ХҮҮХДИЙН ЭСРЭГ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл гэдэг ойлголтод гэр бүлийн хүрээнд багтдаг ойрын хамаатан буюу цусан төрлийн хүмүүсийн хоорондын бэлгийн харилцаа хамаарна.
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн шинж чанар
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл хэр түгээмэл вэ? Статистикийн баримтаар эмэгтэйчүүдийн 17 хувь, эрэгтэйчүүдийн 12 хувь нь хүүхэд байхдаа өөрийн насны хүүхэд юм уу, эсвэл томчуудтай бэлгийн хавьталд орсон байдаг байна.
Судалгаанаас харахад хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нь цөөнгүй тохиолддог бөгөөд ихэвчлэн охид өртдөг байна. Гэтэл ийм хэргийн ихэнх нь мэдэгдэхгүй өнгөрдөг ажээ. Нэгэн судалгаагаар хохирогчдын 22 орчим хувь нь бэлгийн хүчинд автсанаа мэдээлж, бусад нь нуун дарагдуулдаг гэж гарсан байна.
Хүүхдийг бэлгийн замаар хүчирхийлсэн хүмүүсийн ихэнх нь эрэгтэйчүүд байна. Судалгаанаас харахад охид бараг бүх тохиолдолд эрэгтэй хүний хүчинд автдаг бол хөвгүүд эрэгтэй, эмэгтэй хүний аль алины хүчинд автдаг байна. Нэгэн судалгааны дүнгээс үзэхэд хүүхдийг хүчирхийлсэн хүмүүсийн 94 хувь нь эрэгтэйчүүд байжээ. Энэ байдалд олон хүчин зүйл нөлөөтэй гэж илэрчээ.
Өнөөгийн нийгэмд эрэгтэйчүүд бэлгийн харилцааг сэтгэл санааны харилцаа гэхээсээ бэлгийн хавьтал гэж илүүтэй ойлгож нийгэмшдэг байна. Эрэгтэйчүүдийн хувьд бэлгийн хос нь тэднээс насаар залуу, эсвэл биеэр жижиг байх, эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн хос нь биеэр том, насаар ахмад байх ёстой гэсэн ойлголт ноёрхдог.
Олонх тохиолдолд хөвгүүд, охидын аль алины хувьд бэлгийн харилцаа нь бэлэг эрхтнийг нь оролдох явдал байна. Гэвч, бүх хэргийн 10 хувьд охидыг амаар, 14 хувьд үтрээгээр, 1 хувь нь шулуун гэдсээр бэлгийн хавьталд орсон байна. Хөвгүүдийн 30 хувьд амаар, 18 хувьд шулуун гэдсээр бэлгийн хавьталд оруулсан байна. Бага насны хүүхэд ч бэлгийн хүчирхийлэлд өртдөг байна. Охидыг хүчирхийлсэн хэргийн 33 хувь нь долоогоос доош насны охид, 40 хувь нь 7-10 насны охид өртсөн байна. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг танихгүй хүн үйлдсэн тохиолдол нь бага, харин ч гэр бүлийн таньдаг хүн үйлдсэн байх нь их болохыг та анзаарна бизээ.
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн талаар багадаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан насанд хүрэгчдийн мэдээлсэн байдал
Хүний бэлгийн амьдрал
1 Comment
-Muusain buzruud haa saigui seremjilj baigaarai ur huuhedee oorsdiigoo.
-Eregtei emegtei geltgui huuheddee anhaaral taviarai etseg ehchuudee.
-Huuhdeesee salangid amidradag bol ue ue sanaa tavij bai. Hoid eej aav yaj ch uriig chine huchirhiilj bgaan bilee.
Ee muu muuhai zuils amitnii ursees holuur holuur