Анхнаасаа л хэрэггүй байсан байжээ /2/

90195389

Заза баярлалаа залуусаа. Санал зөвлөгөө өгсөн хүн бүхэнд баярлалаа. Энд ингээд амьдралаа бичээд сууж байгаа нь нэг талаасаа зохимжгүй мэт санагдаж байна. Гэвч яахав нэгэнт эхэлсэн болохоор дуусгая гэж бодлоо. Дахин хэлэхэд сайн муу санал зөвлөгөө өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. Тусгаж авах нь ч байна бас шал хэрэггүй нь ч байна. Заза одоо үргэлжлүүлье. Яагаад байгааг нь огт ойлгоогүй би ойлгох гэж дахиад бүсгүй дээрээ орой очилоо. Надад ойлгуулаад өгөөч гэж гуйж очилоо. Сайхан инээмсэглээд угтсан. Эмийн сангаар ороод хүүхэддээ эм тан авч жаахан явлаа. Би чамаасаа салахгүй ээ, угаасаа бидэнд цаг хугацаа хэрэгтэй байгаан байна, бидэнд хангалттай цаг хугацаа байгаа 2ула бие биенээ харьзная бас тэвчээртэй хүлээе, би чамайг хүлээнэ гэж шийдсэн, чи минь ганцаараа баймаар байгаа бол эрх дураараа баймаар санагдаж байгаа бол өөрийнхөө бодсоноор бүгдийг шийд би чамайгаа хүлээгээд л байж байя гэх мэт би ярилаа л даа. Тэгсэн үгүй би шийдсэн, охиноо бас чамайг бодож байна гэж нөгөө хэлдэгээ дахиад л хэлэх юм. Чи надаар яах вэ, би чамд хэрэггүй, чамд зөндөө олон ганц бие охид олдоно шүү дээ гэх юм.

Бие муутай бас хүүхэдтэй надаар яах вэ би чамайгаа л бодож байна, чи намайг битгий хүлээ, хайран цаг хугацаагаа тэгж алдаж яах вэ, чи өөрөөр амьдрах ёстой гэсэн. Их олон юм яриад шалаад байвал улам л цаашаа гэх шинж ажиглагдсан л даа. Бие муутай хүүхэдтэй гэх мэт үгээ дахин дахин яриад байгааг нь бодоод л сууж байна. Надад хүүхэд гаргаж өгч чадахгүй болсон юм болов уу гээ л.. Гэхдээ энэ бол таамаглал. Би бас л юу ч ойлгоогүй хэвээрээ л байна. Ядаж байхад би дахиад 4 хүүхэд гаргана шүү 2улаа гэж ярих дуртайг яана. Тэгээд бас би охиноо аваад гадаад улсруу явнаа эндээс холдоно гээд байгаа юм даа. Надад чамаас ч илүү хүнд байна л гэх юм. Уг хүн нь их хатуужилтай л даа. Нэг шийдсэн бол эргэхгүй юм байна даа гэдгийг нь сая л мэдэрлээ. Хайраа би чамайгаа хүлээе, чи намайг битгий өөрөөсөө түлх л дээ, би чамгүйгээр хөндий хоосон болж хувираад байна гэж гуйгаад л би. Зүгээр л би хүлээж л байя, би чамруу ярихгүй, мэссэж бичихгүй, гэрт чинь ирэхгүй зүгээр л би хүлээж байя гэж хэлсэн. “ҮГҮЙ” л гэх юм даа даанч. Зөндөө үнссэн. Гэтэл нэлэд үнслүүлж байснаа одоо болноо гээд намайг түлхсэн. Тэгэхэд харсан тэр нүдний харц нь ямар аймар байсан гээч бурхан минь, өмнө нь хайрлаж дурлаж байгаагүй юм шиг, бүх юм өнгөрсөн үзэн ядсан юм шиг, би гай болчихсон юм шиг ямар аймар харц байсан бэ. Би бүр дуугарч ч чадаагүй. Заза эргэхээсээ өнгөрсөн юм байна гэдгийг нь ойлгосон.

Гаргасан шийдвэртээ маш их үнэнч байгаан байна, огт эргэлзэж тээнэгэлзэхгүй байгаан байна гэдгийг нь тэр харцнаас нь ойлгох шиг болсон. Өөр эр хүн байхгүй ээ. Хүүхдийнх аав охинтой уулздаг, гэхдээ тэд нээх хоорондоо сайнгүй юм шиг байсан, аа бас би ээж аавтайгаа амьдардаггүй би тусдаа гарсан. Миний амьдралд манай аав, ээж, ах, эгч дүү хэн ч оролцдоггүй юм шүү залуусаа. Тэр хүн маань шийдвэрээ гаргасан байна гэдгийг л маш сайн ойлголоо. Өнөөдөр би тайван байнаа. Заза тэр хүний шийдвэрийг хүлээж авахаас яахав дээ гэж л бодож сууна. Гэхдээ “би чамайгаа чив чимээгүй хүлээнэ” гэж хэлсэн л байгаа.

секс.мн дээр ирсэн захидал

23 Comments

  1. boogii says:

    дагаад уз эдгэршгүй овчтэй болсон бх

  2. uuu says:

    эдгэршгүй ухэх овчтэй болтсийн болууу нэг одор нуутсаар дагаж узээч

  3. beegii says:

    bi zugeer l bodloo heley, zovhon minii bodol shuu, unen ch bj bolno shal hudlaa ch bj bolno. ajilglaad bhad chinii naad huuhen chin neg dagavar huuhedtei, omno amidraad aldaj bsan, geel gal zaluu nasan deeree ih ym uzsen ym shig ee, omno n abort ntrd orj bsan ch bj magadgui shuu dee, tegeed huuhed gargah bolomjgui boltson ch ymuu, esvel oor hun amitantai boltson, esvel amidarliig mongoor hardag ch ym uu, yamar ch bsan joohon tiimerhuu l huuhen bn. chi hichneen hairtai ch gesen hunii ashiglasan ymiig ashiglaj yah ym be hogshoon, chamaas omno n yaj ch yavsan ym bgan, yadaj l neg huuhedtei, tegeed chinii ene ih hair halamjiig chin oilgood terend n bayrlaad tsugtaa saihan amidarhiin orond chamaig ingeed ooroo tulheed bgaan bol neg l bish ee. zugeer l hogshoon ter chigt n orhichih l doo, tsagiin aysaar buh ym n medegdiishd, tertee tergui ingeel salj bgaa ym chin araas n jon jon geed blgui tegeel orhichih, tegeed morooroo yavj bhad chin zondoo l olon uchiral medeej taarch l taarna shuu dee, teden dundaas zov songoltoo hiigeed yavj l bhgui yu. tertee tergui oilgoltsohgui bgaa bol hereggui ee, bitgii gui, tegeel orhichih

  4. Bg says:

    За за цаг хугацаа л бүгдийг харуулна дөө. Цаг хугацаа бүхнийг шийдэгч.

  5. зочин says:

    би бичсэн зүйлийг чинь уншаад ингэж бодлоо хэрвээ эмэгтэй хүн суух гэж байгаа уулзаж байгаа эсвэл нөхөртөө хүүхэд гаргаж өгч чадахгүй гэдгээ мэдэх юм бол ихээр гутарч өөрөөсөө хайртай хүнээ холдуулдаг жамтай үгүй бол нөгөө хүн нь явна. гэр бүлд болж байна гэдэг чинь үр удмаа үлдээх нэг нөхцөл л юм гэж би боддог тэр бүгүй чинь хэрэв өөр хүнтэй болцон бол чамайг гэнэт тийм байдалд оруулахгүй бага багаар хөндийрч уурлах нь элбэг болж чамаас хэрүүл нэхэх байсан байх аа тийм учраас би тэр бүсгүйн талд орж байна. өөрийнхөө сэтгэлийг цэгцлээд зүгээр л дурсан санаж амьдрах нь дээр хэрэв тэр үгээ өөрт нь хэлсэн бол тэр чамайг хэзээ ч мартахгүй хэзээ нэгэн цагт гарч ирнэ тэр цагт чи ямар амьдралтай байхыг хэлж мэдэхгүй биз дээ

  6. teneg zaluud says:

    Анхнаасаа чи бол тоглоомон хүүхэлдэй байсан гэдгээ одоо ойлгож байгаа биз дээ!! Тэр чамаас уйдсан новшоо..чи сэкс хийж чаддаггүй, хачин үлбэгэр боовтой учраас чамаас зайгаа ав ч байгаа тэгээ л тэр!! Тэгэхэд ах хүү хайр майр гэж солиороо л …

  7. the phone says:

    юуг нь гайхаад байгаа юм бэ,
    чамаас салахаар шийдчихсэн л байна.
    харин чамайг гомдоолгүй, хатуу ширүүн үг ааш
    гаргахгүйгээр чамайг өөрөөсөө холдуулах л арга хэрэглэж байнадаг.
    мэдэж ядаад байх юу байнаа, тодорхой байхад.
    ямар ч шалтгаанаар чамаас холдохоор шийдсэн байлаа гэхэд, үнэн учираа чамд хэлэх нь юу л бол.

  8. iris says:

    ДОХ той болцон юм уу!!!

  9. tsenguunlady@yahoo.com says:

    zia daa yu ch gemeer yum.. buruug uuruusuu ehleed hai.. chinii tuhai yamar neg taagui medeelel ter hund ochson bj bololh eseh talaar tungaa… chinii zugees yamar neg gem ugui bol ter busgui chin bie muutai gdg ni chamd huuhed turuulj ugch chadahgui l boloson yum bn l daa… tgd l tiim shiidwer gargasan bj boloh taltai.. tsag hugatsaa bugdiig haruulah biz dee.. uneheer hairtai bol huleegeed uz yadaj 3,4 -n sar ch yum yy… zugeer l zunguur bni orhichih… heseg hugatsaanii daraa ahiad holboo togtoogood uz.

  10. Залуу12 says:

    За анд минь бичсэнийг чинь уншлаа. Эр хүн дотогшоо эм хүн гадагшаа нүүдэг гэдэг үгийг сонссон уу. Яг үүнийг харуулждээ танаай хүн. Би бас яг чам шиг ийм байдалд орж байсан. Гэхдээ 2 жил биш хэдэн сар л үерхсэн юм. Яг тэгж түлхэж харц нь шал өөр хүнийх болдог юм байна лээ. Өдөр нь зүв зүгээр салчаад л орой нь утсаар холбогдоход бид 2 тохирох хүн бишээ гэж хэлдэг юм байна лээ. Тэнэг гэж хэлэхэд багадмаар шалтгааныг нь асуусан чинь анхны найз залуугаа … ч гэх шиг. Хэдэн сарын дараа л өөр залуутай хөтлөлдөөд гүйж байгаа сураг дуулдсан. Миний бодлоор танай хүнд өөр залуу байна. Харин сайн нууж чадсан байна. Хэдэн сарын дараа хөтлөлдөөд гүйхийг чи өөрөө харах байлгүй дээ. Энэ бол зүгээр л чиний амьдралд тохиолдох л зүйл байж. Чи тэрнийг зүгээр л орхи. Чи алдахгүй. Харин ч эрт дээрээ юу хийх магадлалтай хүн гэдгээ харуулсан байна ш дээ. Чи сургамж авна. Харин ч илүү сайн хүнтэй учирнаа заа. Амьдрал баялаг шүү дээ анд минь. За миний соммент нэгийг бодогдуулсан бол хариу юу бодсоноо бичээрэй за.

  11. Baldan ah ni says:

    Энэ Цэцэг гэж хийх ажилгүй хүүхэн дандаа далдагнаж явхимаа энд тэнд. чи 1 дутаач.

  12. durlal says:

    Хүлээхээс өөр арга алга даа.

  13. kkkkkk says:

    угуй тэгээд амидрал ямар тогсгол ирсэн биш дээ
    оороо хусэхгүй бгаа бол болино л биз дээ, хуний амидрал баян шуу дээ. Оор хун олдоно, амидрал сайхан ш дээ. Хуухэдтэй хунийг ингэж хайтлана гэдэг ухаан шуу, тэр эмэгтэй сонин л бна ш дээ, хунд уг хэлээр ойлголтсох ухамсар гэж бдаг ш дээ, тэгж чадахгуй оороосоо аз жаргалаа биш гэж бодож тулхээд бгаа бол асуудалтай л юм.
    Тэгэхээр ирээдүйгээ эрүүл саруулаар л харах хэрэгтэй гэж зовлож бна, болих ни зов бхаа. Тэнд харамсах юмгуй ш дээ

  14. Mongol hun says:

    чамд 1 юм зовломоор байна хогшоон. чи энд тэр бусгуйдээ хайртай гээд нэртэй нь бичээд сурприз барьчих унэхээр хайртай юм бол. ямар ч бусгуй хун уярна шуу. гэхдээ сэтгэлээ сонсоорой эхлээд, худлаа уяраах хэрэггүй.
    за амжилт.

  15. Angel says:

    Хэхэ юун ч амархан юм бэ дээ, ингээл салчдаг бол амар юм бишүү, өдөрт ч 1-г сольж болох юм байна шүү.
    миний бодлоор тэрэнд биш чамд л учир байна. чи л хэлэхгүй байгаагаас. чи тэрний амьдралд хань болж чадахгүй гэсэн ойлголт л төрүүлсэн байна шд. түүнээс ямар ч хүн гэнэт ингэнэ гэж юу бсийийн!!!
    буруугаа ухаарч байгаа бол тэр хүнийг тайван орхиод өөрийгөө засаж, цаашдаа алдахгүй явахаа бод доо залуу минь.

  16. Цэцэг says:

    Ёстой ийм л байдаг байж дээ гээд орхи. Заримдаа бүгдийг сулд нь хаяж, цагийн аясыг дагах нь илүү хэрэгтэй л байдаг юм. Амьдрал баялаг шүү дээ. Хэсэг хугацааны дараа дахин дурлах сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон байх вий. Аз жаргал хүсье!

  17. Mongol says:

    Нөxөрөө xүлээгээгүй гэж бат итгэж бгаа бол ямар нэг эдгэшгүй өвчтэй юм байлгүй дээ. Эсвэл Xонгороогийн xэлдэгээр xудлаа зоxиол бичээд олон xүнээр тоглоод бна уу?Xүүxэд төрүүлэж болоxоо байсангаа xэлж чадаxгүй бгаа байx. Эмэгтэй xүн эм xүнийxээ үүрэгийг гүйцэтгэж чадаxаа болиxоороо иx буxимдаж ууртай болдог гэсэн тэр xарц тийм л xарц байxаа.

  18. Xongorzul says:

    -Edgeshdui ovchtei
    -Ur huuhed gargaj chadaa bolisonoo medsen
    -Esvel chi zohioj baina

  19. bi says:

    эдгэшгүй өвчинтэй юм болвуу

  20. Chimka says:

    чамайг хэн нэгэн айхтар муугаар ховлоод яричихсан юм биш биз дээ. Өөрөө бидэнд үнэнээ хэлээрэй. Араар нэг удаа ч болов тавьж байсан уу? Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж.Аав ээж нь таньдаг сайн ламдаа үзүүлээд тэр тэгсэн тохирохгүй жил харш улам хэцүү нөхөр болно гэх ч юмуу. Ер нь учиртай тэр хүнд чи нэг тийм хуурамч санагдсануу ямартай ч чамайгаа бодоод гэж салах гээд байгаа хүн чамайг үнсэхэд удаан ирээгүй энхрийлэл дахиж ирж байгаад баярлах байтал харин муухай харсан гэхээр бүсгүй чамд дургүй болжээ. Энэ хорвоо дээр хүн өөрийн амиа 1-рт л яаж ч байсан боддог хойно чамайг бодсондоо салъя гэдэг нь мэдээж худлаа байх гэж бодож байна. Өөрөө салах хариултаа чамд үлдээхийн тулд шүү дээ. Чамайг бодолд оруулж шаналгах хэрэггүй л байдаг байхгүй юу, зүгээр л учраа хэлэхгүй байгаа нь тэрний төлөө хөлөө хугалчих шахдаг чамайг ч ёстой нэг тарчлааж байгаа байх… Чи энэ дэлхийг нэг сайн хар даа, Үй олон өт хорхой бөөснөөс хүн ямар ч ялгаа байхгүй. Амьдралын сайхныг мэдэр. Чи энэ бүсгүйгээс өөрийнхөө бие болоод сэтгэлээ ангид байлга. Тэгэж чадвал ЧИ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ!!! Үүнээс илүү жаргал байдаггүй гэдэг шүү! За амжилт андаа!

  21. зочин бити шаа сда минь ална шүү

  22. zochin says:

    Наад бүсгүй чинь ДОХ авсан байна. Тэгээд яахав хэлж чадахгүй л байхгүй юу да. Тийм зүйл амьдралд тохиолдоно.

  23. hi says:

    Бие муутай гэдэг чинь л цаанаа нэг шалтгаан байна даа. Чи олон хүүхэдтэй болох сонирхолтой, тэр хүн өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг мэдсэн байх. Яг одоогоор дүгнэвэл сайн, тууштай, хатуу бүсгүй байнаа. Чи түүний найзуудтай нь хэр сайн харилцаатай вэ. Хамгийн сайн найзтай нь яриад үзвэл найзынхаа төлөө чамд ямар нэгэн юм хэлэх байлгүй дээ.
    за амжилт!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.