Сэрэлийн цэгээ хаана байдагаа мэдэх үү?

90790155

Бүсгүйчүүдийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд эмэгтэй хүний бараг бүх бие сэрлийн цэгээс бүрдсэн мэт. Хамгийн мэдрэмтгий цэг хэлүү гэж ихэнх оролцогчид хариулсан бөгөөд хамгийн доод үнэлгээг хойт сүвт өгчээ. Секс судлаачид эмэгтэй хүний сэрлийн цэгийг төрөлхийн буюу олдмол гэж ангилдаг. Төрөлхийн гэдэг нь бүх эмэгтэйчүүдэд адил байдаг цэгүүд, олдмол сэрлийн цэг нь зөвхөн тухайн эмэгтэйн хувьд өдөөгч болсон цэг юм. Хамгийн мэдрэмтгий цэгүүд бол эрэгтэй хүний хувьд гэдэс хэвлийн доод хэсэг, умдаг, бэлгэ эрхтэн ялангуяа толгой нь, хуухнаг, хойт сүвийн орчим, харин эмэгтэй хүний хувьд хэвлий, гуяны дотор тал, өгзөг, бэлгэ эрхтний том уруул, умдаг, ялангуяа хэлүү. Мөн хэл, хурууны өндөг зэрэг нь нилээд мэдрэмтгий байдаг бол, хамгийн сэрэлгүй цэг нь нуруу юм.

Эмэгтэй хүний үтрээний дотор “L”, “G” гэдэг онцгой сэрлийн цэгүүд оршдог. “L” цэг үтрээний урд, доод талд ойролцоогоор 1/3-д оршдог, “G” үтрээний хунираанд байрладаг. Хүн эхээс төрөхдөө л сэрлийн цэгүүдтэй байдаг боловч цусан дахь бэлгийн даавар тодорхой хэмжээнд хүрсний дараа өдөөгдөх чадвартай болдог. Сэрлийн цэгүүд өөрчлөгдөх нь бий. Урьд өмнө илрээгүй байсан сэрлийн цэг гарч ирж, маш мэдрэмтгий хуучин цэгүүд мэдрэмжээ алдах зэрэг. Сэрлийн цэгүүд хүний амьдралын турш хэлбэржиж, үүсэж устсаар байдаг гэж эрдэмтэд үздэг боловч энэ нь эмэгтэйчүүдэд илүү хамаатай. Хүний ясны өсөлт 23-24 насанд зогсдог, чухам энэ үед сэрлийн цэгүүд бүрэлдэж, хувь хүний өвөрмөц цэг үүсэх явц дуусдаг. Фрейдийн онолоор хүн бэлгийн хэдэн үе шатыг дамжиж өнгөрдөг.

1. Аман таашаалын үе.

Нялх хүүхэд сүүгээ хөхөж, цадан таашаал авдаг. Энэ үе нэг нас хүртэл үргэлжилдэг.

2. Хойт сүвийн таашаал авах үе.

Хүүхэд хүндээр бие засах үедээ аятайхан мэдрэмж амсаж, таашаал авдаг. Энэ үед “аман таашаал”-ын үүрэг бүдгэрч, унтрах тийшээ хандана, амьдралын туршид энэ хэвээр үргэлжилж ч магадгүй. Хоёрдугаар үе 2-3 насанд үргэлжилнэ.

3. Хүүхэд бэлгэ эрхтнээ сонирхож, харж, хүрч оролдож эхэлнэ, мөн таатай мэдрэмж амсах нь бий. Энэ үе 4-6 насанд үргэлжилнэ.

Дараа нь хэсэг хугацаанд буюу бэлгийн бойжилт эхэлтэл “бэлгэ эрхтний үе” нуугдмал байдалд ордог ч насан туршид хамгийн гол таашаал авах цэг болж хувирдаг. Дээр дурьдсан үеүдийн аль нэгт таашаал авах мэдрэмж зогсонги байдалд орох нь бий, тэгвэл тухайн эр /эм/-ийн бэлгийн ханамж зөвхөн түүнээ хүсэмжилж, өөр бусад аргаар дур тавьж чадахаа больдог. Жишээ нь хэрэв аман таашаалын үед ингэсэн бол тэр хүн жирийн хурьцлын оронд аман сексийг илүүд үзэж, хэтрүүлж идэх, халуун ногоо, амтлагчтай хурц хоолонд дурлах, тамхи татах, архи уух, их ярих дуртай болох, том хөхтэй хүүхэнд дуртай зэрэг шинж илэрдэг. Гэхдээ энэ бүгд муу зуршил биш, зүгээр л тухайн хүний онцлог. Тэгээд ч нас ахихын хэрээр өөрчлөгдөж болно. Хамгийн гол нь бие биеэ л ойлгож байвал болох нь тэр. Фрейд хойт сүв, ам, бэлгэ эрхтэнг төрөлх сэрлийн цэгт оруулж тооцдог. Энэ бүхнийг чадварлаг хослуулсан хүн “төгс секс”-т ойртож очлоо гэсэн үг.

2 Comments

  1. Anonymous says:
  2. jimee says:

    haranhui buudald harahguigeer sex-deh huuhen bn u. 17 cm urt, 4 cm orgon. tultal oruulaad 30 min sex hiij 3-4 udaa taviulna shu. jimeehuu@yahoo.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.