Намайг хардсандаа жирэмслүүлчих гээд үзээд байх юм

85970082

Сайн байцгаана уу, энэ сайтад дуртай, хүмүүсийн бичсэн зүйлийг уншиж заримаас нь зөвлөгөө ухаарлыг авдаг. Би 25 хүрч байна, саяхан магистраа хамгаалсан. Нэг гадаад байгууллагад ажилладаг. Цалин маань нэг их өндөр биш ч гэлээ төсвийнхэнтэй харьцуулаад байхгүй боломжийн. Айлын том охин болохоор багаасаа л бие дааж ар гэртээ нэмэр болохийг хичээж 10-р ангид байхаасаа л гадаад айлын гэр цэвэрлэж кармааныхаа мөнгийг хүртэл олдог байлаа. Яахав сайн биш ч гэлээ боломжийн хэлтэй. Ээжийн маань амьдрал хамаатны эгч нарийн маань амьдрал бүгд сайн хүнтэй сүүгаагүйгээс бүтэлгүйцэн гэх юмүү даа. Бүгд л муухай дурсамжтай салцгаасан. Тэгээд одоо намайг бидний алдааг бүү давтаарай, амьдралаа аваад чамайг хөтлөөд явах эр хүнтэй л суух ёстой шүү гэж захидаг юм. Би нэг найз залуутай, түүндээ ч хайртай. Гол нь тэр минь их залхуу, гэнэт л тэнгэрээс их мөнгө унах юм шиг мөрөөдөж ажил ч хийхгүй юм. Миний машиныг л унаж арчилж намайг ажлаас минь авдаг ажилтай. Хүний хувьд их сайн залуу, даанч жаахан залхуу, одоо 28-тай залуу гэхэд яриж мөрөөдөж байгаа нь 20 хүрээгүй хүүхэд шиг л байхын. Бүгдийг болгоно л гэхээс хийсэн юмгүй. Би тэгээд ийм хүнд итгээд ажил хийж хөдөлмөр хийхийг нь хүлээсээр нэг жил өнгөрлөө. Одоо сууя гэх юм, манай гэр бүлийн хүсэж хүлээдэг хүн биш л дээ. Ингээд бодоход би энэ хүнтэй суулаа гэхэд бүгдийг л өөрөө зохицуулсан хэвээр байх юм шиг санагддаг.

Хүүхэд байхаасаа л хүнтэй суух хүртлээ энийг амжуулна энийг сурна гэсээр мөрөөдсөөр нэг л мэдэхэд сонин сайхан догдлох зүйлгүй нэг залхуу хүний эхнэр болчих байсан юмуу гэж заримдаа гайхдийн. Яахав би нэг их сайхан хүүхэн биш ч гэсэн бас бус залуучууд эргүүлдэг л юм. Би нэгэнд нь ч нүүр өгдөггүй. Их ажилтай байдаг зав л гарвал хайртдаа зарцуулдаг. Гол нь одоо намайг хардсандаа жирэмслүүлчих гээд үзээд байх юм. Жирэмсэлчихвэл гарах гарцгүй болно гэж л санаа биз дээ, би сэтгэлээ дагавал хайртай хүнтэйгээ итгээд жирэмслээд амьдрал зохиодог юм билүү гэж зориг ордог. Заримдаа ч бүр итгэл алдарч нөхөр гэхээсээ илүү залхуурсан эрхэлсэн нэг хүүхэдтэй суух хэрэггүй гэж боддог. Ер нь бодоод байхад надад ахиад нэг ачаа л нэмэгдэнэ гэсэн үг. (Өрх толгойлсон эмэгтэйн том охин байх ямар гэдгийг ойлгож байгаа байх). Тиймээс сэтгэлээ дагаад энэ хүнтэй суух уу, эсвэл ухаанаараа яаралгүй хэдэн жил хүлээх уу?

секс.мн дээр ирсэн захидал

48 Comments

  1. saraa says:

    эээ хөөрхий минээ.битгий суугаарай даа чи.эр хүний нөмөр нөөлөггүй залуу байна ш дээ.чи суух юм бол насаараа өөрийн хүүхэд бс хүүхэд шиг нөхрөө тэжээж ганцаараа тарчилна шүү

  2. Captian Kutuzov says:

    Залхууд охиноо бүү өг .Согтууд машинаа бүү өг .Гэдэгдээ миний дүү наадах чинь удахгүй загас наадулахдаа хүртэл залхуурдаг болно доо .

  3. lider says:

    амидрал гэдэг чин хатуу ш дээ аяндаа шалгаад шуугэээд улдэх н улдээд л ирнэ тэгэхдээ тсаг л хайран байдаг юм даа

  4. alim says:

    чамд мөнгө чухал бол мөнгөтэй хунтэйгэ л суугаач. гэхдээ хусэхэд хясах гэж бна. аз чини л мэдэж дээ. мөнгөтэй хунтэй суулаа гэхэд чамд өгөхгүй харамчтай суувал яанааа.

  5. bodol says:

    залхууг нь дуудаж байхаар хэлээч дээ.ажил хий амьдралдаа арчаатай амьдралаа авч явах чадвартай байвал би чамтай суух тухай ярья гэж.тэгэхээр юу гэхнүү. анхнаасаа энийгээ ний нуугүйл ярилц.хэсэг хугацаанд харж ажигла.нэмэргүй бол салнуу! хардуулж уурлуулж байгаад жирэмслчихэвдээ хамгаалаарайдаа.

  6. erkh chotgor says:

    эстөи дэмий ым дэмий эр хун тийм бхад чи яж сxан амидрал төсөөлөх гээ вээмэгтэй хун ханиа зөв сонгож бж л сайхан явдаг. зугэээр л боли. 28 хурчxээд чиний машин унаад явна гэдэг чин утгагуй зуйл зугээр л боли

  7. Лолита says:

    яараад хэрэггүй ээ ер нь бол залхуу чиний төлөө ямар нэгэн юм хийдэггүй юм бол хэрэггүй хүн байна.Эмэгтэй хүн чинь нөхрөө тэжээх гэж ажил хийдэггүйштээ.Хамтдаа амьдралаа босгож хамтдаа нэг зорилготой байж гэр бүл болноштээ.
    Ийм байж хүүхэдтэй болоод суух юм бол бүтэхгүй эээ зүгээр л сүйрэл л гэсэн үг

  8. mongol er says:

    хэ хэ иймэрхүү эрчүүд жаахан бодмоор санадгийн шууд салах нь хаашийн хайртайгаас хойш эр хүн бас өөжчлөгдөж болно шүү дээ цаад хүн чинь ямар нэг юмаар дутахгүй болхоор тэгэж байгаан хөдөлмөрлөх ямар хэрэгтэйг нь ойлгуулах гээд үз тэгэж байж шийдээ гаргаарай хамгийн гол нь чиний амьдрал шүү дээ энэ хэвээрэй байвал хэцүүл юм байна

  9. jenny says:

    чамд гэж хэлэхэд чи залуу байна суух гэж ярсаний хэрэггүй ошоо жоохон хар болохгви бол сал. би урид ни бас 1 тийм залуутай бараг суухаа шахсан чиний наадХИЙГ бодвол бввр 7н дор архи уудаг хонуутаар алга болдог ажилгви тэгээд дандаа босс болно гэж яридаг тийм хумуус оорчлогддоггуй юм байнэлээ би азаар салж одоо сайн хунээ олоод сайхан амидарч бна. ногоо залуу маани одоо бахи байдгаараа л байгаа

  10. Ani says:

    Нэгэн Бүсгүй Тэнэг бна даа. Насны залууд салку зууралдчаад Xөгширсөн xойноо наад xайxрамжгүй Нөxрөө залуу Xүүxэн дагаад яваxаар 1 ойлгоx вий дээ. Ийм балай дарлуулцан Xүүxнүүxдийг xарxаар өмнөөс н уур xүрээд xарамсаад бxын. Нөxөртэй бx гж яадаx юмаа ккккк. Нөxрийг чин тэгж аргадаж гуйж гувшдаггүй юм. сэтгэл санаа нийлэд xамт амидарлын Төлөө зүтгэдийн. тэгж бxд 1 л иx Зовсон Xүүxнүүд. Xүүxэд өнчрүүлэxгүй гэчижээ. энэ янзараа бол Тэртэй тэргүй Өнчирнө заа юу. Наад Нөxрөө эртxэн дарж ав. эсвэл Салж үз. Өөрийн чин Байр юум бол Эxтэй н нийлүүлэд xөөж зайлуулаач.

  11. Уучлаарай би гэхдээ танийг их өрөвдлөө. Сэтгэл санаагаа уудламаар байвал майл бичээрэй. Таны яриаг тэвчээртэйгээр сонсож чадах чинээгээр туслахыг хүсэж байна.
    Rokosvskii@gmail.com

  12. hmmmm says:

    Нэгэн бүсгүйн бичсэн ёстой л амьдрал байна даа…

  13. durlal says:

    Өрх толгойлсон нөхөртэй эмэгтэй больё гэвэл наад залуутайгаа суу даа.

  14. negen busgui says:

    hi chamd zuvluguu ugsun ene xumuusiig dagax xerendteidee, bi uuruu iim amidraltai bolxoor tegj bna.bi gadnii orond nileed olon jil bj bgaad irsen ter ued ene nuxurteigee taniltsan bi ailiin tom,nuxur ailiin baga ter ued exleed xarxad saixan zaluu bsan medeej terend ni tatagdsan.gevch niileed exleed mash ix shouddag bsan tendexiin xamgiin unetei xuvtsasiig avch umsuud l suuldee ene ter naizuudiin naiz oxid geed utsaar yariad l tegeed bi salxaar shiidsen,daana ch ene ued xuuxedtei bolson bsan.ter ued axniix bolxoor medeegui yumaa,bie uvduud bn geed baaxan em uugaad bsiin,tegsen jiremsen bolson bsan,tegeed mangar xuuxed garax bx geed xuuxdee avxuulxaar bolood mongol yavsan medeej esteg ex deeree irsen tegexed bi 24 tei bsan manaixan buun yum bolson aav xar nyalxaaraa xuuxed olj avxuullaa geed,ter ued nuxur mongold irchixeed namaig abortond orson ch ireegui geed boddoo manaixan bas l buun yum bolj sal esvel bitgii tiishee yav geed bi uuruu amidralaa zoxioj bux zuilee uuruu avna geed daxin butsaad yavsan,xamgiin gol ni teneg bsan bnalee,etseg exiinxee ugend mash sain orox xeregtei yum bnalee,xuuxdee avxuulsan deer i ter zaluud xairtai bsan bolxoor xetsuu bsan,udalgui ter xun mongoloos ireed,butsaad niiliye geed uvdug suxruud guisan bi ch barag mash xurdan niilsen,ter ued xamt yavsan naiz ni naadax chini chamd deer ochoogui uur xuuxentei bj bgaad irsen gej xeleed bxad bi toogoogui geed boddo,tegeed bi daxin xuuxedtei bolson.tegeed xeseg amidarch bgaad uuruusuu xaramlaj bj xeden tugrug tsugluulaad end irj bair avaad uldsen munguu erguuliye gej bodson gesen end ireed buun xeruul manai nuxur goe mashin avch unaad shoudaad l,bsan deer ni xamgiin muuxai zuil ni ax ni ger bulteigee manaid bj bgaad irxeer garax bolson bairgui tegeed ger xoroolold bxgui xadmiindaa bxgui geed bid 2 tureesiin mungiig ni tulj gargasan,daraa ni eej ni bain bain mungu nexeed tend nadaa bair avch ug end zuslan avch ug bi uvduud bna geed,tegeed buun mungu avsan daraa ni teriigee yamarch ashiggui urchixeed odoo tanaad bna geed baixaaraa buun xeruul bux zuild oroltslood,manai xuu ruu muuxai xarlaa xeruul xiilee geed,bi duugai bj bgaad neg xelsen yumaa nuxurtuu tegsen ene muu yasan ch yadag yum gesen bairtai buduuleg muuxai ugeer doromjlood bagalzuurdaad orluu shidej bsan bi 3 udur chimeegui bj bgaad evlersen, bi xuudee sain bolxoor xoid estgiin gar xaruulaad yaxav geed chimeegui bdag yum tegsen,eej ni zaluuxanldaa 50 ch xureegui mashin unaad iishee ch yavna tiishee ch yavna geed bj bdag yum,zuvxun xar amia boddog yum bnalee,uurlaxaaraa ene neg sharvaasan yumnaasaa sal gedeg,bid 2-n avch irsen mungu tegeed barag ax duudee uguud duussan tegsen mungugui bolonguut,ajild or gesen ugluu ni yavaad uitgartai bna geed xureed irsen bi boss bolno geed l ,surguuli ch tugsuugui ter ni gaigui ajil bsan yadargaa geed l,eej ni chi ajild or minii xuu tegj bgaad tomorno geed l, bi tevcheed l bna xezee ene buxen tesrex yum bol geed suuj bna,manai aav eej 2-g xarxaaraa ix saixan aashtai xumuus,ax duug maani xarxaar xalamjtai bolchixono.er i bol mash zalxuu gert ter 2 bas xuugiinxee xuvtsasiig tsugluulaad yavj bdag yum.eej ni emegtei xun bj bux uruund neg yumaa umd bandaaj oimsoo orxino bi araas i tsugluulaad yavj bdag yum.barag xuugee zagaad xuvtsandaa xii gexeer guigeed avaachaad xiideg yum.bi iim l amidraltai chi iim l bolox bx gej bodood bas neg xun bitgii aldaasai gej bodoj bna.nuxur xadam 2 salxind garna geed yavsan bolxoor bicheed suuj bna.bitgii xaranxui xair gadna turxund ni bolj suugaarai,xair gedeg xudlaa bdag yum shuu,tsag xugatsaa ungurxuur ayandaa oilgox bolnoo,bitgii xuuxedtei bolooroi.
    odoo manai etseg ex xuuxedtei bolchixood zunduu xelsen odoo enenteigee bj bai gedeg yum xuuxed unchruulne gedeg yum ternees zarimdaa salchixmaar sanagddag.chi bitgii iim amidrald xul taviarai.

  15. sooooo says:

    хүн өөрчлөгдөнө гэж байдаггүй юмаа галав юүлсэн ч өөрчлөгдөхгүй. ген, өссөн орчин хүмүүжлээс ни бүрдсэн зүйлүүд үнэхээр өөрчлөгдөнө гэж байхгүй шүү сэтгэлээ хуурсаний хэрэггүй

  16. Ramirez Sanchez says:

    Надах чинэ хайр биш халамж бишуу айн хөө?

  17. hi says:

    Мэри Стопсын эмнэлэг дээр төрөөгүй хүнд тавидаг спирал байдгийн байна лээ. Их зүгээр юм байна лээ.Таргална турна гэж байхгүй.Тэрийг тавиулсан нь дээр байхаа.

  18. Sonin l yum says:

    Сайн уу,
    Би эрэгтэй. Гэхдээ танай залууг их өрөвдөж байна даа. Хэдэн жилийн дараа чи түүнийг голно. Тэгээд сална. Энэ бол үнэн үг шүү. Тиймээс эртхэн түүнээсээ салсан нь дээр. Арай дээр ажил хийдэг эр хүн байгаа байлгүй. Тийм хүн олоод суусан нь дээр гэж зөвлөх байна.

  19. Busgui says:

    Zalhuu nowshtoi bitgii suugaarai. Hamag yuma huuhed, termuu 2t zoriulaad neg yambii awgai bolj huvirna l gesen ug. Gehdee chi archaatai, aihtar yum shig bn. Uur huntei suu.

  20. enhmunkh says:

    хэхэ инээдти нөхөр вэ надах чн… юнд боддиймб шууд сал окок…..амидаралаа бод

  21. zochin says:

    sain bnu? Bi uuriin amidralaasaa xarj bxd zalxuu xumuu ster tusmaa zalxuu erchuud xezee ch xunii xani boloxgui sho. Adaglaadl uwduj ydraad xani tushig xaigaad irxiin tsagt ter zaluu chamd ayga shul xiij uguud xunjluur xuchij ugnu gej baixguidee. Xichneen setgeltei bgaad xichneen saixan xaritsaat bgaa ch glee ys suugaad xuuxed gargaad irxeeree uuruur xelbel xuuchraad irxeeree unexeer xaramsdii bnlee zoxioson amidraldaa. Bux yumiig uuruu shiidej zoxitsuulax xereg gardag. Adaglaad l xuuxed uwdxud uuriiiguu erxluuleed xuuxdee ch xalamjilsan yum baixgui exnertee ch xani bolj tusalj taiwshruulsan yum baixguil bdii. Tegxeer minii bodloor setgelgui ch gsn uurtuu xani bolxoor noyon nuruutai xuntei l amidralaa xolboson n deer bolwuu. Xosuud xoldood irxiin tsagt uugaasaa setgel xurdug n bichideegui xuuli do

  22. dermee says:

    Наад залуудаа үнэхээр хайртай бол сална гэсэн бодлоо толгойноосоо ав ч хая!! Зүгээр гадагшин нь явуулчих!! Хүний газар дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ажил хийхгүй гээд яахын. Тэгээд аяндаа мөнгө, ажил, амьдралын үнэ цэнийг мэдрээд ирнэ тэнэг л биш бол. Хүн нутгаас гарч сайн муу юм үзэж, өөрөө хэцүү байдал орж байж хэрсүүжиж , ухаан суудаг юм шиг миний хувьд санагддаг. Энүүгээр би өөрийнхөө түүхийг бичээгүй шүү!! Миний байгаа газар юу ч хийж чадахгуй, хэл байхгуй, ямар ч өөрийгөө аваад явах чадваргуй залуус их ирдэг Монголоос тэгээд тэд жилийн дараа ч юмуу хэсэг хугацааны дараа шал өөр болдог нь ажиглагдаг.

  23. chamd zuvlugch says:

    хөөе ах чамд дараах зөвлөгөөг өгие, чи байнаа, наад хунтэйгээ гэрлэх гэдэг бодлоосоо одоохондоо татгалз за юу, гэрлэнэ жирэмсэлнэ энээ тэрээ гэээд юу яриад байнаа, хайртай дуртай байж болноо, нэг насний амидралаа шийдэх гэж байж ингэж бусдийг өрөвдөж байж өөрийн амидралаа урэх хэрэггүй шуу, гэхдээ шууд холд гэхгүй ээ, өөрт ни чи ажил төрөлтэй бол, эрдэм ном сур, залхуу зангаасаа сал, тэгээд гэрлэх тухай ярь гээд шууд хэл за, бас гэр орноор ни очиж аав ээжийг ни жаахан шинжээрэй, тэд нар нь ямар хумууц байна наад нөхөр чинь яг тийм хун бий, манай нэг ах яаааг наад нухур чин шиг нэг бэртэгчин новш бдг юм муугаа мэдэхгүй эхнэрээ зодно, хоол унд олж ир гэж элдвээр хэлнэ, олж ирцнийг ни зугээр гудрахгуй голно, өөрөө ажил хийж олсон хэдхээн төгрөгөө өөртөө зориулаад бдг бсн, тэгээд эцэстээ салсан даа, чи нөхөр минь болохгуй шуу, би дахиад хэллээ. шууд тулж ярь,

  24. md says:

    хуушээ галзуураагуй л бол утэр тургэн салаа бурхан мин жирэмсэн болчивоо хурдан сал тийм тэнэг ухсэн дотуур хувтсаа угаах чадалгуй тэнэг залуугаар ядийн чамд илуу сайн н олдоно хурдан сал

  25. bataa says:

    chi uuruu sain bol setgel zurhee dagaad suusan ni deer . Neg uurt ni taarsan ajil hiilgeed l boloo shuu dee .Az jargal hezee ch mungun deer togtdoggui yum shuu .good luck

  26. 88 says:

    88 байнаа,Нээрээ маш олон эрчүүд энхнэрээрээ тэжээлгээд л тэнэгтээд л явдаг л юм бна шүү, одоогоор манай нз зйлуугийн ээж нь тэжээдэг болохоор надад асуудал гарахгүй байна л даа,Гэхдээ хүмүүсээ боддоо ээжийнх нь дараа би л тэжээнэ гэсэн үг ш дээ хэ хэ,Би уг нь хайртйш л даа гэхдээ залхуу зорилгогүй хүмүүсийг хараад л хамт байгаад өөрөө ажлаа хийгээд л яваад л байхаар өөрийн эрхгүй аймар их сэтгэл хөрөөд л нэг л түүнээсээ холдоод байдаг юм байна,Ямар сайндаа л гадаад явахаа хэлэлгүй чимээгүй бэлдэж байхав дээ, одоогоор хүүхэдгүй л дээ өөрийнхөө л амьдралыг нэгэнт оройтсон болохоор өөрийгөө л бодох №1-т тавих замыг сонгож байна,Мэдээж дээр сэтгэгдэл үлдээсэн хүний зөв л дөө сексдээ л сайн болохоор бас дутуугаа нөхөж байгаа болохоор л чи болоод бид бүхэн зууралдаад байгаа байхдаа, өөр юмгүй бол яалаа гэж өдий хүртэл явхав дээ,гоё найз нөхөдтэй зорилготой ажилсаг залуусыг харахаар энэ залуутай байгаа мэтээр төсөөлөөд ч байх шиг хэ хэ, Чи бид 2 үнэндээ энэ нялх хүүхдэн эр хүний хувьд чирээд аваад явах бензин нь юм болохоор яаж ч холдох билээ зууралдах нь тодорхой,би ч бас яахаа мэдэхгүй л байна,хамгийн инээдтэй нь би гэрийнхэн болоод найз нөхөд ойр дотныхондоо хэзээ ч энэ хүнийг ингэж хэлж үзээгүй,жинхэнэ мөрөөдөж байдаг эр хүнээрээ ойлгуулаад магтдаг гээд боддоо,хэ хэ, мэдэхгүй ээ хүний амьдрал их сонин юм байна,би 26-настай хүүхэд ч байхгүй,нэгэнт оройтсон учаас харамсахгүйгээр дараа жил гэхэд энэ хүнээс холдоод гадаад явж өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлнэ,Үнэндээ миний энэ найз тэр үед магадгүй зөндөө ихийг ойлгоод заавал над шиг биеэ даасан биш эгэл жирийн халамжтай сайхан бүсгүйтэй учраад амьдраасай гэж хүсэж байна, Би бол арай л өөр зорилготой юм даа,Тэгээд бүсгүй минь миний энэ сэтгэгдлээс нэг ч гэсэн юм олж харах байлгүй дээ,адилхан зовлонтой хүмүүс олон юм даа,Хамтдаа хичээцгээе

  27. bolor says:

    сайн уу найз xүүxэдтэа болчив оо тийм xүн xэзээ ч xани болдоггүи юм даа миний xүүгийн ааб ни яг тийм амндралийн толоо ямар ч тэмтсэл бxгүа одоо бид 2 салсан эцсийн бүлэгт xүү мини л xэцүү бн даа

  28. uchral says:

    sain mungunii une tsaniig oilguulj yariltsaaad uze, tsaashdaa bitii zalhuu chigeere bai gj sn tailbarla. 🙂

  29. Man says:

    íààä ãîëîãäîë ÷èíü òýãýýä ÷èíèé øààðäëàãûã õàíãàõã¿é áîë õàÿà÷. þóíä íü õîðîãääîã áàéíà àà. ªíººãèéí ìîíãîëûí ãýð á¿ëèéí çàõ çýýëä çàëõóó ÷ ãýñýí íºõºð õ¿ññýí õ¿¿õí¿¿ä çºí人 áàéíà. Òýäýíä áîðëîãäîõ çàìûã íü òàâüæ ºã íààäàõ çàëõóó äàà. ìýäýýä ýð õ¿í þì ÷èíü íºãºº àæèëäàà ãàéã¿é ë áîëîâ óó. òýãýýä ë ÷è çóóðàëäààä áàéíà óó ¿ã¿é þó? íààäàõàä ÷èíü áàÿí áºãººä áýëãèéí ÷àëõèòàé ýð÷¿¿äýýð äóòàãäàæ ÿâàà áàÿí àâãàé÷óóä ÿã òîõèðíî

  30. hi says:

    Найзаа, чи миний дүү шиг л юм байна ш дээ. Нөхөр нь гэж танай хүнээс дороо. Хүүхэд гарсан чинь хүүхдээ ч олигтой харж чадахгүй, мөнгө олохгүй, гэртээ байж том том юм яриад л. Муу дүү минь гайгүй ажил хийдэг тулдаа л 3 биенээ тэжээж байх шиг байна ш дээ. Аль 1-р курсээсээ үерхэж байгаад суусан. Манай гэрийнхэн болиулах гэж байдгаараа зүтгээд бараагүй. Хүн муу руугаа л зүтгэх юм байна ш дээ. Гэхдээ одоо тэр 3 манайд байгаа гээд боддоо. Шаал тэнэг. Айлын гэрт авгай хүүхэдтэйгээ өдий 28,29 хүрчээд байна гэдэг тэнэг биш үү. Би лав хүргэндээ дурнүй. Эхнэрээрээ тэжээлгэсэн тэнэг залуу. Би ч дүүдээ сал сал гээд л байгаа. Байж л байна. Чамд хэлэхэд наадахаасаа хүүхэдтэй болоогүй дээрээ эвтэйхэн салаа. Наадах чинь салахгүй гэж чамайг янз бүрээр уярааж, амлаж, бүлтэрч, амиа хорлоно ч гэх байх, тэнэгтэж байгаад хүүхэдтэй болгоно шүү. Дараа нь чи манай дүү шиг 3 биенээ 1-ээрээ тэжээнэ.

  31. urnaa says:

    ээх бурхан минь битий л суугаарай
    миний төрсөн дүү хичнээн толгой сайтай дээд сругууль төгслөө дөө. бүүр магистр хамгаалсан. хойсноос баахан залуучууд гүйдэг байсан. тэгээд нэг залуу али багаас нь гүйдэг бсан. даан ч залхуу бас боловсролгүй.бас архи ууна, тамхи татна,
    би удалгүй гадагшаа явлаа. хөлөө учраа олчоод дүү нараа татлаа. тэгсэн эмэгтэй дүү маань; гэдсээ чирээд ирсэн. аль хэдийн 5 сартай. нөгөө залхүү хачин залуугийнх гэнэ.жирэмсэн амьтанд юу ч хэлэх вэ дээ. уурлаад ч оройтсон. уул тэр дүүдээ зөндөө сайхан зүйл төлөвлөчихсөн байсан маань талаар боллоо. буцаад монгол руугаа явсан. одоо хааяа ирдэг ч аыгаад ч юм хуний хун болчихсон гэж бодогдоод ердөө ч туслий ч гэдэг юмуу эсвэл ингий тэгий гэдэг бодол маань байхгуй болчихдийм бн лээ. одоо бүүр нөгөө залхуу нөхөртэйгээ ирчихсэн надаар тэжээлгээд албатай юм шиг л байж бн даа. тэр залууд ни ажил олж өгсөн. ёстой наашаа харж инээж цаашаа харж уйлж байх шив дээ.мэдэхгүй ээ миний бодлоор миний дүү ингэж явах хүн биш юмсан гэж л бодогдох юм. мэдэхүй юм даа. бүсгүй чи ийм алдааг битгий л давтаасайн гэж хүсэх бн. чи ч бас гэрийнхэн чин л зовоод дуусдаг юм шдээ.

  32. cahirmaa says:

    ийм хүнийг хайрлаж яахын бэ эрийн хийморьгүй гэдэг нь.Чиний жолооч юмуу хайшаа юм. Хүүхдээр чамайг өөрийинх болгох гээд яасан өчүүхэн дорой юмдээ. Эр хүн чинь амжилт чадвар ажилсаг зангаараа эмэгтэй хүнийг татдаг биздээ. наад нөхөр чинь үрийн шингэнээрээ уургалчих гээд байдаг залхуу зантай нь адилхан арчаагүй санаа байнаа. Чамд тэнцэх залуу биш байна

  33. Coolman says:

    Radical-аа 2уул яг адилхан үзэл бодолтой хүмүүс юмаа. Хүнтэй суух юу нь сайхан байдаг байнаа, арчаагүй хүмүүст тоогдохгүй болоод л тэгдэж байх даа,

  34. unshigch says:

    за болиооо боли зугээр шал утгагүй юм.эмэгтэйчүүд оорсдоо ингээд гайгаа бэлдээд байхиймаа.тиймэрхүү оороосоо дор хунээр яадийн за орлого дор байж болно тсаашдаа ахиад дэүшээд явчхааргүй сэргэлэн бус залхуу хумуустэй яах гэж наалдаад байдийн.

  35. busgui says:

    ийм хунтэй суугаад дэмий дээ.чи залуу байна 30 хуртлээ оор хун хайсан н дээр гэж хэлмээр байна

  36. Radical says:

    Наад нохойгоосоо салаад огооч. Чи ер нь хунтэй сууж оорийгоо баллаж яах гээд байгаа хуухэн бэ? Оороо чи биеэ даагаад амьдраад байж чадах л хун байна шд. Хунтэй сууж харин оорийгоо нэг баллав даа.

  37. the phone says:

    одоо байгаагаар нь, бодитоор нь харж дүгнэ дээ.
    ирээдүйд өөрчлөгдөнө гэсэн гэнэн бодлоор байхгүй хүнийг сэтгэлдээ бий болгочихоод итгэж хүлээдэг нь бүсгүйчүүдийн том алдаа.

  38. Juila says:

    Kk minii anhnii naiz zaluutai adilhan yum b.a.1 l ih tom tom yarisan yum baisan.Aav n ter uyed gaigui baisan.Odoo taaraldahad yag ter heveeree ajilgui amidralgui surguuligui hun l yavj baidag aav n tejeeh chadvargui boloood unen orovdmoor yum yavjiin lee.Tanai nohriin ireedui ene dee.Bi tuunees salsandaa hichneen ih bayarlavaa.Saldaggui maa gehed bitgii yarch suugaarai.Chamaig 1 tejeegchee l ge bodood huuhed hiichih geed uzjiin daa kk

  39. LADY says:

    hvlee hvlee.amaaraa l bvhniig hiideg ajilgui anhiagui yum bas hetsvv shdee.hamgaalalt sn heregleerei yagaachgui jiremsen bolchiv.

  40. mongol says:

    хулээсэн нь дээр байхаа.ядаж 30 хуртэлээ хулээ л дээ.

  41. woman says:

    найз мини миний хувид суух гэж ярах хэрэггүй. суугаад хэдэн жил онгроод ирхээр унэхээр энэ хэвээрээ бвал юун тэр хайр майр болох вий.

  42. naraa says:

    ter hunii 10 jiliin daraahiig haray gewel onoodriig n har gesen vg bdag yum. ur huuhedtei bolood amidraliig uureed ireheer haramsaj ooriinhoo mangariig gaihaj suuh tiim uildel biti hiigerei. hun hunii huwi tawilan oor bdag ch chamd ene hunees chin hawigui deer huntei uchirch chadna gej itgej bn, deerees n yuu yunaas iluu eej egch nar chin chamaig oorsdoosoo arai ooroor amidraasai gej husch bdagiig n medseer baij, iim songolt bitgi hii!!!.
    mini hamgiin sain nz ohin ch bas har bagasa nzlsan sain muuga meddeg, setgel shan yum zailuul gej zorsoor bgaal yag tanai nz shig amitantai suuj huuhedtei bolson, getel odoo ter n ajil golood hiideggui, hardaad gertee suugaal heruul hiij bdag har yum baij l bn, nz min odoo haayaa uulzhaaraa ter ved namaig haraaj zagnaj bgad ch boltugai enenees salgahgui gej uisan ch udaa bgaa geed boddo, dendu ih yum nurshchlaa, sorry
    chini amidral chinii l gart bga shu. amjilt

  43. 88 says:

    хэ хэ манай нз залуутай яг адилхан гар бндаа.Заримдаа гэр орний ажил хийгээд хоол хийгээд сxан бдау ч нээрээ заримдаа унэхээр уур хурэх юм.ямар ч зорилго муруудул ухамсар бхгуй.боож ухмээр.танай хун ч гайгуй бна манай хун бур 2 жил болж бна.ээжээрээ тэжээлгэнэ ээж ни их боломжийн мунгутэй болохоор санаа зовдоггүй юм шигээ.хэрэү би тэжээдэг бсн бол магадгуй али хэдийн салсан бгаа бхдаа. гэхдээ тэүчээд л явж л бна. дараа жил хэлэхгүй бж бгаад гадаад яүнаа 3-н жилээр.

  44. jeki says:

    амидралийн төлөө 1 н биш 2уулаа зүтгэдэг юу м шдээ хо сайн бодоорой 1 н дэмждэггүй юу маа гэхэд арагшаа татдаггүй байвал зүгээр сэн

  45. hehe says:

    chi ooroo biee daaj shiidver gargah chadvartai yum bna, ooriinhoo bodoldoo itge yun hair setgel ntr, naadah chin ahij oldon chamd tsaashid yu tohioldohooch chi harj chadaj bna. sain bna.

  46. tsenguunlady@yahoo.com says:

    er hun gehed ineedtei gar guu yu ho ho ho ..yund ni yardiin.. er ni erthen bolison ni deerdee.. ailiin tom huuhed her yawna busad ni dagadag gedeg… tiim blhr setgeliin huurluur shiideh asuudal bish …

  47. beegii says:

    hunee sain taniagui bj suuh, huuhedtei boloh ntr sanasnii ch hereggui,. ugaasaa tanai eej egch ntr chin tiim hun yamar bdag gedgiig bugdeeree bieeree medreed uztsen turshlagatai l humuus bgan bn shd, tiim bolhoor ehleed naad zaluutaigaa sain yarilts, ooriinhoo bodliig bugdiig n hel, ajil ntr yagaad hiidgui zalhuu, 30 dohjiij amidraldaa archaagui ym bee gej asuu. bas eejdee helj eejeesee zovolgoo av, yor n etseg ehiin ug uneheer hatuu ch gesen unen bdiim shuu. hunee l sain tanij bj daraagiin alhamruu oroh heregtei, ugui bol heden jiliin daraa ene siteruu manai nohor tegeed bn ingeed bn, bi yah uu, huuhdee bodohuu ntr gesen neg ym bichih shaardlaga garch magadgui shuu,

  48. huurhunuu says:

    ээ бурхан минь битгий л суугаарай, салсан нь л дээр гэж бодож байна,чадахгүй бол ажил хийхнүү амьдралаа яаж авч явахнуу гэдгийг хүлээж суух л хэрэгтэй, тэгж байгаал жирэмсэн болчихов доо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.