Би яасан нь дээр вэ???

90096204

Сайн байна уу .Энэ өдрийн мэндийг хүргэе. Би гуч орчим настай. Анхны нөхөртөө тийм ч их хайртай байгаагүй мөртлөө хүүхэдтэй болоод суучихсан гэх үү дээ. Нөхрөөсөө салаад хэдэн жил болж байна. Хөөрхий надад хэзээ ч гар хүрч, том дуугарч байгаагүй л дээ. Сайн гэр бүлээс гаралтай томоотой залуу байсан юм. Гэвч сэтгэл гэдэг чин болсонгүй тэгээд л, салсан даа. Хүүтэйгээ 2 уулаа тусдаа гарчихсан, боломжийн ажил мэргэжилтэй болохоор хэдэн жил тайван сайхан л амьдарч байлаа. Тэгж яваад одоогийн энэ хүнтэйгээ танилцсан юм.

Надтай анх танилцахдаа эхнэр хүүхэдгүй ийм тийм гээд л өөрийгөө зөндөө өөрийгөө рекламддаг байлаа.Гэвч эхний үед гэртээ харихдаа утсаа унтраагаад л, өглөө нь асаагаад л , надтай хамт байхдаа утсаа унтраагаад л би цаана нь хүн байгааг сайн ойлгосон л доо. Нээрээ 3 сарын дараа эхнэр нь гээд нэг хүүхэн гараад ирсэн. За тэгээд бөөн үйл явдал өрнөсөн дөө. Ээж аав ах дүү нар минь ийм хүнээр яахын хөөгөөд явуул гээд л. Энэ нь болохоор явахгүй орцонд хоноод л,хаа ч явсан дагаад л. Хэцүүхэн хэдэн сарыг өнгөрөөсөн дөө. Урьдны амьдрал нь хэцүүхэн байсныг надад ярьсан л даа. Хэзээ ч ажил хийх боломжгүй эхнэр, муухай ааштай хашгичсан ээж нь, шорон оронгоор орчихсон дүүтэй тэрэнтэй нь байнга гар зөрүүлдэг гээд л. Би хүн шиг амьдармаар байна гээд л уйлдаг байлаа. Чамтай хамт байж чадахгүй байлаа ч гэсэн би хэзээ тэдэн луу буцаж очихгүй ,тэгснээс хөдөө гараад амьдарсан дээр гэж ярьдаг байлаа.

За тэгээд үйл явдал хэсэг намжсаны дараа энэ хүн маань ямар хүн болох нь мэдэгдэж эхлэв.Хүн гэдэг амьтан дандаа л болохгүй уруу нь явах юм даа.Бөөн юм болж байж хамт байдаг болсны дараа надад гар хүрч эхлэв.Маш их хартай. Муудалцаад эхлэнгүүт шууд толгой уруу цохино.Гар хөл хөхөртөл цохиод авдаг болов.Эхэндээ би л ийм муухай ааш гаргаад энэ хүн тэсэхээ болиод гар хүрсэн юм болов уу гэж боддог байлаа.Гэвч угийн ийм дүрсхийсэн ууртай, уурлахаараа ухаан мэдрэлээ алдтал уурладаг хүн болох нь мэдэгдэж эхлэв.Жил орчим тэсээд л байлаа. Гэтэл нэг өдөр гудамжинд олон хүний нүдэн дээр зодов. Тэсвэр тэвчээр алдраад аав , ээж ах дүүгээ дуудчихлаа.Бүгд дороо хүрээд ирлээ .Би айлын ганц охин бусад эрэгтэй болохоор дахиж гар хүрэхээргүй болтол нь айлгасан л даа. Аав маань чи ер нь одоо яв. Чамгүй миний охин болоод байсан, ингэж гар хүрэх юм бол хамт амьдраад ерөөсөө хэрэггүй гээд л. Бас л уйлаад нь явсангүй. Миний сэтгэл ч гэсэн явуулж чадахгүй л байв.Тэрнээс хойш гар хүрээгүй хэдэн сар болж байна. Харин манай хүн амьдралаа авч явах тал дээр маш сэргэлэн. Сайн ч мөнгө олдог.Олсон хэдийгээ шууд л авчраад л миний түрийвчинд хийдэг. Миний дуртай зүйлийг тор тороор нь бариад л ороод ирнэ. Хүүд маань хаа очиж сайн. Одоо энэ хүн маань гэрлэлтээ хурдан батлуулья, хүүхэдтэй болий гээд цаг үргэлж намайг шаналгах боллоо. Гэвч би гэдэг хүн энэ хүний урьдны амьдрал, гэнэт дүрсхийтэл уурладаг, тэгэхээрээ гар хүрдэг зэргийг нь бодохоор хүүхэд энэ тэр яаран гаргамааргүй байна. Тэгэх тусам байнга намайг гуйх юм. Одоо ганц ярьдаг юм нь хүүхэд. Амгалан дөлгөөн хүн бол хүүхдийг нь гаргамаар л байна. Гэхдээ надад энэ хүн хүүхэдтэй болоод, салж чадахгүй болоод ирэхийн цагт ааш зангаа гаргаад эхэлвэл яана, тэгээд болилоо гэхэд би гэдэг хүн яаж 2 хүүхэд авч явах вэ гээд л их л юм бодогдох юм. Яавал дээр вэ надад зөвлөөч л гэх гэсэн юм.

cekc.mn дээр ирсэн захидал

26 Comments

  1. anchin says:

    би ганс зуйл хэлиэ бургасний модийг хэдий тордоод ч алим ургахгуй шуу. Тиймээс эмэгтэй хунд гар хурдэг байж болоxгуй уудаг бол буурч дэмий. Муу нохортэй байснаас одинаарай байсан дээр гэдгийг.

  2. zochin says:

    Мөнгө төгрөг олох нь чухал биш. Сал л гэж хэлий да. Ер нь эхнэртээ гар хүрдэг хүн хэзээ ч засардаггүй юм да хө.

  3. Seoul.zaluu says:

    дурлалтай санал нэг шүү.

  4. dddd says:

    БИТГИЙ СУУГААРАЙ АМИДРАЛ ЦИН ТАМ БОЛНО СҮҮ:

  5. empire says:

    чиний яахийг хэн мэддийн псда оороо шийдэхгүй юы

  6. mikki says:

    huuhdiiig ni gargaval chinii huug ad uzdeg bolno,bas chamaig dahin zoddog,bas araar chin tavidag bolno… unen shuu ene bol gashuun unen!

  7. eeeeeeeeee says:

    салсан н дээр шдээ зоддог хун хэзээ ч засардаггуй юмаа нэг мэдхэд л гар н явтсан бдийн тэгээд л би тэгээгүй, гээд ямар нэгэн шалтгаан олоод сайхан зан гарган тэгээд бутсаад хэвэндээ ордийн, тэгээд дараа н хуухдийг чин хооно энэ бол амидралийн туршлага шуу

  8. Фаяр says:

    зайлаачээ наад хужаа санаа өвөртөлсөн п…гаасаа, угаас ойлгомжтой, иймхэн зүйлийг чи яагаад ойлгодоггүй байна аа
    зөвлөөд байх ч юм алга угын ойлгомжтой асуудал байхад ёооооооооооооооооооё

  9. Ani says:

    Салсан н дээрдээ. Эрэгтэй Xүн уйлж унжаад бдаг гэxээр Гайxалтай юумаа. Сайн жүжигчин юуму эсвэл Шизотой Гар бxдаа. Уридны зодож нүддэггүй Xүүгийнxа ААвас салсан бж наад Xар юумандаа юунда xоргодоод бдын… Илжиг модон xударгандаа дуртай гж .. Үг бдг даа. 1 xэн жил болчоод зодуулж бган бол ( Тэр тусмаа олны нүдэн дээр , бас эрүүл саруул үедээ ) гэрлэлтээ батлуулад Xүүxдээ гаргавал тэгээл Чи Конец болxын бнда. Гачин Гаж юумыг xөөж явуул. Шуудxан xэлxд наадаx чин Сэтгэцийн өөрчлөлтөи юум бна. болдог бол Чи Xуучин Эxнэртэй н уулзад зан авирыг н асуугад үзкүү юу. Иx л олон юум олж сонсоx бxдаа. Наадаx чин Еоеотой болxоороо Тэр Дүүтэй н xэрэлдэж зодолддог бсн блгүй. Унасан Бөxөд шалтаг мундацгүй ээ гж. Эxнэртэй бж Чамтай Завxайрсан юум чин сонин н буурад 2 жил болсны xойно бол тэгээл Банзал Зан н xөдлөx н дамжиггүй. Үнэн Үг гэвэл Ийм Xүн засраxгүй . нээрээ шүү. өнөөдрийн xэдэн Xалтар төгрөгөнд xууртаж зууралдсаар бж 1 мэдэxэд өчнөөн Цаг xугацаа Эрүүл мэндээ алцан Гачин Авгай болцон үглэж дуулад сууж байваа. Толгой чин Олгой болчоогүй бол Сайн бодоорой.

  10. Буянаа says:

    хөө Эгч минь таньд хэлье. Битгий гарга. та хэрвээ хамаатан садангүй аавгүй гүйгээд очих найзгүй байвал танийг зодно зодсоор л байна. гуйяа та миний үгэнд ороорой. манай хамаатаны эгч байдаг юм нөхөр нь бас яг таний хүншиг хүн. мөнгө төгрөг гээл өгнө дуртай юмыг нь өгнө тээл архи ууна уухаараа агсан тавиад эхнэр хүүхдээ зодоол тэгээл ухаан орхоороо уйлаад л. Эгч минь хөөрхий насаараа л тэр хүнд үйлчилсээр байгаад нас барсан. та Битгий суу. таныг сална гээд зүтгээд байвал бас зодож мэднэ та сайн ажиглаарай. Сайн мэргэ хийдэг хүн дээр очиж үзүүл яадаж.

  11. kako says:

    эмэгтэй хүн гэж сонин шүү, хэцүүхэн хүнтэй учирч дээ, чи өөрөө ч бас асуудалтай /хүүхэдтэй/ л юм байна.
    1. эрэгтэй хүн олсон бүх мөнгө бүгдийг нь эмэгтэй хүнд өгдөг бол өөрөө ямар нэгэн хариуцлага хүлээх чадваргүйг харуулж байна.
    2. уйлж унжаад хүүхэн шиг шалчийдаг эр хүн ч дээ, тэгээд танайд амьдардаг бол
    3. хүүхэдтэй болсны дараа мэдээж хүүхдийг чинь их багаар ад үзэх л байх
    4. эр хүнийг хамгийн сайн тодорхойлж өгдөг зүйл нь багын сайн найзууд гэж байгаа хүмүүс нь байдаг юм. тэд нартай нэг агаар садхинд гараад үзэх хэрэгтэй дээ

  12. hi says:

    huuhdiig ni bitgii turuuleerei. araatan zan bol araatan l zan bdag yum shuu za. uuniig bitgii mart.
    bas gerleltee batluulj bolohgui shuu tertei tergui chinii hamgamjiig hariutsdag yum bol tegeed bj l bai za. batluullaa l bol chi budaa shuu.

  13. erka says:

    Нэг л гар хүрсэн болоод дахиад хэзээ нэгэнт цагт гар хүрэх л болно… тийм болохоор дэмий байхаа хүүхдийг нь гаргахийн бол надаас салахгүй юум чинь гээл гарах хүрэх байх

  14. 007 says:

    зарим нэг xүмүүс зангий н xар гэxийн надийн бодлоор xэрэггүй салсан л дээр бx xүн сурсан зангаа ер ни бол тавидаггүйшдээ тийм л бна

  15. durlal says:

    Өмнө нь сайн хүнийг гомдоосон болохоор одоо ийм хүн таарахаас яахав. Сэтгэл алга гээд салсан гээ биз дэ. Одоо сэтгэл байгаа юм чинь амьдрахгүй юу. Сэтгэл л байгаа юм чинь зодуулах юу ч биш байлгүй чамд.

  16. medled says:

    Мөнгө төгрөг сайн олдог, хүүд чинь сайн байх зэрэг нь яаах вэ, хумсаа нууж байгаа хэрэг. Гол нь чиний өөрийн чинь хүн болж төрсөн энэ л цагийн амьдрал шүү дээ. Тийм болохоор насан туршийн амьдралаа холбохоор шийдэж, үр хүүхдийг нь гаргах хэрэггүй байхаа найзаа. Тэгээд ч чиний аав, ээж, ах дүү нар дуртай биш байгаа гэдэгт би итгэлтэй байна, хүний эцэг эх, ах дүү ер нь л голыг нь олдог шүү.

  17. ARANAA says:

    өөрөө анхнийха нөхөрдөө тийм их хайртай биш байсан юм бол яах гэж хүүхэд төрүүлсэн бнаа өөрийн чинь хувьд хүүхэд тоглоом юм уу? гэр бүл зохиож үр хүүхэдтэй болно гэдэг бол миний хувьд маш том хариуцлагтай асуудал гэж бодог юм зарим хүмүүс эхнэр нөхөр болж гэр бүл зохионо гэдгийг сайн ойлогдоггуй зүгээр л сэтэглийн хөөрлөө л шийддэг юм шиг санагддаг юм ялангуяа манай монголчууд.

  18. мongol er khun says:

    Сал сал, наадах чинь хэзээ ч засрахгүй ь худлаа гар, гэрийхнээс чинь айгаад л тэгж байгаан, нэг л өдөр тэсрэнэ шүү. Уурандаа хүн алчаад дараа нь ангайгаад зогсож байхаар хүн байна, яг нөгөө Бэгзсүрэн шиг…Уурлах, согтох нь нийлхээрээ хяналтаа алдаж араатан болно, амьд дээрээ сал…Манай хойд эцэг ерөөсөө засраагүй… 10 жил тэсээд ээж маань салсандаа

  19. LADY says:

    chi haashaaiin ahiuhan mongo oldogt ni bolood salj chadahgvi bgaan bishvv?tgj gar hvrch l bgaa bol tsaashdaa ch gar hvrne.chamaig hvvhedtei bolgood hajuunaasaa dongoloh gj bhgvi yu.er ni tanidag hvmvvsiinhee amidralaas harj bhad anhnii nohroosoo salaad doorduulna uu l gehees deerdvvlsen ni hovor yum bilede.

  20. emegtei says:

    гудамжинд зодож бгаа хунийг засрах бх гэж найдах чин чонийг махнаас гарах болу гэж асууснаас ялгаа юу бнаа.

  21. khongorkhon says:

    ээ бараг суугаад хэрэггүй байх аа. чамайг бхгү хойгуур чинь хүүхдийг чинь дарамтлаад байвал яана. нэг зоддог нөхөртэй хүүхэний бичсэн байсан даа тэрийг уншвал чамд хариулт болох байхаа

  22. solongoo says:

    гэрлэлтээ батлуулж хэрэггүй ээ хүүхэд гаргах юм бол амидрал чинь улам л хэцүү болно хүн засрана гэж байдаггүй ш дээ чи өөрөө ч энийг мэдэх л байх…2-дох амьдралдаа алдахгүй амьдрахийг хичээх хэрэгтэй шүү амжилт

  23. unshigch says:

    эээээээээээ бурхан мин салаачээ ямар аймар гар вэ тэр чин.манай хуухнуд их сонин юмаа нэг л гар хурсэн бол тэгээд л хурээд байдаг гэдгийг н мэдсээр байж яахуу нтр ч гэх шиг бас юун хуухэд гаргахуу ч гэх шиг мэдкүүээ

  24. alba says:

    ta huuhed gargah gj yaraad hereggu bhaa..heseg harznahgu yu!jil ch yumu amidraad ter muhai zangaa dahij gargahnu guyu sain ajigla..tgd hund chin medremj zun gj bdag da,er n yah bol ymrshuuhan bn gd l tgj bgaad shiid…tand hairtai uhaalag hun bol uuriigu uhamsarlana

  25. cahirmaa says:

    манай хамаатны эгч яг иймэрхүү гурван ч хүнтэй амьдрах гээд бүтээгүйдээ.ер нь жоохон боловсролын түвшин доогуурдуу харин мөнгө төгрөг олох тал дээр их сэргэлэн, тэгээд олсон мөнгөөрөө хүүхнүүдэд зарцуулж юм хум авч өгч өгөөмөр зантай, эмэгтэй хүнийг ойлгодог хүн шиг харагддаг. Сексдээ сайн, хүүхдийн арга эвийг сайн олж талдаа татдаг,харин гар хүрэхээрээ аймаар хүрдэг. энэ зан нь засрах магадлал муутай, харин цагдаа шүүхдээ тулахаар уйлж унжин үнэн гөлөг царайлна. ээж аав хамаатан саднаараа гуйлгуулж тэндээс гарна. нэг хэсэгтээ номхорно тэгээд л байхгүйдээ. миний ажигласнаар хүүхнүүд секс, өгөөмөр зан, хүүхдийг татаж чаддаг,эмэгтэйчүүдийг ойлгодог зэрэг зангуудаар халхлагдсан араатан занг нь уучлаад байдаг юм шиг байна лээ.наадах чинь хүүхэдтэй болохоороо л өөр хүн болчих юм ярьж байгаа бол бүтэхгүй гар байна, хүүхэдтэй болсон болоогүй чамд хандах хандлага адилхан л байх ёстой биздээ. хүүхдийнх нь аав гээд мах цусаараа холбогдвол намайг яах ч үгүй гээд бодчихсон явж байгаа. яг миний хувьд чамд наадахаасаа хүүхэд шуухадгүй байгаа дээрээ харилцаагаа тасал л гэтээр байнадаа харамсалтай нь.

  26. mmmmmm says:

    чи мөнгөтэй нь суусан уу, хүнтэй нь суусан уу гэдгээс л шалтгаалах байх даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.