Болзоо зүгээр нэг зугаа цэнгэл биш

dateТанилын хүрээ тэлж, олон найз нөхөдтэй болсны дараа тэдэнтэй уулзаж учирч байх хэрэгцээ гарах нь мэдээж. Заяаныхаа ханыг хайж байгаа хүнд бол болзоо зүгээр нэг зугаа цэнгэл хайсан учрал биш. Харин ч ирээдүйн ханиа сонгож, дүгнэж цэгнэхэд зориулагдсан уулзалт юм.

Болзоо бол хос хоёрын харьцааг улам дотно болгоход чиглэгдсэн байх ёстой. Гэхдээ кино театр, эсвэл драмын театрт болзох хэрэггүй. Учир нь ийм газар хүний зан чанар сайн танигдах боломжгүй байдаг.

Анхны болзоо хос хоёрт саад болохгүй, хүн хөдөлгөөн багатай, намуухан орчинд болж өнгөрвөл зүгээр.

Хамгийн гол нь зав чөлөө нь хангалттай байх нь чухал. Уулзаж болзохдоо эмэгтэй нь эрэгтэйгээ их мөнгөөр “шатаах” хэрэггүй. Болзож буй хосууд аль болох бага мөнгө зарцуулж, хэрэгцээгүй зүйлээс татгалзаж бай. Яагаад гэвэл эрчүүд анх танилцсан бүсгүйдээ эсвэл сэтгэлээ, эсвэл мөнгөө л зориулдаг юм. Иймд надад мөнгө биш харин сэтгэл нь илүү хэрэгтэй гэсэн ойлголтыг өгөх нь зүйтэй.

Уулзаж байхдаа эмэгтэй нь эрэгтэйдээ өөрийнхөө тухай ярих боломж аль болох ихийг олгох нь зөв. Эрчүүд өөрийнхөө тухай ярих тун дуртай. Гэвч тэдэнд ийм завшаан тэр болгон олддоггүй юм. Тийм учраас хангалттай цаг завтай байхыг зөвлөсөн юм. Эмэгтэйчүүдийн ихэнх нь ярих дуртай, сонсох дургүй байдаг. Тэгвэл эмэгтэй хүн болзоонд ирэхдээ эсрэгээр, өөрөөр хэлбэл бага ярьж, их сонсох хэрэгтэй болох нь.

Эрчүүд өөрийнхөө тухай ярих дуртай шигээ яриаг нь анхааралтай сонсож чаддаг бүсгүйчүүдэд талтай байдгийг мартуузай.

/Хань/

2 Comments

  1. T says:

    Сэкс.мн-ийг саяханаас л уншиж эхлэж бн. Их сонирхолтой юмаа

  2. A Gitler says:

    яг зов

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.