Гэр бүлийн хүндээ үнэнч явах нь бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг гэвэл маргах хүн гарахгүй байх. Ядаж л нөгөө БЗХӨ тусна гэхгүй, баригдчихвал хэрүүл маргаан дэгдэнэ гэж стресст орохгүй. Гэвч хүн гэдэг амьтан ямагт байгаагаасаа илүү ихийг харж явдаг болохоор… Ингээд олон зүйл нуршилгүйгээр эмэгтэйчүүдэд зориулсан нэгэн сайт дээр гарсан асуулгаас сонирхуулъя.
Энэ сайт нь нөхрийгөө өөр хүнтэй “яваад байгааг” яаж мэдэх вэ гэсэн асуулга явуулжээ. Гэхдээ зүгээр ч нэг асуусангүй эхнэртэй эрчүүдтэй “явж” байсан “туршлагатай” бүсгүйчүүдээс туршлагаасаа хуваалцахыг хүссэн байна. Ингэхэд нь бүсгүйчүүд нэг иймэрхүү хариултууд өгсөн байх юм. Ямар нэг дүгнэлт хийх гэсэнгүй. Эрхэм та өөрөө нэгийг бодож, хоёрыг тунгаагаад сэтгэдэл, дүгнэлтээ бичнэ биз.
Гэнэтийн бэлгийн сулрал
Надтай явдаг байсан залуу эхнэртэйгээ унтана гэхээс залхаад байна гэж ярьдаг байсан. “Дандаа нэг янзаараа, уйдаж үхмээр” гэж ярьдаг байсан шүү. Тэгэхээр хэдий улиг болсон мэт санагдаж болох ч нөгөө ажлаа арай илүү сонирхолтой, кайфтай болгох гэж л эрчүүд нууц амрагтай болдог гэж санагддаг. Тэр залуу ч надтай нэг оронд орохоороо ёстой баллаж тавьдаг байсандаа. Гэртээ хариад эхнэрийнхээ өвөрт орохоороо юу ч чадахгүй болчихдог байсан гэдэгт зуун хувь итгэлтэй байна. Яах вэ, хамаг юмаа надад шавхаад үлдээчихдэг байсан юм чинь. Тэгэхээр миний бодлоор бол эхнэр нөхрийн харьцаанд секс цөөрөөд ирвэл нэг л биш байгаагийн шинж мөн.
Ажлыг нь шинжээрэй
Жинхэнэ нэр, хаягаа хэлэхгүйгээс хойш нуугаад яах вэ, надад эхнэртэй хоёр ч нууц амраг байсан. Эхнийх нь уран бүтээлч, урлагийн хүн. Эхнэр нь дөнгөж төрчихөөд байсны дээр, урлагийн хүн гэдгээрээ дандаа шинэ соргог юм мэдэрч байх ёстой байдаг юм гэсэн. Тэгээд ажлын амралтын өдрүүд гэлтгүйгээр чөлөөт цагаа бүхэлд нь надтай өнгөрүүлдэг байсан шүү. Эхнэртээ болохоор урлагийхантайгаа хаа нэгтэй уулзаад явж байна ойлгоорой гэж худал хэлдэг гэж байгаа. Нөгөө тэнэг нь түүнд нь итгэхийг нь яана. Нөхөр нь ч гэсэн дýý хувиа хичээсэн өөдгүй амьтан.
Тэгэхээр урлагийн хүн гэхээр нь зөвхөн уран бүтээл туурвих гээд л уран бүтээлч эрэл хайгуул хийгээд явдаг юм гэж тэнэгтэх хэрэггүй байх. Тэр уран бүтээлийí эрэл хайгуул гэж юу байдгийг нь би сайн мэднэ. Тэгэхээр нөхрүүдийнхээ худал үгэнд итгэх биш харин ажил хэрэг, үр дүнг нь шалгах хэрэгтэй байх.
Хоёр дахь “ну.а” залуу болохоор надтай хамт ажилладаг байсан.
Өдөржин шөнөжин шахуу надтай хамт ажил дээрээ байж байгаад орой хонох гэж л харьдаг байсан. Тэр зуураа ажил дээр, эсвэл найзуудынх нь гэрийг илүүчилдэг байсан. Эхнэртээ болохоор амьдралынхаа төлөө мөнгө хийгээд ёстой нэг завгүй явна гэж донгоддог байсан. Тэгэхээр нөхрийн чинь ажил дандаа гэнэт яаралтай юм гараад, дандаа оройтоод байдаг болсон бол сэжигтэй шүү гэж эхнэрүүдэд хэлмээр байна. Юмыг яаж мэдэх вэ гээд ажил дээр нь “санамсаргүй” гэнэтийн шалгалтаар очиж үзэж байсан нь дээр шүү. Үнэхээр ажил ихтэй байвал сайн л биз. Үгүй бол харин…
Шинэ үг
Би нууц амраг ч байж үзсэн, бас нөхөртөө араа тавиулдаг эхнэр ч байсан үзсэн. Нөхрийгөө намайã мэхэлдэг гэж зүүдлээ ч үгүй явж байгаад өөрийнхөө нууц амраг залуугийн яриаг сонсож байгаад гэнэт ойлгосон гэх үү дээ. Яасан бэ гэхээр нууц амраг залуу маань намайг дагаад миний хэргэлэдэг үгсийг хэлдэг болчихсон байхыг гэнэт анзаарсан байхгүй юу. /Би өөрөө дизайнер мэргэжилтэй л дээ. / Харин нөхөр маань болохоор гэнэт сүүлийн хэдэн сар дан хууль зүйн үг хэллэг ашигладаг болчихсон байсан юм.
Тэгээд яах вэ юу билээ энэ чинь гэж бодож байгаад тандсан чинь… яг байдаг байхгүй юу. Нууц амраг эмэгтэй нь хуульч, компанийх нь хуулийн зөвлөх хийдэг байсныг нь олж мэдсэн дээ… Бас нээрээ нууц амраг залуугаа эхнэртэйгээ хамт гудамжаар явж байхыг нь хараад нэг сонин юм ажигласнаа хэлье. Юу вэ гэхээр тэр явж байхдаа дандаа эхнэрээсээ нэг ахлам, хагас алхам хэртэй зайнд түрүүлж алхах гээд байсан. Хөндлөнгөөс харахаар өөрийн мэдэлгүй эхнэрээсээ зай аваад байгаа нь нүдэнд тусч байсан шүү. Дараа би нөхрөө харсан чинь бас яг тэгэж байсан.
Гөлөгнөөд эхэлвэл
Би эхнэртэй гурван ч эртэй явж үзсэн. Бүгд л сайхан гэр бүлтэй. Маш нямбай гэдгээрээ хоорондоо адилхан гэмээр юм уу даа. Үс, үнэр энэ тэр гээд ямар ч ул мөр үлдээдэггүй байхыг хичээдэг. Уулзах болохоороо ямар ч үнэртэй ус энэ тэр хэрэглэхгүй байхыг гуйдаг байсан. Би ч гэсэн хэзээ ч өөрөө тэдэн рүү залгадаггүй, мессеж энэ тэр бичдэггүй байсан. Нэг нь намайг ийш тийш ажлаар, томилолтоор явах болохоороо авч явдаг. Тэгэхдээ эхнэртээ болохоор манай ажлын мэргэжлийн зөвлөх гэж хүн надтай хамт явна гэж хэлдэг.
Юмыг яаж мэдэх вэ гэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь тэр. Тэгээд ч тэр үү эхнэрүүдэд нь нэг ч удаа баригдаж байгаагүй. Гэхдээ хачирхалтай нь гэвэл эхнэр нь утсаар ярихаар л жинхэнэ “гөлөг” болно доо. Яах вэ ийх вэ, яасан ийсэн, миний хайр майр энэ тэр гээд л утсаа барьчихаад л утсаа бараг л долоохоо шахдаг байсан. Тэгэхээр миний бодлоор бол нөхрүүд чинь гэнэт утсаар ярихдаа гөлөгнөөд ирвэл сэжигтэй шүү. Юмыг яаж мэдэх вэ …
Урвагчтай нялагнах хэрэггүй
Эхнэрүүдээ эх гэсэн нэрнээс гадна эмэгтэй хүн, бүсгүй хүн гэдгээ мартах хэрэггүй. Эрчүүд худал ярьдаг ч эцсийн эцэст баригддаг л байхгүй юу. Хэрэв сэжиг төрсөн бол эд баримтыг нь олох хайр хэрэгтэй. Өөр дугаартай болчоод симээ сольж хийгэд байна уу гэдгийг шалга. Оройтож ирдэг болсон бол хармаа энэ тэрийг нь ухаад үз. Ямар дотуур хувцас өмсөж байна, ажилдаа ирэх, явахдаа гэнэт дандаа усанд ордог болчихсон бол ялангуяа нэгжиж үзэх хэрэгтэй. Мессежийг нь унш, мэйлийг нь шалга.
Ажлаас ирэх, явахад нь үнсэх гэхээр бултаад байна уу? Сэжигтэй шүү. Хоёр долоо хоногоос илүү хугацаагаар унтахгүй байна уу? Бас л сэжигтэй шүү. Яаралтай арга хэмжээ ав. Урвагч, мэхлэгч хүнтэй нялагнаад байх хэрэг юу байна. Бүр үнэрлээд үзэж болно шүү дээ. Өөр эмэгтэй хүний үнэртэй усны үнэр гэдэг маш содон байдаг. Нуðшаад яах вэ, би өөрөө ч гэсэн олон эрчүүдтэй явж үзсэн эмэгтэй. Тийм ч болохоор хэлж байгаа юм. Харин мэхэлж байгааг нь гадарлаад байгаа мөртлөө баримт олохгүй яваад байгаа бол мэдсэн ч мэдээгүй дүр эсгэх нь танд ашигтай байгаа хэрэг.
8 Comments
Хэхэхэ энэ сэтгэгдэл бичсэн бүсгүйчүүд бүгдээрэй таалагдлаа хөөрхөн хөөрхөн юм бичсэн байх юмаа амьдралд чинь азжаргал хүсьэ дээ
минийхээр зондоо ийм асуудал ам.ралд байдаг гайхах хэрэггүй ээ хэний ж амидралд бна
эхнэрээ нууц амрагтаа муулах бух булхайг ни яридаг залуу байдаг л юм байна лээ хайртайдаа биш аргагуйн эрхэнд суусан хумуус бас байдаг л гэсэн уурийгуу тэрний нэг гээд яриад байдаг бас л муухай байгаа биз тээ
мэдэxгүйээ xэзээ надийг арара тавиx бол мэдэxгүй ээ угаасаа заавал араар тавидаг юм биш уу
bi bol bi, tegvel neeree naadhaa alaad ogooroi hehe
гуцдаг халтарууд,манай нөхөр араар тавьж байгаад баригддаг л юм бол надад алуулах нь тодорхой…
сайн уу
äàâòààä áàéíà äàâòààä áàéíà.