Үр хөврөлд шинжилгээ хийх шинэ арга нь хиймлээр үр тогтоох үеийн амжилттай болох магадлалыг хоёр дахин нэмэгдүүлж байгаа талаарх дүгнэлтэд Британий судлаачид хүрсэн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Энэ мэдээллийн талаар Америкийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн нийгэмлэгийн бага хурал дээр Оксфордын их сургуулийн анагаахын шинжлэх ухааны судлаачид илтгэлдээ танилцуулжээ. Энэ аргачлалын дагуу үрийгсаванд шилжүүлэхийн өмнө үр хөврөлийн генийн тоон шинжилгээг явуулж болох бөгөөд ингэснээр хромосомын гажиг бүхий үр хөврөлийг “ялган үлдээх” боломжтой болох юм.
115 эмэгтэйн үр хөврөлийг шинжилгээнд оруулсан Их Британид хийгдсэн судалгааны үр дүнд 76 эмэгтэй жирэмсэлсэн нь 66%-ын амжилттай байжээ. Энэ нь ердийн хиймлээр үр тогтоох ажилбарын үед ажиглагдаж байсан 28%-ийн үр дүнг бараг хоёр дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт юм.
Судлаач, мэргэжилтнүүдийн үзэж буйгаар шинэ арга нь Дауны синдром зэрэг ургийн генетикийн гажгийн эрсдэл өндөржих магадлалтай ахимаг насны эмэгтэйчүүдэд хийхэд илүү тохиромжтой юм. Одоогийн байдлаар 2000 фунт стерлингийн үнэтэй шинжилгээ, судалгааг Их Британийн зөвхөн хувийн томоохон хэдхэн эмнэлэгт хийж байгаа юм байна.
Нөхөн үржихүйн эрүүл мэнд
2 Comments
манай оронд хиймлээр ур суулгаж байгаа болбуу хаана хэдээр хэр амжилттай бэ хайгийг н огооч
Áîëäîãñîí áîë ìàíàéä ãàæèãòàé õ¿¿õýä òºð¿¿ëýýä áàéãàà íºõä¿¿äèéí ¿ð õºâðºëèéã ÿëãàæ ñîðòîëæ áàéãààä æèðýìñë¿¿ëæ áàéìààð.Äààí÷ îäîîõîíäîî ýä íàðòàé çóóðàëäààä ñåêñèéã íü õóö óõíàä õºãíºº òàâüäàã øèã õîðèãëîîä áàéõ íü óòãàã¿é ë äýý.