…Аргалд явсан ижий минь Арай дэндүү удлаа шүү дээ Аагтай цайг чинь санан санасаар Ангаж л явна даа муу хүү чинь … Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноровын ая, гавьяат жүжигчин А.Долгорын дуулсан энэ дууг сонсохоор өөрийн эрхгүй сэтгэлд тань ээж гэдэг эрхэм хүн үгүйлэгдэж байна уу? Таны ээж аагтай цайгаа чаначихаад ирэхийг тань хүлээж хаа нэгтээ суугаа ч байж мэднэ. Тэгвэл яг одоо яваад очиж чаддаггүй юм аа гэхэд утас цохиж “Хүү тань сайн явна аа” гэж сэтгэлийг нь аргадаарай. Яг одоо л ярихгүй бол, бас бодож эхлэхгүй бол амьдралын галт тэрэг хэзээ ч биднийг хүлээхгүй гэдгийг бас бодолцоорой. Бид ч бас яг одоо энэ бүхнийг танд хүргэхээр хавтасны сэдвээ эндээс эхлэхээр шийдлээ.
Монголчууд бид ээж гэж хэлд ордог, ээж ээ гэж унаж боссоор хорвоод хүн болдог. Гагцхүү тэр ач буянтай хүн байсан болохоор л бид зүүний үзүүрт тогтож үлдсэн ховорхон хувь заяаныхаа эзэн болж, хүний амьдралыг бүтээж босгож яваа шүү дээ.
Юуны түрүүнд танд нэгэн бүсгүйн ээждээ бичсэн захидлыг хүргэе гэж бодлоо.
“Ээжийгээ би зөндөө их саначихаж. Их хотын өнгө алаг амьдралд сатаарах зүйл их юм аа, ээж ээ. Амаа авсан морь шиг хурдалсан, завгүй цахилсан өдрүүдтэй уралдаж, амьдралд хөлөө олох гэсээр охин нь танаасаа дэндүү хол удчихаж. Ажилдаа түүртсэн саарал өдрүүдийн нэгэнд тандаа эрхэлж, багын танхил зангаар хошуу цорвойлгон үнсүүлж, дэндүү дотнохон үнэрийг тань цээж дүүрэн мэдрэхсэн гэж яасан их боддог гээ.
Жилдээ ганц удаа та хоёр дээрээ бараг л гуйлгуулан байж очно. “Ажил ихтэй очиж амжихгүй нь ээ” гэхэд “Миний охин ажлаа бод доо” л гэнэ. Төрүүлсэн ганц охин үр нь юм шүү дээ, уг нь. Гурван хөвүүнээсээ илүү ээж минь надад амь. Эрчүүд яахав дээ, баргийн юмыг тоохгүй улс. “Сайн уу, ээж ээ” гээд санаагаараа нэг ярьчихгүй, хэнэггүй нь дэндсэн товаришууд.
Бөөн сүр болж нутагтаа нэг очихоороо тэгэх л ёстой юм шиг санаж яамны том түшмэл аятай хэд хоног дайлуулж цайлуулсаар буцахыг нь яана. Үнсээд угтаж, аанай л үнссээр үддэг миний ижий сэтгэлдээ харин яасан их тэвчээр заадаг бол доо… Үүрээ орхин одсон шувуу шиг үр хүүхдүүд нь дэргэд эзгүйд дотроо сэмэрч л суугаа, миний ээж.
Охин чинь одоо бодоход танд их л цөөхөн захидал бичжээ. Сэтгэлдээ “Ээж” хэмээн нялхрахаас бус хайртай ч гэж ил хэлж байгаагүй санагдана. Ээж ээ, охин чинь тандаа хязгааргүй их хайртай шүү”
Энэ захидлын эзэн шиг ээждээ очиж чадахгүй яваа, үнсүүлж амжихгүй суугаа олон олон хүн энэ мөчид хорвоогийн хамгийн сайхан хүн, ээжийгээ өөрийн эрхгүй дурсаж байгаа биз ээ. Ээждээ очиж чадахгүй шалтгаан бидэнд олоон. Ажил төрөл, хичээл ном, авгай хүүхэд, гэр бүл гээд араасаа татлаа түтлээ ихтэй. Гэхдээ жаахан биедээ зөндөө их хүлээлт тээн ээжүүд хоног сар тоолон үр хүүхдээ хүлээж суудгийг та мэдэх үү? Нэг л мэдэхэд хорвоогийн нар буцаж хамгийн хайртай дотны хүн чинь явах болчихсон байх вий. Ээжийгээ хэзээ хойно, бурхны оронд заларсан үед “Амьдад нь жаргаахгүй яав даа” гэж халаглан гашуудах хүн цөөнгүй. Энэ тухай дуу шүлгэндээ ч бид мөнхрүүлэн дуулсаар ирсэн.
Ногоон торгон дээлээрээ
Хичнээн жил гоёлоо доо
Нартай сартай хорвоодоо
Хичнээн жил амьдарлаа даа
Гоёлоо өмссөн ижий минь
Гунхаж явсан нь саяхан даа
Гоёлоо өмссөн ээжтэйгээ
Хөтлөлцөж явсан нь сайхан даа хэмээн сэтгэлдээ нулимстай дуулж байхдаа тэр цаг үе одоо яагаад байж болоогүй юм бэ гэж байж ядан харуусдаггүй гэж үү?
Ээжийн тухай дуу олоон олон. Монголд ямар сэдвийн дуу хамгийн олон бэ гэсэн манай санал асуулгын дүнгээр “Ээжийн тухай” дуу толгой цохисон бол араас нь хайр дурлал, хурдан хүлэг, нутаг ус, хань ижлээ магтан дуулсан дуунууд орсон байлаа. Монголчууд бид ээжийгээ нэгдүгээрт тавьдгийн жишээг эндээс олж харахаар байна. Харин хамгийн сонирхолтой нь дуунд мөнхөрсөн ээжүүд ихэвчлэн нас дээр гарсан, тулганыхаа урд суусан, сэгсгэр, намхан нуруутай, эрүү өвдөг нь нийлсэн өтөл буурал эмээ нар байх юм.
Сэрүүн булгийнхаа усыг нь ээ хө
Рашаан чинээ санасангүй дээ хө
Сэгсгэр буурал ээжийгээ
Өтөлнө чинээ санасангүй дээ хө гэх буюу
*******************
Томоогүй явж боллоо ээж ээ
Тогоруу буцаж зэгс шаргалтна аа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач, ээж ээ
Дууных нь үг ч гэсэн дандаа л өнгөрснийг эргэн санагалзсан, ээжийнхээ хойноос гашуудсан, амьдад нь хайрлаж чадаагүйдээ гэмшсэн, хожуу ухаарсан харамслын өнгө аястай. Бас болоогүй ээ, ээжийнхээ гарын цай, хоол тэр ч байтугай эдэлж хэрэглэж байсан юмс, аяга тавгийг нь хүртэл дуунд мөнхөлсөн байх вэ дээ. “Ээжийн чанасан цай”, “Ээжийн бор аяга”, “Гоёлоо өмссөн ээж” гээд л дурдаад байвал уртаас урт жагсаалт ч гаргаж мэднэ шүү.
Цэцэрлэгийн жаахан дүү минь шинэ жилийн баярын үдэшлэгт цовоо гэгч нь дуулж байгааг хараад өхөөрдөхгүй байж чадсангүй. Харин дууных нь үгийг сонсоод хөх инээд хүрээд явчихлаа.
Жин жингээр дундарсан
Жирэмийн цагаан нуур минь
Жилээс жилд жижгэрсэн
Жаахан буурал ээж минь
Надаас хоёр дүү ээжтэйг нь бодоод нээрээ намхан буурал болчихсон юм биш байгаа гэж бодохоос утас руу нь залгамаар санагдаад болдоггүй. Залуу ээжүүдэд зориулсан дуу байдаггүйдээ биш, харин бид хожимдож ухаарч, жаахан буурал ээжүүдээ өрөвдөж дуулаад байдаг.
Зовоож зовоочихоод нэг л өглөө босоод харсан чинь ээж нь нас буурал, үрчгэр чавганц болчихсон байхаар нь өрөвдөхдөө дуу зохиогоо юм болов уу. Эсвэл ээжийгээ үнэхээр зовж байгааг нь харж, мэдэрч өсөөд, баярлуулахсан гэж бодсоор чадалгүй хадан гэртээ харьчихсан хойно нь гашуудаж дуулдаг хэрэг үү? Магадгүй ээжийнхээ насан дээр очиж байж л хүн тэр өндөрлөгөөс эргэн харж, одоо миний ээж дахин битгий зовоосой гэж үнэн сэтгэлээсээ боддог, ээждээ зориулж дуу, шүлэг бичдэг байж мэднэ.
Олон хүүхэдтэй айлд хүүхэд бүрт хүртэх хайр тэнцүү биш байдаг. Нэг юм уу, хоёр хүүхдэд нь л хайр бүтэн очдог. Ийм бичигдээгүй хууль бий. Тиймээс эхийн хайрыг бага эдэлж өссөн нь илүү эмзэг, мөн тэр чинээгээр эрт биеэ даадаг. Тэр эмзэглэл нь хожуу илэрч, дутуугаа нөхөх гээд дуулаад байгаа хэрэг хэмээн нэгэн философич өгүүлсэн. Түүнээс биш эхийнхээ хайранд цадсан хүн бол нэг их гаслаад дуулаад билийн баярын үдэшлэгт цовоо гэгч нь дуулж байгааг хараад өхөөрдөхгүй байж чадсангүй. Харин дууных нь үгийг сонсоод хөх инээд хүрээд явчихлаа.
Жин жингээр дундарсан
Жирэмийн цагаан нуур минь
Жилээс жилд жижгэрсэн
Жаахан буурал ээж минь
Надаас хоёр дүү ээжтэйг нь бодоод нээрээ намхан буурал болчихсон юм биш байгаа гэж бодохоос утас руу нь залгамаар санагдаад болдоггүй. Залуу ээжүүдэд зориулсан дуу байдаггүйдээ биш, харин бид хожимдож ухаарч, жаахан буурал ээжүүдээ өрөвдөж дуулаад байдаг.
Зовоож зовоочихоод нэг л өглөө босоод харсан чинь ээж нь нас буурал, үрчгэр чавганц болчихсон байхаар нь өрөвдөхдөө дуу зохиогоо юм болов уу. Эсвэл ээжийгээ үнэхээр зовж байгааг нь харж, мэдэрч өсөөд, баярлуулахсан гэж бодсоор чадалгүй хадан гэртээ харьчихсан хойно нь гашуудаж дуулдаг хэрэг үү? Магадгүй ээжийнхээ насан дээр очиж байж л хүн тэр өндөрлөгөөс эргэн харж, одоо миний ээж дахин битгий зовоосой гэж үнэн сэтгэлээсээ боддог, ээждээ зориулж дуу, шүлэг бичдэг байж мэднэ.
Олон хүүхэдтэй айлд хүүхэд бүрт хүртэх хайр тэнцүү биш байдаг. Нэг юм уу, хоёр хүүхдэд нь л хайр бүтэн очдог. Ийм бичигдээгүй хууль бий. Тиймээс эхийн хайрыг бага эдэлж өссөн нь илүү эмзэг, мөн тэр чинээгээр эрт биеэ даадаг. Тэр эмзэглэл нь хожуу илэрч, дутуугаа нөхөх гээд дуулаад байгаа хэрэг хэмээн нэгэн философич өгүүлсэн. Түүнээс биш эхийнхээ хайранд цадсан хүн бол нэг их гаслаад дуулаад байдаггүй.
Монгол айл бүрт ээж гэдэг хүн хамгийн эрхэм байдаг. Энэ ачтанаа бараг л бурхан шиг шүтэн дээдэлдэг билээ. Тэр байтугай дайсан ирэхэд эхнэрээ орхиод ээжийгээ аваад зугтаж байгаа Чингисээр төсөөлүүлэн бодъё. Мэргидүүдээс зугтаж явахдаа Тэмүүжин эхнэр Бөртийгөө биш, ээжийгээ мориндоо сундлаад давхичихдаг дүр зургийг бид мэднэ. Авгайгаасаа илүү ээжийгээ гэдэг монгол хүний сэтгэхүй өнөө ч бидний дунд бий. Айл гэрт настай ээж нь хамгийн хүндтэй байр суурь эзэлдэг шүү дээ.
Бидний өдөр тутмын жирийн амьдралд тохиолддог нэгэн жишээг өгүүлье л дээ. Арван жилийн төгсөнөөс “Золбоо, миний хүү, ээжийнхээ ачийг яаж хариулна даа гээд дуулаад байх юм. Ядаж ганц аяга угаагаад өгчих л дөө” гэж аргадах зэмлэх хослуулан хэлж байгаа сонсогдов.
О.Дашбалбар агсны “Амьдад нь бие биенээ хайрлая” гэдэг үгийг манайхан их иш татаж ярьдаг. Тэгвэл бид ээжийгээ, эмэгтэй хүнийг, эхнэрүүдээ амьдад нь биш, тухайн цаг мөчид нь хайрлаж, амьдармаар байна.
Ээжүүд маань үргэлж дэргэд байгаа учраас тоодоггүй ч юм уу, эсвэл бид ухаан суутлаа тэрийг бодох сөхөөгүй явдаг ажээ. Тиймээс заавал өтөл буурал болсон хойно нь дүү шүлэг зохиож, халаглан харамсах биш, цаг үргэлж тэднийгээ хайрлаж, бага ч болтугай баярлуулж явах ёстой юм байна. Үр хүүхэдтэйгээ үргэлжийн мөнхөд сэтгэлээрээ аргамжаатай явна гэдэг монгол эмэгтэй хүний үнэхээр бахархмаар сайхан чанар юм. Харин бид энэ сайхан сэтгэлийг нь их л хожуу ухаарах юм даа.
Хүүхнүүд хариуцлагатай, бас тэвчээртэй
Бүсгүйчүүд эрчүүдээс илүү хариуцлагатай, бас тэсвэр хатуужилтай. Энэ нь юун дээр илрээд байна гэвэл сүүлийн үеийн бизнесийн болоод хувийн томоохон компаниуд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдийг ажилд авах сонирхолтой болжээ. Хүүхнүүд мэдээж хүнтэй сууна, үе үе хүүхэд гаргах гээд яваад өгнө. За тэгээд, жаахан хов ярьчихна, хоорондоо хөөрхөн асуудал үүсгэнэ. Яриад байвал их зүйл бий л дээ. Гэлээ ч тэдний хариуцлагатай үнэнч чанарыг нь үнэлж томоохон хувийн компаниуд ажилд авч байна. Тэд архи уугаад ажил цалгардуулаад явна гэж үгүй. Ер нь бүсгүйчүүдийн оролцоотой гаргасан шийдвэр ихээхэн уян хатан байдаг, бас их тэвчээртэй зан нь ямар ч ажилд нөлөөлдөг аж.
Төрийн байгууллагаас илүү хувийн хэвшил, үйлчилгээний байгууллагууд, банк санхүүгийн газар эмэгтэйчүүд олон. Хаана ажил оволзож, хариуцлага өндөр байна, тэнд манай хүүхнүүд ханцуй шамлан ажиллаж байх вий. Яам тамгын газар эмэгтэй хүн ажиллахад улам л хэцүү болж байгаа тухай нэг найз минь хэлж байсан. Төрийн байгууллагууд нам хүчнүүдийн гар хөл, карьер хөөсөн, хуйвапдааны үүр уурхай болж буй талаар тэр ярьсан юм. Ажил хэрэг явуулна гэхээсээ илүү тэнд олз омог, эрх мэдэл булаалдах, тийм орон зай болоход хүрээд буй гэнэ. Өөрөөр хэлбэл тэнд нягт нямбай, хариуцлагатай байдал нэг их үгүйлэгдэхгүй байна гэсэн үг л дээ. Ийм газар эмэгтэй хүн нэг ёсондоо саад болно, өөрөөр хэлбэл шаардлагагүй гэж үздэг ажээ.
Манай бүсгүйчүүд эртнээсээ л гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан. Энэ нь ч их олон шалтгаантай. Амьдралын хатуужил монгол эмэгтэй хүнд бусдаас илүү гэж ярьдаг нь ч үнэний ортой. Байгаль цаг агаарын энэ эрс тэс уур амьсгалтай оронд жижигхэн бор гэртээ, гурав дөрвөн жаахан хүүхэдтэйгээ хоцроод, аж ахуйгаа явуулдаг. Нөхөр нь адуу малын эрэлд яваад хэд хоногоор, бүр хэдэн сараар гэртээ ирэхгүй байх нь энүүхэнд.
Түүнээс гадна эмэгтэй хүн гэрт орж эм, гадаа болж эр болохоос аргагүйд хүргэсэн түүхэн шалтгаанууд бий.
XIII-XYII зуун хүртэл үргэлжилсэн дайны хөлд олон олон гэргий эр нөхрөө тулааны талбарт үдэж, орон гэрээ сахиж үлдсэн түүх бий. Монгол эхнэрүүд хүүхдээ өсгөж, адуу малаа хариулж, тогоо шанагаа барьсаар ёстой л бор зүрхээрээ амьдарч явсан гэдэг. Хүү нь 18 хүрэхээр мөн л дайнд дуудаад аваад явчихдаг, Монголын хамаг сайхан эрчүүд хар залуугаараа байлдаанд үрэгдсэн тун ч бүрхэг нийгэмд бүсгүйчүүд маань голомтоо залгуулж ирсэн юм.
Түүнээс хойш дайны хөл намжиж, ашгүй нэг эрчүүд маань гэртээ суух нь уу гэтэл шарын шашны урсгал Монголд орж ирснээр толгойтой болгон лам болох болов. Бас л эрчүүдийг нь бөөн бөөнөөр нь аваад явчихлаа. Өнөө бүсгүйчүүд л орон гэрээ авч явахаас аргагүй болов. Энэ бол түүхийнхээ хувьд эмэгтэй хүн яах аргагүй, нийгмийн золиос болж явсны жишээ. Тийм учраас эмэгтэй хүн бүхнийг хийж сурахаас, хатуу хүтүү амьдралтай өөрөө тэмцэхээс аргагүй болсон явдал юм.
Тэгвэл өнөөдөр ч гэсэн орон гэрээ ханхайлгаж, үр хүүхдээ өнчрүүлээд олон олон аав нар харийг зорьж байна. Солонгос гэдэг сайхан оронд очоод их мөнгө хурааж ирэхээр эрчүүд хэдэн мянгаараа гадагш зүглэх болов. Эхнэрүүд аанай л гэр сахиж үлдсээр. Тэдэнд гэрт орж эм, гадаа гарч эр болохоос өөр зам үлдсэн гэж үү? Манай эмэгтэйчүүд асар их тэвчээр хатуужилтай болсны нэг шалтгаан нь энэ ч байж болох. Тэгвэл энэ тэвчээртэй зан нь үр хүүхдээ, тэр ч байтугай эрчүүдээ авч явахад хүргэжээ.
1990-ээд оны ардчилсан хувьсгалыг эргэн саная. Эрх чөлөөт, ардчилсан сайхан нийгэм гарлаа гэж нийгэм даяараа оволзсон. Нийгмийн энэ давалгаанд олон зүйл өөрчлөгдсөн. Замбараагүй байдал ноёлж, ёс суртахуун уланд гишгэгдэж, нийгэм тэр аяараа бухимдалтай үе байлаа. Олон ч эр сэтгэлээр унаж, архинд живсэн шүү дээ. Харин тэр шавар шавхайн дундаас бүсгүйчүүд л тэднийг чирч авч гарсан. 1930 хэдэн оны их хэлмэгдүүлэлтийн үед хамгийн их хохирсон хүмүүс өнөө л хөөрхий бүсгүйчүүд. Тэд маань биедээ баймгүй зориг гаргаж, тэр хүнд бэрх цагийг шүд зуун давж гарч чадсан юм. Тэгэхээр нийгмийн хямралын аль ч үеийг эмэгтэйчүүд нуруун дээрээ үүрч авч гарч явсан гэвэл нэг их үнэнээс зөрөхгүй л болов уу.
Өнөөгийн цаг үед сайн эмэгтэйчүүд эрчүүдээсээ олон байна. Эрчүүд илүү дампуу, архичин, боловсрол муутай болсныг нийгэм бэлхнээ харуулна. нөхөргүй сайхан бүсгүйчүүд ч маш олон болж байна. Үнэндээ тэдэнд эр нөхөр олдохгүйдээ биш юм. Тэдэнд тэнцэх залуус тун ховор болсон. Гэхдээ 30 – 40 гараад ирэхээрээ зарим нь суухаас аргагүй болдог. Яршиг цаашаа, ганцаараа явж байснаас архичин ч байсан яахав, хүүхэд гаргаж, гэр бүл зохиож амьдаръя гэж боддог. Суугаад зовж яваа нь ч цөөнгүй бий.
Монгол эмэгтэй гадны хүнтэй суух гарцаагүй нөхцөл энэ болж байна. Архичин, боловсролгүй, гэр бүлээ авч явах чадваргүй эр хүнтэй суугаад яаж амьдрах юм бэ. Нийгэмд нэлээд нөлөө бүхий нэгэн бүсгүйн ярьж байсан санаанд орж байна. Зургаан настай хүүтэй тэрбээр нэг залуутай суух болж, хамт амьдарч эхэлжээ. Өөрөөс нь бүх талаар олон зүйлээр дутмаг өнөөх эрийг хүү нь хүлээн зөвшөөрдөггүй. Өрх гэрт эхнэр нь нөхрөөсөө эдийн засгийн хувьд хараат байхад төдийлэн гайхахгүй дээ. Харин эхнэрээсээ хараат байх нь гэр бүлийнхэн хэнд нь, хамгийн гол нь үр хүүхдэд нь таалагддаггүй ажээ. Хүүхнүүд маань хүчирхэг байгааг, эрчүүд тэднээс асар олон зүйлээр сул дорой, тэвчээргүй байгааг бид харж байна. Дайн байлдаан, нийгмийн ороо бусгаа ямар ч үед эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар ар гэрээ авч үлдэж, гал голомтоо залгуулж ирж. Шилжилтийн үед ч гэсэн гэр орон, үр хүүхдэдээ тохиолдсон тэр бэрхшээлийг эмэгтэйчүүд л давж гарсан гэж боддог. Маш их архидалт, замбараагүй байдал, ёс журам, ёс суртахуун алдагдсан тэр үед асар их тэвчээртэй байж, бусадтай адилхан сэтгэл санаагаар уналгүй эрчүүдээсээ илүү зовлон бэрхшээлийг сөрж иржээ. Энэ сэдвийг бичиж байгаа нь эрчүүдийг муулж, үгүйсгэх зорилготой юм биш ээ. Эмэгтэй хүн эрчүүдэд байхгүй сэтгэлийн их хаттай. Гэр орны хамаг л нарийн ширийн зүйлийг тэд л зохицуулдаг, давс хужирыг нь тааруулдаг. Тэр зан эрэгтэй хүнд байдаггүй.
Азидаа хамгийн сайхан нь
Монгол бүсгүйчүүдийг маань гүйцэж гарах сайхан хүүхнүүд дэлхийд хаана ч алга хэмээн гадна, дотно явж ирсэн манай эрчүүд ам булаалдан, бүр чин сэтгэлээсээ ярих нь бий. Байгалийн эрс тэс уур амьсгалтай хатуу ширүүн цаг агаар нөлөөлснийх үү, монгол хүүхнүүд ази бүсгүйчүүдийг бодвол бие хаа, царай зүс тэгшхэн. Онигордуу хар нүд, танан цагаан шүд, гялалзсан хар хөмсөг, гунхалзсан сайхан бие, гоолиг нуруугаараа хаанахын ч бүсгүйчүүдийг дагуулахгүй гэдэг. Энэ талаар эрчүүд маань харин юу хэлэх бол?
О.Гэрэлсүх /Жүжигчин/
– Монгол бүсгүйчүүд байгаль, газар нутгаасаа ч юм уу, иддэг хоол унднаасаа ч болдог байх, Азийн хүүхнүүд дотроос бие бялдар, нуруу туруугаараа их өвөрмөц шүү дээ. Биеийн хөгжил сайтай, их өсгөлүүн. Гэтэл солонгос, япон хүүхнүүд тийм биш. Их туниа муутай. Манай хүүхнүүдийн нүд, шүд сайхан, ухаан тунгалаг цэлмэг байна. Энэ бол монгол эмэгтэйчүүдийн нэг онцлог байх аа. Өнөөгийн монгол эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх ч гэсэн шал өөр болсон. Энд тэнд, аль ч байгууллагуудаар орсон, эмэгтэйчүүд л олон байна.
Манай эмэгтэйчүүд асар их тэвчээртэй. Ер нь бол гоё шүү дээ. Чингисийн үеэс л нөхрүүдээ дагаад байлддаг байсан. Би эмэгтэй хүн гээд буланд суудаггүй байсан. Би гэр бүлээрээ төлөөлөөд үзэхэд л манай гэрийг хөдөлгөж байгаа хүн бол эхнэр маань юм шүү дээ. Намайг сурах бололцоогоор хангаж байна. Бас намайг Герман ч байсан, Солонгос ч байсан дагаад л явж байна, ард нь барьж байгаа байхгүй юу. Ямар ч сангийн тэтгэлгээс илүү бүх л зүйлээр хангаж, тусалж дэмждэг. Би хэрвээ монгол эмэгтэйтэй гэрлээгүй бол намайг дагаж явах хүн байхгүй шүү. Газар газрын хүүхнүүдтэй танилцаж л байсан. Тэгэхэд монгол хүүхнүүд шиг минь суурь сайтай хүн алга байна ш дээ.
Ж.Батсайхан /Сэтгүүлч, яруу найрагч/
– Би монгол эмэгтэй хүнд дурласан монгол эр хүн байна. Монгол бүсгүй хүний сайхан нь юундаа байна гэхээр “Би чамд хайртай” гэж чихэн дээрээ өдөр шөнөгүй хэлүүлдэггүй юм. Зүгээр л их энгийн. Сайхан хоол цайгаа хийгээд, сайхан амьдраад л явж байдаг. Хэн нэгнийг шагнах болвол хэнийг хамгаинй түрүүнд шагнах вэ гэж надаас асуувал би ханиа л шагнана. Надад хүү, охин хоёр төрүүлж өгсөн. Үр хүүхдийг гагнаж өгсөн хань гэдэг сайхан юм. Хүний хань дандаа сайхан явдаг юм. Ядаж л өглөө болгон миний хань надад халуун сүүтэй цай өгдөг. Тэр цайг ууж босоод би өглөө болгон ажилдаа өөдрөг явдаг. Эр хүний хийморь сэргээд л ирдэг байхгүй юу. Аягахан цай гэдэг, ханийн чанасан цай гэдэг хүний хайр байдаг юм аа. Үүнийг манай сүүлийн үеийн залуучууд мэддэг юм уу, үгүй юм уу. Манай залуус хайр гэж юу байдгийг мартсан байна. Эр, эм хоёр хүн нийлж байж л хайр ургадаг. Тэрийг амилуулж байгаа нь хайр юм. Бие биедээ сайхан үг хэлж байгарай. Өглөө болгон үнсдэггүй юм гэхэд өдөр болгон хайрлаж байх хэрэгтэй. Хайрыг хүмүүс олон янзаар ярьдаг юм билээ. Зарим нь алмаазан шигтгээтэй алт мөнгөн бөгж өгөхөөр үнэхээр хайртай юм байна гэж ойлгодог. Тийм биш. Олон удаа хайртай гэж хэлэхээрээ хайр болчихдог юм биш. Ерөөсөө л чимээгүй хайр, ухаантай хайр гэдэг л нандин юм. Дэрийг нь засдаг, дээлийг нь нөмөргөдөг, өглөө болгон цай өгдөг, өдөр болгон хайраа өгдөг тийм л хайрыг хэлж байгаа хэрэг.
Нийгмийн цохилох зүрх нь эмэгтэйчүүд
Монгол хүүхнүүд нийгмийн идэвх сайтай. Ямар нэгэн нам хөдөлгөөнийхөн гудамжинд жагсана, эмэгтэйчүүд хамгийн түрүүнд л туг барьчихсан хашгирч явах, цалин нэмэхгүй байна гэж багш нар суулт зарлахад аанай л хүүхнүүд магнайд нь зогсож байх жишээтэй.
Манай эмэгтэйчүүд ямар эрх чөлөөтэй байгааг эндээс харж болохоор байгаа биз. Арабын оронд эмэгтэйчүүд ингэж цагдаа руу дайрах нь байтугай нүүрээ ч хүнд харуулах эрхгүй байдаг. Манай эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх 1990-ээд оны ардчилсан хувьсгалаас хойш ихээхэн нэмэгдсэн. Дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гадна, дотнын байгууллагууд ч хэдэн арваараа бий болсон. Энэ нь муу зүйл биш ээ. Парламентын 76 дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь цөөхөн байгаа болохоос нийгмийг авч явж байгаа хүмүүсийн олонх нь өнөөдөр эмэгтэйчүүд байгаа гэдэгтэй та ч бас санал нийлэх биз ээ. Өнөөдөр нийгэмд бүсгүйчүүд яагаад ийм хүчирхэг болчихоо вэ гэсэн асуулт гарч ирж байна.
Энэ нь нэг талаар гэрийн хүмүүжилтэй л холбоотой. Айл гэрт эрэгтэй хүүхдийг үл ойшоосон, охин хүүхдээ аль болох өргөх, дэмжих гэсэн бичигдээгүй хууль байдаг. “Эрчүүд яахав ээ, яаж ийгээд болно биз, муу охиноо л бусдын гар царайчлахааргүй эрдэм боловсролтой хүн болгоё” гэж охиныхоо ирээдүйд санаа тавьдаг. Аавууд хөвгүүдээ сахилгагүйтлээ гэж алганы амт үзүүлдэг хэрнээ охидод бол огтхон ч гар ч хүрдэггүй шүү дээ. 10 жилийн сургуулиудад ч энэ нь хэвийн үзэгдэл. Эмэгтэй хүүхдийг их дэмждэг, голдуу л онц дүн тавьдаг. Харин хөвгүүдийг сахилгагүйгээр нь дуудаж охидын өмнө загнаж, элдвээр нь хэлж, ангиас хөөж гаргана гээч. Эмэгтэй хүүхдийг хэзээ ч тэгэхгүй. Магадгүй энэ үзлээс нь болоод эмэгтэй хүн эрчүүдээс илүү боловсрол эзэмших нөхцөл бүрдэж ч болох юм.
Өнөөдөр аль ч их, дээд сургуульд орсон эмэгтэй оюутнууд дийлэнх нь байгаа вий. Өнөө л аав ээжүүдийн “Охин үр минь” гэсэн ойлголт өнөөдрийн нийгэмд ийм шударга бус хуваарилалтыг бий болгосон гэж үзэх үндэстэй. Магадгүй хэдэн жилийн дараа эмэгтэйчүүдийн эрин үе бий болох вий.
Хаана нь ч очсон эмэгтэйчүүд олон байгааг одоо ч гэсэн та анзаарч л байгаа байх. Харин таксины жолооч, баар цэнгээний газрын хамгаалагч нар, энд тэндхийн харуулын албаныхан, наймаачид нь дандаа эрчүүд байгааг анзаарсан уу. Гэтэл нийгмийг авч яваа боловсрол, шинжлэх ухаан, жижиг дунд үйлдвэрлэл, банк бизнесийн салбар, эрүүл мэнд, дэд бүтэц гээд хаа сайгүй эмэгтэйчүүд ноёрхож байна. Хэдийгээр улс төрд эмэгтэйчүүдийн эзлэх хувь цөөхөн байгаа ч нам хөдөлгөөн, эвсэл холбоодод эмэгтэй хүний дуу хоолой тун тодоос тод сонсогдох болсон шүү дээ.
Хүсээгүй хувь тавилан
Хэрвээ эмэгтэй хүн ямар нэгэн байдлаар буруу хазгай гишгэж, амьдралд уруу дорой явж байгаа бол энэ нь гарцаагүй эрчүүдтэй л холбоотой. Үнэхээр л тийм байдаг. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гагцхүү байгалиас заяасан нандин мэдрэмж, сайн сайхан зүйлийг нь устгачихвал бүсгүй хүн тун амархан хагдардаг гэдэг.
Эрчүүд, эр нөхрүүд нь тэднийг араар нь тавьж хуурсан болохоор тэд гомдлоо тайлах гэж буруу алхам хийдэг, нөхөр нь түүнд олиггүй үг хэлсэн учраас л тэд ийм яхир ааштай, хатуу ширүүн болж хувирдаг. Хайр халамж дүүрэн сайн нөхрийн дэргэд, айдас түгшүүргүй амар амгалан амьдарч байгаа хүүхнүүд хэзээ ч муу муухай үйлдэл хийж, хань ижлээ хуурдаггүй. Харин ч дэлхийд хаана ч байхгүй үнэнч хүүхнүүд Монголд бий.
Хөдөөгийн нэгэн суманд одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө ийм хэрэг гарсан юм. Олон эгчтэй, айлын ганц хүү ёстой л дур зоргоороо өсчээ. Аманд нь хоол хийх шахам ар өвөрт нь бөндгөнөдөг хөөрхий ээж нь ч хорвоогийн жамаар бурхан болж. Гэтэл эрх танхи өнөөх эр өдөр шөнөгүй архи ууж эгч нараа амар тайван байлгахгүй зовоох болов. Шөнө дөлөөр согтуу ирж, эгчийгээ орноос нь чирч гулдран, архинд явуулж, тэр ч байтугай гар хүрдэг ч боллоо. Өдөр ирэх тусам давтагдах энэ үзэгдэл эгчийнх нь тэвчээрийг бүр барж гүйцжээ. Нэг орой дүү нь согтуу ирж, өнөөх хэрүүл ч үргэлжлэв. Тэсэхээ байсан нэг эгч нь дүүгээ барьж аваад хоолойг нь боотол тэр нас барчихжээ. Ингээд зовж шаналсан эгч шоронгийн хаалга татах нь тэр. Харин олон жилийн ял авсан түүний хэргийг шүүх эргэн үзээд таван жилийн дараа шоронгоос сулласан гэдэг.
Ер нь эхнэрээ зодож, зовоодог, өөдгүй эрчүүд олон бий. Цаг ямагт сэтгэлийн шаналгаатай, орон гэртээ ч амар амгалан байж чаддаггүй, нөхөр минь хэзээ ирж, намайг зодох бол гэсэн айдастай. Эмэгтэйчүүдийн энэ байдал нь зуршил болж, тэр нь даамжирсаар стресс, өвчин болж хувирдаг ажээ. Хэдэн сарын өмнө манай сэтгүүлд номын дэлгүүрийн хулгайн талаар нэг нийтлэл гарсан юм. Уг нийтлэлд ном хулгайлж байгаа хүмүүсийн олонх нь эмэгтэй байдаг тухай номын дэлгүүрийн худалдагчийн ярьсныг сонсоод их гайхаж билээ. Хэрвээ эрэгтэй хүн хулгай хийсэн бол түүнийгээ зарж, архи дарс, зугаа цэнгэлд зарцуулах гэж байна гэж бодохсон. Харин ядарсан эмэгтэй хүн ном хулгайлж байгаа нь цаанаа явж явж үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө хийсэн үйлдэл байдаг. Магадгүй тэр эмэгтэйн гэрт хоногийн хоол, талхны мөнгө байхгүй учраас ном хулгайлж зарах гэсэн байж болох юм. Тэднийг буруутгах, бас зөвтгөх хэцүү.
Нөхрөө архи уулгахгүй гэж урдуур нь орсоор байгаад архинд орчихсон эмэгтэйчүүд ч зөндөө байдаг шүү дээ. Ер нь бүх эмэгтэйчүүд л гэр бүлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй байдаг шүү дээ.
“Тунгалаг Тамир” киноны хэсгээс эргэн саная л даа. Эрдэнэ Долгороос ганцхан асуулт тавьдаг. “Үнэн үү?” гэж. “Үнэн” гэдэг үгийг сонсоод л хар гүйхээрээ орж ирсэн шигээ хаалга саваад яваад өгдөг. Эмэгтэй хүний хувь заяа ийм л хатуу. Ганц үгнээс болоод амьдралаараа хохирч байна. Энэ бол монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааг үнэнээр өгүүлсэн дүр зураг. Эрдэнэд арай жаахан илүү сонсчих тэвчээр байгаагүй гэж үү. Тийм болсон байлаа гэхэд тэрийг ухамсарлах ухаан яагаад байгаагүй юм гээд л асуулт ургана гарна. Бид зүгээр л ийм байх ёстой гэж бодоод л ирсэн. Эмэгтэй хүн эрэгтэй хүнд дарлагдах ёстой гэж боддог. Эх хүн ч гэсэн охин үрээ айлд очиж, эрийн гарт нухлагдаж зовно гэж боддог. Зөндөө их зовлон амсах юм чинь гэртээ байгаа дээрээ жаргаж аваг гэдэг шүү дээ. Нийгмийн сэтгэхүйд хүртэл хэвшил болчихсон зүйл.
Бид энэ асуудлыг өөрөөр харж, өөрөөр хандах, гарцаагүй амьдралын шаардлага нэгэнтээ бий болсон байна. Эрчүүдээс илүү гэр орноо авч явж тэднээс илүү байхад яахаараа энэ сэтгэхүйд баригдаж явах ёстой гэж. Нийгэм хөгжил цэцэглэлт рүү, илүү оюунлиг тийшээгээ явж байгаа энэ үед хуучинсаг энэ байр суурь гарцаагүй өөрчлөгдөж харилцан хүндэтгэх, харилцан ижил тэгш харилцаан дээр л хамгийн сайхан аз жаргалтай амьдрал үүсэх болно гэдгийг ойлгох цаг болсон.
Цаг төр сэтгүүл
9 Comments
Долгор муридаг газар үнэн гээд өөрийгөө ч өрөөлийг ч алж байгаа байхгүй юу. Худлаа юу яриад байгаан чи өөрөө завхайрсан юм уу юундаа хүн худлаа хардаад байгаан гээд л зөрүүлээд л галтай цогтой буудаг газар. Тэгвэл Эрдэнэ айсандаа хонь болохгүй юу
энэ одрийн мэнд.та ганц эмэгтэй xунээс гарч одий болсонд баяр xургэя.зарим ээжүүдээс xуви илуу ур xууxдийн биэ бялдар xумуужилд анxаардаг аавууд иx бий шуу.эр xунийг дэндүү дубин маркаар буу бич.олон арван магадгуй зуун жилээр яриж бичиж ирсэний xор чини эр xунийг xорвоогоос алга болголоо.одоо ийм юм буу бичиж бай.xэзээ ч xаана ч xамтийн жаргал зовлон ,дэм тус дээр xун бий болж осож уржижи бгаа.xуний биэ физлогийг бурxан байглаас зориулж бутээсэн учир xэн нэг ни илуу нолоолсон гэж яриx ,батлаx гэж оролддог ни тэнэг xэрэг.иймд xорвоогийн амдрал xун ,xуйсийг ялгаx гэж буу оролд.тэнэг чини тэр.айлийн ноэн чиг нуруу,xатуу/та бугд ингэж ойлгодог/xутуу ажил албийг эрчүүд нугалдаг энэ ч амидралийн гарцаагуй ноxтсол xучин зуйл,тэргүйгээр амидраад та тороод л амидрал ни одоогийн буюу xууxэд наснийx шиг чин онгоод л …тийм юм гэж байxгуй эндээс эxэлж зов ойлгож зов сэтгэж сур.бусад орний чиг xандлагийг ч бас сонирxож узэж бай.танийг гунээ xундэтгэнэ
сайн уу залуусаа. би ээжийгээ саначихлаа.би доороо бас охин дуутэй,миний хувид эмэгтэй хун бол хариу нэхдэггүй өглөгч юм. Хумуусээ бие биенээ хайрлаарай. Ээжийгээ эгчийгээ энхрий дуугээ эхнэр хуухдээ бугдийг ни хайраар буу дутаагаарай. Бидний монголчууд хайраар дутах ёсгуй. Бие биенээ хайрлаарай.
ene sited neg bichlegnii dor 100, 200gaaraa l comment bichdeg humuus yasan bee, unshihad heterhii urt ym bn uu.. hervee ta unshihaas zalhuuraad suuj bgaa bol yamar ch bsan neg unshchihsan n deer dee gej helmeer bn..
saihan bichjee, mongol emegteichuud min uneheer l shildeg n ym daa. bi mongol nz ohintoidoo baharhdag…
gehdee dain baildaanii uyer emegteichuud n gadaa er, dotor em boldog geed bhin, tegeed yahin emegteichuudiig tiim bolgohguin tuld dainruugaa yavahgui bh yostoi bsimu, olon ur huuhed hiiltsej ogson nohriinhoo buynaar harin ch bas nuruun deerh ajil n jaahan hongorson bh shuu, za za ene ch yahav,
yamar ch bsan saihan bichleg bn aa, erchuud min bugdeeree arhi uuj, avgai huuhen erguulj, ar geree zovooj, honuut onjuuteed gaduur yavahaa bolii l doo, yagaad iimhen ymiig uhaardaggui ym be, bi lav gertee bhdaa l jargaltai bdag..
ёстой үнэн бичсэн байна. хэн нэгнийг муулах гэсэнгүй яг байгаа зүйлийг байгаагаар нь л бичсэн байна. Монгол эмэгтэйчүүүд нээрээ л ийм шүү
эрчүүдээ сэтгэгдэлээ үлдээгээчэээ!
их сайхан бичжэээ. хөө.. ээжийгээ эгчийгээ эмээгээ хүндэлмээр бас өөрийгөө.. нээрээ л хүчирхэг ухаалаг мундаг эмэгтэй хүн шүү дэээ игэж..
unshih gesniig heterhii urt yum zalhuu hurchilee, harin ene zurag deer baigaa ohiniig haraad orovdchiloo harhad uje emee bolj baigaa yum shig mortloo 20 hureegui yavaa ohin baigaa daa. manai hodoonii amidralch neeree hetsuu hund shvv, ar geriin hamag ajliig nugaldag huuhnuudeer baharhahaas oor yahav
http://www.tsagtur.mn анхны онлайн сэтгүүл