Магадгүй би хүлээх ёстой юм болов уу?

2115064_d250b10e

Уучлаарай, бас л нэгэн асуудалтай жирийн нэгэн эмэгтэй байна. Би найз залуутайгаа үерхээд хагас жил болсоны хойно тэр надаас хөндийрөөд, энэнд нь би ямар ч хариу арга хэмжээ авахгүй байсаар тэр нэг мөсөн явсан гэхэд болно. Одоо бид ойр дотно харилцаагүй болоод бараг 5 сарын нүүр үзэж байна. Миний хувьд секс заавал дотно харилцааны бэлэг тэмдэг байх ёстой гэж үздэггүй л дээ. Бид нэг дор ажилладаг. Өмнө нь ажиллаж байсан газраасаа би тэрний хүсэлтээр гарч, түүнтэй илүү ойр, хамтдаа байх гэж нэг дор ажиллах болсон ч харин одоо бодоод байхад энэ миний хийсэн алдаануудын нэг байсан юм шиг…

Хэдийгээр бид болиод, бас тэр өөр хүнтэй болсон ч би бүр хөндийрөхөөс гурван сарын өмнө нэлээн удаан хугацаанд хамаг чадлаа гарган хичээсэн. Байнга хоол хийж авчирч өгнө, дандаа биш ч өөрийгөө тэр хүнийг санаж байгаа гэдгээ мэдрүүлэхийн тулд мессеж бичнэ, хааяадаа залгана, бас ажилтай гээд оффис дээр хоноход нь горьдлого тээгээд худал далим гарган мөн ч олон хоносон доо….

Гэсэн ч нэг их нэмэр болоогүй дээ. Тэр намайг олон ааштай гэдэг. Үнэндээ би өөрийгөө яаж олон аашлаад байгааг мэддэггүй.

Нэг удаад би тэрнээс би ямар байх ёстой байсан юм бэ гэж асуухад тэр “чи зэвүүн, бас зальтай байж намайг атгах ёстой байсан” гэж хэлсэн. Энэ үгнмйх нь учрыг би сайн ойлгохгүй л байгаа. Магадгүй өөр хүнтэй уулзах вий гэж хардаж, цаг наргүй мөрдөж мөшгиж, тагнуулч шиг аашлах ёстой байсан юм болов уу? Гэтэл би тийм хүн огтоосоо биш. Би байгаагаараа л байх дуртай, нөгөө хүнээ ч гэсэн элдэв янз бололгүй юу бодож, юу мэдэрч байгаагаа цаг тухайд нь ярилцаж ойлголцож байгаасай л гэж хүсдэг, ердөө л энэ.

Тэгээд тэр нэгэнт явчихаж байгаа юм бол би ч гэсэн биеэ татаж авах ёстой гээд хичээж байгаа боловч нэмэртэй юм одоохондоо алга л байна. Тэрийг шөнө бүр зүүдлээд одоо бараг хоёр сар хагас болж байна. Өглөө нь сэрээд зүүдэлсэндээ өөрөө өөртөө уур хүрдэг. Бас арай өөр зүйл мэдрэх болов уу гээд өөр эр хүнтэй уулзсан ч шинэ залуу ердөө над руу инээмсэглэх эсвэл гарт минь хүрэхэд л би тэрний тухай бодоод эхэлдэг, яг л дурлалын солио гээчийг нь тусчихсан аятай. Энэ бүхэндээ би өөртөө уур хүрдэг. Өглөө сэрсэн ч, орой унтсан ч жоохон ч атугай зав чөлөө гарах бүрт би тэрийг л бодоод байдаг. Гэсэн ч бардам зангийн өчүүхэн хэлтэрхий үлдсэн юм болохоор явсан хүний хойноос гуйхгүй гэж бодоод би ямар ч алхам хийдэггүй.

Түүнийг намайг орхисноос хойш би тэрэнтэй олигтой харьцахаа байсан. Хэдийгээр санадаг, өглөө ажилдаа ирэх гэж яардаг, байгаа үед нь оройтож аль болох хамт байхыг хичээдэг ч надтай харьцаа тогтоох гэхээр нь би үгүйсгэж орхидог. Уурлана, асуусан зүйлд нь хариулахгүй, эсвэл сонсоогүй юм шиг, тэрийг огт байхгүй байгаа юм шиг аашилна. Үүнийг би өөрийн мэдэлгүй л хийчихээд байдаг. Харин сүүлийн үед надад миний хийж байгаа, миний хандаж байгаа байдал надад эргэж ирээд байх шиг санагдах болсон.

Тэгээд байдгаараа хичээгээд аль болох өөрийгөө барьж, уурлалгүй, ядаж арай аятайхан харьцахыг хичээж байгаа. Тэгтэл байдал арай дээрдээд ч байх шиг. Хэлсэн нэг хоёрхон үгэнд нь ямар их баярладаг гэж санана…. Ямар ч арга хэрэглээд хамаагүй түүнийг дахин өөртөө дурлуулахыг би ямар их хүсдэг гээч… Магадгүй би хүлээх ёстой юм болов уу? Магадгүй энэ жинхэнэ хайр юм болов уу? Магадгүй би уучлаад, түүнийг өөртөө эргүүлээд авах ёстой юм болов уу? Эсвэл энэ алдсандаа гашуудсан зүгээр л нэг шунал юм болов уу? Асуултанд минь элдвийг хэлэлгүй, тоглоом шоглоом хийлгүй хариулаарай, гуйя.

секс.мн дээр ирсэн захидал

13 Comments

  1. Buyanjargal says:

    sonirholtoi l yum… Yu gej zuvluhuu sain medehgu baina gehdee ter zaluugiin orond baisan bol bi ch tegj heleh baisan baij magad… bi sonsondoo bish harsandaa l itgemeer bna… uurt chini ch buruu baigaan biluu…

  2. Ani says:

    Гадаад төрxөө өөрчлөөд үздээ. өөр арга алга. Галзуурчваа бусад н ч яаxав.

  3. hi says:

    tsagaanaa uuriiguu ih uhaantai gej heluulmeer sanagdajdee zailuul kkkkkkkk

  4. Tsagaanaa says:

    Тэр дээр бичсэн залуу уур хунд сайхан харитс гэсэн байхий . Нийтлэлийг бичигч бусадтай муухай харицдаг гэж бичээгүй байхад ю хэлээд байгаам. Энэ хаашаа юм бэ галзуу хумуусийн газар юм. Тэнэг залуу байна даа, Залитай хуухэнтэйгээ залилуулаад л байж байна биз дээ. Харин чи тэнэг хуухэн мин хулээгээд сууж бай. хххххххххххх

  5. hehe says:

    Тэнэгий , Ях гээд байгаам тэр бас хун юм байгаа биз дээ. Сонирходог бол хурээд л ирнэ . Чиний хувид болоош дээ. Алийн болгон гуйдий мэдрэл хуухэн одоо боли. Уур залуу хай . Ийм тэнэг юм урид н бас уншсан санагдаж байна

  6. Niana says:

    chamd jinheneesee ter zaluugiin chin helj bsanaar zaltai zevuun zan heregtei yum ban daa!

  7. lalala says:

    harin th bi ch bas unshij bsn shig sanagdaj bn.

  8. cahirmaa says:

    наадах чинь л дурлалын тоглоом байхгүй юу. чи ганц залуугаар яах гэсийн өөр олон олон залуусыг хойноосоо гүйлгье гэж бодогдохгүй байна уу.одоо наадахынхаа хажууд өөр залуугаар ажлаасаа тосуулж өөр залуутай болзох хэрэгтэй

  9. hi says:

    teneg yumaa archaagui bolohoor chine toohgui bhgui erchuud chine amarhan shdee!

  10. khongorkhon says:

    хүн бүр л өөртөө хүнийг дурлуулж галзууруулмаар санагддаг шүү дээ. гэхдээ ихэнхдээ бүтдэггүй. эмэгтэй хүмээс ямар нэг харьцаа тогтоогоод тэрүүндээ өөрсдөө идэвхтэй байх хэрэгтэй байхаа гэхдээ хэм хэмжээтэйгээр. нээх цорын ганц эмэгтэй хүн шиг л айшилдаг шүү дээ.

  11. pure says:

    chi zugeer l tuuniig toohgui bgaa bdal garga. Araas n guigeed bhaar erchuud ulam iluu zugatdagiin…

  12. Xman says:

    Энэ нийтлэлийг өмнө нь уншсан л юм байна даа админ тавих юм олдохгүй болоод дахин дахин тавиад байна уу аль эсвэл өөрөө зохиож өмнө нь оруулсанаа мартаад бн уу

  13. BI says:

    tsug ajilladag bol chamd olon davuu tal bnashdee,ymar ch bsan uurlaad blgui uuriiguu chineendee tultal ni saihan avch yv,udur bur hicheegeerei,jaahan bardam bai,haashdaa l salsan gej bodood jaahan uudrug bai,ter huniig yruusuu bitgii too ,ali boloh anzaarahgui bhiig hichee,yr ni busad humuustei eyldeg saihan harits,hundlunguus ter hun chamaig harj bgaa gedgiig bainga sanaj yv,heseg hugatsaanii daraa chamaig dotroo uneleed irehiin tsagt ogt nuur bitgii uguurei ,haysan chigtee hay,haygdsan ch gesen dotroo bi haysan ene sonin zaluugaar yahavdee ,harin salsan mine az bolsiin gej bodldoo……..uuriiguu uneleheer l humuus uuriig chine yag uur shig chine hardag gedgiig bitgii martaarai………….bur hetsuu bol uur jail haildaa………..gehdee ternees bolj ajlaa solij yadgiin ..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.