Энэ захиа унших өдрийн мэнд хүргэе. Өөртөө тулгараад байгаа асуудлыг та бүгдтэй хуваалцаж сэтгэлээ онгойлгох гэсэн юмаа.Би одоо төгсөх курсын оюутан. Найз залуутайгаа үерхээд 5 жил болж байна. Жил хагасын өмнө би жирэмсэн болсон.Харин найз залуугийн маань ээж эсэргүүцэж, дайн болох шахсан. Бараг өдөр болгон залгаж, хэзээ авахуулах гэж байна гэж дарамталдаг болсон. Энэ явдал болохын өмнө надад их сайн ханддаг байсан болохоор нь би ингэнэ чинээ санаагүй. Өдий жоохноороо байж гэсэн шалтгаан л хэлсэн. Ингээд л би нэлээд хэд хоног яахаа мэдэхгүй амьтан явж байгаад найз залуудаа хэлэлгүй авахуулсан. Мэдээж ээж нь чирж эмнэлэг яваагүй, би өөрөө л явсан. Гэхдээ тэдний аав, ээж хоёр нь мэдээгүй ээ. Би тэр хоёрт андуурсан байна, миний юм ирсээн гэж хэлсэн. Энэ явдлаас хойш үнэхээр сэтгэл санаа тогтворгүй болж, одоогоор галзуурахад ганц хуруу л дутуу байх шиг байна. Заримдаа хамаатныхаа жаахан хүүхдийг эрхлүүлж байгаад өөрийн мэдэлгүй ээжийн хүү гээл инээж суудаг болсон. Шөнө болгон хар дарж, жирэмсэн болсон байна эсвэл нялх хүүхэд алж байна / бүр хутгалж/ эсвэл амьгүй хүүхэд тэврээд бүүвэйлж байна гэж зүүдлэх болсон. Орой унтахдаа өөрөө ч мэдэлгүй гэдсээ тэврээд л унтах болсон.Заримдаа хоолны үнэрээр дургүй хүрээд л…
Яг л бие давхар хүн шиг. Одоо бүр өөрөөсөө ч айх юм. Найз залуу маань миний байдлыг сайн ойлгож, сэтгэл санаагаар их дэмжиж байгаа.Өмнө нь байн байн тэр явдлыг сөхөж, найз залуугаа үзэн ядаж байна, сална гээд л бөөн юм болдог байсан. Харин найз залуу маань тэр явдлын тухайд зөндөө харамсдаг, дахиж тийм нүгэл хийхгүй гээд нэг өдөр асгартал уйлж билээ. Тэрнээс хойш найз залуугаа хэмлэхээ больсоон. Одоо бид хоёр хамгаалалт хэрэглэхээ болиод удаж байна. Бараг хагас жилээс илүү байх. Гэтэл жирэмсэн болохгүй л байна. Магадгүй жирэмсэн болохгүй байгаа болохоор би ингэж сэтгэлээр унаад байгаа байх гэж бодогдох юм. Яавал сэтгэл зүйгээ тайван, тогтвортой болгох вэ? Сэтгэлээсээ зөвлөөч…
секс.мн дээр ирсэн захидал
18 Comments
хи. чамд л гэж хэлэхэд хуухэдтэй болох гэж яараад ях вэ дэ эхлээд та 2 гэрлэж амидралаа зохиочихоод хуухдээ толовлосон ни дээр бх гэж бодож бна. хуний амидрал урт шуу дээярах хэрэг бна уу. ирэх ёстой юм тсагтаа ирнээ
заавал ирэх ёстой хүүхэд гэж байдаг, чи тэрийгээ л үгүй хийчихсэн болтой.
сайн хүнээр засал хийлгээрэй.
аборт хийлгэсэн эмэгтэйн зүүн шагайнаас хүүхдүүдийнх нь сүнс зүүгдээд явж байдаг гэж
настай хүнээс сонсож байсан юм байна.
засал дом хийлгээрэй.
эмнэлгийн нарийн шинжилгээ хийлгэ. нэг эмч юм уу нэг эмнэлгийн оношинд хэзээ ч итгэж болдоггүй юм шүү. өөр өөр эмнэлэг, өөр өөр эмчид үзүүлээд оношнуудаа харьцуулаад үз. тэгэхээр зэрэг чамд нэг юм харагдана. дээр нь энэ талаар холбогдох ном болоод материалуудыг сайн уншаад ойлголттой бол. цаашдаа наад гэр бүлтэйгээ амьдралаа холболовол, хожим ямар нэгэн асуудал үүсч үл ойлголцох дээрээ туллаа гэхэд, хадмууд болон нөхрөөсөө санхүүгийн талаар ямар нэгэн хамааралгүйгээр салаад явчихаж чадах сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй дээ.
би лав аав ээжийх нь талд ормоор бна яагаад гэвэл оюутан байж гэдсээ чирээд гэртээ сууна манайхан ямар төрөөд ажилд орох биш гам энэ тэр барьна гээл бараг 3 жил гэртээ суудаг биздээ тэр аав ээж 2 нь бол хүүгээ л бодсон байна шд залуу дээр нь эхнэр хүүхэд гээд зовоочихгүй юмсан л гэж бодоо байлгүй танай ирээдүйн хадмууд чинь зөв л юм хийсэн юм шиг санагдлаа харин чи тэр үедээ дэндүү сэтгэлээр унаад одоо шкизо болоод байгаа юм бишүү? чи ядаж нэр төртэйхөн шиг гуйлгаад хадаг яндар болсных нь дараа үр хүүхэд олох тухай бодож болохгүй бнуу? Эхлээд сэтгэл зүйчээр сэтгэл санаагаа тайвуухан болго тэгээд хажуугаар нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт очоод биеэ сайн тэнхрүүл хүүхэд авахуулах чинь эмэгтэй хүний биеийг яаг хүүхэд төрүүлсэн эх шиг нялхруулдаг юм гэсэн гамаа сайн барь сургууль соёлоо төгсөөд нэг ажил төрлийн зах зухаас бариад ав тэгсэний дараа үр хүүхэдээ бод. Сонин юм юуу юучгүй байжийж л хүүхэд шуухад гээд тэнэгтэцгээгээд байхын амьдралд энэнээс илүү хэцүү асуудлууд гарч ирнэ тэр болгон дээр уйлж унжаад сэтгэл санаагаар унаад байвал энэ амьдрал гэдэг юмны голд нь ч очиж чадахгүй юм болно шүү хатуу ч гэсэн үнэн үг
Би энд нэг юм хэлмээр санагдаж бна Ымар аав ээжтэй ни сууж бгаа юмуу хаашийн салаа гэхийн 2 хос биэ биэндээ хайртай юм бгаа биздээ тусдаа гарчих юм бол сайхан л амидрах хосууд бн шдээ амжилт хүсиэ
ужж
Салаа эртхэн удам муутай юм байна.
эрэгтэйгийн чинь ээж харин ч чамаар тоглох шиг болжийнодоо, авхуул авхуул гээд байсанаа одоо алтан бэр ч гэх шиг хагасхан жилд ингэтлээ өөрчлөгддөг юм байхдаа
Тгд тэр болтол зүгээр л амидардагаараа амидраад яваач, юун сэтгэлийн Xөөрөлтэй юум. нэгэнт аваxуулсан xойноо одоо тгд яаx гд бгаан? Xүүxдийг төлөвлөж бж гаргасан н дээр ш дээ. Тэжээгэд тэтгээд xувцаслад xооллод авад яваx чадвартай бж л Xүүxэд гж яридаг бx xэрэгтэй. мэдээж Оюутан бж Xүүxэд гаргаx Xэнд xэрэгтэй юум? Xадмууд чин дургүйцдэг н Үнэний xувитайл юум бна.
Зарим нэг зүйл дээр тодруулга хийе.Одоо найз залуугийн маань ээж аав надад их сайн байдаг.Алтан бэр гээд л сүйд болдог.Туулай жилд бэр гуйна гэж ярьсан байгаа.Гэхдээ тэрнээс өмнө жирэмсэн болвол төрөхөөс нь өмнө гуйна гэж ярьдаг.Бид хоёр ч гэсэн жирэмсэн болвол батлуулъя гэж бодож байгаа юм аа
haashaain be? tegj ih hyamrah l bsiin bol yugaa hiij hun alsiin be? chi tugsuh kursiin oyutan gehiig boduul uuriiguu medehteigee bolson l hun baimaar… uuriin tolgoigoo zahiraad uuriinhuuruu amidarch sur.. ungursunii tuhai bish ireduinhee tuhai bod… emchid uzuul.blhgui bol chadaltai sain buu deer och.. yu ni blhgui bgag sain heleed ugnu.. tgd huuhedtei bolson hun manai nzuud dund bj l bn…
залуугааса сал тэр чинь тэр хараал идсэн гэр бүл н ч тэр бүгд худалч!!!
Зарим хүмүүс хүүхэдтэй болох гээд хэт улайраад байхаар хүүхэдтэй болддоггүй тоохгүй байхаар гэнэт хүүхэдтэй болдог гэсэн. Үнэн худлий бүү мэд
Хүүхдийн талаар бодохоо боль аль болох эртхэг тархинаасаа авч хаяж мартах хэрэгтэй. тэгээд бас хүсвэл хясан гэдэг юм. Ахиж хүүхэдтэй болох гэж тэгж их яараад хэрэггүй тэгтээ тэрэнгүй л жирэмсэлж чадах л юм байна. ёс журмаар нь л сайн эмчид очиж хийлгэсэн биз дээ. Зат тэгээд дараа нь хадам тал чинь чамайг гуйж авч наад хүнтэйгээ албан ёсны эхнэр нөхөр болсон нь дээр. тэгэхгүй бол хадамууд чинь айхтар хүн байна хүүхдээ чамайс хүсвэл салгаж чадхал юм байна. нэг эрээс хүүхэдтэй хоцорч өөрийгөө хорлоод яахав дээ. ямар ч байсан хүүхэдтэй болохоосоо л өмнө гэрлэлтээ батлуулах хэрэгэтэй. залуугий чинь эцэг эх эхлээд чамайг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ.
Та 2 сайн ярилцсан юм уу? Ахиал ээж н ирээд новшроод унавал яана. Чи найз залуу гэх юм нохор чин биш юм бол ягаад ахиад жирэмсэн болох гэд бгаа юм бэ? Зугээр жирэмсэн болохнуу угуй юу гэж узэх гэд бгаа юм шиг. Унэхээр хуухэдтэй болох гэд бгаа юм бол эхлээд наад хунтэйгээ суу амидралаа аваад явж чадах эсэх. хуухдийг чин ээж аав н хулээн зовшоорох эсэхээ сайн мэд.
Энэ байгаагаар чин алдаа чин давтагдах шинжтэй. Чиний сэтгэл санаа тогтворгуй бхаар чин наад залуу чин хамт байж магадгуй шу дэ. Миний мэдэх охин 5н сартай хуухдээ авхуулаад (миний хуухэд биш) оровдсондоо найзлаал хэцүү л бдаг юм. Хэзээ надаас салаад явахийг н дотроо хулээгээл
Hi vzesgelen togoldor oxiddoo ene odriin mend xvrgiye. Bi zvgeer sanaa niilex xvn xaij bgaan. 179 ondor xench xarsan nvdend dulaaxan bas bolowsroltoi zaluu gej ooriigoo vneldeg. Bi zowxon sex relationship togtoox oxin bwal orood ireerei gex gesen yum. Tanidag xvnteigee yawj daraan end tervvgeer muu yariulj bxaar tanixgvi nadtai taniltsaad vzeech. Bich bas tiim zorilgoor xen xendee towog udaxgvi xariltsaag xvsch bna.
trust_secret@yahoo.com
сэтгэл зүйчид л очдоо
darkhabuu.blog.gogo.mn deer buugiin tuhai asuult hariult baidag zubulguu ugdug ym gedeg olon taltai buugiin shashin hezeed l vnen baidag