Хадам эцэг эх…
– Ханилан суух гэж байгаа залуугийнхаа аав ээжийг ахаа, эгчээ гэж болохгүй.
– Танилцаад удаагүй байж аав, ээж ээ гэж бүр ч болохгүй.
– Эцэг эхэД нь хүүг нь муулж болохгүй. Ямар ч эцэг эх үр хүүхдээ өмөөрдөг дутагдалтай.
– Хадам болох хүмүүсийн үзэл бодол өөрийн чинь үзэл бодолтой тэр болгон нийцэх албагүй.
– Хайртай залуугийнхаа эцэг эхэд таалагдахгүй үг хэллэг хэлэхээс татгалзаарай.
– Хадам болох хүмүүс бага залуу насныхаа тухай яривал дуустал нь сонсох хэрэгтэй.
– Тэд огт сонирхолгүй, бүр утгагүй юм ярьсан ч тэвчээд сонсоорой.
– Тэдний зөвшөөрөлгүй гэр орноор нь чөлөөтэй явж, өрөөнүүдээр нь хэсэхийг цээрлэ.
Тэднийд байхдаа…
– Хайртай залуугийнхаа зөвшөөрөлгүй шүүгээ савыг нь ухаж, элдэв зүйлийг нь уншиж болохгүй.
– Тэднийд усанд орох юм уу, хоол идсэн тохиолдолд ванн, ширээгээ өөрөө цэвэрлээрэй.
– Хоол нь идчихээд аяга тавгийг нь угаалгүй орхивол тэдэнд эвгүй сэтгэгдэл төрнө.
– Хэчнээн өлслөө гал тогооны өрөөнд нь орж хөргөгч болон шүүгээ савыг нь уудалж болохгүй.
– Хоол өгөхийг хүлээ. Хоол өгөхгүй унтах гэж байвал харьсан нь дээр.
– Хадам болох хүмүүс чинь халамжгүй, эсвэл харамч байж мэднэ. Сонголтоо өөрөө шийд.
– Тэднийд байхдаа хийх ажилгүй телевиз үзэж суулгүй бага зэргийн цэвэрлэгээ хийвэл таны хувьд маш том оноо авах боломж гарна.
– Харамсалтай нь орчин үеийн охид бүсгүйчүүд авгай нь болохоос зарц нь болохгүй гэж хямсгар загнадаг. Ингэлээ гээд алдана уу гэхээс хожино гэж байхгүй.
Танайд байхад…
– Гэртээ байгаа юм шиг байгаарай гэж хайртай залуудаа заавал хэлээрэй.
– Түүнийг хүнтэй утсаар ярихад нь хажуунаас нь чагнах хэрэггүй. Энэ нь бүдүүлэг явдал. – Хөргөгч онгойлгоод өөрөө дуртай зүйлээ авч идэж бай гээрэй.
– Хайртай залуудаа хоол хийж өгөхдөө өөрийнхөө дуртай биш, харин түүний дуртай хоолыг бэлдээрэй.
– Хоол амтлагчийг хамаа намаагүй хэрэглэвэл анзаараагүй хүн шиг өнгөрөөрэй.
– Хайртай залуу чинь өөрийн чинь утас, зурагт, видио, магнитфон гээд бүх юмыг дуртай үедээ хэрэглэх боломжтой байх ёстойг бүү март.
– Тэр танай гэр орны ажилд туслах гэвэл татгалзсаны хэрэггүй. Эмэгтэй хүн гэр орны ажлаа ганцаараа хийх ёстой гэдэг үзэл хуучирсан шүү.
Анхаарах бусад зүйл
– Хоёул хамтдаа хаа нэг тийш явлаа гэхэд, заавал тэр даах ёстой гээд хайртай залуугаа эдийн засгийн хувьд нь хүндрүүлж “шатаах” хэрэггүй.
– Хэрэв тэр, гэртээ түрийвчээ мартчихсан байлаа гэхэд та түүгээр гуйлгалгүй төлбөр тооцоог нь өөрөө ухамсраараа хийчих хэрэгтэй.
– Та хоёр зоогийн газарт орлоо гэхэд хамгийн хямдхан хоол унднаас нь өөртөө захиалаарай.
– Хайртай залуугаа ресторанд урьсан бол та өөрөө төлбөр тооцоог нь даасан ч болно.
– Хайртай залуутайгаа: хамт явж байгаад таньдаг хүнтэйгээ тааралдвал найзыгаа заавал танилцуулаарай.
– Хайртай залуугийнхаа үзэл бодлыг сайтар таньж мэдтэлээ үндэсний болон улс төрийн, шашны сэдвээр тоглоом шоглоом хийх, онигоо ярихаас зайлсхийх хэрэгтэй.
– Иймэрхүү бодлогогүй зүйлээс болж дөнгөж тогтож буй хэлхээ холбоо чинь тасрах магадлалтай.
– Хайртай залуу чинь бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэг байлаа тэр болгоныг засах гэсний хэрэггүй.
/Хань/
4 Comments
Дажгуй л зоволгоо бна. Даан ч хуухэнүүдэд зоруйлж. Эрчүүдэд байдаггыи юм уу ?
пааах хаха аймар умаа эрэгтэй н бас ингэж байвал ижил байж болхийн тэрнээс биш гантс талаас ийм бн гэж хаашаа харсан зуйл бхавдээ
эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөөч кк
ахаа эгчээ ээжээ ааүаа гэхгви юм л хэн гэж дуудах юм бэ