgui yum ban shvv! henees hnaas yunaas zovlogoo avaad bna aa?
нэг бол чамас салах шалтаг хайгаад бгаа юм болобуу хар байлгуй л яахаб гэхдээ иймэрхүү бол хэтсүү бхаа оорийн сайн хардаад бай нэг оороо ноотой бх
хэ хэ жаахан юм байж юун их асуудалтай охин бэ айлын эхнэр болхоор бүр аймаар болох нь ээ амьдрал үзээд ирхээр өөр болох байлгүй дээ
Хөөрхөн юм аа. Дараа нь учираа олдог болноо. Хүний төрөлхийн араншин, суурь хүмүүжил мааш чухал байдаг шүү. Амьдралыг ямар цонхоор яаж хардаг байх вэ гэдгээс та нарын амьдралын мөн чанар харагдана. Бие биенээ засаж залруулж амьдрах хэрэгтэй. Наад хайр майр чинь нээх тийм айхтар сүртэй хайр майр биш л байгаа даа. Суургуулиа төгсөөд ажил амьдралд гараад л мэдрэмжтэй хүмүүс их л юм мэдэрнэ дээ.
чи бид 2 адилхан юм бна. Гэхдээ би али 10 сарийн омно салцан л даа. Би бас та 2 шиг 3 жил гаран тэрэнтэй уерхсэн. Их хайртай бсн. Даанч анханаасаа ингээд давраачихсан охинийг суулд ни яагаад ч дийлэхээ боличихдог юм шиг бган. Улам л даварнуу гэхээс ойлгохгуй. Чи наадхаасаа салсан ни дээр дээ. Би салаад одоо сайхан л бна, удахгуй оортоо таарсан ухаантай охинтой учирах бх гээд л явж бна. Одоо бодоод бхад би туунд яах гэж тийм их хайртай бснаа ойлгохгуй юм
õýö¿¿ þì áàéíà
Чи хуримаа хийгээд л гинжлүүлнэ дээ,ßг нохой шиг.Насаараа ингэж амидрах уу эсвэл ººрººр амидрах уу шийддээ.Чи одоо тэсээд гарлаач цаашдаа тэсэхээ болиод хүүхэдтэй болсон хойноо салах хэрэгтэй болно доо.ямар хүүхэдтэй биш наад гичийгээ хаяаач.Насаараа 1хүнд дарлуулж эрхшээлд ни байж найз нºхºд хамт олонгүй байна гэдэг хэцүү дээ залуу мини.Урд чини урт амидрал бна сайн бод . Сал гэж хэлий
сайнуу нэг бол чамд аймар хайртай бх,эсүл оорийхоороо байлгахийг хусдэг бха.чамд хайртай угуйг чи хараад бга бдлийг н харсанч андашгуйшуудээ тэгээд чи зориг гарган ырилтсах хэрэгтэй.надтай тостоо юмаа гэхдээ би аймар хайртайлдаа
jinhene jijig chotgor baina daa, odoonoos hajuudahaa zugeer suulgahgui hemlene genee.
-naadahad chine jargal tohirohgui ohin baina, chamd l erthen une tsenee aldaj baigaan baina daa, ta 2 udahgui hereldeed chi hayaj yavj naadah chine uhaaraad.
-tegeed bainga hardaj heruul hiigeed chamd yamar ch une tsenegui bolno
-tegenguut chi tenegtej ulam tuuniigee yavuuldag boloh l yum bna da.
наад чин ямар давартсан гичий бэ шууд зайлуул. одоо тэгж бгаа бол дараа толгой дээр чин гарна
бас өөрөө чамайг шалгаж байна гэдэг чинь бүр их асуудалтай байна. чи мэдээж тэр шалгалтанд нь уначихсан учираас бүр олон зүйлийг зохион ургуулан бодож хардана. мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авахыг хүсвэл /итгэл_0611яахоо.сом/-руу латин үсгээр айдийгаа бичээрэй
ийм аймар хартай найз охинтой, тэгээд салж чадахгуй. удах тусмаа бур аймшигийн болно шд. тэгээл сална шд. нэг бол найз охиноо гайгуй болгох угуй бол салах л байна шд. тэгээд найз охиноо гайгуй болгож чадахгиу ууруу салж чадахгуй. хннн. найз охиноо уур шиг н аймар, болиёо гэтэл хардаад узэхгүй юу. тэгээд xардаxын хэцүүг ойлговол гайгуй болох байлгуй дэ. болохгуй бол эртхэн уурийгуу боддоо.
сайна уу. энэ өдрийн мэндийг хүргье. ер нь хардалт хүнд ямар нэг хэмжээгээр байх ёстой зүйл. гэхдээ хэмжээтэй. их хартай, өөрөө ямар нэг зүйлийг ургуулан бодож, зохиож хардаж байгаа бол энэ нь өвчин юм. энэ өвчнийг мэргэжлийн сэтгэл зүйд хандаж эмчилэх хэрэгтэй. ямар нэг арга хэмжээ авахгүй бол улам л их хартай болно. одоо зөвхөн найз нөхөдтэйгээ уулзахад чинь хардаж байгаа бол яваандаа ажлынхантай чинь бүр гэр бүлтэй чинь, бүр хувцсан дээр чинь наалдсан утсыг хүртэл хараад харддаг болно.
чамайг тэнэг гэхээс өөр юу гэхэвдээ. тэгээд салсан чинь яана гэнээ зоддог хүн таарвал яана гэнэ үү. чи аав нь юм уу ах нь юм уу. ийм арчаагүй амьтад хорвоо дээр байгаад байх юм аа. чи найз охиндоо насаараа дарлуулж амьдарна за. энэ бол чиний хувьд цор ганц үнэн шүү. хүнд сонголт ганц байдгүй гэдгийг ойлгох үедээ чи нэгэнт оройтсон байх юм байнадаа чааваас эр хүн ч болдоо.
chi vrgeljlvvleed verheed bwal ooroo l zowno do..chi ih sain zaluu yuma
ээ ер нь сал сал мэдрэлийн өвчтэй хүүхэн байна штээ, удах тусах бүр шулам болох шинжтэй, салаад хэнтэйгээ суугаад яаана уу ямар хамаа байнааа, эрэгтэйчүүд бид нар салж чадахгүй өрөвдөж явсаар алддаг тал бий шүү… хурдан сал
салсны дараа сайхан байдаг юмдаа ийм охиноос
гажигтай хүүхэн бэ? найз охин чинь сэтгэл санааны хувьд өөрийгөө чамаас доогуур тавьдаг, түүндээ их шаналдаг, ер нь өөрт нь учир байна.
yavj ochij uulzaad bhdaa yahav dee..bi lav bsan bol tanai naiz ohin shig booj uhne..
joohon xvvxdvvd ingeel xoorxon bdaginn chi odoo ymar ix angiinxantaigaa uulzdagiin ym l bolvol uulzaad xaxaxaxa ter nz oxin chini bas yun ix xartai ym be dee ym l bolol xardaad xaxaxaxaxa sain oliguulj yriltsdaa minii dvv nz oxintoigoo xvnd iim ue bdag ym