– Өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүд иргэдийн төлөө ажилласныхаа төлөө, эмч нар эрүүл энхийн манаанд нойроо хугасласныхаа төлөө, барилгачид бусдын амьдрах орон сууцыг барихад гар бие оролцсоныхоо төлөө хөлс буюу цалин авдаг. Тэд ч ялгаагүй хэн нэгний хүслийг хангасныхаа төлөө авах ёстой зүйлээ аваад байгаа юм биш үү –
Энэ өгүүлбэрийг Садар самуунтай тэмцэх тухай хуулиас иш татлаа. Ойлгосонгүй. Бусадтай гэж хэн бэ. Хувь хүн өөрөө хуулийн этгээд. Хуулийн этгээд эс үйлдлийнхээ төлөө хуулийн өмнө өөрөө л хариуцлага хүлээдэг. Тиймээс бусад гэдэгт өөрөөс нь бусад бүх хүн хамаарна. Түүний хувьд эмэгтэй хүн бол нөхөр нь. Эрэгтэй хүн бол эхнэр нь. Аль алиных нь нууц амраг нь гээд бүгдээр бусад. Тэгэхээр гэрлэсэн хийгээд гэрлээгүй насанд хүрсэн хүн бүхэн эл хуулийг зөрчиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд, гээд бүгдээрээ. Өөрчлөх үү гишүүд ээ.
Эр хүний хувиар энэ үгийг эрхэм гишүүдэд дайя. Магадгүй үүнийг уншин суугаа эрхэм гишүүн та “Миний биеэ үнэлсэн хүмүүс дундаас одоогийн УИХ-д суугаа хүн ч бий” гэх тэр бүсгүйтэй уулзаж явсан учрыг мэдэх нэгэн болохоор ингэж хүсэмжлэв. Хууль зөрчигч байхыг хүсэхгүй байгаа биз дээ. Бүдүүлэг хэлсэн бол уучлаарай. Мөнгө төлөн хүслээ хангах явдал өлсгөлөн Монголд бүү хэл өндөр хөгжилтэй, хүний эрхийг дээдэлсэн орнуудад ч байна. Хүний эрхийг уландаа гишгэлж, хатуу диктатураар нугачин дардаг Хятадад ч оршсоор л байна.
Өнгөрсөн хорин жилийн хугацаанд үнэндээ бид энэ сэдвийг хаалттай орхиж, үйлдэл бүрийг нь бузар, бусармагаар дуудан чичлэж, үзэн ядлаа. Үзэн ядалтыг үгүйсгэл болгон хувиргахдаа хуулиа хүртэл ичмээр баталсан нь хөх инээд хүргэж байна. Үр дүнд нь биеэ үнэлэж буй эмэгтэйчүүдийн тоо буурсангүй. Харин ч эсрэгээр багцаагаар биеэ үнэлэгчдийн тоо 13-19 мянгад хүртлээ олширчээ. Багцаагаар гэдэг нь нарийн тоог гаргах боломж ч алга. Учир нь өнөөдөр биеэ үнэлсэн хүн маргааш үнэлэхгүй байх ч тохиолдол бий гэдгийг төрийн бус байгууллагынхан онцолж байна.
Биеэ үнэлэгч 1600 эмэгтэйн дунд явуулсан судалгаагаар 88.1 хувь нь амьдрал ядуугаас, 70.6 хувь нь ажилгүйгээс, 60.6 хувь нь мэргэжил боловсролгүй, өрхийн орлогын хангамжгүй байдал, гэр бүл салалтаас болж биеэ үнэлэхэд хүрсэн гэж үзжээ.
Амьдрал ядуугаас гэж хариулсан хүмүүсийн дотор багш, эмч, оёдолчин гэх мэт салбар салбарын хүмүүс байсан нь биеэ үнэлэлт боловсролоос үл хамаарч байна гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэнэ.
Тэгвэл тэднээр үйлчлүүлэгчдийг ч боловсролынх нь нимгэн зузаанаас хамаарч байна гэвэл эндүүрэл. Зах дээр наймаа хийдэг нэгэн тэднээр үйлчлүүлсэн байхад УИХ-ын гишүүн ч мөн л хандсан тохиолдол бий гэдгийг тэд өөрсдөө хэлж байна.
Харин энэ явдалтай тэмцэх ёстой цагдаагийнхан өөрсдөө нэг хөнжилд орчихсоныг ч биеэ үнэлдэг, биеэ үнэлэж байгаад больсон эмэгтэйчүүд нуусангүй. Биеэ үнэлэн гудамжаар зогсдог эмэгтэйчүүд цагдаа нарын хувьд хэзээний танил болсон бөгөөд гудамжинд зогссоныхоо төлөө цагдаа нарт мөнгө төлдөг болсоор уджээ. Харин саун, зочид буудлаар биеэ үнэлэгчдийн хувьд цагдаагийн хамгаалалтад хэзээний орсон байдаг. Тиймээс ч ямар нэгэн шалгалтаар явахдаа урьдчилан сануулж, хариуд нь татаас авдаг нарийн сүлжээ болон хувирчээ.
Гэхдээ иймэрхүү үйлдэл гаргасан цагдаагийн албан хаагч нарт хариуцлага тооцсон нэг ч тохиолдол одоогоор бүртгэгдээгүй нь асуудал хэрхэн далдлагдсаныг гэрчилнэ. Эцэстээ биеэ үнэлэгчид байдаг газраас эргүүлд гарах хүсэл цагдаагийнхан дунд бий болсон гэдгийг ч нэрээ нууцлахыг хүссэн эмэгтэй хэллээ. Тэдний мэдэгдэж байгаагаар иймэрхүү байдлаар хувьдаа машин, байр авсан нэр бүхий цагдаагийн албан хаагчид ч бий аж. Гэхдээ тэдэнтэй сөргөөцөлдсөнөөс илүүтэй аяыг нь хараад олсон мөнгөнийхөө талыг нь төлөөд хоногийн хоолоо олох нь илүү ашигтай болохоор ямар нэгэн гомдол гаргадаггүй аж. Нөгөөтэйгүүр биеэ үнэлэгч гэх нэр зүүсэн тэднийг тоох хууль, хяналтынхан байхгүйн дээр өөрсдөө хуулийн мэдлэггүй байдгаас асуудал замхардаг ажээ.
Гэтэл манай улсад үйлчилж буй хууль тогтоомж утгагүй гэхэд дэндүү утгагүй хэвээр оршин энэхүү сүлжээг бий болгох үндэс суурийг нь тавьсаар байна.
Жишээлбэл, Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 12.2 хэрхэн заасныг сонирхоё. Энд “Цагдаагийн байгууллага биеэ үнэлж явалдсан этгээдийн гаргасан зөрчлийн талаар түүний ажиллаж, суралцаж байгаа газрын захиргаанд, ажил, сургуульгүй буюу гэрийн тодорхой хаяггүй бол оршин суугаа газрын харьяа сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргад, эсхүл нийтэд албан ёсоор мэдээлнэ… гэх коммунист нийгэмд л байж болох бүдүүлэг заалт. Өмнө нь биеэ үнэлэгчдээр үйлчлүүлэгчид боловсрол албан тушаалын хувьд хэн ч байж болох талаар цухас дурдсан. Тэрхүү логикоор бол явалдсан эмэгтэй, эсвэл эрэгтэйн /дан ганц эмэгтэйчүүд ч бус залуус биеэ үнэлэх болсоор уджээ/ дарга нь эсвэл Засаг дарга нь биеэ үнэлэгчдээр үйлчлүүлдэг нэгэн байхыг үгүйсгэхгүй. Тийм тохиолдолд энэ мэдээллийг цагдаагийнхнаас авсан этгээд үнэгүй үйлчилгээ үзүүлэхийг шаардахгүй гэх газаргүй. Олон нийтэд мэдээлвэл тухайн хүний гэр бүлийнхэн, ойр дотныхон нь түүнийг жигших нь мэдээж. Цагдаагийнхан энэ арга хэмжээгээ хайхрамгүй хэрэглэн бие үнэлэгчдийн дунд дунд сургуулийн багш байсныг багш нар байсан гэснээс үүдэн нэг аймгийн дунд сургуулийн багш нар бүгдээрээ биеэ үнэлэгч болон хувирч сурагчид нь хичээл заалгах бус эсрэгээрээ жигшин зэвүүцэхэд хүрсэн тухай бодит баримт бий.
Энэхүү алхмын төгсгөл нь мөнөөх эмэгтэйд дахин биеэ үнэлэх, эсвэл амиа хорлох гэсэн хоёр сонголтоос өөр сонголтгүй болгоход хүргэнэ. Энэ бүхэн тэднийг цагдаагийн дарамтад байлгах хангалттай шалтгаан.
Шалтгаан бий болсон үед татаас авах, эсвэл хүчэрхийлэл үйлдэх эсэх нь ч тэдний дурын асуудал болон хувирна. Энэ бүхний хожимын үр дагавар нь хүний эрх бүдүүлгээр зөрчигдөхийн дээр хэнд ч дийлдэшгүй бохир сүлжээг бий болгох нь ойлгомжтой.
ДОХ, бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх нь битгий хэл үндэсний аюулгүйн талаар яриад ч хэрэггүйд хүрнэ.
Тиймээс л үүнийг хуулиар хорихын оронд тодорхой зүйлийг нь зөвшөөрцгөөе. Эрүүл мэндийн нарийн хяналтан дор энэ төрлийн үйлчилгээг бий болгон давхар санхүүжилтын эх үүсвэртэй болгох зорилгоор түүнд тулгуурласан оёдлын үйлдвэр эсвэл сургалтын төв бий болгож өөрөөр амьдрах боломжийг олговол бэлгийн замын халдварт өвчнөөс бодит хяналт тавихаас эхлээд олон олон давуу талууд бидэнд бий болно. Ердөө л энэ. Тэднийг гадуурхах шалтаг байгаа болохоос шалтгаан бидэнд алга. Өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүд иргэдийн төлөө ажилласныхаа төлөө, эмч нар эрүүл энхийн манаанд нойроо хугасласныхаа төлөө, барилгачид бусдын амьдрах орон сууцыг барихад гар бие оролцосныхоо төлөө хөлс буюу цалин авдаг. Тэд ч ялгаагүй хэн нэгний хүслийг хангасныхаа төлөө авах ёстой зүйлээ аваад байгаа юм биш үү.
Тиймээс л утгагүй хуулийг өөрчлөе. Тэгэхээр гэрлэсэн хийгээд гэрлээгүй насанд хүрсэн хүн бүхэн эл хуулийг зөрчиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд, гээд бүгдээрээ. Өөрчлөх үү гишүүд ээ.
Л.Нарантөгс
News.mn
11 Comments
lam nar, uzmerch zurkhaich, gelegmaa geh met khumuus hoorondoo suljee uusgej ohid zaluusiig huurj mehleh zamaar bie-iig n ashiglaj baigaag huuliin daguu shalgaj arga hemjee avdag bolmoor yumaa. ene tuhai sayhan endees unshaad bur aimaar sanagdchilaa. http://www.sodonmedeelel.blog.gogo.mn/index.html
найдвартай сайн янханы газруудыг монголд олноор нь байгуулвал бүх юм цэгцрээд явчих байх
хүн болгон өөрийн гэсэн амьдралтай шүү дээ тэр амьдарлыг авж явхын төлөө маш их олон зүйл хийдэг та бүхэн бодоод үз дээ хэн юу хийж байх нь ямар хамаа байнаа. Танай гэрийн хаалгыг тогшоод хоол гуйгаагүй харин өөрийнхөө амьдарлыг авж явхын төлөө хийчээнгүйлэн амьдарч байгаа биз дээ.
битгий тэнгт чи эрчүүдээс уудэлтэй бг ым за, хунтэй сэxдэж хуслээ хангахийн тулд хийхээс бутсахгуй балиар эрчүүд тэр их хурлийн гишууд том сайд нар дотор ч бг ям, тэгээд хэн тэдэнд зугээр ашиглуулах ям, уурсдуу удууд уулзая бария гэхээр ни хэдэн тугруг авж амидралаа ууд ни татах ни дээр байсан, бас тэд нар чин буудалд орохоос айгаад танайд очиж болох уу гээд бдаг бсан, тэр боломжуудийг алдсандаа суулд ни амаа барисан, ягаад гэвэл тсуг ажиллаж бсан хуухнууд тэдэнд ууд ни татагдаад амэрикад сургуулид яваад зарим ни унэтэй машин унаад л… тугтсугийн хугшин амитадтай сэx-нэ гэхээр л даанч дургуй хурээд бгийн яма.зарим учнуун дуу залуу сайхан эхнэртэй ям гэсэн тэгээд илуу хараад явдгийн сонин шу энэ эрчүүд, хэд томчуудаа нэрлэчихий гэснээ болчлоо, хуний амидрал ым чин. авгай хуухэд ни уншчих ым бил уу….
үг өгүүлбэрийн алдаатай л болохоос зөв л санаа бна шүү дээ.хэрэгждэг бол сайхан л хууль юм.хэрэгжүүлэхгүй бол хууль мууль гээд яах юм бэ.ялангуяа ,эмэгтэй хүн, гэж оруулвал бүр зохилтой. эм нь биеээ зөв аваад явбал эр нь хэнтэйгээ завхайрхав дээ.бүх муу муухай юмны эх үндэс ихэнх нь эмэгтэй хүнээс үүдэлтэй бдаг.завхайрлийн хуультай бвал зүгээр санагдах юм.
-Manai huulich ih hetsuu sh dee. Shinechlel oruulah zuiluud olon bii.
ягаад байж болохгүй гэж….. хөгжингүй улсуудад хүлээн зөвшөөрсөн байдаг
Югаа мэдэж тэнэг юм яриад бган бэ малаа! Нугу тэнэгүд ни юч мэдкүй бж туйлширдаг наасан….Yugaa medej teneg yum yariad bgan be malaa! Nugu tenegud ni yuch medkui bj tuilshirdag naasan….
Бүрдүүлж өгсөн шүүдээ. хүн болгонд ажил хийх эрх нь нээлттэй. ямар эмэгттэйчүүд ажил хийхийг хориглоно гээд заачихсан байгаа биш дээ .
teneg teneg huuli batalj bhiinhaa orond zugeer l hunii amidrah bolomjiig n, eh uusvertei n tor zasag, huuli hyanaltiinhan burduuleed ogvol humuus zov zamaar amidrah n iheseh blgui dee
биеэ үнэлэхийн оронд над шиг оюунаа үнэлж зөв амьдарцгаая