Монголд ”ХДВХ/ДОХ-оор 61 хүн өвчилж, ес нь нас баржээ”

200538101-001УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс, ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл, Философи, Социологи, Эрх зүйн хүрээлэнгээс хамтран Төрийн ордонд зохион байгуулсан “ХДВХ/ДОХ ба хүний эрх, хууль эрх зүй” сэдэвт сургалтад төв, орон нутгийн 30 гаруй сэтгүүлч оролцлоо. ХӨСҮТ-ийн ХМА-ны дарга Ч.Уртнасан “ХДХВ/ ДОХ-той тэмцэх, сэргийлэхэд хүний эрхийг хангах талаар төрийн бодлого, хууль эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь”, ХЭҮК-ийн референт М.Цолмон “ХДХВ/ДОХ-той хүмүүсийн эрхийн олон улсын стандарт ба үндэсний хууль тогтоомж”, ЭКПАТ-ын сүлжээний ХДХВ/ДОХ-ын асуудал хариуцсан хөтөлбөрийн ажилтан Б.Ихтамир “Таны үзэг-Хүүхдийг хамгаална”, М.Одмандах Доктор, Ph.D “ХДХВ/ДОХ ба сэтгүүлчийн хариуцлага, ёс зүй” сэдвээр тус тус илтгэл тавьж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

ХДХВ/ДОХ шинэ мянганы хүн төрөлхтнийг түгшээсэн үзэгдэл болж дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна. Монгол Улс хүн амын дундах ХДХВ/ ДОХ-ын тархалтын түвшингээрээ тархалт багатай улс орны тоонд багтдаг хэдий ч бүртгэгдсэн тохиоддол жил бүр нэмэгдсээр байгаа бөгөөд НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, ДЭМБ хамтран гаргасан тооцооллоор 500 орчим хүн энэ вирусыг тээж явж байж болзошгүй гэжээ. Энэ нь халдвар, тархалт нэмэгдэх эрсдэл өндөр байна гэсэн үг. Манай улсад ДОХ-ын халдвар анх 1992 онд бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 61 хүн энэхүү өвчнөөр өвчилсөн нь батлагдаад байгаагийн ес нь нас барсан байна. Өвчлөгсдийн 77 хувь эрэгтэй, 23 хувь эмэгтэй, 18-55 насныхан байгаа аж.

Монгол Улсын Засгийн газар НҮБ болон олон улсын бусад байгууллагын зөвлөмж, уриалгыг үндэс болгон ХДХВ/ДОХ-той холбогдсон нийгмийн нөхцөл байдал, түүний өөрчлөлтийн хандлага төвөгтэй байгааг харгалзан идэвхтэй үйл ажиллагаа явуулж, ХДХВ/ ДОХ-оос сэргийлэх үндэсний стратеги /2009-2015/, үйл ажиллагааны 2009-2010 оны төлөвлөгөө боловсруулах ажилд шуурхайлан ороод буй юм байна.

Нийслэл Таймс

6 Comments

  1. ecko says:

    муусайн гомо нарийг бууд!

  2. cool says:

    Za ter 55 nastan ch duurch, yanaa ter 18tai hun tsntsntsn….Hairan ch saihan zaluu nas,udku uhiishdee tegeel yaanadaa yana!!!
    Odoo er ni ooroo oortoo unench yvah tsag irjdee novsh gej!

  3. londongoos says:

    аааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа

  4. hair says:

    өөрөө өөртөө эзэн болж явахгүй бол цөвүүн цаг иржээ хүмүүсээ!!!

  5. Xongorzul says:

    -Manai ohid geltgui. Dox tussan humuusiin ihenh ni erchuud!!!

    -Yavdal suudal uchir jantsangaa er em geltgui bodoltsoh heregtei!

  6. hi says:

    манай охидууд гадаад тэр тусмаа хужаа нартай их явалдаад байгаа шүү.эмэгтэй хүн багатай олон сая гоонь эрчүүд их гомо болж байгаа дээр нь дандаа янхантай явалдаад дох маш эрчимтэй тархаж байгаа шүү хужаад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.