Хадам ээж…

3052923_58cfaba2

Би энэ сайтад хааяа ордог найзынхаа зөвлөсний дагуу та бүхнээс зөвлөгөө авахаар шийдлээ. Та бүхнийг надад сайтар зөвлөнө гэдэгт итгэлтэй байна. Би 25 настай эмэгтэй одоохондоо сурч байгаа. Найз залуу маань 29 тэй ажил хийдэг одоохондоо хоёул хоёр өөр улсад байгаа. Бид хоёр найзлаад долоон жил болж байна. Гол асуудал түүний ээжид байгаа юмаа. Анх найз залуу маань намайг эргүүлж байх үед та бүхэн мэдэж байгаа байх гадуур зугаалж орой үдэш элдвийг ярьж цаг хугацаа нисэх мэт хурдан өнгөрдөгдөө. Тиймэрхүүгээр 6 сар нисэх мэт хурдан өнгөрвөө.би чинь анх хүнтэй найзлаж байгаа болохоор бүх юм сонин сайхан байлаа. Гэтэл нэг өдөр эгчийндээ байж байтал утас дуугардаг юм байна. Утсаа автал чи … мөнүү гэсэн эмэгтэй хүний дуу, тиймээ би гэтэл, чи миний хүүтэй яах гэж найзлаад байна гайгүй ажил төрөлд оруулаад аятайхан аваад явж чадахгүй бол миний хүүхдээс хол байгаарай чи, миний хүү чинь чадвартай авъяастай сайн хүү, чи тийм л гайгүй амьдралтайн бол өөд нь татаад явахгүй яасын чадахгүй бол эртхэн салаарай чи…. г.м үгсүүдийг тасралтгүй 10 мин сонсоод би гэдэг хүн юу ч хэлэлгүй утсаа тасаллаа.

Бүр гүн шоконд орлоо 19 настай сургуулиа төгсөөгүй тэр бас арай төгсөөгүй байсан миний хувьд намайг эргүүлээд хагас жил болоогүй найз залуу гэж дөнгөж нэрлэж эхлээд байсан тэр үед, юун тэрний гэрийнхэн бас тэрнийг ажил төрөлд оруулах талаар ямар юмных нь бодол төрөх билээдээ. Тэгээд би бараг сар гаран бодлоо би үнэхээр айлын хүүхдийн амьдралыг сүйтгээд байгаан болуу? би түүнийг өөд нь татаж ажил төрөлд оруулах ёстойн боловуу. хүн амьтнаас асуух гэсэн ичээд чаддаггүй ээ. тухайн үед яриаг нь эгчдээ давхар сонсгодог байждээ л гэж бодсон надад сайн зөвлөх байсан байх. За тэгээд бараг 2,3 сарын дараа найздаа хэллээ. Тэгсэн чинь надад итгэдэггүй ээ. юу гэж манай ээж тэгэхийн юу яриад байгаан… Тэгээд дараа нь надад ээжээсээ асуусан ээж тэгж хэлснээ санахгүй байна тэр үед халамцуу байсан тэгж хэлээгүй гэж байна гээд өнгөрсөөн. тэр яриаг нь утсан дээрээ хуулаад үлдээхгүй яав гэж дандаа бодддог. тэрнээс хойш амьдрал үргэлжилсээр сургуулиа төгсөөд ажилд ороод би энийг нь ч дахиж сөхсөнгүй. тэр ч энэ талаар надтай огт ярьсангүй гэрт нь хэд хэд очлоо. ээж нь сайн байна уу гэхэд хариулдаг ч үгүй байсан. ундаа аваад очихоор одоо би энийг уухаа больсон гэдэс дүүрээд дэмийн байна лээ гэнэ.хөгжилтэй ч юм шиг нь иймэрхүү үг харилцаа нь манай найз үүдэнд эсвэл нөгөө өрөөнд байхад болоод өнгөрнө. би тэгээд танай ээж тэглээ ингэлээ ч гэх биш ямар байнга ээжийнд нь очихийн биш гэж бодоод л өнгөрнө. Тэгээд удалгүй найз маань гадагшаа ажилллахаар явбаа. тэр хооронд ээжийнх нь бие муудаад дүү нь асарч байхад нь би очиж эргэсэн юм. цалин буусан байсан тул бараг тэр чигээр нь тэжээллэг гэсэн юм бүхнийг аваад очлоо өвлийн хүйтэнд дүүг нь гарч ирэхийг хүлээж 2 цаг зогссон( гэр нь гэр хороололд байдаг. Тэгээд орж биеийг нь асууж юм ярьж суухад цай цүй ч өгсөнгүй явахад минь баярлалаа ч гээгүй харин эмчилгээнд нь хэрэгтэй зүйлийг авчирч өгөхийг хэлсэн. тэр зүйлийг нь би эмнэлэг явж захиалга энээ тэрээ юм болж байж олсон л доо.

Баахан нуршчлаа. За тэгээд тэрнээс хойш би ч нээх харьцах биш өөрөө ч гадагшаа яваад өглөө. Тэгээд монгол очиход бас бус иймэрхүү харьцааны асуудал гарна л даа. би ийм хахир хатуу занг нь мэдэрч шаналахгүйн тулд бараг уулзахыг хүсдэггүй зугатаадаг.Одоо эргэцүүлээд бодоход найз маань манай гэрийн зарим нэг зүйлийг засаж янзлах засвар хийх зэргээр тус нэмэр болсон бол энийгээ ээжээсээ аймар нууна. Яагаад чөлөөтэй хэлж болдоггүйн бол. ээж нь намайг их л эрх танхи орон сууцанд амьдардаг хүүг нь хамаг юмандаа зарж байна гэж боддог юм болов уу. Би энэ талаар хэнд ч ярьж байгаагүй ярихаасаа ч ичдэг юм. Найз залуутайгаа хэд хэд ярилцахыг оролдсон ч ярих дургүй ээжийнхээ талаар миний ярьсанд итгэдэггүй юм. Гэтэл тухайн үед нэг их юм бодоогүй өнгөрөөдөг байсан тэр зүйлүүд одоо ухаан суух тусам зүрхэнд улам л шигдээд байх боллоо. Бид хоёр хамт амьдрана гэтэл ээж нь намайг тэгж гомдоож байснаа ч мэддэггүй надаас уучлал ч гуйхгүй юу ч болоогүй юм шиг л байна гэхээр сэтгэл өвдөөд байна. Эхнэр нь биш найз охин нь байж би найз залуугийнхаа төлөө хичнээн юм хийдгийг тэр хүн ойлгоогүй байх.

Гэхдээ ингээд бичсэн чинь сэтгэл жоохон амарлаа. Цаашдаа яах вэ яаж зохицуулмаар юмбэдээ. Мэдээж миний асуудал бусад хүмүүсийн дэргэд юу ч биш байх л даа. Би цаашдаа ээжийнх нь хажууд худлаа инээж юу ч болоогүй юм шиг царайлаад явж чадахгүй байхаа мэдээж хэрүүл уруул хийхгүй нь ойлгомжтой, заримдаа ээжид нь таалагдахгүй байж би ер нь энэ хүнтэй хамт амьдрах хэрэг байна уу ч гэж бодох юм. Хүмүүсээ надад сал гэж битгий зөвлөөрэй харин яаж энэ бүхнийг зохицуулж явах арга ухаанаасаа л сайхан сэтгэлээр зөвлөнө гэдэгт найдаж байна. Би цаашдаа монголдоо амьдрах сонирхолтой гэхдээ түүнийй ээжээс нь айгаад байна.

секс.мн дээр ирсэн захидал

34 Comments

  1. zochin says:

    Яг манай хаагийг биччихэж. Ялгаа нь манай хаагий өөрийгөө мэргэжлийнхээ улмаас ийм хорон үгтэй болсон, дотроо юм санадаггүй гэдэг. Гэхдээ хэлсэн ярисан нь гомдсондоо ч сүнс минь хоргодож холомоор юм байдагийн. Бас хоёр нүүртэй, бусад хүүхдүүдийнхээ хадмуудыг ирж надад аймаар муулна. Манай муу хоёрыг ч бас нөгөөдүүлд муулдаг байлгүй.

  2. Jiriin negen says:

    Сайн бн уу ?
    Ээжээс ни тусдаа гараад амндардаа

  3. aimar yuma says:

    яанаа

  4. mangas says:

    салмааргүи бол ээжтэй ни үзэлцээд бхгүй юу,надад ч бас ийм зүйл тохиолдож л бсн,манай шулам залуухан надтай их баритцнаа элэг хөшмөөр…эхэндээ хэлмэгдэж дээрэлхввлдэг л блаа,одоо бол шал өөр хүүг нь байхгүйд сайxан үзэлцэхгүи юу! харин ч гайгүй харицдаг болсон…дуугай хвлтсэнгүй даруухан байгаад л байвал толгой дээр чинэ гарнаа..Чи өөрөө шулам шиг бай,харин нөхөрийнхөө хажууд бол дуугай л бай,хайр нь ю гэж ээжийгээ тэгэж муухай хэлэх юм бэ даан ч дээ гээд л… харин ч зугаатайшд…гэр бүлээрэй эгч ах нартайгаа уулзалдахаар манайхан хадам ээж бид 2ийн фаянг сонсоод бөөн инээдэм болцгоодогшдэ кк,Хадам Аав маани бас миний талд ээжийг.. ичэж үxмээр болхийн чамаас гээл загнаал бдгийн кк одоо тэр авгай шийтгэлээ авч байна да,хадам аав өөр хүүxэнтэй явдаг болсон бүр манай бага хүүтэй чатсуу хүүхэдтэй болчихсон тэрэнтэйгээ хамт амидарч байгаа…тэр авгайгаас өөрөөс ни л болсон хогчинь………намайг дандаа тэгэж хэлдэг байсийн ккк муу балайр авгай

  5. ужу says:

    Чамд зөвлөхөд зүгээр л эртхэн дээрээ сал. Иймд ээжтэй хүн өөрөө бас ийм зангаа харуулдаг юм. хүний удам угшил их чухал шүү. надад наадах чинь тохиолдсон. одоо хамарсаад барахгүй байдалд хүрчихээд байна.

  6. vova says:

    шалихгүй асуудал бна. нэг л өдөр ээж н үхнэ шдээ. тэр болтол тэс.

  7. Gatu says:

    юу ч гэж хэлмээр юум дээ суухаасаа өмнө учираа ол чадахгүй салсан нэ дээр нз залуудаа зүгээр л бүгдийн хэлээч тэгээд итгэxгүй бол салий гэхгүй юу чамд хайртай л учирийг нь олж хужирийг нэ тунгааж л таараа нэг бол нз залуу чинь насаараа ээжийгээ л гэж яавана

  8. saraa says:

    манай хадам их надад их дургуй ханддаг бсан. би ч дургуй хургээд байвал оодоос хэлээл хаячдаг бсан. хун орийхоороо л байсан ни дээр. худал зан гаргаад хэзээ нэгэн цагт ил гарахаас хойш. ингээд нохортэйгөө одоо 8 гаран жил амидарч бгаа. одоо бол манай хадам эх янз бурээр аашлаад байхгуй надад их сайн болсон,намайг ааштай бас ажилтай гэдэг. юм болгонд тусалдаг. чамд гэж хэлэхэд сайн залуу тэр болгон олдохгуй шуу!( хаанаас гаралтай хэзээ ч сонин биш хэн бэ гэдэг н гол)хадам эхээс болж оорийгоо зовоогоод яадгийн,нэг удаа асуугаад уз яагаад чамд дургуй бгааг, хэрэв хэлэхгүй бол(хэл н гэж би бодохгуй бналдаа)тэр чигт ни хая!

  9. Зулаа says:

    Олон нөхөр солиод одоо ганц бие байгаа Хадам авгай нар сэтгэцийн юмтай болдог нь үнэн шүү. Манай шулмас л гэхэд манай нөхөрийн өвөөгөөсөө өвлөж үлдсэн байры нь өгөхгүй 10д жил хаа хамаагүй хүмүүст түрээсэлж мөнгий нь идсэн. Бид 2 суугаад нялх хүүхэдтэй ажилгүй мөртлөө л гадуур 2 жил гаран хүйтэн байр дамжаад л хөлслөөд яваад байсан. Тэгээд нэг юм хамгийн сүүлийн хүнийх нь түрээс дуусаж нөхөр маань нэг юм байрандаа орох сураг дуулдаад би хичнээн их баярласан гэж бодно. Орох гэтэл олон жил түрээсэлсэн болохоор орохын эцэсгүй навсайсан байшин болчихсон байсан. Байсан хэдэн төгрөгөөрөө хирэндээ л засвар хийж (нөхөр маань гэртээ хүүхдээ хараад хэвтэж би 2 охин дүүтэйгээ, найз охиноо дуудаж мөн манай хамаатны ах зарим нэг тавилга хийж өгч)хөхүүл хүүхэдтэй би цагаан махаа гартал засвар хийж дуусгасан. Тэгсэн харин хадам шулам тэрийг хүлээгээд байж байсан юм билээ. Дахиад байраа түрээслүүлнэ гэнээ.Бусад юмыг бичихээс ч дургуй хүрч байна. Тэгээд намайг ажил хийгээд манай нөхөрийг хүүхдээ хараад гэртээ бай гэнээ. Би уг нь их л адгуу хор шартай хэн ч байсан дээрэлхүүлэх дургуй хүн. Гэтэл ийм авгийг өөдөөс юм хэлж чадахгүй л байгаа юм даа. Одоо би ядарч байна ийм сэтгэцийн юмтай авгай болон эр нөхөр 2тоо гомдож ханалаа. Эцэст нь би салахаар шийдсэн. Энэнээс өөр арга байхгүй. Чамд ч бас тэгж зөвлөмөөр байна.

  10. Ramirez Sanchez says:

    Сал гэж битгий зөвлөөрэй гэлий чи тэгүүл хадам ээж дээ мэнтоц гээд гаа бдаг даа кола тай хамт огчих тэгээд л болоо энэ бүх асуудал шийдэгднэ!!!!
    Ийм тэ1 гарууд ханаас гарж ирдэг бна ойлгохгүй юм!!!

  11. oogii says:

    Хэцүү л юм, зарим хүмүүс яахаараа ийм сонин байдаг байна вэ өөрийгөө ч үр хүүхдээ ч зовоогоод л. Миний бодлоор авч идэх дуртай авгай юм шиг л санагдлаа хамт амьдарахад их л нөлөөлөх байх даа. Суулаа гахад яваандаа нөхөр чинь та хоёрын зөрчлөөс болоод чамайг гэх хэцүү төрүүлсэн эхийгээ гэх хэцүү хэрүүл тасрахгүй л байх байхдаа.

  12. AsTa says:

    Сэтгэлийн тамтай тэгж байхаар байгаагүй нь дээр дээ. Хүүхэд энэ тэртэй болоогүй дээрээ эртхэн нэг арга ол.

    Чамтай нээлттэй байж чадахгүй байгаа, чиний үгэнд итгэхгүй, ээжээсээ нуудаг бол наад нөхөр чинь ч гэсэн ирээдүй нь ээж шигээ болно гэдгийг л илтгэж байна.

    Гэр бүл, хосуудын хамгийн гол харилцаа бол нээлттэй, итгэл дүүрэн тэр зүйл. Тийм зүйл байхгүй бол ирээдүй чинь ер нь бүрхэг шүү. Шууд хэлчихлээ.

  13. Фаяр says:

    тэнэг хүмүүс ийшээ орж зөвлөгөө авдаг юм шиг санагдаж эхэлж байна

  14. Saruul says:

    Сайн уу ? за найз нь хэлий. Би бас найз залуутай байсаан. Тэрний ээж нь бас намайг их сонжиж хардаг байсан эвгүй байдаг юм байна лээ. Хадам ээж нарт өөрийнх л хүүхэд хүүхэд нь харагдаад бусдын хүүхдийг яаж ч гомдоосон өөрийнх л сайн явбал болно гэж боддоггүй юм байна лээ. Гол нь би хүүхдийнх нь төлөө юуг хийхээс буцахгүй хайртай байсанг минь ээж нь ойлгоогүй би найз залуугаа амьнаасаа илүү хайртай байсан. Сүүлдээ найз залуу байсан хүнийхээ ээжээс нь бүүр айж орхисон. заза тэр ч яахав. Эх хүн мөртөлөө хатуу хүншиг санагдсан. тухайн үед би жоохон 3р күрсийн охин л байсан. Надад ямар мөнгө энтэр байсан биш. Одоо бодход би ээжд нь бэлэг энтэр өгч байсангүйдээ гэж бодож байсан юм даг. Чи бол зөндөө л юм хийж өгсөн юм байнашдээ. Гэхдээ их юм хийж өгсөндөө биш тэр хүн чамайг тоохгүй хийж өгсөнг чинь хичнээн тоохгүй байсан ч чи найз залуудаа хайртай чинь бас найз чинь чамд хайртай байгаа та 2-н хооронд өөр хүн /эмэгтэй/ ороогүй бол энэ асуудалыг зүгээр орхичих. Ээж нь яаж харьцаж байна тийм л байлд аа нэг кино байдагшд ЖеннеферЛопиз-н тоглосон кино байдагшд. Тэр киног үзсэн үү ? гол нь чи ээжд нь аажмаар өөрийг чинь зөвөөр ойлгож автал нь ээжтэй нь чамтай яаж харьцаж байгааг нь тааруулаад л сайхан харьц. Илэн далангүй бай. Хайртдаа хайртай хэвээрээ бай. Дайчин бай. Битгий шантар. Болхоос болохгүй хүртэл нь яаваад үнэхээр чамайг эцсийн мөч хүртэл ойлгохгүй итгэхгүй хүйтэн хэвээрээ байвал шдээ тэр үе хүртэл чи одоо болсон гэж бодох хүртэлээ өөрийнхөө хайртай хүнтэйгээ хамт байх бүх л бололцоог хай. Гэхдээ чи хэнд ч муу юм хийж болохгүй санахгүй зүгээр л үгийг нь дагуулаад л яв. Ээж нь хүүгийнхээ дэргэд элдэв юм хэлэхгүй мөртөлөө хүү нь байхгүй болхоор л тэр үед нь чи ямар үг хэлнэ тийм үгийг нь хэл. Тэгээд найз залууд чинь ээж нь намайг чиний найз охин гомдоосон гэвэл найз нь юу гэж тэгэхийн гээл гомдоол уйлахгүй юу. гэхдээ баригдваа хи хи. Ернь болохгүй болоод л чи тэгэж байгаашд ямар чи үнэнгээсээ мөнгө төгрөгийг нь харж байгаа биш тэгээгүйбол ээж нь тийм муухай харьцаж байхад ямар эмэгтэй тэсэхийн бэ ? Ингэж жоохох худал хэлэхгүй л бол гэнэн байвал гомдоол байхын байна лээ шүү. Нэг бол хэлж байх үед нь ээжийх нь хэлсэн үгийг ямар нэг юм дээр нууцаар бичээд авалдаа тэгээд найз залуудаа илэн далангүй хэлэлдээ. Гэхдээ л найз залуу чинь чамд ээж нь тэгэж хэлсэн гэхэд итгэхгүй байгаа юм бол энэ асуудалыг хурцатгах тусам чамд уурлаад тэнэгтээд бүүр шар нь хөдлөөд туниад яадаргаатаад байж мэднэ шүү энэ эрэгтэй хүмүүс гэж зарим нь найз охин нь үнэхээр хайртай байхад нь итгэхгүй байдаг нь хааяа тэнэг хүмүүс. Эрчүүдэд итгэх итгэл гэж ер нь байхгүй өөрсдөө юу хүсэж байна тэр газарлуугаа яваад найз охин нь үргэлж дэргэд нь байх юмшиг бодож хэзээ ч хамаагүй гомдоочоод яваад байж мэдэх хүмүүс. Сэтгэл нь хөрсөн эрчүүд бол бүүр ээжийг нь муугаар хэллээ гээд бүүр салах сайхан шалтгаан болоод чамайг буруутгаад явах ч хүмүүс байдаг юм. Хайртай хүнээ алдахгүйн тулд болгоомжтой үгээ хэлж байх хэрэгтэй болчоод байдаг юм. Миний хэлэх санаа бол чи өөрөө битгий сал гэж зөвлөсөншдээ захиандаа. Тиймээс чиний арга зам хайн бичсэн энэ захианд чинь тааруулж бас хариуллаа шүү. Яг үнэндээ бол би тийм хатуу яадаргаатай хүйтэн хүнтэй хамт байж чадахгүй.

  15. Илэрхий л байна ш дээ says:

    Гэр хорооллынхон тэгдийнмаа. Муугаа мэдэхгүй үнэн их зантай харамч хүмүүс. Манай эхнэр бас гэр хорооллынх. Намайг л лав тэднийхэн ер нь хүндэлдэггүй юм. Би ч тэднийхээр очих дургүй. Аль болох холуур байдаг юм. Манай эхнэрт манай гэрийнхэн харин тэднийхийг бодох юм б соёлтой ханддаг.Манай эхнэр бол манай гэрийнхэнд их хүйтэн хандах юм. Бас их халамж муутай юм аа. Би хааяа чам шиг бүсгүйтэй учирсан бол гэж харамсах юм. Найз залуу чинь азтай юм аа.

  16. dermee says:

    Мэдэх юм алга даа ямар амьдрал зохиож үзсэн биш… Ай хөөрхий Монголчуудаа гэж цөөхүүлээ байж дээд доодгүй зөрчилдөөн!!!

  17. sss says:

    за ёстой хэцүү дээ. ядаж байхад эрчүүд бол зов ч байсан буруу ч байсан ээжийнхээ талд орно. хэрвээ одоо л донгож ингэж бгаа бол чи суулд эхнэр болоод оччухвол ээж хуу 2 нийлээд л чамайг дээрэлхэнэ дээ. муусайн хадам ээж нар болойсой. оороо бэр байж узээгүй юм шиг. чи одоо л шуудхан асуудал гаруул нохортоо хэл, нохор чин чамайг бас л тоохгуй ээжийгээ улам давраагаад бвал ээжтэй н хэрэлд, ядийн торсон биэйиг чин торуулсэн ээж чин чамайг загнаддаггуй бхад тэр муу авгай загнах ямар эрхтэй ийн. тийм юм чин ана мана л уз. хэрвээ тэгээд болохгуй бол энэ гэрт чи сайхан амидар ч чадахгуй ээ.

  18. urnaa says:

    манай найз залуугийн ээж нь ааваас нь нилээн дээр салаад тусдаа амьдардаг, бичихээ мартсан байна.Цаг заваа гарган зөвлөж байгаа та бүхэнд баярлалаа

  19. baldan says:

    найз залуугийн чинь аав нь нас бараад юм уу ээжээс нь салаад нилээн удаж байгаа гэдэгт итгэлтэй байна. ганц бие удаан явсан эмэгтэйчүүд эрэгтэй хүүхдээ ингэж их харамладагийн. харддаг ч гэж хэлж болно. нэг төрлийн түгээмэл байдаг сэтгэцийн өвчин гэж хэлж болно. хамт амьдарвал танайх зүгээр л тамын тогоо болно. холхон л байх аргыг сонго. нэг хотод байхад танайхаар байнга очино. бүх асуудалд чинь хошуу дүрнэ. алтан аяганд цай хийгээд барьсан ч гоочилно. тийм болхоор хэрэв салахгүй гэж байгаа бол зүгээр л холхон байх хэрэгтэй.

  20. hi says:

    chi zugeer l tusdaa a,idraarai hairttaigaa. yagaad gevel minii hadam eej ch gesen tegj bsan. odoo ch namaig tegj uzdeg. getel bi gal golomt geed bgaa ach huug ni turuulj ugsun ch bi ene gert hamgiin ner hund muutai ni. tegeed nuhriig chini chinii esreg turhirna. tiimees tusdaa amidraarai.

  21. Эр бор харцага says:

    Сал сал. Түргэхэн сал. За за тоглосон юм. Танай хадам чинь амилсан шимнус юм байна дөө. Гэхдээ яахав ямар хадам ээжтэйгээ сууж байгаа биш. Нөхөртөө эвтэйхэн хэлээд аль болох холохон амьдарсан нь дээр дээ. Тэгээд байж байтал тэр шулам үхэж далд орох байх.

  22. the.phone says:

    тэр эмэгтэйг уучлал хүсэхийг хүлээгээд яахав дээ. та 2 хоорондоо сайхан байвал тэгээд л боллоо. ямар үргэлж хамт амьдрах биш.
    САЙН БЭР, ХҮРГЭН гэдэг хүүг нь охиныг нь хайрлаж жаргааж чаддаг, зовоодоггүй хүнийг хэлнэ гэдэг юм шүү.

  23. SAIHANBILGIIN SHAALTUUR says:

    Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
    2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
    Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.
    манай буудлын үнэ 180-230RMB
    ЗАХИАЛГА АВАХ УТАС: 13911824074
    zul_beijing@yahoo.com.cn
    хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米

  24. boloroo says:

    сайн уу
    би энэ байдалд орж байсаан. одооч яг энэ чэвээрээ, Нөхөртөө хэлэхээр итгэхгүй дандаа ээжийнхээ талд ордог, Заримдаа би салдаг ч юмуу гэж боддог,гэхдээ чамайг сал гэж байгаа юм биш шүү хэрвээ амьдаръя гэж бодож байвал аль аль талаасаа хол бай,

  25. durlal says:

    Хадам ээжүүд хүүгээ бэрээсээ харамлах сэтгэл төрдөг юм шиг байгаан. Битгий тоо. Нөхөртөө ээжийг нь муулж ярьж болохгүй шүү. Аль болох зайгаа бариад холхон амьдар. Намайг бэр болоод очиж байхад манай хадам ээж ч бас тийм сайнгүй л байсан. Бид хоёр тусдаа гарч чадаагүй байсан болохоор хадмынд толгой хоргодохоос өөр аргагүй. Хүний арга эвийг олох хэцүү юм байна лэ. Гэхдээ тэглээ ингэлээ гээд гомдоод байхын оронд дор нь мартаад өөрийнхөө ээж шиг л сайн хандаад байхад хадмууд аяндаа хайлсан тугалга шиг болдог юм даа. Хүн өөрийн юм шиг л сайн байгаад ээжээ энэ тэр гээд гүйгээд байхад хэн ч байсан чамд муу байна гэж байхгүй ш дэ. Ямар насаараа хадамтайгаа амьдрах биш нэг хэсэг гүрийхээс л өөр аргагүй ээ.

  26. НО says:

    Хадам ээж болох хүн чинь их хатуу хүн юм. Яахав хүүгээ сайн яваасай гэсэндээ тэгдэг байх. Гэхдээ бас ингэж харьцаад хүүгийнхээ амьдралд оролцох нь утгагүй гэж санагдаж байна. Өөрөө бол эвтэй байх гэж байдгаараа л хичээж байгаа бололтой. Найз залуу чинь өөрөө чамд үнэхээр сайн юм бол ээжийг тоох хэрэг байхгүй ээ. Тэгээд бас хүний хүүг зовоож байна гэж бодохоо болих хэрэгтэй тэгж өөртөө гутранги байж болохгүй. Аль байдгаараа хичээж болох бүтэх талаас нь оролдож байгаа хүн яасан гэж хүнийг зовоохов дээ. Мэдээж хамтын амьдралд иймэрхүү зүйлүүд их гарна. Ер нь янз бүрийн ааштай хадам ээжүүдтэй хэрхэн харилцах талаар зөвлөгөө мэтийн юмнууд их байдаг юм байна лээ ш д. Тэрийг судалж үз гэж зөвлөе. Тэгээд бас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Итгэлтэй гээд хадам эхийнхээ эсрэг ч юмуу бас хэт буруутгаад байж болохгүй байх. Гол нь найз залуутайгаа илэн далангуй юмаа ярьдаг нэгнээ сайн ойлгодог харилцаатай байхад энэ асуудлуудыг давж болох байх. Өөдрөг байх хэрэгтэй цаг хугацаа өнгөрөөд ээж нь чамайг сайн бэрээ гэж хүлээх ч юм билүү тэгж бодтол нь чи хичээгээд яагаад болохгүй гэж…Амжилт хүсье!

  27. ARANAA says:

    энэ чинь зүгээр л эхлэл хадам ээжүүд эхэндээ бүгд л тэгдэг юм. манай эгч-н хадам бас анхандаа яг иймэрхүү байсан гэсэн яваандаа үр хүүхэдтэй болоод амьдралаа сайхан аваад яваад ирхээр тоохоо больчихно

  28. khongorkhon says:

    тэгвэл тэгээд хадмындаа л амьдарч болдоггүй юм шүү. залуу чинь аавгүй юм уу тэгвэл хадмын асуудал яг суусан хойно чинь бүүр ч хурцадмал асуудал болох юм байна. холхон л амьдрах хэрэгтэй хол байж байхад хаяа тэнэг аашыг нь дэвчхэд амар шүү дээ. нээх сайхан аашлахгүй, бас нээх муухай аашлахгүй жорыг нь таруулж харьцах хэрэгтэй шүү. аа гэхдээ л тийм тэнэг хадам хэцүү л байхдаа

  29. emegtei says:

    hervee ter hadam eejiinhee orond ooriigoo taviad uzvel yagaad ingeed bdagiig ni baga ch gesen oilgoj medreh l baih tegeed ergeed yaj harizval ter hund saihan setgegdel toruuleh ve gedgee ch bas toozoh heregtei. Hund eej , aav ganz l olddog bol ehner nuhur hed ch oldoj bolno gedgiig hezee ch buu mart. Yalanguya chi hadam eejteigee saihan harizaatai bolchvol tanai naiz zaluud chi neleen deeguur unelegdene gedgee ch bas buu mart.

  30. alba says:

    ta 2 suuh todorhoi yum bshde.thr shuud surguj heruul hiih n ch buruu l da.uchir zuggui eserguutsed bailgui,shaardsn zuiluudii n bolomjtoi bol tm,bolomjgui bol shuud l ugui gd helj baih heregtei.uuriin gsn bodoltoi bie daasn emegtei gdgee anhnasa tgj l harulah estoi bhaa

  31. haha-d says:

    za tegeed barag ter eej ni uhsenii daraa niilsen deer yumuu daa, ter ch estoi arilsan dotortoi eh hun yumdaa. ooroo tiim sain yavj baigaa yumshig gehdee 2 huuhdee zov humuujuulsen bna. tanai naiz zaluud ooloh yum alga chinii bichseneer bol. ta 2 tusdaa garch hamt amidralaa ch gesen ter avgai chamd gomdollood uhen uhtelee laitail baih yum shig bna. gehdee huniig oilgomoor yum sonin gar ve. jinhene buruu zonoj baigaa emgen bna daa ter.

  32. Bayasah says:

    Архи тамхи амидралийн дайсан
    Авгай хуухэн мунгуний дайсан
    Хадам ээж дайн дэгдээгч
    Харин би энхийн цагаан тагтаа гэж …

  33. hana says:

    яг надтай адилxан ум байна даа чамд гэж xэлxэд ээжтэй ни ур сороxгуй бол улам дээрэлxээд толго дээр чин гардаг ум даа суулдээ яж унтаж xэвтэxийг чин заана ,миний туршлагаас xараxад оодоос ни соргож байж л энэ явдалийг дуусгадаг ум байн лэ дэ тэгэxгүй бол ургэлжилээд л байн даа xоорxий Зоригтой ноxортэй ч xэл ,ээж ни ч xэл оорийгоо ойлгуулбал xамаагуй дээр байдаг ум даа бусгуй мини

  34. jeki says:

    зүгээрээ найз залуу чини ухаантай залуу байна чиний бичсэнээс тэгж харагдлаа ээжийнхээ үгэнд ороод элдэв янзийн ааш гаргаагүй зарим нуух eстой юумийг нуусан л бна шдээ танайд тусалснаа нуух энэ тэр бол зөв али али талаасаа тусдаа байр хөлслөөд гар тэгээд л асуудал ок болно ш дээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.