Уучлаарай та нарыг үнэтэй зөвөлгөө өгнө гэдэгт итгэж байна. Би одоо 29 настай эмэгтэй. Надад амьдралаа яриад зөвлөгөө авах ээж аав ах дүү найз нөхөд аль нь ч байхгүй болохоор танай сайтаар дамжуулан сэтгэлдээ хурсан болгоноо хуваалцах гэсэн юм. Би оюутан байхдаа хүнд хайртай болж тэрэнтэйгээ л амьдрахгүй бол амьдрал утгагүй санагдаж 4-р курсд байхдаа түүнийхээ гэрт нь орж хамт амьдрах болсон. Би түүнд ухаангүй хайртай тэр надад зүгээр л сайн байсан байх ядаж байхад ээжтэй нь хамт амьдардаг ээж нь надтай ямар аймаар хөндий харьцдаг байсныг бодохоор одоо ч бараг айдаг дөнгөж сургууль төгсөнгүүт ажил олж хий гэж шахдаг байсан боловч оюутны ширээнээс хөндийрөөд удаагүй надад ажил тийм ч амар олдохгүй байлаа. Ямартаа л гэртээ орохоос айж гадуур баахан явж байгаад оройхон орно. Өглөө айгаад унтаж ч чадахгүй хоол идсэн ч түшүүртэй иддэг байсан. Дандаа хэрүүл гарна дандаа миний л буруу болдог. Ээж нь хүртэл дэндүү хоёр ааштай хөгийн бялдууч нэгэн мөнгө гэвэл нүдээ өгөхөөс ч буцахгүй. Ямар нэгэн аргаар мөнгө өгвөл сайхан ааштай тэрнээс биш надад муу. Бид 2 бие биедээ гомдож тунирхах болгонд ээж нь дундуур орж дайран дээр давс нэмсэн юм шиг болгож орхидог байв. Нэг удаа юунаас ч билээ хэрүүл болж бүр салж сарьнах дээрээ тулж гэрт нь байсан бүх юмаа аваад би ахындаа очлоо. Гэтэл ээж нь надаас сальсан сэтгэл санааг нь тайвшруулах гэж мөрөөдөл болж байсан машиныг нь авж өгсөн байлаа. Гэхдээ дахиж надтай уулзахгүй гэсэн болзолтойгоор би гэрээс нь гараад явж байхдаа сална гэж бодоогүй зүгээр л хашираах санаатай байсан.
Гэвч би машины ч үнэнд хүрэхгүй сэтгэлийнхэн орон зайнд байсныг мэдээд маш ихээр гомдсон. Гэртээ харъя гэхээр хаа байсан алс баруун аймагт аав ээж ах дүү нар маань амьдардаг 7 хүүхэдтэй айлын хамгийн том нь ар гэрийн маань амьдрал дэндүү хүнд ядаж байхад тэр зун нь тэр залуугаа ээжтэй нь нутагтаа дагуулж очиод баахан амьтан ах дүү нартайгаа танилцуулсан байдаг. Үнэхээр өөрөө шалдаа бууж үнэ хүндээ алдсан ч хамаагүй буцаж нийлэхээр шийдсэн ёстой л санаа зовмоор зүйл болж царай алдан уйлж унжиж байж, ээжид нь баахан загнуулж байж, арай гэж 3 сарын дараа гэрт нь буцаж орж, ажилтай ч болсон 3 сар дотор хааяа уулзаж байхдаа жирэмсэн болсон байсан. Тэгээд л нэг юм ажлаа хийж байгаад төрсөн. Хүүхэдтэй болоод хоорондох харьцаа минь ч сайхан болж арай гэж сайхан болдгийн даваан дээр тэр маань автын ослоор хорвоог орхисон. Амьд байхад нь уулзахгүй 1 өдөр болоход санаж үхэх шахдаг байсан хүн чинь үүрд алдах ямар аймаар гээч би яахаа ч мэдэхгүй хий л тэнэг хүн шиг байдаг байлаа. Өнгөрснөөс нь хойш 8 сар ээжтэй нь амьдарсан.
Тэрнийгээ байхад ээжтэй нь сайхан харьцаатай байж чаддаггүй байсан хүн яаж байхгүй болчихсон байхад нь хамт амьдрах вэ? Арга буюу охиноо аваад тусдаа гарахаас өөр аргагүй болсон. Талийгаачийн нэр дээр байсан 2 өрөө байрыг нь зараад би 1 өрөө аваад илүүг нь ээжид өгөөд бид салцгаасан. Тэр цагаас хойш зөвхөн охиныхоо төлөөл амьдарч байлаа. Ямарч л байсан үхэж чадахгүйгээ ойлгосон. Сэтгэлээ тайвшруулах янз бүрийн юмтай харьцсан. Бүр сүүлдээ эхнэртэй залуутай хүртэл явалдсан гээч гэвч би тайвширч чадахгүй байсан гадаа гарсан ч гэрт орсон ч нэг л зүйл дутуу ихэр татаж уйлаад ч нэмэргүй 63 кг байснаа бүр 48 кг болтлоо турж сэтгэлийн гүнзгий шархаа яаж идгэхээ мэдэхгүй шөнө унтахаар хар дарж охин өвдөхөөр ганцаараа харанхуй шөнөөр сахиж гэр орон маань хүйтэн эзэнгүй өтгөн манан дунд манарч байлаа. Хамаатан садан ах дүү нар нэг ч байхгүй ганцаараа энэ хотод амьдардаг байсан. Аль болох түргэн мартаж зовлонт байдлаа орхихыг хүсэж байсан. Тэгж манарч явсаар нэг л мэдэхэд 3 жил өнгөрч өлгийтэй хоцорсон охин маань цэцэрлэгийн дунд бүлэгт орж би арай ч тэр үеээ бодвол сэтгэл жаахан ч гэсэн тайвширсан байсан. Нөхрийг маань өнгөрдгийн жил аав маань өнгөрч хэдэн өнчин дүү нартайгаа ядарсан муу ээжтэйгээ үлдсэн болохоор их сургуульд орсон дүүгийнхээ төлбөрийг хийдэг хувцас хунар гээд л бүх зүйлийг нь бэлддэг нэг ёсондоо өрх толгойлсон 2 хүүхдийн ээж шиг байлаа. Бас болоогүй ээ ээж маань хол 1000 км-ийн цаана хэцүү амьдардаг болохоор сард хэдэн төгрөг өгнө миний нуруу дээр наснаас минь ахадсан ачаа байдаг байсан.
секс.мн дээр ирсэн захидал
Тэгж явсаар нэг залуутай танилцаж охиндоо дулаахан гэр бүл өөрийн нуруун дээрхи ачааг бага ч болов хөнгөлөх гээд тэр надад үнэнээсээ таалагддаг эсэхийг ч анзаарах сөхөөгүй амьдрал нь боломжийн болохоор нь суучихсан. Эр хүнээс авч үзээгүй хайр халамжийг би энэ хүнээс л авч байгаа ээж нь ч намайг хүүхэдтэй хүүхэн гэсэн утгаар нь хүлээж аваагүй миний охиныг өөрийн ач зээ нар шигээ хайрлаж сайн л ханддаг. Энэ залуу ч гэсэн ямарч л байсан гайгүй л ханддаг. Хамгийн гол нь уур нь хүрэхээрээ гартаа тааралдсан эд материалыг эвдэж тэнэг ариншин гаргадаг 1 жил орчим амьдрахад 5 утас 1 телевзор эвдэлсэн. Уурлаж гомддог боловч яах учраа олохгүй байна. Маргааш нь гэмээ ухаарсан амьтан эвдэлсэн юмаа янзлуулаад бүр болохгүй бол шинийг аваад хүрээд ирсэн байдаг. Уурыг нь хүргэх юм гарж ирэхгүй бол хорхойд ч хоргүй амьтан байдаг. Охинд маань тэр л дандаа хувцас хунарыг нь авч өгдөг. Бас дэндүү хартай би бараг ажлынхантайгаа гадуурч гарж чадахаа больсон. За энэ бүгд яахав тэвчье гэж бодоход би түүнд үнэхээр ямарч сэтгэлгүйгээ өдрөөс өдөрт мэдрэх болсон заримдаа харахаас ч уур хүрдэг жаахан сайхан юм бодож байгаад тайвшираад үнсүүлэхээр хүртэл нэг л заваан санагддаг. Сексдэх тал дээр яриад ч хэрэггүй арай л гэж домондог. Эр хүн талаасаа юунч таалагдахгүй зөвхөн өрөвдөх сэтгэл л төрдөг. Заримдаа бүр насан туршдаа энэ хүнтэй байна гэхээр айж байна. Орондоо орохоор нэг л сэтгэл дундуур заримдаа тэр над дээр гарчихаад хөдлөж байхад би талийгаачийг санаад 2 нүднээс нулимс урсаж байдаг. Одоо би яг яах вэ? Бас болоогүй би 5 сартай жирэмсэн. Ийм болохоор бурханаас надад оноосон хувь тавьлан гэж болдоод бусдад жаргал өгч байвал би нэг насныхаа амьдралыг энгээд дуусгахаас өөр аргагүй азгүй амьтан юм даа.
32 Comments
удахгүй бүх зүйл сайхан болно наад эр хүнээ сайхан хайрла хүнд сэтгэлээсээл хандах хэрэгтэй шүү дээ бүх зүйл хүний сэтгэлээс шалтгаалдаг юм хойно
Хүн зовлон үзэх тусмаа хөгждөг гэсэн.Яагаад гэвэл зурсан зураг чинь энэ бүгдийг давж чадна гэдгийг мэддэг учраас тэр.Тэрнээс биш чи азгүй хүн биш гэдгийг ойлгоорой.Өөрийнхөө бодлыг цэгцэл.Одоо ганц өөрийгөө бодох биш үр хүүхэд хариуцлага гэж байна.
Анхнаасаа л суух ёсгүй хүнтэйгээ хүчээр сууцанч юм шиг.Энэ их зовлонг туулчаад дараагийхаа сонголтыг анхаарахгүй дээ. Чиний л амьдрал учраас чи өөрөөл амьдралаа өөрчилнө.Нэг л муу юм бодвол сайхан бодол яаж төрөх вэ дээ.Байгаа амьдралдаа сэтгэл ханамжтай байх хэрэгтэй.Тэгэж байж урагшаа явна.Тэхгүй бол галзуурнашдээ.Одоо наад хүнээссэ салуул яах бол гэж бодож үзсэн үү.Үнэхээр чамайг хайрладаг бол чи ч тэр хүнийг хайрлаххэрэгтэй.Хэцүү бол больсон нь дээр байх даа.Хүний сэтгэлийн асуудалл хэцүү.Үнсүүлч чадахгүй болтлоо дургүй хүрэх гэж.Жирэмсэн юм чинь арай өөдрөгөөр харж амьдраа одоогийн амьдралаа.
Хоорхий хадам ээжийхээ байрийг зараад 1 ороо аваад илууг н огчихсон гэнүү, чи жоокон онтсгуй хун ым бнаа. Хэдий мууч хайрийнхаа ээжийг тэгжил бдаг,,,,, тэгээд одоо мартаач дээ
Ëàëàð ãýñýí õàÿãòàéä õàíäààä íýã ¿ã õýë÷èõüå. Áè ýýæòýé íü 8 ñàð õàìò àìüäàðñàí äýýðõè ç¿éëèéã áè÷èõäýý íýã ç¿éëèéã òàøàà îéëãîõîîð áè÷ñýí áîëîëòîé áè áàéðûã íü çàðààã¿é þìàà Ẻí õýð¿¿ë áîëæ áàéæ ýã÷ íàð íü çàðààä íàäàä áàíêíû çýýëòýé õàâñàðãàí áàéæ íý㠺𺺠àâæ ºãñºí áè íýýðýý öàëèíãèéí çýýëýýð áàéðíûõàà ¿ëäýãäýë ºðºº òºëäºã áàéñíàà áè÷ýýã¿é áîëîëòîé ººðèé㺺 õ¿éòýí ñýòãýëòýé ãýæ áîäîõã¿é áàéíà
Ìèíèé áè÷ñýí ç¿éëèéã óíøààä èõ îëîí çºâëºãºº èðæýý. Òèéìýý ìèíèé áîäîæ áàéãààã òà á¿õýí áàòàëæ ºã뺺 áè ýíý õ¿íèéã ñàéí òàëààñ íü õàðæ ¿ð õ¿¿õäýý æàðãàëòàé áàéëãàõàä ººðò áàéãàà áîëîëöîîãîî á¿ðýí àøèãëàæ àìüäàðíà. Íàìàéã îéëãîæ ÷èí ñýòãýëýýñýý çºâëºãºº ºãñºí òà á¿õýíäýý áàÿðëàëàà.
эргэлзэлгүй салаад бурхан багшийг олж сууя гэж гуй. тэгээд хэрэв ээ бурхан багш чамтай суухыг зөвшөөрөөд гэрлэвэл чи сая жаргаж магадгүй.
Hun amidralaa uuruu l sain saihan bolgohiin tuluu temtsdeg shuu dee chi negen tsagt zovj yavjee gehdee odoo ungursuniig martaj amidrah heregtei yum bishuu chamaig huuhedtei huuhen gej uzelgui chinii huuhdiig uuriin huuhed shig hairlaj bgaa huniig chi hairladagui yum gehed hundleh heregtei shde za yahav uurladag l yum bj gehdee yamarch bsan chamd gar hureed bdagghui l yum bn ene chini uhamsar shuu dee chi amidral n bolomjiin geed suusan gesen odoo tegeed yu heregtei bgaan tevcheed l amidrahad boloo bishuu esvel chi arai uur hun harchaad hereggui enentei suuj huleej bgaad enentei suudag bj geed 2dohoo golood suugamu oilgohgui yum . Ug n anhnaasa chi naad zaluugaa bish naadah chini chamiag uruvduj suusan bmaar sanagdaj bn daa Hun jargal daahgui zovlon daadag gej ugiig sanaj yavaarai ohin mini chi bol zovohod tun oirhon bn daa ingej l bodood yavaad bval …
sain bn nzaa? chinii bichsen zuilsiig unshaad bi mash ih sanaa zovloo.chi nadtai adilhan zaluu l hun bna…gehed chamd unheer hetsuu ih amidarliin daramttai yum bna.odoo yahavdee hunii amidral yum chin.gehdee ene buhniig chi uurchlii gej bodvol uurchulj chadna…uuruu zaaval uurtuu itgeerei.hun gesen yum zaaval uuriin zorilt haralttai bh heregtei.yag l ter uurihu zorison uilsiihe tuluu uurihu hos garaas nandin hudulmuruur buh yumiig buteeh yum shuu…chinii odooni amidraliig harah unheer ih gunig zovlontoi yum bna.chi ter hundee ymr ch hairgui bol erthen salsan deer gej bi bodoj bna.gehed ter hun chamd unheer hairtai durtai bol chi ch gesen uurigu ter hunduu dasgahiih bodoh heregtei yum shuu…mgliin niigen d neg sain er hun olj avan gej hylbar ajil bishi gej bi boddog…minii bodloor herev ter hun chin chamaig huuhdee daguulsan belevsen ehner gej golohgui bdal d cham mash ih hairtai bval chi hamgiin etses t uurihu sethel sanaa g zasaj naat hundee nasan turshdaa talarhan bayralj shan amidarhiih bodvol zugeer yumsan gej muu nz ni zuvulguu ugyu….teged hamgiin etses t nz chamdaa az jargal sn shan buhniig huseya…chi sain saihan amidrah bolno my nz…
хун салмаар байхад ни сал сал гээд сайхан хэлээд угууч. xуний урийг зовоосон л амитан байна даг. уурийнхуу жаргалийг л бодоод явдаг болтой. бас уурийгээ амидралд иx зовсон амитан би жаргах ёстой гэж бодож байгаа юм байна. би бол зув, одоо явах цаг чинэ болжээ л гэж хэлэх байна. чи эр хунийг урувдуx хэрэггүй дээ. чамаар урувдуулдуг эр хун бол амиа хорлох хэрэгтэй гэж бодож байна.
ongorson yumiig ongorson tcag hygatcaand ni vldee gej bas helmeer sanagdchlaa
ooroo l sonin hvn bna. Yagaad saihan amidarch bolohgvi gej. Odoogiim chini nohor chamd gar hvrdeggvi l yum bna sh dee. Chi ooroo ter hvnee taiwan amaglan blgaach. Yagaad busdiig zowoogood bgaa yum. Chi taiwan bj ar ger chini taiwan bh yum bish vv. vvnees hetcvv amidraltai hvmvvs zondoo bna sh dee. Chi ooroo l amidralaa saihan bolgon. Ternees bish oor hen negen hvn saihn bolgoj chadna gej vv. Ahiad hvvhdvvdee ochrvvleh gee yu. Jiremsen bgaa bolohoor setgel sanaa chini togtworgvi bgaa yum bish vv. ajil hiilgvi gertee bgaad gantcaaraa yidaad eldew yum yrgyylan bodood bgaa yum shig l sanagdlaa. Saihan amidarmaar bgaa bol ooroo l hichee. Oor hen negniig harah hereggvi.
Чамд ба их учир байх шиг санагдлаа. Эхлээд хэцүү хадам, сайн нөхөртэй байжээ. Гэхдээ л чи даваад гарсан ш дээ. Нөхөр, аав чинь ойрхон бурхан болоод ямар хэцүү байсныг ойлгож байна. Нэгэнт өнгөрсөн зүйлийн араас битгий амьдраад бай, урагшаа хар. Үр хүүхэд байна. Бас ч гэж байр оронтой үлдсэн байна. Дараа нь сайн хадам, сайн ч гэсэн жаахан хэцүүхэн нөхөртэй болж. Гэхдээ нөхрөө хайрлаачээ. Хүүхдэд чинь сайн аав таарсан биш үү. Битгий илүү юм хүс. Одоо байгаа чинь өмнөхөөсөө сайн байгаа юм биш үү. Сайхан гэр бүлийг үүсгэж, урагшаа харж амьдар даа
асуудал өөрт чинь байна доо бараг. Орон дотроо өөр хүн бодоод хэвтээд байхаар чинъ ямар ч эр хүн мэдэрдэг юм байгаа биз дээ. Тэгээд л хардаж байхгүй юу даа. Уурлуулах юмыг нь бараг чи л гаргадаг юм шиг байна. Юманд чин сэтгэлээсээ хандахгүй өнгөрсөнтэйгөө зууралдаад байхаар эр хүн гэдэг чинь бас юм бодно шдээ.Хадам муу байх хэцүү хэцүү.Сайн хадам халамжтай мөнгөтэй хүн заяахаар одоо хайртай хүн үгүүйлээд давхицан уу. Сайхан даврах юм аа.Хувь заяатайгаа эвлэрээд ноомойгоод суу гэж хэлэхгүй ээ. Тэмцээч тэр хүний олон сайхан талыг нь олж хараач. Үнэн сэтгэлээсээ түүнийг хайрлах гээд үзээч. Өнгөрсөнөө орхиоч. Сайхан амдьрахын төлөө зөвхөн нөхөр чинь тэмцэж чамайг өөртөө дурлуулах ёстой юм уу хаашаайин. Чи гэсэн тэмцэх ёстой шд.Мөнгө харж суух дээр ингэж байгаа шд. муусайн юмнууд.
Сэтгэлээр битгий унаарай бүсгүй минь. Чиний амьдралын сайн сайхан чиний өөрийн чинь гарт бий. Нэгэнт өнгөрсөн амьдралыг одоо бодох хэрэггүй ирээдүйгээ харж амьдардаа. Хүн гэж сонин амьтан шүү халамжлахгүй байгаа хүний араас хөөцөлдөөд гүйгээд байдаг хэрнээ хайрлаж байгаа хүнээсээ өөрөө зугтаагаад байдаг.Наад залуу чинь үнэхээр л чамд сайн юм бол жаахан хичээгээд үз бүсгүй минь.
– энэ зарим нэг хүмүүст хандаж хэлхэд нэгнийгээ муу үгээр хэлэхээ болимоор юм. Үнэхээр зөвлөгөө өгч чадахгүй бол юм бичээд хэрэггүй ш дээ. Эсвэл хараалын үг хэлж бичиж байж кайф авдаг юм уу хаашаа юм.
Чи ººрºº лаларийн зовж байхдаа таарсан хүүхэн юм биш үү.Хүү ни үхэнгүүт байрийг ни зараад ээжийг ни хаяаад явж байдаг.Чи болон танай тэр дүү нар чам шиг хүйтэн сэтгэлтэй хүн чанаргүй юмнууд болоод л ингэж зовж байгаан.Ашиглах гэж хүнтэй суучихаад тэр хүнээ муулаад явж байдаг тэнэг хүүхэн бэ чи.чиний арчаагуй байдалийг хараад л уур ни хүрдэг биз.Тэр залуу чини гэсэн хүн гэдгийг санаарай.чиний энэ хүйтэн хºндий байдалийг чини амид хүн юм болхоор мэдэрч л байгаа байх.1 л ºдºр чамайх хаях вий.Лонслэдå зºв хэлжээ.Жаргалтай газар хүн тогтохгуй гэж.Зовж байхдаа таарсан ºëºгчин юм дааа чи.Наад хүнээ сорж амидрахаа болиочээ.ядаж сорж байж гомдлохгуй дуугуй л байлдаа. (×и ººрºº хайран дундаас ургаж ×анга хэцүү амидралд бүдэрвэл ªргºж босгох хүч ни бусдийн хайр байдаг юм ªºрºº чи орчлон дээр тэднийг хайрлаж амидарнаа ×и бол хүн….) гэж тэр залуугаа хайрлаад сайхан амидраахц дээ.Чам шиг 30 хврсэн хүүхэдтэй хүнд ийм сайн хани олдохгуй шдээ.Эсвэл ингэж ººрººч зовж ºрººлийг ч зовоож взэн ядаж байхаар салаач.Хараалийн үг хэлсэнд сорри.
За даа, бусгуй мини, бид нас ойролтсоо л юм бн, Угаасаа юмийг махс их хундруулж битгий бодоо, Айлийн том охин ар гэрийн ачаа нуруундаа яалт ч угуй үүрэх хуви байдаг л юм, Аа тэгэд чи бух л жаргал зовлон туулаад давад ирсэн л бн ш д, Чи өнөөдөр охиндоо сайн ээж, ээждээ ачлалт үр ни, дуудээ халамжит эгч, чи өнөөдөр бас л давгуй хийсэн бүтээсэн, буянтай сайхан бусгуй л бн ш д,
Хүнийг чин үнэнчээр хайрлаж, хайр сэтгэлийн сайхнийг мэдэрсэн л бн.
чи байнаа, өнгөрсөн, ба ирээдүйг харж амидраад бн л даа Өнгөрснөө харж шаналаад, ирээдүй рүүгээ харж айгаад.
Яагаад, чи ягаад өнөөндрөөр амидрач болохгуй байгаа юм, Чи охиндоо ачлалт аав, сайн хадам, бас хөөрхөн охиндоо хамтдаа ханитай дуу төрүүлж эгэх гэж бн ш д,
Чи яагаад наад залуугаа өөр нудээр хараад хайрлахгуй юмаа гэхэд бага ч атугай сэтгэлээ нээж тавиж өгөхгүй байгаа юм. Хүнд анхний мартаж чадахгуй хайр бна , байдаг юм. гэхдээ түүнээс илүү хүнд амидралийн хайр гэж байдаг юм шуу, за чи наадахаа хайраа л умартвал чи будаа.
тэр хар угааса эрчүүдэд байдаг ш д, тэр хардалтийг бол чи өөрөө л эвтэйхэн ухаантай яриж ойлгуулж учирлаж байж л аандаа зугээр болно, Аа тэрнээс биш энэ ч дээ гээд бодоод ярвайгаад байвал амидрал чамд өөдөөс чин адилхан л ярвайсан дүр зураг юм үзүүлнэ ш дээ, Чи доо 5 сартай юм бн, Ях үэ бага зэргийн сэтгэл гутра явагдана л даа, Гэхдээ өөрөөр байх гээд уз, Жишээ ни чини хэлж байгаа сэкс чин, чи зугээр л сайхан одоо байгаа эр хүнээ таал л даа, Ингээд мунгинаад сууж байтал наад хүнээ гомдоогоод байвал удахгуй нэг хүний бараа хараад баясаад явад эгнэ ш д.
иймд чи өөрөө хичээ, өөдрөг сайхан яваа,.
ӨНӨӨДРӨӨРӨӨ АМИДАР
жаргалтай газар хүн тогддоггүй гэж үг чамд зориулсан үг юм шигээ
эхний амьдралд чинь харамсаж бна гэхдээ 2дахь амьдралын чинь тухай бол чи наад залуугаа хайрлаж чадахгүй юмаа гэхэд дассан сэтгэл алга уу? Бараг зовоод явжаахдаа таарсан амьтан бээ гэж хэлмээр санагдлаа уучилаарай
чи одоо 5н сартай жирэмсэн юм байна шдэ хэвлийдэх үрээ бодоод ч гэсэн тайван бай. эхний амьдралд чинь үнэхээр харамсаж бна. харин 2 дохь амьдрал бол чи л жаахан хичээх юм бол та нарт сайхан амьдрах боломж бна. хүний амьдрал хэзээч 10 хуруу шиг тэгш байдаггүй юмаа. юм бүхнийг сэтгэлдээ нийцүүлж амьдрана гэвэл хорвоог барахгүй шүү.одооноос өнгөрсөн амьдралаа мартаад ганчан ирээдүйгээ л бодож амьдар. өнгөрснийг 1000 бодлоо иргэж ирэхгүйгэс хойш өөрийгөө болон өрөөлийг л зовоох болно.
Жаахан өөдрөг бай. Аз жаргалтай байх ухаан заяагаагүй хүн шиг байна өөрөө. Бүхнийг битгий сүүдэртэй талаас нь хар,,,,Тэгж чадвал бүх зүйл сайхан болно. хуучин хадам чинь бас ч гэж гайгүй л хүн байсан байнаш дээ. Хүнийг бас битгий муу талаас нь их харж бодож бай,,
Аймар юмаа гэхдээ нэг насны амьдарлаа бусдын төлөө дуусгана гэдэг харамсалтай. Гэхдээ одоо өнгөрсөн бүхнийг мартаад сэтгэлийнхээ дундуур жаргалаа чи л өөрөө дүүргэнэ шүү дээ. Чи тэр хүнтэйгээ ярилцах хэрэгтэй бас нээхч ний нуугүй ярих хэрэггүй зарим зүйл нууц байсан нь дээр. Хамгийн гол нь нэг хүний хайр удаан амьдрахгүй шүү гэдгийг л санаарай. Эр хүн ч гэсэн ханцуйндаа нулимстай байдгын шдээ.
чи байрыг нь зарсан гэнүү. тэхээр бас ч гэж өрөвдөлтэй даруухан амьтан биш бололтой. чи ээжийг нь ад үздэг байсан юм бишүү.
ehnii amidral chine haramsmaar yumaa.
-Harin odoo naad 2 dahi zaluugaa unen setgeleesee hairlaach, bitgii taliigaachaa bod.
-Magadgui yum hum evdeltel argagui baidald chi oruuldag ch yum biluu. Nuhur chine deer chine garaad hiij baihad chi oor hun bodoj baina gedeg chine mash muu iim bolood ter hun baih argagui uurladag ch yum biluu.
-Negent hairlaad suuchihaad durgui hairlaj chadahgui taliigaachaa boddog bol sal.
-Naad zaluu chine bas hun shuu dee
Õýö¿¿ ë àìüäðàë áàéíà.Õàðàìñàëòàé ÿâäàë áîëæ.Ãýõäýý ÷èíèé áè÷ñýí ç¿éëýýñ õàðàõàä,ýõíèé íºõºð ÷èíü ÷àìä òèéì õàéðòàé áèø áàéñàí áîëîëòîé òèéì áàéõàä íü ýìýãòýé õ¿í áàéæ ãýðò íü äàõèí äàõèí î÷îîä àä áîëîîä áàéäàã.Äàðàà íü***тэр надад үнэнээсээ таалагддаг эсэхийг ч анзаарах сөхөөгүй амьдрал нь боломжийн болохоор нь суучихсан** ýíý ÷èíü îäîî þó ãýñýí ¿ã âý.ßàõàâ çîâëîí ¿çýæ ÿâàà ýìýãòýé õ¿íèé ñýòãýë ãýæ îéëãîæ áîëîõ ÷ íºãºº òàëààñàà çîâëîí ¿çñýí õ¿í ÷èíü õàøèð ñóóæ ,àëäààí äýýðýýñýý ñóðàëöàõ õýðýãòýéøäýý.×àìä ÿäàæ íý㠺𺺠áàéð ¿ëäñýí ãýæ áàéãàà,îð õîîñîí õîöîðñîí áèø.Öààøäàà óõààíòàé ë àìüäàðäàà.×àìä àç æàðãàë õ¿ñüå.
хэцүү хадам таарахаар гомдож бухимдаад байсан,
одоо сайн хүн сайхан хадам таарахаар өөрөө
амьдралаа там болгоод л…
асуудал чамд өөрт чинь байгаан бишүү?
хайр сэтгэлгүй байсан юм бл яах гэж тэр 1н залуугын амьдрал итгэл хайр халамжаар тоглоод
байгаан бэ.
асуудалтай амьдралаар амьдарсаар байгаад эвлэг тайван амьдралаар амьдарч чадахаа байчихсан хүн юм.
чи л шийд, амьдрал чинь чиний л гарт бий.
Бурxан минь ! Би эxлээд уншиж байxдаа чамайг ямар арчаагүй юм. Салаад мэдлэг боловсролтой ажилтай мөнгөтэй болоод xажуугаар нь яв! Тэгээд яаxийг нь xар! гэж зөвлөx бодол төрж байлаа гэтэл тийм биш юмаа!. Надад төрсөн бодол гэвэл бурxан за бурxан ч бай юу ч бай ер нь xүний xувь төөрөг гэж байдагт би xувидаа итгэдэг. Xэрвээ байдаггүй юм бол энэ зөнч нар урдичилаад юу xардаг юм бэ? Ганц жишээ дурдиxад болгарийн зөнч Ванга байна xүний амьдралийг урдичилаад xэлээд байдаг байсан биз дээ. Би энүүгээрээ юу гэx гээд бна гэxээр xүн xувь төөргөөрөөл явна тэрийг сайн сайxан болгоxийг xүн өөрөөл xийнэ. Нэгэнт 5сартай юм бол xүүxэдийг нь төрүүлээд аль болоx xурдан xайртай болоод xайрлаад xамтдаа сайxан амьдраxийг л бодоx xэрэгтэйю Нэгэнт өнгөрсөн xүнээ зүрx сэтгэлдээ xадгал битгий юм болгон дээр бодож,xарицуулаж гаргаж ирээд бай одоо байгаагаа эр xүн болгож xар! өөрийнxөөрөө засаад ав!Xайрал бас xүндэл! тэрний xариуд чамд аз жаргал ирэx болно. Амидрал тийм амарxан зажилаад залгиx боорцог биш шүү!!!!!!!!
Ee yamar hetsyy yum be? Tanii omnoos setgel emterch bn.Yaasan ch ih yum yzeev dee egch min! Ingeed bodohoor ail ger bolohoos aih shig…Sain yavaa negniig harahaar zorig ch oroh shig.Ta gehdee negent suugaad odoo jiremsen bgaa bol naad setgel gutraliin yee davah geed yz l dee.Salj niileh tiim amar gj yy? Tand 1 bish 2 hyyhed bn shyy dee.Emegtei hyn chin amarhan dasdag amitan shtee.Ta neg l medehed nohortoo ih hairtai boloh bh.Hyyhdee garahaar tanai hyn ch zoolroh bh.Yumiig duusgah amarhan ehlyyleh bosgoh hetsyy shyy dee! Ta sain bodooroi!Nohorteigee ilen dalangyi bhiig hicheegeerei!
яг юу хэлэх гээд байгаа ий сайн ойлгохгуй байна аа ойрд жаахан балгаснийх юу м болуу
Чамд өөр ямар ч сонголт байхгүй болсон юм шиг санагдаж байгаа бол наад амьдарлаасаа салж чадахгүй, салаад явах зориг байхгүй бол улам муутгаад олон юм бодоод байх хэрэггүй ээ. Өөдрөг цоглог байж, бүх юмандаа сэтгэл хангалуун бай. Нэгэнт л ийм намагт шигдсэн бол намагаа сайхан гэж бодох хэрэгтэй. Тэгвэл стрессдэхгүй, бас хонгилийн үзүүрт гэрэл гарах ч юм билүү. Ингэж байгаад өвдөж, өөрийгөө ч, охиноо ч хүнд байдалд оруулбал яана. Сэтгэлийн өвчин хамгийн аюултай гэдэг ш дээ. Амжилт. Цовоо, эрүүл, шинэ зууны эзэгтэй шиг амьдараа. Чадахгүй ч гэсэн тэгэж бодоо. ОК
ymar aimar yumbe yu gej helehee ch medehgui bna! gehdee odoo gedsendee huurhun huuhed teej bgaa geed taiwshir. Bas ur huuhdiinhee tuluu uuriiguu zoliosoljg chaddag n emegtei hun shuu dee! tiim bolohoor negent hanilaad suusan yum chine! sexiig n tewcheed unguruhuus yahawdee! ehner ni bolson yum chini. ymar 2 uur eriin 2 huuhed tejeegeed ywaltai bish. tegeed ch emegtei hun ih tewcheertei shuu dee. hezee negent tsagt chamd az jargal irne gedegt itgej amidar. hun sain shan yum bodoj ywbal biyldeg yum bitgii uurtuu gutarch amidar shan bno gej bodoj bnga shan yum bod!!
ээ дээ. чиний л амьдралыг чи л атгаж хувь тавьлангаа зурахаас хэн нэгний ааш аягт тааруулж ингэж амьдралаа золиослоно гэж байх уу…
хүн эр ч бай эм ч бай эцсийн эцэст өөрийг бодож ганц амьдрах амьдралаа аврах хэрэгтэй болов уу..