Бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд зөвлөгөө өгөх төв нээгдэв

3101_f56e841b

Гэмтэл согог сэргээн засалтын үндэсний төвд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээг үзүүлж байхаар болжээ. Тус үйлчилгээ нь эмнэлэгт байрлан байнгын ажиллагаатай, эрүүл мэнд, нийгэм, сэтгэлзүй, хууль эрхзүйн үйлчилгээг нэг дороос хүргэх аж. Үйлчлүүлэгчидийнхээ нууцыг хадгалж, чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх юм байна. Түүнчлэн Малайз улсын жишгээр тохижуулсан таван өрөөтэй гэнэ. Хүчирхийлэлд өртсөн иргэнийг тусгай өрөөнд нэг хоног байрлуулж сэтгэлзүйн эмчилгээ, эмэгтэйчүүдийн үзлэг хийж гэмтлийг нь тодорхойлох аж. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хийгдсэн судалгаагаар хүн хоорондын хүчирхийлэл, амиа хорлолт нь зам дээврийн осолд өртөж гэмтэл бэртэл авагсдаас дутахааргүй их байдаг учир тус төвийг нээх болжээ.

Ө.Ядамсүрэн
Нийгмийн толь

2 Comments

  1. tavilan says:

    Маш зов ажил болжээ. Монголийн нийгэм тсэвэршиж, толовшиход хамгийн туруунд шийдэх ? бол нийгэм ни иргэнээ хамгаалах чадвартай тогтолтсоог бурдуулэх юм.

  2. gambush Dr says:

    тэст

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.