ХАНКҮК СОЁЛ…

iris_

Телевизийн суваг солих бүрд л уйлсан, хэрэлдсэн, өшөө хорсол санасан, зодсон зодуулсан, эдгэшгүй өвчнөөр өвдсөн гэх мэт хүний хамгийн муу муухай араншин, зовлон зүдгүүрийг үзүүлсэн кино.

Монголын ирээдүйн, иргэдийн амьдралын хэв маягийг өөрчлөөд, зөгнөөд, зааж өгөөд, байгаа юм шиг эдгээр солонгос кино Монголын арилжааны телевизүүдийн ихэнх сувгаар гарах болж.

Солонгос киноноос хуулбарлан дуурайсан ХАНКҮК СОЁЛ өсвөр насны залуучуудын дунд их ажиглагдаж байна. Тэдний хувцаслалт, үс засалт , бүр амьдрах хэв маяг нь ч тэр чигээрээ солонгос кино. Хүнтэй харилцах харьцаа, гаргах зан ааш, нөхөрлөж, хайрлаж, үерхэж байгаа нь хүртэл солонгос кино, ханкүк соёлын загварыг тэр чигээр нь илтгэх.

Өсвөр насныхны дурлал, үерхлээс үүдэх асуудалд шийдвэр гаргаж байгаа зэрэг нь хүртэл энэхүү солонгос киноны хэв маяг. Мэдээж оюун бодол нь төлөвлөж амжаагүй байгаа өсвөр насныхны хүмүүжих сэтгэлгээнд энэ маш том нөлөө үзүүлж байгаа гэдэгтээ маргах хүн байхгүй биз.

Цаашилбал аймшигтай гэмт хэрэг, амиа хорлох үзэгдэл зэрэг нь ойрын жилүүдэд ихэсч байгаа нь цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлд ч багагүй. Албаныхан ч хэлдэг. Бас л Солонгос киноны үр нөлөө. Солонгос олон ангит энэхүү кинонуудын нөлөөлөл үүгээр дуусахгүй нь. Монголчуудын маань амьдрах хэв маяг руу аль хэдийн нэвтрээд уусан шингээд орчихож. За тэгээд жил ирэх тусам салж байгаа гэр бүлийн тоог дурсах ч юм биш. Үндэсний аюулгүй байдалд хамгийн их нөлөөлөл үзүүлж байгаа охид эмэгтэйчүүд солонгос хүнтэй гэр бүл болох сонирхол нэмэгдэж байгаа гэдгийг энд дурсахгүй өнгөрөөж болохгүй. Тиймээс ч бид Монгол гэр бүлүүдийн уламжлалт харьцаа ч солонгос киноны гарах гэр бүлийн соёлоор өөрчлөгдөж, уламжлагдаж магадгүй нь гэдгийг анхаарах цаг хэдийн болчихож.

cekc.mn дээр ирсэн захидал

12 Comments

  1. s says:

    хооэ ямар тэнэг мэдээлэл вэ анх удаа ийм мал юм уншиж байна, угаасаа уур ялгах гээд бгаа юм бух л тэлэвизүүд солонгос кино гаргаж байхад узку бай гэхгээд багму? тэгвэл тэгээд тийм л сурхий юм бол уурсдуу ч бас олон ангит савангийн дуури хийгэд гарагчаач чадкун бжийж битий тэнэгтээд бгач ,, тэр тэнэг нэгнүүд ни тэр солонгос киногоо дууриадаг л юм байгааз хун болгон киног дууриагаад яваад бна гэж ю бдийн уурийнхуу толгой шиг санасн юм энэ тэнэг админ ни, мэдээлэлээ зов бодож тавиач, тэгэд баахан уйлж унжсан кино гэчээд солонгосийн хамгийн уйлж унжих юм бага гардаг киноний зургийг авчраад тавитсан бхийн мал чин,, чиний энэ сайтаас чин хавигуй дээр кинонууд шуу

  2. Mgl says:

    гол асуудал нь солонгосуузыг мэдэхгүй манайханд хараад буруугаар ойлгох олон юм гарч байгаад хор уршиг нь байгаа гэж бодож байна. Ядахад хүндэтгэлийн олон шат хэлбэрийг Монгол хэлээр орчуулах боломжгүй. Эхнэр нь хүндэтгэсэн нөхөр нь арай доогуур түвшинд эхнэртэйгээ ярьж байгааг яааж хэлэх бээ дээ гэх мэт. Солонгосдоо ч гэсэн ОАК нь үзэл суртлын зэвсэг болсоор байдаг гэж боддог учир нь ийм амьдрал солонгост байдаггүй.

  3. solongoo says:

    гэхдээ солонгос бол солонгос, монгол бол монгол ш дээ залуусаа

  4. bada says:

    Ene Radical dandaa zuw yum helne shuu.

  5. wilgelmina says:

    энэ со кинонууд угаасаа нэг тархи угаасан мангар кинонууд. тийм тэнэг юм үзэж яадаг байнаа. эмэгтэйчүүд нь нэг д няланхай, оба моба гэсэн дурацкий, гүй нэг л биш ээ. аан маан гээл нэг л гачин тэнэг ч гэмээр, ямар ч сэтгэл доторх гал, жинхэнэ эмоци байхгүй нээх тэнэг ээ үзэхээс ч дургуй хүрээд байдаг

  6. Radical says:

    Хэхэ..Ер нь Солонгос кинонуудийг муулахийнхаа омно Монголийн нийгэмд яагаад ийм муу зуйлс тохиолдож байгаагийн оор шалтгаануудийг бодох хэрэгтэй. Монгол бол ядуу. Монгол бол авилгалдаа баригдсан. Монголийн боловсролийн системд маш их сайжруулалт хэрэгтэй. Эдгээрээс уудэн Монголд муу муухай юм болж л байгаа шд. Тэрийгээ засах гэж бодохийн оронд Солонгосийн кинонууд л энэ бухний хийлээ гэх нь тэнэг хэрэг биш уу? Тэгээд ч тэр савангийн дуурин дээр гарч буй зовлон тарчлал Монголд тэртэй тэргүй болж л байгаа шд. Энэ сайт дээрх хумуусийн бичсэнийг унш. Дандаа л араараа тавиулсан, найз ноход хайртай хумуустэй хуурагдаж мэхлэгдсэн, зодуулж нудуулж хучиндуулсэн, хадмууддаа дарамтлуулсан, эхнэр нохор нь ухэж урэгдсэн… ийм л юм бичдэг биз дээ. Энэ чинь амьдрал! Амьдрал гэдэг ягаан ногоон солонго биш, ийм л эрээн бараан байдаг.

  7. Radical says:

    Хнн, Монголчууд угаасаа юм дуурайхдаа л сайн шд. Юм сэдэхдээ ер сайн биш. Оорсдоо сэтгээд, оригинал юм гаргах хэрэгтэй шдээ тэгэж л их Солонгос соёлийг буруушаагаад байгаа юм бол. Оорсдийнхоо стил, оорсдийнхоо савангийн дуурь энэ тэрийг гаргаач тэгээд.

  8. busgui says:

    нийтлэл оруулж байга хүн та 한국-хангүг гэж эхлээд зөв бичиж сур за чадахгүй бол солонгос гэдгээрээ биж чадахгүй бол иймэрхүү юм сараачихаа боль үз инээд хүрчлээ

  9. busgui says:

    тийм л юм бол тэр монгол савангийн дуурийг бүтээгад тавиач дээ чадахгүй л байга биз. эсвэл тэр амэркийн алаан хядаан болсон киногоо тавина биз дэ. гэр вүл салалт солонгос кино үзснээс биш монгол залуучуудийн ухамсар дорой сэтэглийн тэнхээгүйх тэдээд ч сонирхолтой байлгах гэж уран сайхний аргаар найруулж хийж байга болхоор уран сайхний кино гэж байга юм за

  10. Ramirez Sanchez says:

    ууган тийм энэ чинь нөгөө хараал идсэн ардчилал чөлөөт сонгол гээч юм шүү дэ! одоо яхаач арга бхгүй ш дэ!

  11. jeki says:

    шал тэнэг суваг ктв гээс арчиж хаявал таарна

  12. beegii says:

    yostoi zov, yadaj l amidral deer ter savangiin duuri n yag l tiim gemeer boditoi, ter kinon deeree gardag shig bgaasai..
    yor n osvor nasnii ohid hovguud yamarhuu torliin kino, yu uzej harjiine, uhaan suutlaa teruugeeree setgedeg ym shigee,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.