Би энэ сайтыг байнга уншдаг хүмүүсийн нэг. Харин өнөөдөр өөрийнхөө тухай бичиж, та нөхдөөсөө зөвлөгөө авах гэсэн юм. Учир юу вэ гэвэл би нөхрөөсөө салаад 1 жил болох гэж байна, салаад ч гэж дээ намайг хаячихсан юм л даа. Эхэндээ ч мэдээж уйлж унжаад, заримдаа ч бүүр үхдэгч юмуу тэгтлээ шаналсан шүү. Арга ч үгүй байх даа миний 12 жилийн амьдрал шүү дээ. Нөхөр маань /ямар экс энээ тэгээ гэлтэй биш, одоохондоо ингэж дуудахлаар ам эвлэхгүй юм/ нэг л өдөр утсаар надад сална гэж хэлсэн болохоор ёстой үүлгүй тэнгэрээс аянга буухтай адил санагдаж байсан шүү тэр үед. За тэгээд яахав, цаг хугацаа гэдэг ямар ч сэтгэлийн шархийг эмчилдэг юм болохоор яваандаа ганцаараа амьдралдаа дасаж, түүнийг мартаж, өөр залуу хүмүүстэй танилцаж, найз нартайгаа зав л олвол шоудаж нэг ёсондоо миний амьдрал өмнө байгаагүйгээр өөрчлөгдлөө. Яваандаа таалагдаж эхэлж байнаа миний амьдрал надад. Өөрийн гэсэн ажилтай, ухаантай том болсон охинтой, сайхан ээжтэй, орон байртай, үнэнч найз нөхөдтэй бас ч болоогүй уулзий, учрий, бүүр амьдрий ч гэсэн нэг биш хүнтэй боллоо. Харин энэ 1 жилийн хугацаанд нөхөр минь л надаас бүрэн салсангүй. Өөрөө яваад өгсөн мөртлөө үргэлж надад өөрийгөө сануулж сэтгэлийг минь хөндөөд, өвтгөөд байх юмаа.
Найз нөхөд, гэр бүлийнхэн болохоор тэр новшийг хуц гээч, хүний амьдралаар тоглочихоод одоо яаах гээд байгаа амьтан вэ гэх мэтээр үзэн ядаж ярицгаана. Тэрэнтэй одоо уулзаад, учраад байх зүйл байхгүй шүү гэнэ, гэтэл би одоо хүртэл түүнтэй л унтсан хэвээр. Гэтэл нөгөөх чинь авгай авчихсан бас. Охины минь эцэг, миний ганцхан амьдарсан амьдралын минь хань болохоор хэдийгээр надад үнэхээр адгийн зүйл хийсэн ч хөөгөөд байж чадахгүй юм. Уг нь чи надыг хаяа биз дээ, одоо яаах гээд байгаан, бүүр янз бүрээр хэлж үзсэн. Загнаад, гомдолоод, учирлаад, бүүр өөр хүнтэй болсон гэж хэлээд ч утасдахаа, мессэнжердэхээ болихгүй юм. Одоо бүүр өглөө гэрээс авдаг болсоон. Энэ одоо ямар амьдрал, юу гэж нэрлэдийг би үнэндээ мэдэхгүй юм. Тэгвэл эргээд сууя гэхлээр үгүй ээ, би хүнтэй суучихсан шүү дээ гэхийн, тэгвэл энэ хачин явдлыг больё гэхлээр надад чам шиг хүн дахиж хэзээ ч олдохгүй, чамтай уулзах өдрийн урд шөнө нь би унтдаггүй сэтгэл догдлоод шөнөжин нойргүй хонодог, чамаас өөр хэн ч надад ийм их таашаал, мэдрэмжийг хэзээ ч өгч чадахгүй гэдгээ мэдэрсэн гэх мэтээр ярих юмаа. Би яах ёстой вэ? Надад зөвлөөч найз нар минь.
секс.мн дээр ирсэн захидал
28 Comments
яагаад өөрөөс чинь салсан юм өөр хүнтэй болоод салсан юмуу. тэгвэл эргэж нийлэх хэрэггүй ээ
сал сал бас дахин сал
АЙ XӨӨРХИЙ.МАНГАР ХҮМҮҮС БАЙХ БАЙХ.тийм болоод л хаяагдаа биз.
Өөрт чинь өөрийгөө хайрлах бардам сэтгэл байдаг бол зүгээр л хая.өөрийнхөө төлөө үүнийг хий.таныг аймар доромжилж байнашдээ.ядаж тан дээр эргээд ирэхгүй юм байна ш дээ.зүгээр л хаячих.цаг хугацаа өнгөрөхөд ийм амархан байсыму гэж бодоод инээд чинь хүрч бас гутамшигтай байх санагдах болно.
teneg huuhen be. odoo bur namaig tegdeg bolson, ingedeg bolson gechjee. uuruu teguuleh durtai baigaan bjiij
Би яг ийм бдалд орж бсан. төрөөд ниалх биэтэй бхад араар тавиж тэр хуухэн н доромжлож их ч хэтцү бсан. Тэгээд салчихаад бхад салсан нухур бутсаж ирээд оролдоно аймшигтай бсан. Аргаа бараад тэр хуухэнд н утасдаад хэлэхээр юн сыртэйн гээд тоохгуй.Бурхан гэж бдаг би харилтсаагаа тасалж бичлэг утсаараа хийгээд ахиж ирэх нуургуи болгосон. Гантxан тэр хуухэн н хардаад хуухэд дээрээ огт ирдэггүй огт харилтсаагуй болсон. Би харамсдаггуй тэгж доромжлуулж бснаас гантсаараа бх н хамаагуи дээргэхдээ би гантсаараа биш ээ бур илуу сайхан залуутай учирсан гэх уу дээ
Íààäàõ ÷èíü äýíä¿¿ ýëýã áàðüæ áàéãàà þì áèø ¿¿!
Îõèíû ìèíü ýöýã ãýýä òýãýæ äàâðóóëæ áîëîõã¿é ø äýý.Îõèíòîéãîî óóëçàõûã íü çºâøººð÷ áîëîõ ÷ õàðèí ººðèé㺺 äîðîìæëóóëàõûã çºâøººð÷ áîëîõã¿é.ªºðºº çîðèãòîé øèéäýýä øóóä ýíý õàðüöààãàà òàñàë ãýæ çºâºë캺ð áàéíà. äàðàà íü ººðèé㺺 èíãýñýíäýý áàÿðëàõ áîëíî ø¿¿.
eriin orontsog…
ёоооооё ямар инээдтэй юм бэ? чи өөрийгөө хундлэхгүй бол доромжлуулаад л бж дэ, ургэлжлүүл ургэлжлүүл сайн доромжлуул! новшийн арчаагуй хуухэн! Хаягдчихаад дээр ни доромжлуулаад горидоод сууж бдаг, ядаж охиноо боддог бхдаа,,,, баасан баас шигээ хаяд явсан бнштэ тэр чини охиноо,,,,? Ээ бурхан мини чам шиг л явахгуймсан. Зугээр л унтаж доромжлуулахаа л боличих гуйя, нзууд хэвээрээ л улдэнэ биз, тэгэж битгий чадуулж уурийгуу охиноо ч доромжлуул л да!
тамхинаас яаж хамгийн амжилттай гардагийг мэдэхүү? Шууд хаядаг бхгуй юу,огцом бөгөөд шийдэмгий, ингэж амидраад яах юм тиймээ? 2ийн хооронд 3ийн дунд.Шууд наадхаа хая, утасаа соли, шинэ майл нээ, нүүр бүү өг. буцах гүүрээ нураа, сайхан тэрэнгүй амидарч чадна гэдгээ үзүүлээд огооч, үнэ цэнээ мэдэрч бардам байлдаа, орчлонгийн эмэгтэйчүүдийн өмнөөс наад муу даварцан өөдгүй залуудаа үгүй гэж хэлэх чадалтайгаа харуулах цаг болсийн бишүү?
ooo hoorhii zailul ta chin amihandaa nogoothoo nad dr ireesei geel huleged bjidin bishu.tsaatahchin bish ta l 2iin hoorond ooh ch bish bulchirhai ch bish bgan bnshde.chamaig yag tag shidwer gargahgui bol naad hunchin yaj holdhin be chamas.chi l ene buhniig zogsooh bolno.saihan hariuga avahgui yu.utasdad odoo dahij minii nudend buu uzegderei geel bolosht.tgd hayach odoo.iiim amidarlaar her udah gd bgan bee odoo ain.hay hay.saihan hariuga awaad hay ok.eswel shinehen ehnerluu ni zalgaad ene banzal nuhruu aw gd heleech alia gar we.
Ямар дүүрцэн Эмэгтэй вээ. Жов гд Ноxой шиг xөөгөд явуулаач. Мессенжэрдэxээ Утасдаxаа болиxгүй юум гэчижээ. Та утасаа авкуу бол Тэр Ганцаара яриxгүй ш дээ. xариу бичку бол Мессенжэрдэxгүйл бx гж боджина. Давруулцан юум. Өөрийг чин Үр Xүүxдээ золбин Гөлөгтэй адил үзээд xаяад явцан Xүний доор Яаж алцайгаад xэвтэж бдг бнаа. Пааааxxxx. Ийм Сул дорой болоxоор чин Магадгүй xаясан бxаоо. Чанга xатуу Эмэгтэй бол Утсаар саллаа гж сонсоол уйлад үлдэxгүйл бx. Товчxон xэлэxэд Таныг аймаар дээрэлxдэг юум бна. 2 Эxнэртэй Юум шиг даварцан Гоожуур вээ. Наад 1 Xар юумандаа 1 бол Оxин Бид2ийг сонго 1 бол Тэр Шинэ Авгайгаа сонго гд жооxон дарамтлаад Xоролмаатаач. Ийм Унжгар Xүнийг чин Xэн ч xаяна ш дээ. Би л бсан бол Бужигнуулаx бсын. эсвэл Тэр чигт н зайлуулаx блаа даа гж.
юуг нь асуудаг юм бэ шууд хөөгөөд явуулаач
Yanaa mongoliin erchuud iim muuhai humuus.2 huuhneer togloji doromjildog ain.Ta shuud shine ehnert n helchih.Namaig saihan huuhen geed serel n hodlood ingedeg ene ter geed.Utsandaa bicheed avchih.Tegeed uzuul naad muu novsh chin ali ch ugui bolog.Bi naad zaluug chin ehnergui gants biye gozon tolgoi bolj uheesei gej bodjiin.Myanganbayar gesen ug baina.Ta bol naad huniihee boovnii heregtseeg n unegui hangagch boljiin.Ooroor helbel unegui biye unelegch nuuts amrag.Gehdee hamgiin muu hund.Ta ooriigoo hundel.Ooriigoo hairladag hund biyee setgelee zoriul ain.
хэхэ,экс нөхрийнхөө нууц амраг нь болчихоод яваад байгаан байна гэж ойлоо. зайл гэж хэлээч,2 талд гүйгээд даварцан бандааш вэ яасан.
чи тэгээд шийдэж чадахгүй байгаам чэн.. тэгээл хувь заяатайгаа эвлэрээд л даварсан нөхөрөө давруулаад байж дээ хө..
бид энд мянга битгий боль гэсэн ч өөрөө та болихгүй ш дээ.. тийм биз дээ.
чамайг үгүй гэдэггүй болохоор чинь дээрэлхэж байнаа, чи ч гэсэн өөр хүүхний өврөөс ирсэн сэжгийн залууг өвөртөө оруулаад, охины битгий бузартуулаад байгаач тэнэг хүүхэн бэ
олон ч хүн зөв л юм хэлээд байна даа. ийм балиар өөрийнхөө жаргалыг боддог хүнд үзүүлээд өгөх хэрэгтэй шүү дээ. Одоо битгий нүүр өгөөд бай хөөгөөд явуулалдаа.
бөөлжсөн бөөлжсөө эргэж долоодогүй л байхгүй юу………….
дуxан дундуур ни тас буулгаад нойрноос ни сэрээгээд ог
naad nohor chin ugaasaa boovooroo tolgoigoo hiitsen l ym bnshd, tiim l bolohooroo chamaas saihniig haraad chamaig hayad yavsan, tegsen chin ter saihan n chamaas iluu bj chadku bolhooroo ingej 2iin hoorond novshirch amidarch bgaa bhgui yu. zugeer martaach naad novshoo, bitgii hund ingej doromjluulj bai, ooriigoo bod, oodrog yav. hamgiin gol n uhaantai amidar
аяга хагрхаараа буцаад нийлдэг билүү? хэрвээ та буцаад нийлбэл өөрийгөө доромжилж байна гэсэн үг хэн нь хаясан билээ дээ. нэгэнт ийм болсон харицаа эргэн сэргэсэн ч түүний өөр хүнтэй хаяад явсанг ор тас мартаж чадна гэж үү хэрэв ингэж чаддаг бол буцаад нийл нийл гэж зөвлөх байна хрин чадахгүй бол үхсэн ч тэр хүнийг өөртөө бүү ойртуул
үхэн үхтлээ доромжлуулаад л сууж байхгүй юу тэгүүл…
аан, иймэрхүү хуухнууд байжил байдаг ш дээ. оор хунтэй суухгуй тэгсэн мортлоо нохрийгоо битуухэндээ горидоол амидраад бна. энэ чигээрээ насийг барах байхдаа унэнийг хэлхэд. дотроо бол нохрийгоо тэр хуухнээс салаад хурээд ирээсээ гээд хулээгээд сууж байгаа биздэ.
таниар зүгээр зугаагаа гаргаж байна гэхэд болно. шууд хая наадахаа!!!
угаасаа хүүхэмсэг залуу байж, одоо өөр хүүхэн олдохгүй болохоор таныг эргүүлж байгаа юм. зүгээр толгойд нь юм бодогдтол хая. тэхгүй бол наадах чинь хэзээ ч таныг хүндлэхгүй шүү!!!
тэр хун чн эхнэртэй болчиxсон юм бол эгч мн та ч гсн амидралаа боддоо цаг хугацаа ямар хулээх бишдээ, та чаднаа сэтгэлийн тэнхээтэй байгаарай.
тэлээ хурга шиг амьтанаа хайрласаар байгаа
гэж үү дээ.
яанаа, өөрийгөө бодооч! сэтгэл зүрх, залуу нас, итгэл өрөөдлөө баллуулчихаад юунд нь
зууралддаг юм бэ, зоригтойгоор шийдээчээ!!!
Сайн уу би бас тани шиг байдалд орж үзсээн .Эрчүүд ийм муухай даваруу шд . Танд хэцүү байгаа лдаа дассан сэтгэл хайр гээд л би маш сайн ойлгож байна гэхдээ ингээд ашиглуулаад та давараагаад байх хэрэгүү танд оорийн гэсэн амидралл хүсэл сонирхол төлөвлөгөө гэж байх хэрэгтэй биз дээ .Нэг хүний аясаар амидарлаа үрээд яах юм бэ .Шууд уулзахаа болио э.Шулуухан хэл л дээ эсвэл надтай эргээд амидар эсвэл би ингэж цагаа үрмээргүй байна гэж хэл л дээ.Мэдээж танитай унтаж гэж л уулздаг элдэв хуучнн сайхан дурсамж сэтгэгдэлээрээ танийг хуурдаг байх шулуухан л суу эсвэл үгүй гээл хэлчнх сэксийн тал дээр тохирдог гэдэг бол таний маш том давуу тал .Юун дээр таардаггүйн тэрийгээ засаад эргэн өөртөө дурлуулал даа нэг удаа чадсан юм ахиад чаднаа хичээгээрэй . Та ч гэсэн эргээд суухийг хүсэж байвал урагшаа гэж хэлмээр байна